Монгол харагдах...
Хүн төрөлхтний аж төрөл, амжиргаа улам бүр ижилсэж байна.
Хүн төрөлхтний аж төрөл, амжиргаа улам бүр ижилсэж байна. Жинсэн дээр подвоолк өмсөөд “ай пад” барьчихсан алхаж яваа шар арьстай залууг монгол, хятад, япон, чукч ямар ястан болохыг холоос байтугаа дэргэдээс нь ажаад ялгахад бэрх. Учир нь тэр англиар чөлөөтэй ярьчих тул хажуугийн бааранд ороод хууч хөөрөхөд хялбар танигдахгүй.
За тэгээд улс үндэстний хувьд бүр таашгүй. Паспортыг нь үзэхгүй л бол Америк, Япон, Хятад аль улсын иргэн болох нь мэдэгдэхгүй. Түүнчлэн арьсны өнгөөр нь жаахан ялгаж болох ч нарийвчилж чадахгүй. Чингэсийн алтан ургийн цус судсаар нь гүйсэн хар, шар, цагаан ямар ч арьстан таарч мэднэ, үгүйсгэхгүй юм байгаа биз дээ. Өдгөө хар, шар, цагаан аль ч арьстай, Будда, Загалмай, Лал ямар ч шүтлэгтэй хүн анкетийнхаа “үндэстэн” гэсэн хэсэгт “Монгол” эсвэл “америк” хэмээн омог төгөлдөр бичдэг болж байна.
Өрнөдийн соёлын хүчирхэг империйн нөлөөгөөр хүн төрөлхтөн албан ёсны он тооллоо Есүс Христийн мэндэлснээр тоолж байна. Чингэс хааныхаа төрсөн өдрийг саяхнаас товлосон боловч гэгээн Валентины өдрийг алдаагүй тэмдэглээд удаж байгаа. Муухай гээгүй шүү. Соёл гэдэг ийм хүчирхэг байлдан дагуулагч байдаг юм, юун цэрэг арми...зүйрлэх юм биш гэдгийг л хэлж байна. Цэргийн импер үзэн ядалт дагуулдаг бол соёлын имперт сайн дураараа, баяр хөөртэй автдаг ажгуу.
Улаанбаатарт хуушуурын гуанз олон уу, солонгос гуанз олон уу, сайн мэдэхгүй байна. Бид хорхог их идэж байна уу, гуляш илүүтэй зооглож байна уу, бүү мэд. Муухай явдал боллоо, монгол хоол шатлаа гэх гээгүй юм шүү.
Алив улс үндэстэн нэг талаасаа гайхамшигтай суралцагч байдаг. Үргэлж л шинэ технологи, арга эрэлхийлж, бусдаас хуулж, шинээр зохиосноо нөгөөдөө зааж иржээ. Бид цаасыг эрдэм номын хэрэглэгдэхүүн хэмээн дээдэлдгээс бус хятадууд анх хийсэн учир тусгүй эд хэмээн жигшдэггүй шиг. Өрнөдийнхэн өмдийг нүүдэлчид, нарийн яривал монголчууд сэтгэсэн заваан угшилтэй зүйл хэмээн сэжиглээд доогуураа нүцгэн явдаггүй шиг.
Бид хүн төрөлхтнөөс зөвхөн сурсан юм биш. Биднээс ч бусад нь сурсан юм бишгүй. Нүүдлийн соёл, амьтны стильтэй урлахуй гээд. Зураач нар чинь зотон дээр зурахаасаа өмнө хадан дээр зурж эхэлэсэн юм байгаа биз дээ. Хөдөө хээр талаар хадан зургийн үзэсгэлэн дүүрэн л байгаа шүү дээ. Лувраас ялгаатай нь зураачийн нэр, огноо байхгүй л болохоос. Дөрөөг анх морьтон ардууд бодож олсон. Морьтой болгоноос гадна мотоциклтэй болгон дөрөө хэрэглэж л байна. Бид бусдын соёлд ууснаас гадна бидний соёлд хүн төрөлхтөн ч бас л ууссан. Бусадтайгаа ижилсэх суралцах нь хүний үндсэн шинж бөгөөд дэлхий “хавтгай” болох процесс хүнтэй л цуг эхэлсэн байх нь.
Ингэтлээ ижилсэн нэг сүрэг болж буй хүн төрөлхтнийг үндэс гарвалаар нь жаахан ч болов ялгаж байгаа зүйл бол ёс заншил, бэлгэдлийн сэтгэлгээ нь гэдэг. Хүний амьдралын гурван чухал мөчлөг болох төрөх, гэрлэх, нутаглуулах ёсон дээр үндэсний онцлог их харагддаг юм гэнэ лээ. Өрнийн соёлын түрлэгээр бидний энэхүү гурван их ёс машид европчлогдсон.
Харин хүн төрөлхтөн бие биеийнхээ соёлын имперт автагдахын хэрээр өөрийн гэсэн онцлог, үндэстнийхээ өвөрмөц шинж чанарыг хар зөнгөөрөө эрэлхийлж байдаг. Арай ондоо соёл ёс заншлын үерт живэн буйгаа хараад тэндээс татаад гарчих үндэс мөчир тэмтэрч байгаа гэсэн үг.
Манайхны нэг их бөө болоод, эсвэл гандангаар засал ном гээд яваа нь нэг талаар сүсэг бишрэлийн хэрэгцээ энэ тэр мөн. Бас нөгөө нь өөрийг нь өөр үндэстэн гэж харуулах юмыг зөнгөөрөө хайгаад хэрэг шүү дээ.
Сайхан юм их байна аа. Монгол хүн уул нь булаг шанд бохирдуулдаггүй, гол руу хог хаядаггүй. Нүүхдээ бууриа цэмбийтэл цэвэрлээд орхино, одоо бол машинаасаа бууж үдлээд явахдаа хоол ундныхаа хогийг үртэс ч үгүй түүгээд одно гэсэн үг. Байгальд хайртай, ногоон чиг баримжаатай, озоны давхрага нимгэрч мэднэ гээд тэгж байгаа юм гэвэл хөндий хүйтэн тайлбар болно. Харин “Чи монгол хүн учраас л тэгж байгаа юм” гэвэл бахдал төрөөд явчихна. Зөв зүйтэй учраас гэхээсээ илүү “чи монгол учраас”, “чи бусдаас ондоо учраас” гэвэл нийтийн ижилсэлд далд ухамсартаа бухимдаж буй залууст урам бахдал нэмж өгнө.
Монгол хүн гэрийнхээ үүдийг ямагт урагш харуулж барьдаг. Хотод бол амаргүй байх л даа. Харин хээр гадаа майхнаа хатгахдаа үүдийг нь ямагт урагш харуулж байвал гарцаагүй л монгол хүн мөн. Та нар дуулсан байх, Сүбээдэй жанжны цэргээс үлдсэн бүлэг иргэдийн тосгон одоо болтол польшид байдаг гэж. Хэл улс байтугаа царай зүсээрээ цагаан арьстан болж гүйцсэн тэр тосгоныхон уулан дээрээ овоотой бас бүх байшингийн үүд нь урагшаа харсан байдаг гэсэн. Бүр, тэдний төлөөлөгч нь ах дүүсээ мэдэлцэх гэж Улаанбаатарт ирсэн гэдэг байх аа. Харин манайхан яасан ч гэлээ, сонин юм дуулдаад өнгөрсөн.
Аяны хүн ирэн иртлээ эмээлийнхээ урд бүүргийг нутгийн зүг харуулж тавьдаг. Энэ бол энх амар яваад гэртээ харихын бэлгэдэл. Тэгвэл бид алс явахдаа машиныхаа нүүрийг болж өгвөл монгол нутаг руугаа харуулан тавьж яагаад болохгүй гэж. Эх орон төрсөн нутагтаа энх мэнд харихын бэлгэдэл болгож. Бас хаа ч явсан малгай, бүсээ газар тавихгүй байх нь хаана ч биднийг л монгол гэдгийг сануулна.
Монгол хүн төрийнхээ бэлгэдлийг тэнгэрчлэн дээдэлдэг. Өвөг дээдэс Төрийн сүлд, Бурхан багш энэ зэрэгцүүлэн шүтэж иржээ. Иймээс “Бурханы аврал”, “төрийн сүлд өршөө” гэхчлэнгийн залбирал монгол хүний зүрхэнд эрх тэгш байдаг. Ийм болохоор бурхан залсан хийд, төрийн сүлд байрлуулж, далбаа намирсан газар оронд төлөв төвшин, ёс төгөлдөр байдлаар биеэ авч явах нь “Би монгол хүн” гэсэн утга бүхий “биеийн хэл” (body language) мөнөөсөө мөн.
Иймэрхүү аар саархан мэт зүйлс л биднийг монгол гэдгийг мэдрүүлж, үр ачид маань монгол хүн гэдгийг ойлгуулж явна.
Бас “Монгол хүн тэгдэггүй юм” гэсэн цээрүүд бий. Энэ бүгдийн цаана муу муухайгаас зайлж явах хүсэл буй. Муу муухайгаас цаг үргэлж цээрлэн бясалгагч ард түмэн яагаад муу муухайг дайрах учиртай гэж...
Ёс заншил үргэлж сайн сайхныг бэлгэддэг. Сайхныг бэлгэдэж байга хүн сайхныг бодож таарна. Сайхныг бодно гэдэг нь сайхныг бясалгана гэсэн үг. Сайхныг бясалгах нь аз жаргалын дуудлага гэж гэгээнтүүд сургасаар иржээ.
Саяхнаас монгол ёсолгоо хэмээх сайхан бэлгэдлийг санаачлаад манай үндэстний нэрийн хуудас болсон сэхээтэн, авъяастнууд дэмжээд байх боллоо. Сэтгэлд нийцэж байна аа. Нэг л их уужим тавиу мэдрэмж, дүүрэн бүтэн гэсэн бахдал эндээс гэрэлтэж байх юм. Та нар хээр гадаа явахдаа уул толгодын орой дээр гараад салхи сөрөөд ингэж ёслон зогсоод үзээрэй. Ертөнц тэр аяараа тэвэрт багтаад ирэх мэт, энэ насандаа элээж дуусамгүй баяр жаргал өвөр дүүрээд буух мэт ээ...
Олимпийн ёслол энээ тэрээ дээр мутраа дэлгэн тэнгэрийг тэврэх мэт уужим ёслон байгаа хүмүүсийг хараад “За монголын тамирчид гараад ирлээ. Тэд Чингэс хааныхаа үеэс улбаатай тэнгэрээс заятайн бэлгэдэл ёсолгоогоо хийж байна” хэмээн тайлбарладаг болно.
Нээрээ тэгдэг болно гээч. Шинэ Зеландчууд хэдэн жилийн өмнө уугуул үндэстэн Маори нарынхаа бүжгээс хэсэглэн аваад хаа явсан газраа каратэ хийх мэт ёсолдог болжээ. Одоо дэлхийн хаа ч гэсэн арьс марьсан дээрээ огтхон ч шивээсгүй хэсэг цагаан арьстан гарч ирээд мөнөөх хөдөлгөөнийг давтаад ирвэл “Аа шинэ Зеландчууд байх нь” гэж таньдаг болчихоод байна шүү дээ.
За яахав дээ, өөр санаатай зарим нь чихээ бөглөж байна, салаавч үзүүлж байна гэхчлэн. Юм нь ямар байна. ёс нь тийм гэдэг. Тиим ч биз.

Зочин
Зочин
Зочин
Гэрэлцэцэг
Зочин
Зочин
Зочин
Зочин
модерн социалист хүү
Naran
Zochin
Зочин
Bayarsaikhan
Зочин
Unen heregtee...
Зочин
uran
Зочин
Зочин
nana
зориг
Зочин
Зочин
Зочин
Бат
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
19
omogshlol
omogshlol
Зочин
зочин
зочин
гөжүүд нэгэн
Odgoo
Зочин
he he
Зочин
NB
Bb
j
GLSH
Зочин
нл
shine zealandaas
Зочин
Зочин
Иван
mglunertei salhi
brayan
салаавч
ts
Зочин
Зочин
Зочин
1