Итгэлийн цэрэг
90 оны ардчилсан хувьсгалд янз бүрийн хүмүүс л оролцсон. Гарцаагүй цаг ирснийг түрүүлж харсан зоримог залуус ардчиллын үйл хэргийг сэдэн зүтгэсэн.
90 оны ардчилсан хувьсгалд янз бүрийн хүмүүс л оролцсон. Гарцаагүй цаг ирснийг түрүүлж харсан зоримог залуус ардчиллын үйл хэргийг сэдэн зүтгэсэн. Тэдний үйл хэрэг зөв болохыг ард түмэн зөнгөөрөө мэдрэн хүч түрсэн. Өөр гарцгүй болхоо ухаарсан эрх баригчид ардчиллыг хүлээн зөвшөөрсөн. Ийм л юм болсон.
Ардчилал бол бидний сор болсон охид хөвүүдээр дамжуулан бурханаас хайрласан бэлэг. Гэхдээ тун өвөрмөц бэлэг. Үлгэрлэвээс алтан саатай туузаар ороосон аварга том боодлыг задлахад тэнд бэлэн юм юу ч байхгүй. Зөвхөн “Боломж” гэсэн ганцхан үг л байгаа.
Зарим нь ард түмэндээ “ардчилал” хэмээх алтан боломж бэлэглэлцээд өөрийн өөрийн мөрөө хөөсөн. Ардчиллын анхдагчдийн нэг Д.Сосорбарам гэхэд л анхны цуглаанууд дээр урам хийморь нэмэн уртын дуугаа өргөж л байсан. Дарга сайд депутат болсонгүй. Одоо ч дуулсан хэвээр. Баабар анх “Бүү март” хэмээн бичин сэрээж байсан. Одоо ч долоо хоног болгон нэг юм сануулсаар л явж байна. Гэхдээ тэр үргэлжийн шинэтгэл, тасралтгүй төгөлдөршлийн туг байсаар л байна.
Нөгөө зарим нь ардчилсан засаглалыг тогтоох, хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийг бий болгох үйл хэрэгт мөн л өөрийгээ сорин туршин орсон. Тэдний алдаа оноо бидэнд шинэ шинэ хичээл болж мянга мянган монгол хүнийг араасаа хөтөлсөн билээ.
Тэдний зарим нь туршлагатай төрийн түшээ болж өсч дэвжсэн. Нөгөө хэсэг нь үндэсний бизнесмэнүүд болон хөгжсөн. Бидний хэн ч урьд өмнө нь туулаагүй, туршаагүй замналаар тэд эрсдлээ өөрөө үүрэн зүтгэсэн, сайн муу бишгүй хэлүүлсэн. Тэдний энэ зоримог алхам, эрсдэлгүйгээр өнөөгийн шинэчлэл байхгүй байхсан.
Зарим хүн хэлдэг юм. Ардчилынхан өөрснөө дарга болчихлоо гэж. Дарга болох боломжийг өөртөө болоод чамд ер нь бүх хүнд нээлттэй болгох гэсэн л хэрэг. Тэгээд хаашаа юм бэ, “за одоо ингээд өөрснөө бие даагаад ардчилцгаа, мань чинь амиа бодлоо” гэж турхирчихаад бултах байсан юмуу?
Зарим нь бас хэлдэг юм. “Ардчиллынхнаас баяжсан хүн байна” гэж. Баяжих боломжийг өөртөө болоод бусдад олгоё, хөрөнгийг хураахаа байя гэж хувьсгал хийсэн. Тэрнээс биш “Хувьсгал хийсэн мань чинь энэ траншейнд сууна аа. Та нар минь баяжаад бай” гэж шордоод өөрөө үлдэх байсан хэрэг үү?
Анхдагчийн үүрэг байдаг. Тэр шинэ зам руу бусдыг хөтөлсний хувьд үүрэг хариуцлага хүлээдэг. Хэрвээ Будда гэгээрчихээд “Нэг ийм зам байх нь байдаг юм байна. Оролдоод үзээрэй” гэчихээд явчихсан бол Бурханы сургааль гэж юу байхсан. 1911 онд Богд хаан “За ингэсгээд Манжаас тусгаарлаарай, би чинь номоо дагая” гэсэн бол тусгаар тогтнол маань яахсан билээ. Уг үйл хэргийг залган авсан Данзан, Бодоо эд нар амь амиа бодоод зугтаах нь бүү хэл амиа өргөөгүй бол ХХ зууны монголын тусгаар тогтнол бас яахсан билээ.
Ардчиллын баатрууд ч түүхэн үүргээсээ ухраагүй. Улс төрөөс хөндийрсэн зарим нь ч гэсэн чөлөөт зах зээл, урлан бүтээх эрх чөлөөний туг болон явж байгаа.
Өөрийн эр зориг итгэл үнэмшлээрээ ардчиллыг авчирсан нэг хэсэг байхад. Шинэ шинэ аж төрөх арга амжиргаа, хөрөнгийн эрх чөлөөний замыг нээгч болсон зүтгэлтэн бишгүй. Төрийн шинэтгэлийг ч хамтад үүрсэн нь бас байна. Жишээлэхэд манай Лу.Болд байна. Ардчиллын анхны өдрүүдэд оюутны хөдөлгөөнийг удирдаж байсан тэр хүн олон олон шинэ замын эрсдлийг өөрөө үүрэн бусдынхаа өмнөөс түүчээлсэн.
Бидний оюун санаанд урьд өмнө байгаагүй итгэл үнэмшлийн шинэ ертөнц өнгөрсөн хориод жилд бий болжээ. Бизнэсийн ертөнцийн хамгийн ярвигтай нь банк санхүү. Тэнд авъяаслаг менежмэнт, ухаалаг удирдлага мэдээж чухал. Гэхдээ хамгийн чухал юм итгэлцэл. Үйлчлүүлэгчийн итгэлийг төрүүлэх, төрсөн итгэл үнэмшлийг нь дааж явах. Монголд хамгийн анхны хувь хүнд итгэх санхүүгийн итгэлийг тэр босголцсон билээ. Энэ бол улс төрийн итгэл хүлээлгэн депутатаар сонгохоос илүү ярвигтай, түвэгтэй зүйл. Муу депутатыг дараагийн сонгуулиар сольж болно. Харин аминыхаа мөнгө хөрөнгөө хадгалуулж болох итгэлтэй амь хүнийг олох нь амаргүй бөгөөд анхны том сорилго байлаа, манайхны хувьд. Монголчуудын анхны том сорилго, шалгалтыг даван өсч өндийсэн санхүүгийн ертөнц бол Лу. Болд нарын үндэслэсэн Голомт банк билээ.
Тэр үргэлж итгэл бий болгож, түүнийгээ дааж, бэхжүүлж явдаг зүтгэлтэн. Тэрээр 1996-2000 онд парламентийн гишүүн байхдаа Олон улсын парламентын холбоонд итгэл хүлээж удирдах бүрэлдэхүүнд нь сонгогдсон анхны монгол болсон. Энэ замаар манай парламентын гишүүд дахин сонгогдох болсон.
Манай үеийнхэнд цэргээс зугтаах гэж нэг том ажил байсан. Харин сүүлийн жилүүдэд цэрэгт бараг конкурс өгч орох нь холгүй боллоо. Монгол цэргийн баяр хэмээх нийтийн бахархлын өдөртэй болоод авав. Цэргийн алба хаагаагүй бол улс төр, төрийн албанд орох боломжгүй болоод эхлэв. Гадаадын хамтрагчид “монголын цэрэг бол дэлхийн цэрэг юм” гэсэн үг хэлээд эхэллээ. Гадна дотногүй монголын зэвсэгт хүчинд итгэх итгэл, хүндлэл найдвар үүсч бэхэжлээ. Энэ итгэлийг Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандээ төрүүлж бэхжүүлсэн гол зүтгэлтэн яах аргагүй Лу.Болд юм.
Тэр угаасаа цэрэг хүн. Оюутны хөдөлгөөний жирийн цэргээс олон улсын хэмжээниий зүтгэлтэн улс төрч-цэрэг болсон хүн. Хан-Уулын депутат цэргээс хамаг монголын зэвсэгт хүчний цэрэг болсон хүн. Тэр итгэлийн цэрэг хүн. Хүн бүр эх орныхоо баялгаас хувь хүртэх эрхийг тунхагласан “Баян монгол” корпорацийн үзэл санаа, сар бүрийн хишиг хувь чухам тэр “цэрэг”-ээс эхтэй билээ.