Гурав дахь чиглэлийн ганц цонх
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх чиглэлүүдийг тодорхой заасан байдаг.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх чиглэлүүдийг тодорхой заасан байдаг. Эн тэргүүний чиглэл нь хоёр хөрштэйгээ найрсаг, тэнцвэртэй харилцаатай байх, дараагийнх нь өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх, харин гурав дахь чиглэл нь Азийн бүс нутагт байр сууриа бататгах, улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох явдал юм.
Энэ зорилтын хүрээнд Ази, Номхон далайн чиглэл, түүний дотор Зүүн хойд Ази, Төв Азийн чиглэлд түлхүү анхаарч, Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, хамтын аюулгүй байдлын механизм буй болгох үйл явцад идэвхтэй оролцоно. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны бай гууллага (АПЕК)-д элсэн орохыг зорих бөгөөд үүнийг юуны өмнө түүнд хамаарч буй улс орнуудтай хоёр талын харилцааг өргөтгөн хөгжүүлэх замаар бүрдүүлнэ гэжээ.
Гэтэл 1989 онд чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Номхон далайн эргээр орших 21 улсыг нэгтгэсэн АПЕК гэдэг байгууллага Монгол болон Энэтхэг, Пакистан, Лаос, Колумба зэрэг хэд хэдэн улсуудын хүсэлтийг хүлээн авахын оронд шинэ гишүүн авахыг зогсоосноор олон жил болж байна. АПЕК-ийн гишүүн орнууд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах замаар иргэдийнхээ амьдралын стандарт болон боловсролын түвшинг өсгөх талаар олон тодорхой ажлуудыг Европын холбооны адилаар амжилттай хийж байна.
AПЕК-ийн гишүүн орнуудын худалдаа, бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст гишүүн орнуудын хооронд харилцан визгүй зорчих (АНУ, Орос хоёроос бусад) үнэмлэх олгодог бөгөөд онгоцны буудал дээр тусгай шугамаар нэвтрүүлдэг ажээ. Паспортын хамт хүчинтэй ч энэ мэтийн хувийн сектор мэдэгдэхүйц үйлчилгээ үзүүлж байгаа нь бүс нутагт бизнес хийхэд үлэмж дэмжлэг болдог.
AПЕК-ийг өөрийг нь үүсгэн байгуулсан, ялгаатай нь Засгийн газрын хооронд гэхээсээ илүү хувийн сектор, төр засаг, их сургуулиуд болон судалгааны байгууллагууд гурван талаасаа хамтран ажилладаг, 1980 онд байгуулагдсан Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл (PECC)-д Монгол Улс 1998 онд дэд гишүүнээр элсэн орж, 2008 онд (Бангкок хотод) жинхэнэ гишүүн болсон юм. Монголын Үндэсний Хороо нь (MONPECC) төр засгийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон бизнесийн төлөөлөл орсон төр-олон нийтийн байгууллага бөгөөд PECC-ийн арга хэмжээнд тухайн оронд суугаа Монголын Элчин сайдын яамтай хамтарч оролцож иржээ.
Өнгөрсөн долоо хоногт Сингапурт болсон PECC-ийн Байнгын хорооны хуралд Элчин сайд Б.Дэлгэрмаа тэргүүтэй MONPECC-ийн төлөөлөгчид идэвхтэй оролцов. SINGPECC-тэй хамтран зохион байгуулсан “АПЕК-ийн гишүүн орнууд: Харах хүрээгээ өөрчлөх нь” сэдэвт бага хурлын үеэр АПЕК-ийн Гүйцэтгэх захирал, Элчин Сайд М.Ноор-оос Монгол Улс хэзээ гишүүнээр элсэж болохыг асуухад шинэ гишүүний тухай хэзээ хэлэлцэх, эсэх нь тодорхой биш байгаа гэлээ.
ОХУ-ын Элчин сайд Леонид Мойсеев “Орос улс энэ онд АПЕК-ийг, ирэх онд G-8- ыг даргалж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард Владивостокт болох АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангаж байна. Энэ хурал дээр бүс нутгийн хөгжилд бодит нөлөө үзүүлэх түүхэн чухал мэдээлэл хийхээр бэлдэж байгаа. Орос улс газар нутгийнхаа 60 хувийг хамарсан 16 муж улсуудаа нэгтгэн, эдийн засгийн тусгай бүс болгох бөгөөд Владивосток хот Алс Дорнодын нийслэл нь болох юм” гэж хэлэв. Орос улс төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг багасгаж хувьцаат болгох талаар ямар нэг төлөвлөгөө байгаа эсэхийг асуусан Монголын төлөөлөгчдийн асуултад Элчин сайд “Ер нь бол багасгах зорилготой” гээд Транс Сибирийн төмөр замын ачаа тээвэр өнгөрүүлэх хүч чадлыг нэмэгдүүлэхээс гадна, Хойд мөсөн далайд мөс зүсэгч зургаан шинэ хөлөг онгоц тавих тухай мэдээлэв.
Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн интеграцид бодитой оролцоход Монгол Улсын хувьд бизнес, төрийн бус байгууллага болон төр засгийн байгууллагууд нь зэрэг оролцож болох ганц цонх бол PECC хэвээрээ байна.
Ашигт малтмалын нөөцөөрөө хөрөнгө оруулагчдын сонирхол татаж буй үедээ Монгол Улс PECC-ийн зохион байгуулж байгаа төслүүдэд Монголын их дээд сургуулиуд, ШУА, Засгийн газрын холбогдох агент лагууд болон тодорхой салбарын бизне сийн төлөөллийг идэвхтэй оролцуулах шаард лага, боломж гарсаар байна.
Япон улсын Гадаад харилцааны яам идэвхтэй дэмждэг JANPECC-ийн даргалан зохион байгуулж буй нийгмийн халамжийн системийг боловсронгуй болгох тухай төсөлд манай улсын нийгмийн даатгалын байгууллагууд, тэтгэврийн сан, эрүүл мэндийн болон хөдөлмөр эрхлэлтийн холбогдолтой байгууллагууд идэвхтэй оролцож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах жишээ нь АПЕК-т орох бодит болох юм. Яг энэ хэлбэрээр бусад хороодын санаачлан хэрэгжүүэрчим хүч болон хүнсний аюулгэсвэл ажиллах хүчний улс дамжсан шилжилт хөдөлгөөний зохицуулалт, усны зохистой менежмент зэрэг төслүүдэд шаардлагатай байна.
Энэ жилээс эхлэн уул уурхай хөгж лийн асуудлаар бүс нутгийн олон орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд Австрали, Канад, Чили улсуудын PECC-ийн үндэсний хороотой хамтран MONPECC тодорхой арга хэмжээ зохион байгуулах боломж гарч байна. Эдгээр орнууд уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, өндөр түвшинд хөгжиж чадсан орнууд учраас Монгол Улсын эдийн засгийн салбар бүрт, холбогдох хууль журмын орчныг зохистой хэлбэрээр бүрдүүлэх арвин туршлагаас нь судалж, алдаа оноог нь шинжлэн харж бүтээлчээр тусгах боломж байна. Эдгээр орнуудын гурван талын холбогдох байгууллагуудыг оролцуулсан Бага хурлыг Монголд зохион байгуулж идэвхтэй оролцож чадвал манай улсын институцийн чадавхийг сайжруулахад бодит нөлөө болох юм.
Япончууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан бүс нутгийн энергийн сүлжээ байгуулах талаар томоохон төсл үүдийг Монголтой хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа энэ үед Монголын холбогдох компани, төрийн байгууллагууд хамтран олон төрлийн судалгаа шинжилгээ хийхэд оролцох, боловсон хүчнээ бэлдэх боломж бий.
Чиглэл бүрээр хувийн сектороо идэвхтэй оролцуулж байж л бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох болохоос төр засгийн тэргүүнүүд очиж уулзаад амлачихаар л орчихгүй л дээ. Тийм ч учраас гадаад улс төрийн бодлогыг хөгжүүлэх анхдагч суурь нь эдийн засгийн харилцаа бөгөөд үүнд Монгол Улсын хувийн сектор ихээхэн сонирхолтой байгаа.
Энэ бүхнийг хорь, гучин жилээр тооцож, одооноос ухаалаг эрчимтэй эхлэхгүй бол манай хойд, урд хоёр хөрш биднийг тойруулан байгалийн хийн хоолой, цахилгаан дамжуулах магистрал сүлжээ, төмөр замын шинэ шугамууд барьж эхэлжээ. Бид хоёр хөрштэйгээ эдийн засгийн интеграцид орж чадахгүйгээр тэднийг алгасаад бусад оронтой холбогдож чадахгүй гэдгийг мартах ёсгүй. Харин хоёр хөрштэйгээ эдийн засгийн найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн тулд бүс нутгийн болон олон улсын боломжтой бүх бүтцээр дамжуулан тэднийг орон бүхэнтэй эрх тэгш, ялгаварлан гадуурхахгүй, шударга зарчмаар ажиллахыг шаардуулах ёстой. Тэгэхийн тулд монголчууд бид ч өөрсдөө олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн харилцааны дүрэм журмаар тоглох учиртай.
Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын тэн хагас нь амьдарч, эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ зах зээл дээр Монгол Улс гарч, бүс нутгийн интеграцид оролцох шаардлага улам их болж байгаа өнөөгийн нөхцөлд Үндэсний хорооны үйл ажиллагааг өргөтгөх, үр ашгийг нь нэмэгдүүлэх, тус тусын чиглэлээр манай холбогдох байгууллагууд идэвх санаачилгатай ажиллах шаардлага, боломж их байна.
Монгол Улсын гадаад харилцаа зөвхөн төр засгийн биш, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний болон хувийн сек торын хүрээнд адилхан эрч хүчтэй, хүчээ тарам дуулаагүй, ил тод өрнөн хөгжиж байж л улам бүр хурдаа авч байгаа бүс нутгийн эдийн засгуудтай холбогдоно.

Сингапур-Улаанбаатар
DR. ADITY
DR. ADITY
Дэмжигч
Narantsetseg
IIM L HUN MONGOLD HEREGTEI
Зочин
Зочин
Zochin
amarsanaa.wordpress.com
Зочин
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин