Уул уурхайн донтолтод нэмэрлэх хачир (1)
Энэ бол миний цуглуулгад буй африкийн нэг улсын мөнгөн тэмдэгт.
- Mining Mania-г баяжуулахуй
Энэ бол миний цуглуулгад буй африкийн нэг улсын мөнгөн тэмдэгт. Сүрхий царайлсан энэ эрхэм бол тусгаар тогтносон, цэцэглэн хөгжсөн хар африкийн сонгодог удирдагч, Улс түмний хооронд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө олон улсын Лениний шагнал хүрттэлээ цуцалтгүй тэмцсэн, цогтой эх оронч–интернационалч; дэвсгэртийн арын зураг–цэцэглэн хөгжсөн Африкийн уул уурхайг илтгэн буй үнэхээр классик зураг.
Transparency International хэмээх олон улсын төрийн бус байгууллагын “Авилгын индекс–2011” хэмээх жил тутмын тайлан илтгэлд дэлхийн 182 улсаар судалгаа гарган үнэлгээ өгсөн байх ба уг тайлангаас үзвэл Африк нь бүхэл бүтэн тивээрээ авилгад идэгдсэн, эдгэшгүй гэх оноштой гарсан байх юм.
Авилга хахуулиар арай дөнгүүр, нэр цэвэр явааг нь 1 дүгээр байрт гэж үзэж арагшаа жагсаасаар 182 дахь нь адгийн улс болж тооцогддог аргачиллыг хэрэглэхдээ Transparency International нь авилга огт байхгүй, бүрэн ангижрасныг 10 индекстэй (Corruption Perceptions Index) гэж үзэн, хэрэв индексийн энэ баллын тоо унаж байвал авах юм байхгүй гэдэг жишиг тогтоожээ. Хэрэв “0” заавал авилга өндөр түвшинд очсон байна гэсэн үг. Энэ удаа 10 баллтай улс тодроогүй, 9.5 баллаар Шинэ Зеланд толгойлсон бол Сомали адагт нь 1 баллтай бичигджээ. Сомалиас дээшээ 140 хүртэл жагсаавал Африкаас 20 улс оржээ.
Африкийн Холбооны өөрийнх нь тооцоогоор бол, жилдээ 148 тэрбум ам.доллар төрийн албан хаагчдын халаас руу орж алга болдог ба энэ жишгээр бол Хар Африкийн нэр бүхий 20 орон үлэмж авилгач болж сүүл барина. Хар Африк гэдэг нь экваторын тэнхлэгээс өмнөшөөх орнуудыг хэлж буй хэрэг.
Тэдгээр улсууд нь жил бүр газрын тос, алт, алмааз, хөнгөн цагаан, уран, марганц гэх мэт ашигт малтмалын олон төрлийн олборлолтын экспортыг гаргуун хийдэг ч дэлхийн хамгийн ядуу гуйранч гэдэг үнэлгээнд баттай орж яваа. Уул уурхайгаас орж ирдэг орлого нь авилгач түшмэдийн данс руу урссаар олон жилийг туулсан аж. Жишээ нь Нигериад бараг 50 жил тасралтгүй газрын тос олборлож байна, энэ хугацаанд 400 гаруй тэрбум долларын ашиг олсон гэх боловч хүн ам нь үгээгүй ядуу гэдэг ангилалд, дээрээс нь улс төрийн тогтворгүй байдал, шашин хоорондын мөргөлдөөн энэ орныг сульдааж дууслаа.
Дээрхи мөнгөн дэвсгэрт дээр дүрслэгдсэн хувьсгалт Гвиней бол сонгодог жишээ нь. Цэцэглэн хөгжсөн Африкийн уул уурхайг илтгэх тэр зураг бол бүр тэгэхээс тэгэх гэж “Тэгвэл май!” – гэсэн шиг хэвлэсэн бололтой юм. Бусадтай нь харьцуулахад энэ орон олон жил тогтвортой явж ирсэн. Гэвч улс төрийн тогтвортой байдал нь хөгжил дэвшилд хүргэсэнгүй. Дэлхий дээрхи хөнгөн цагааны томхон олборлогч экспортлогч орон мөн үү, мөн. Цаана нь алт, алмааз, төмрийн хүдэр, никель, уран гээд олборлож буй юм зөндөө. Гэвч авилгад идэгдсэн, эдгэшгүй гэх оноштой Африкийн нэг улс бас мөнөөсөө мөн. Зарим судалгаагаар бол ашигт малтмалын экспортоос орж ирдэг орлогын 70 хувь нь Ерөнхийлөгчийн болон түүний хань хамсаатны банкны данс руу ордог байх юм. Transparency International-ын “Авилгын индекс–2011”-д Гвиней 164 дүгээрт явж байна.
Улс орны дэд бүтэц, зам харилцаа, сургууль эмнэлэг нь хөгжлийнхөө анхан шатны гараан дээр, ард иргэдэд нь ундны ус, эрчим хүч хүрэлцэхгүй, НҮБ-ын хүний хөгжлийн индексээр бол дэлхийн 187 орноос 178 дугаарт бичигдэн байна. Хүний хөгжил доогуур хэмээн 142-187 хүртлэх улсуудыг оруулж тооцоход бусад тивийн 10-ыг нь хасаад цаана нь Африкийн 36 улсын нэрс ярайж байх юм. Араасаа Ардчилсан Конго, Нигер, Бурунди, Мозамбик, Чад, Либер, Буркина-Фасо, Сьерра-Леоне, Төв Африк, Гвиней гээд л жирийлгээд байх нь тэр.
Асар их ашигт малтмал олборлочихоод, экспортлочихоод цаана нь хөгжлийн өөр хувилбар алга уу, тэдний хувьд? Хар Африкийн улсуудын хувьд иргэншсэн, соёлжсон нийгэм-эдийн засгийн стандарт тавих арга мухардсан бололтой байна. Африкийн өнөөгийн бодит байдлын зүй тогтол нь: “Нөөц баялаг байхгүй, хөгжил байхгүй!” – тэгээд л гүйц ээ. Хариулт нь ердөө энэ гэх үнэлэлт дүгнэлт гадаадын судлаачдаас байнга цухалзах боллоо.
Мөнгөн дэвсгэрт дээрхи Гвиней шиг болчихгүйн тулд монголчууд бид яах ёстой вэ? Энэ дэвсгэр дээр дараагийн нийтлэлдээ Монгол орноо авч үзьэ. Ардчилал маань бидний монголчуудад эрх чөлөө олгож, бизнесийн аянд мордуулахдаа, байгальд мөртөө байж байгаа ашигт малтмалыг хууль номын дагуу олборлоод бүх юм болчихно гэж хөнгөн бодоцгоосон бол бас ч үгүй юм аа ...