СУМЫН ЦАГААН САР
Зарим хүн энэ жил надад муу жил болох юм байна гэдэг. Муу жил, муу өдөргэж байдаггүй юм. Сайхан сэтгэлтэй хүнд бүх жил, бүх өдөр сайхан байдаг юм. Сайхан сэтгэлтэй хүнд муу хүн гэж байдаггүй юм.Бидний дайсан бол хүн биш. Бидний дайсан бол сэтгэлд бугшсан нисваанис юм.
Хүүхэд байхад хамгийн сайхан баяр бол Цагаан сар байлаа. Аав минь баншийг ганц чимхээд л бэлэн болгоно. Яах ийхийн зуургүй олон банш хийчихнэ. Ээж цагаан сарын ууц өвчүүгээ тогоонд хийж чанаад бэлэн болгоно. Маш олон бууз хийж,гадаа модон амбаарт хийж хөлдөөнө. Цагаан сарын хэвийн ул боов хийнэ гэдэг лут ажил байлаа. Нагац ах маань хэв авчирч цагаан сарын ул боовыг хийх ажлыг голлон гардаж хийнэ. Эхлээд гурилаа зуурч шар тос хийгээд дахин зуурч дараа нь сайтар нухсан бэмбийг хэвэн дээр тавьж жигд дараад хутгаар улыг нь хэд нимгэн зүсээд боов бэлэн болно. Бага ангийн бяцхан сурагч би бэмбий нухах ажлыг хийнэ. Гурилаа халуу оргитол сайтар нухаж байж л бэмбий бэлэн болно. Нухаад л байна, нухаад л байна. Арайхийж нухаж дуусгалаа гээд нагац ахад өгөхөд “наад бэмбий чинь болоогүй байна” гээд өнөөх бэмбийг минь буцаагаад над руу чулуудчихна.Тэгээд дахиад л бэмбийгээ нухаж гарна. Яасан ч олон бэмбий байсан юм, барагдаж дуусах болов уу хэмээн том төмпөнтэй зуурсан гурилаа байн байн харна. Бүтэн өдөржин бэмбий нухаж үд хэвийж нар тоононд тусах үед арайхийж цагаан сарынхаа бүх боовыг хийж дуусгана. Ээж өдөржингөө тос дүүрэн тогоогоо галаар өрдөж галыг нь тааруулж цагаан сарын олон боовнуудыг шаржигнаталчанана. Гэр орчнооцэвэрлэж улам сайхан болгоно. Угийн манайх цэвэрхэн сайхан айл байсан юм чинь. Битүүний орой идээ будаагаа бэлэн болгоно. Ээжийн бэлтгэсэн шар тостой, үзэмтэй бэрээс будаа ч сайхан даа. Ааруул, өрөм, ээзгий, ёотон тавган дээр өрнө. Цар дээр ууц өвчүүгээ тавина. Битүүний орой радиогоор бөхийн барилдаан сонсоно. Маргааш хэнийхээр орох билээ хэмээн би бяцхан тархиндаа бодож хононо.
Цагаан сар болно гэхээс магнай тэнийж догдлон хүлээнэ. Маргааш нь мандах улаан нарыг харж манайх цагаан сараа тэмдэглэхэд бэлэн болно. Шинэ дээлээ өмсөөд шинэ гутлаа углаад малгайгаа өмсөөд хадгаа бариад ачит Аав, энэрэлт Ээж,элбэрэлт Эмээ гуравтайгаа золгоно доо. Ээж минь намайг “Эрдэм номтой хүн болоорой” хэмээн ерөөдөг байж билээ.Тэр сайхан ерөөл нь ч биелсэн. Гэртээ идээ будаанаасаа идэж цагаалаад бяцхан хөвгүүн би гэрээс гарч сумынхаа айлуудаар орно доо.Тэр үед манай сумын төвийн айлууд гурван эгнээ байдаг байлаа. Тэр үед хамаг малаа улсад хураалгасан хөдөөний айлууд ихэнхи нь ядуу болоод байсан. Манай эмээ, ээж маань тэр үеднэг мянга гаруй бог мал, 200 гаруй бод малаа “Оч” нэгдэлд хураалгасанюм билээ. Хэдэн мянган жилийн турш амин зуулга болсон эрдэнэт мал сүргээ улаантнуудад булаалгасан монголын малчин ардууд бүгд л ядуусын эгнээнд орсон юм билээ. Тэр үед сумын төвд цагаан идээ ховор болсон байсан. Ардууд нэгдэлд хамаг сүүгээ шавхан өгч өөрсдөө хар цай уугаад суудаг цөвүүн цаг болсон байлаа. Харин манай эмээ цөөн хэдхэн тугалтай үнээтэй үлдээд хүүхдүүд бид зуны дэлгэрцагт эмээгийнхээ цагаан идээг идэж өссөн дөө. Тэр үед сумын төвд баян айл гэж бараг байгаагүй. Тэр үед хамгийн ядуу айл ч гэсэн цагаан сараа сайхан гаргадаг байсан юм шүү. Дарга цэрэг гэлтгүй, хүүхэд хөгшид гэлтгүй бүгд л баярладаг байлаа.Нэгэн үе улаантнууд цагаан сарыг хүртэл хориглож байв.
Шинийн нэгний өглөө би эрт босож гэрийн гадаа гарчалсыг харахаднутаг минь дуниартан харагдана. Зүүн урдаас Хатан уулын өмнүүр наран мандаж гарна. Өмнө минь Ноён уул дүнхийж ард минь Цагаан толгой цайран харагдаж хажууд талд Мөрөн гол минь мөстөнхарагдана. Тэр нэгэн жил сумын бага сургуулийн гуравдугаар ангид сурч байсан багын найз Хишгээ бид хоёр цагаан сарын шинийн нэгний өглөө сумын төвийн бүх айлаар орохоор шийдлээ. Бид хоёр сумын төвийн айлуудын нэг эгнээг дуусгаад нөгөө эгнээ айл руу ороод яваад л байв. Боломжийн айл тосонд чанасан амттай шаргал ул боов, дээр нь чихэр, бас нэг төгрөгийн шинэ дэвсгэртөгнө. Дунд зэргийн айл дэвтэр, харандаа, чихэр өгөөд дээр нь гуравт юм уу, тавтын дэвсгэрт тавина.. Ядуу айл ганц бор боов өгнө. Бор боов өгвөл тэр айлын гэрийн бүслүүрт нь боовыг нь хавчуулаад орхичихдог байлаа. Бор боовыг хэн иддэг юм хэмээн цамаархаж байгаа нь тэр. Айлуудын эзэгтэй нар бид хоёрыг хараад “За, чи хэний хүүхэд вэ” хэмээн асууна. Би “Доржийн хүү байна” гэнэ. Хишгээ “Гомбын хүү байна” гэнэ. Хэний хүүг мэдсэнтэр айл заавал мөнгө өгнө. Тэхлээр бидний аавууд сумандаа их нэр хүндтэй байсан гэсэн үг. Заримдаа айлууд бид хоёрт бүр гуравт, тавтын дэвсгэрт өгнө. Энэ бол тэр үедээ их мөнгө шүү. Хишгээ бид хоёр сумын төвийн бүх айлаар орж дуусгаад хэн нь их мөнгө олоо бол? хэмээн мөнгөө тооллоо. Миний олсон мөнгө зуун гуч гарчихсан байлаа. Хишгээгийн олсон мөнгө зуун хорь гарсан байлаа. Энэ бол тэр үедээ их мөнгө шүү. Бид хоёр баярласан гэж жигтэйхэн. Би их л том гавьяа байгуулсан хүн мэтдодигор амьтан гэртээ ирж ээждээ олсон бүх мөнгөө өгч, олсон бөөн боов чихрийнхээ дунд сэтгэл хангалуун байдаг сан. Дараагийн цагаан сар хүртэлдаанч хол байна даа хэмээн бодно.Хишгээ бид хоёр тэр жил цагаан сараар сумын төвөөр айл хэсэж яваад манай сумын дөч эргэм насны нэгэн эртэй таарлаа. Тэр хүн сумын агент хийдэг байсан. Мань хүн сумын төвийн бүх айлаар орж гурилын нэг том тампуу дүүрэн боов чихэр чихчихсэн нуруундаа үүрч түүнийгээ дааж ядан хоёр хөл нь гуйваад явж байлаа.Тэр үед нэг том тампуу гурил 70 кг байдаг байлаа. Тэр хүн нэг тампуунд цагаан сарын айлуудын өгсөн 70 кг боов чихэрчихээд үүрч явж байгаа нь их л ядаргаатай харагдаж билээ. Цагаан сараар ээж минь хүнд өгөх бэлгээ бараг хэдэн сарын өмнө бэлтгэж хүмүүст их л олон бэлэг өгдөг байсан. Цагаан сар өнгөрөөд сар гаруй болсон байхад ч ээж минь бэлгээ тараасаар л байдаг байлаа. Ээж минь цэвэрч нямбай, их өглөгч хүн байсан. Бэлгээ бусдад өгч байж л санаа нь амардаг хүн байв. Аав маань үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй хүнлэг хүн байсан. Аав минь гэрийн хоймортоо сууж, тамхиа нэрж тайван амгалан сууж байдаг сан. Ээж,аав миньэнэ хорвоогийн эгэл даруухан амьд Бурхад байж дээ.
Цагаан сарын өдөр бол цайлган цагаан сэтгэлтэй байх өдөр шүү. Худал үг, хараал, доромжлол, хов үг, муу үг ярьдаггүй өдөр. Хорон муу санаа, шуналт хар санаа сэтгэлдээ агуулж болохгүй. Ахмадуудынхаа амар мэндийг мэдэж, ерөөл тавьдаг өдөр юм даа. Цагаан сарын өдөр бүх юм нь цагаан байдаг. Идээ зоог нь цагаан, уулзан золгосон хүмүүсийн сэтгэл нь цагаан. Аяга нь ч цагаан шаазан, зөрүүлдэг хөөрөг нь ч хаш цагаан. Идээний дээж элгэн тараг ч цагаан. Эдийн дээд хадаг ч цагаан байдаг. Цагаан сарын өдөр цагаан идээ зооглох нь зөв шүү. Махан хоол, архи хоёрыг голлож зооглох нь зохимжтой бус. Цагаан сар бол буяны сар болой. Шинийн нэгнээс 15- ны өдөр хүртэлБурхан багш рид хувилгаан дүр үзүүлсэн өдөр, шинийн найман бол Оточ Манал бурхан заларсан өдөр, шинийн арван таван бол Аюуш бурхан заларсан дүйчин өдөр юм. Эдгээр өдөр үйлдсэн буян сая живаа дахин үрждэг юм.Сүсэгтэн хүн энэ өдөр эхлээд Бурхандаа мөргөөд дараа нь аав ээждээ золгодог юм шүү. Монголчууд шинийн нэгний өглөө үүрээр Тэнгэртээ мөргөдөг ёс буй. Сүсэгтэн хүн бол Бурхандаа мөргөдөг ёстой. Энэ өдөр хүн бүр сэтгэлээ боди болгоно шүү. Боди гэдэг нь тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэлтэй болно гэсэн үг. Хүмүүс зөвхөн цагаан сараар бус бүх насаараа боди сэтгэлтэй болжбуян үйлдэх ёстой юм. Монголчууд минь алийн болгон хэрүүл тэмцэл хийж амьтан хүнд атаархаж амьдрах вэ дээ. Амьдрал бол тэмцэл гээд л бие биентэйгээ битгий тэмцэлдэж сөргөлдөөд байгаарай. Эв найртай байна гэдэг энэ дэлхийн гол зарчим шүү. Ганц хоёрхон өдөр амгалан амьдрах биш, галав шиг уртхугацаагаар амьдарсан ч амар амгалан байх нь чухал. Сэтгэл амар бол бие амар байдаг юм. Сэтгэл түгшүүртэй бол бие өвчлөмтгий болдог юм.
Зарим хүн энэ жил надад муу жил болох юм байна гэдэг. Муу жил, муу өдөргэж байдаггүй юм. Сайхан сэтгэлтэй хүнд бүх жил, бүх өдөр сайхан байдаг юм. Сайхан сэтгэлтэй хүнд муу хүн гэж байдаггүй юм.Бидний дайсан бол хүн биш. Бидний дайсан бол сэтгэлд бугшсан нисваанис юм.
Цагаан сараар аав, ээжтэйгээ золгож буй хүмүүс бол их азтай хүмүүс юм. Асралт аав, энэрэлт ээжтэйгээ цагаан сарын өглөө хамгийн түрүүндзолгож, аав ээжийнхээ ерөөлийг сонсдог байснаа санахад өөрийн эрхгүй нулимс цийлэгнэнэ. Ээж аавтайгаа энэхэн хорвоог элэг бүтэн хамтдаа туулах шиг жаргал хаана байна. Мөнх бусын хорвоо мөн ч хатуу юм даа. Ээж, аав минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараах тэр жилийн цагаан сарын өдрүүд хэцүүхэн байж билээ. Гэр эзгүйрээд, сэтгэл хоосроод байсан даа. Хүн бүр л цагаан сарын өдөр аав ээжтэйгээ золгож байхтэр мөчид би ачит аав,элбэрэлт ээжийгээ дурсахаас өөр юмгүй үлдэж билээ.
Монголчуудбид Цагаан сарыг ихэд бэлэгшээж угтдаг. Битүүний өдөр хүнээс авсан өр авлагаа дуусгадаг. Битүүнд айл бүр Бурхан шүтээнээ тахиж идээ будаагаа засаж бэлтгэдэг. Зассан идээ будаагаа “ Ум Аа Хум “ гэсэн ариуслын тарнийг гурвантаа хэлж адисладаг юм. Битүүний орой гэрийнхээ баруун тотгон дээр цэвэр тунгалаг мөс тавьдаг. Энэ нь сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээж байна гэсэн учиртай.Мөн Лхам бурхан битүүний оройайл бүрийн үүдэн дээр нисэн ирж тотгон дээр тавьсан мөсийгамсаад нисэн оддог гэдэг.Зүүн тотгон дээрээ өргөс бүхий харгана шарилж тавьдаг нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хааж байна гэсэн учиртай. Битүүний өдөр айл хэсэх,тэнүүчлэх, хүүхдээ загнах,зодох,нохой гаслуулах,гэрийн гадна дотор хашгичин чанга ярих, идэх юм зажилж гарах, амаа арчихгүй гарах, эм тан уухыг цээрлэдэг.
Цагаан сарын ёсонд мөр гаргах, золгох, мэндлэх, хөөргөөр тамхилах, ууц хөндөх, бэлэг барих гэсэн нарийн ёс жаяг байдаг. Шинийн нэгний үүр цайж нар мандахаас эхлээдүдэш болох хүртэл тэр өдрийн тэнгэрийг шинжиж тэр жилийн өнгийг тогтоодог. Үүр цайхдаа удаан гэгээ орж, нар мандах үед үүлгүй цэлмэг байвал нялхас багачуулд өлзийтэй сайхан жил гарч байна хэмээн үздэг. Удахгүй гарах байгаа туулай жил ахмад настанд ивээлтэй жил гэцгээж байна лээ. Шинийн нэгэнд үйл оёдол хийх, айлд хонох, уйлах, хэрэлдэх, үнс хогоо гаргаж хаях, усанд явах, өдөр нартайд хэвтэж унтах зэргийг цээрлэдэг.Хадагтай золгох нь нөгөө хүнээ хүндэлж байгаагийн шинж. Хадгаа бариад ямар ч насны хүнтэй золгож болно. Аль ч насны хүн алгаа дээш нь харуулж золгодог ёстой. Хээ чимгийн байдлаар хүний дүрс харуулсан Аюуш хадгийг эцэг, эх, ахмад настай хүн, эрхэмлэдэг хүнтэйгээ золгоод өргөн барина. Нар, сар, үсэг бүхий нанжвандан хадгийг баяр ёслолоор хэрэглэдэггүй, оршуулгын ёслолд хэрэглэдэг. Цагаан сарын шинийн долооны өдөр ах дүүгийнхдээ болон айлд очиж золгохыг цээрлэдэг.
Түүхээс үзвэл XIII зууны эхэн Улаагчин туулай жилийн Цагаан сарын Шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган шинэ хувцас өмсөж, Тэнгэр газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь Төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар нь шатааж зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ. Түүнээс хойш 1216 оны Хулгана жилийн Цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан өөрийн сан хөмрөгөөсөө мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж Монгол улсынхаа жараас дээш настай ахмад хүмүүст хувь хүртээжээ. Энэ сайхан заншил эдүгээ ч гэсэн монгол төрийн уламжлалт заншил болж жил бүр ахмад настны хишгийг тараадаг болжээ.
Цагаан сараар хүн нас нэмдэг. Нас нэмэгдэх тутам ухаан нэмэгддэг. Цагаан сар аа гэж. Сайхан баяр шүү. Миний ч баяр. Таны ч баяр. Монголын минь баяр.
оюу
Зочин
DR. PRADHAN
Ц. Эрдэнэбат
З.З.Ариунболд