Мөрөөдлийн парламент буюу “Dream team-2012”
Арабын орнууд шиг, аль эсвэл өнгөт хэмээх хувьсгал хийхийг мөрөөдсөн ил далд үзэл бодолтой хүмүүс манайд цөөнгүй бий.
Арабын орнууд шиг, аль эсвэл өнгөт хэмээх хувьсгал хийхийг мөрөөдсөн ил далд үзэл бодолтой хүмүүс манайд цөөнгүй бий. Үнэндээ гомдогсод, шаралхагсад, бүүр зарим нь өөрийг нь яагаад ч сонгохгүй байгаа тул арга ядаад хүчээр ч хамаагүй парламентын гишүүн болчих санаатай нөхдүүд л дээ. Яахав, сонгуульд луйвардуулаад гишүүн болж чадаагүй нэг нь бас бий л байх.
Жагсаал хийх дуртай мөртөө хариуцлага тохогдох болохоор шоронгоос “уйлаад” гараад ирчихдэг жагсаалын баатруудтай тул, бид өөрсдөө очоод дэмждэггүй зурагтаар л жагсдаг идэвх муутай оролцдог тул, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ найдвартай хамгаалчихдаг төр засаггүй тул, жагсаад ирсэн заримыг нь 7 сарын 1-нд “маш сайн” айлгаад хашраачихсан тул одоо жагсаал хийгээд хувьсгал хийчих цөстэй аавын хүү хэд үлдсэн бол? Нөгөө талаар Монголд болж бүтэхгүй зүйл олон байгаа ч тэгтлээ амьдрал тартагтаа тулчихаагүй учраас үнэндээ хувьсгалыг дэмжихгүй хэсэг нь олонхи байгаа биз ээ.
Даяаршлын улмаас гарч буй жам ёсны өөрчлөлтийг эс тооцвол манай улс зарим нэг зүйлээрээ бараг л бахь байдгаараа байна гэж хэлж болно. Улс төрийн дэглэмийн хувьд наанаа хүнлэг энэрэнгүй, ардчилсан гэсэн сайхан сайхан сэтэртэй ч начир дээрээ тоталитар дэглэмийн эдүгээчлэгдсэн хэлбэр болох олигархи, “хулгайч, луйварчин” нарын гарт зэрэмдэглэгдсэн ардчилсан тогтолцоотой, эдийн засгийн хувьд бодит өсөлтгүй, баялаг бүтээдэггүй, гадны улсын түүхий эдийн бааз хэвээр, зөвхөн уул уурхайд дулдуйдсан хэврэг эдийн засагтай байсаар байна.
Ард түмэнд газрын хэвлийн доорх баялаг хүртээх нэрийдлээр өр зээл тавьж, бэлэн мөнгө тараан бэлэнчлэх сэтгэлгээгээр угжиж, архи тамхинд мансууруулах төр засгийн бодлоготой. Нийгэмд шударга ёс алдагдаж, хууль шүүхийн өмнөх эрх тэгш байдал төдийлөн сайнгүй байгаа тул нэг хэсгийн маань сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл нь нэгэнт алдарч коммунизмаа үгүйлэн санах болжээ.
Дэлхийн эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг ажигласан зарим нэг эрдэмтдийн таамаглалаас үзэхэд томоохон гүрнүүдэд эдийн засгийн хямрал үргэлжилсээр дэлхийн эдийн засагт нөлөөлж, цаашид зах зээл дээр алт зэсийн үнэ унаж, уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улс орнууд улам бүр хүнд хэцүү байдалд орж мэдэхээр байна.
Энэ мэт болж бүтэхгүй байгаа зүйлсийг өөрчлөхийг хүсвэл бүх хүн оролцоод тайван замаар хүн үхэхгүй, хэн нэгнийг шонд дүүжилж шороонд хатаахгүй, чулуу шидэж байшин галдахгүйгээр хийчих бидэнд таарсан “хувьсгал” бий. Энэ бол “сонгуулийн хувьсгал” юм. Өөрт нь мөнгө өгсөн ч худалдагдахгүйгээр, хүсэхгүй байгаа хүнээ, аль эсвэл шүүмжлээд үзэн ядаад байгаа хүнээ сонгуулийн өдөр өөрөө ч мэдэхгүй ховсдуулсан мэт очоод дугуйлчихдагаа болиод нэг өдөр “хүнээрээ байж” чадвал бид тэрхүү хувьсгалын ялагчид байж чадах билээ.
Ард түмэн төрийн эрхийг дөрвөн жилд ганцхан удаа зөвхөн сонгуулиар дамжуулан барьдаг гэдэг. Энэ жил болох сонгуульд та бид арай өөрөөр хандаад, сонголтоо зоригтой хийгээд нөгөө хүсээд мөрөөдөөд байдаг хүмүүсээ бүгдийг парламентад оруулж, олон жил суугаад одоо яагаад ч “ид шид” харуулахаасаа өнгөрсөн хууччуулаа бүгдийг “тэтгэвэрт нь гаргачихаж” болохгүй гэж үү? Өөрөөр хэлбэл “Мөрөөдлийн парламент”-аа байгуулчихвал яасан юм бэ?
Үүнийг спортоор зүйрлэн хэлбэл нөгөө ид гялалзаж байгаа одуудаа зөвхөн ялалт байгуулахын төлөө л олимпод илгээдэг Америкийн сагсан бөмбөгийн алдарт “Мөрөөдлийн баг” л гэсэн үг. Энэхүү мөрөөдлийн багийн тоглогч бүр хувийн амжилт, аминч үзлээ хойш тавьж ганцхан эх орныхоо төлөө хэмээх сэтгэлээр ард түмнийхээ итгэл найдварыг тээн сонгогдсон тоглогчид байдаг. Тэд хожих л зорилготой, тийм учраас хамгийн сонирхолтой, илт давуу тоглолтыг үзүүлдэг. Эцсийн дүнд эх орон, ард түмэн нь хождог билээ.
“Мөрөөдлийн парламент” маань дараах мэт байвал ямар вэ? Уншигчдад ойлгомжтой, мөрөөдлөө биелүүлэх (намын нэрээр зарим нөхөд гулсаж сонгогдох тохиолдолд энэ нь хэзээ ч биелэхгүй хий хоосон мөрөөдөл болох тул) үүднээс УИХ-ын сонгуулийн тойргийг хуучин хуулийн дагуу гаргасан болно. Мөн зарим нэр дэвшигчдийг өөр нэр дэвшигч санаанд орохгүй байгаа тойрогт орууллаа.
1-р тойрог, Архангай аймаг: 3
Н.Батбаяр (АН), Н.Удвал (МАХН), Д.Тэрбишдагва (МАН)
2-р тойрог, Баян-Өлгий аймаг: 3
А.Мурат (АН), Ч.Куланда (АН), О.Нигамет
3-р тойрог, Баянхонгор аймаг: 3
Х.Баттулга (АН), Лу.Болд (АН), Б.Батбаяр (АН)
4-р тойрог, Булган аймаг: 2
Ё.Отгонбаяр (МАН), Я.Эрхэмбаяр (АН)
5-р тойрог, Говь-Алтай: 2
Ж.Энхбаяр (МАН), Л.Ариунболд (Монгол базальт)
6-р тойрог, Дорноговь аймаг: 2
Я.Батсуурь (АН), О.Одбаяр (МАН)
7-р тойрог, Дорнод аймаг: 3
М.Зоригт (ИЗН), С.Оюун (ИЗН), Н.Номтойбаяр (МАН)
8-р тойрог, Дундговь аймаг: 2
Ц.Анандбазар (МАН), Б.Дэлгэрмаа (АН)
9-р тойрог, Завхан аймаг: 3
Д.Балдан-Очир (МАН), Ш.Сайхансамбуу (МАН), О.Содбилэг (МАН)
10-р тойрог, Өвөрхангай аймаг: 4
Я.Содбаатар (МАН), Т.Хасбаатар (АН), А.Мөнхбат (АН), Д.Дагвадорж
11-р тойрог, Өмнөговь аймаг: 2
Г.Уянга (МҮАН), П.Болд (Миний Монголын газар шороо)
12-р тойрог, Сүхбаатар аймаг: 2
Ц.Баатархүү (АН), Л.Эрдэнэчимэг (АН)
13-р тойрог, Сэлэнгэ аймаг: 3
О.Чулуунбат (МАН), Э.Бат-Үүл (АН), Б.Цогтгэрэл (МАН)
14-р тойрог, Төв аймаг: 4
Н.Энхболд (МАН), Х.Тэмүүжин (АН), Б.Лхагважав (МАН), А.Сүхбат
15-р тойрог, Увс аймаг: 3
Ч.Хүрэлбаатар (МАН), Б.Гантогтох (АН), С.Жавхлан (МАХН)
16-р тойрог, Ховд аймаг: 3
Р.Амаржаргал (АН), С.Батцогт (МҮАН), С.Бямбацогт (МАН)
17-р тойрог, Хөвсгөл аймаг: 4
Ц.Даваасүрэн (МАН), Ц.Сэдваанчиг (АН), Л.Гүндалай (АН), Ц.Оюунгэрэл (АН)
18-р тойрог, Хэнтий аймаг: 3
Б.Бат-Эрдэнэ (МАН), У.Хүрэлсүх (МАН), Да.Ганболд (АН)
19-р тойрог, Дархан-Уул аймаг: 3
З.Энхболд (АН), Ж.Сүхбаатар (МАН), Б.Батболд (МУНН)
20-р тойрог, Орхон аймаг: 2
Д.Одхүү (АН), Л.Оюун-Эрдэнэ (МАН)
21-р тойрог, (Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэг): 2
Д.Эрдэнэбат (АН), Ц.Батбаяр (МАН)
22-р тойрог, (Баянзүрх, Налайх дүүрэг): 4
Д.Ганхуяг (АН), Ж.Батзандан (АН), С.Ганбаатар (МАХН), Г.Баасан (АН)
23-р тойрог, (Сүхбаатар дүүрэг): 3
Л.Гантөмөр (АН), М.Энхсайхан (МҮАН), Б.Болдсайхан (ИЗН)
24-р тойрог, (Чингэлтэй дүүрэг): 3
Д.Жаргалсайхан (эдийн засагч), Г.Баярсайхан (АН), Р.Бурмаа (АН)
25-р тойрог, (Баянгол дүүрэг): 4
Н.Энхбаяр (МАХН), С.Эрдэнэ (АН), С.Дэмбэрэл (ИЗН), С.Одонтуяа (АН)
26-р тойрог, (Сонгинохайрхан дүүрэг): 4
Б.Баабар (АН), Ч.Ганхуяг (МАН), Б.Жаргалсайхан (БНН), О.Магнай (АН)
За нэг иймэрхүү. Юу вэ, нөгөө гомдсон МАХН-ынхан, бас баахан бөхчүүд оруулчихсан ч байх шиг, ядаж байхад нөгөө хүмүүсийн хэлдгээр “гудамжныхан” орчихсон нь бий бий. Инээдтэй марзан, даанч дээ гэмээр хүмүүс оруулчихсан байгааг үгүйсгэхгүй ээ. Гол философи нь ердөө л энэ парламентад салхи оруулаад агаарыг нь арай цэнгэг болгочих гэсэн л санаа юм. Жишээлэхэд л таван сайхан алтан амины төлөө уучлалт гуйчихаж чадахгүй будилж сууна гэдэг энэ парламентад нэлээн “үнэр орсны” шинж биш гэж үү?
Бөхчүүд гээд л шүүмжлээд байдаг, Б.Бат-Эрдэнэ аваргыг анх гишүүн болоход яаж инээлдэцгээж байлаа, гэтэл мань эр тун идэвх санаачлагатай ажиллаж, байгаль орчноо хамгаалж, одоо нэгэнт хэл ам нь дийлдэхгүй “ярьдаг бөх” болсон байна. Нийгэмд асар их хор хөнөөлтэй олигархиудын дэргэд С.Жавхлан бол “сайхан амьтан” байлгүй яахав. Намбар ван ах бол одоо гэмээ аягүй “ухаарчихсан” байгаа ш дээ, бас дээр нь нэлээн “ууртай” байгаа тул тоглолт эхлэнгүүт шууд л самбарт довтолж, гурван онооны шидэлтийг угсруулаад л тун ширүүн тоглолт үзүүлэх нь тодорхой. Нөгөө “гудамжныхан”-тайгаа нийлээд тун сонин комбинац үзүүлж магадгүй. Аль эсвэл МАН-ынхан руугаа оновчтой дамжуулалт хийгээд ч унахаа ядахгүй. Мөн эсрэг нь блок шотыг дажгүй хийчих сийрэг нөхдүүдийг ч оруулахыг хичээлээ. Харин аль нам нь олонхи болох дээр нэг их анхаарал хандуулсангүй.
Энэ бол улс төрийн сонгуулийн прогноз, бас хэн нэгний захиалгат сценари биш. Харин улс төрийн цаашдын шинэ чиг хандлагын талаарх мөрөөдөл, төсөөлөл бөгөөд сүүлийн хоёр жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, хэвлэгдсэн материалуудад хийсэн ажиглалт төдий зүйл. Түүнээс яг ийм байна, ийм байх ёстой ч гэж үзээгүй болно. Эцсийн эцэст өөрийгөө төр мэт төсөөлөн бүхнийг чадах гээд эх орноо “хэт хайрлан” улсаа хорлогчдоос, буруу ишилсэн сүх шиг хандлагатнуудаас шинэ хүн бол хэн ч байсан дээр дээ дээр.
Жич: Энэхүү нийтлэлийг МУИС-ийн багш Ч.Баттулгатай хамтран бичив.

Зочин
visitor
Зочин
би
зочин
зочин
Зочин
Баттулга ба Боролзой 2-ыг 4 сар Шоронд хийнэ.
Зочин
Зочин
хэ хэ хэ
зочин
зочин
Боролзой Баттулга 2-ийг Шоронд 4 сар хорь
Зочин
Зочин
Зочин
kkk
kkk
oin
Боролзой Баттулга 2-ийг Шоронд 4 сар хорь
Зочин
Боролзой Баттулга 2-ийн Шоронд 4 сар хорь
д тэмүүжин
Зочин
Зочин
мм
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
Ganaa
Зочин
Зочин
m point
з
Зочин
Зочин
Зочин
Иргэдээ Өргөдөлөө СЕХ-д өг
Зочин
Dabaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Өргөдөлөө бичиж өг иргэдээ
Зочин
Зочин
Ganbaatar
Зочин
Зочин
Зочин
Зочин
BI
Зочин