ГЕРМАН БҮХЭЛДЭЭ “ХОТЫН ТӨВИЙН 2 ӨРӨӨ” ГЭДЭГ ШИГ
Нисэх онгоцоор Герман явахад бүрдүүлбэл зохих бичиг баримтуудыг хил гаалийн компьютерт тэмдэглэсэн тул цаасны хүнд суртал арилжээ. Онгоцны билет тийз ч гартаа барих шаардлагагүй. Паспортоо үзүүлэхээс өөр асуулт байхгүй.

Берлинээс өмнө зүг Франкфурт Майни хэмээх хот руу нисэцгээлээ. 600-хан мянган хүн амтай гэх энэ багашаархан хотод Европ тивээр нисч буй бараг бүх онгоц бууж мордох юм. Нэг ёсондоо тус тивийн тээврийн товчоо нь юм уу даа. Нутгийн яг төв хэсэг, барагтай бол агаар саатдаггүй гэх мэт олон давуу талыг нь бодолцож олон улсын хэмжээний аварга том нисэх буудал бий болсон аж. Дайны үед Германы хувийн хэвшлийнхний банк санхүү, хөрөнгө зоорийг нь хамгаалалтандаа авахаар Америкийн цэргийн бааз хамгийн түрүүнд Франкфуртад буусан, энд хожим болтол байрласаар байсан гэдэг. Нисэх онгоцнууд намар цагийн царцаа шиг бужигнасан их хөлийн газар юм. Өдөр бүр хэдэн зуун мянган зорчигч энд албаны ажлаар ирдэг ба Европын 300 гаруй том банкны оффист энэ хотын дөрвөн хүн тутмын нэг нь алба хашицгаана.
Банкууд нэгнээсээ томоо харуулахын тулд өндөр гоё байшин барьж уралдацгаажээ. Хоёр сая цагаач туркуудыг эс тооцвол өөр үндэстэнгүй германчуудын хувьд хамгийн олон гадаад иргэдтэй хот нь гэнэ. Хятадууд энд хэдийнэ ирж таунаа бариад авчээ. Негрүүд ч энд тэнд яваа харагдана. Банк санхүү бараадсан 40 мянган еврей байсныг нь устгаад хөөгөөд явуулсан. Тэр нүглээ наминчлах зорилгоор еврей нарыг урьсан юм билээ.
Энэ хотод XIII зууны үеэс эхлэн Ромын хаадыг сонгодог газар байснаараа алдартай. 800-гаад жилийн тэртээд барьсан хурлын том танхим бүхий чулуун барилга нь өнөө хэр хэвээрээ. Орчин үежүүлж тохижуулсан сүм харш нь өнөө ч урлагийн үнэ цэнээ алдаагүй хотын төвд сүндэрлэнэ. Франкфуртын дарга гээд дал дөхөж яваа тэвхэлзсэн гэдгэр эмгэн хаадын танхимдаа зочдыг хүлээн авсан юм. Нисэх буудлын хувьцааны нэлээд хувийг эзэмшдэг чамгүй бэл хөрөнгөтэй энэ эмэгтэй их илэн далангүй хүн байв.
Г.Мөнхбаяр дарга түүнд "Говь"-ийн ноолууран ороолт бэлэглэсэнд ихэд баярлан авч газар дээр нь задлан хайрцгийг нь хогийн саванд чулуудан алчуурыг мөрөн дээрээ тохон "Их гоё эд байна. Чиний пиджак бас ноолуур уу?" хэмээн имэрч үзэв. Хоёр хот хоорондоо хамтарч ажиллах энэ тэр гэсэн албан яриаг тэрээр анхааралтай сонсож, түшмэддээ үүрэг өгөн тэмдэглүүлж "тэг тэг... болно, зөвшөөрч байна" гэсээр уулзалт өндөрлөв.
Германы хотууд яаж ийгээд л өөрийн онцлогоо олоод авчихсан түүндээ зориулсан сонирхолтой дүрэм журам зохиосон нь санаа авууштай. Франкфурт гэхэд л санхүүгийн өндөр цалин бүхий ажилчдаар хахсан хот. Энд тэнд томоо зангианы хөшөө босгосон нь юу хийж амьдардгаа хэлээд байгаа хэрэг. Энд иргэдээ заавал нийтийн тээврийн унаагаар ажилдаа ирж буцах журам гаргаж чангалжээ. Өөр нэг содон зүйл гэвэл нуль зочид буудал, түрээсийн байрнуудтай. Тэнд нь ганц бие голдуу нөхдүүд ирж удаан хугацаагаар амьдарцгаадаг аж. Хотынхны үндсэн ажил оюунлаг талдаа тул байсгээд л номын алдартай том яармагууд нээгддэг. Уншиж гэгээрэх уншсаныхаа хэрээр инноваци хийх явдал бол Германы бусдаас давуу шинжүүдийн нэг мөн. Ер нь германчууд Испани, Португали шиг далайн дээрэмчин мэт төрх огт байхгүй эрдэм номын мөр хөөсөн ухаалаг, бас царайлаг. Эрүүл мэнддээ гойд анхаарал тавьж америкчууд шиг таргалалтын өвчинд нэрвэгдээгүй гүйж гимнастик хийсэн улсууд юм. Германд алхам тутамд номын дэлгүүр ба цагны мухлаг тааралддаг бол манайд эсрэгээр гуанз баар зонхилох нь санаа зовмоор.
Өглөө найм 56-гийн галт тэргээр Бонныг зорьцгоолоо. Цагийг ч мөн яс барьцгаах юм аа. 56 байхдаа ч яахав дээ. Хурдан галт тэрэгнээс буух цаг нь бас нэг бутархай минутад төлөвлөчихсөн. Буудал дээр бугуйн механик цаг руугаа хяламхийсэн нэг нөхөр машинтайгаа тосчихсон байх жишээтэй. Райн мөрний эрэг дээр орших Бонн нь бүр жижигхэн хот. 300 мянгахан хүн амтай гэнэ. Тэгсэн атлаа Баруун Германы нийслэл гэж дөчөөд жил явсан, үүх түүхийн хувьд Европын анхны хотуудын нэг. Хот байгуулахын тулд эхлээд хотын даргын орд өргөө барьж дэргэд нь сүмээ, хажууд нь худалдааны зах зээлээ төвлөрүүлж тойрог маягийн жаахан талбай зайчлаад тэндээсээ тал тал тийш нарийн гудамж бүхий байшин барилгууд салбарлана. Тэр зохион байгуулалт нь өнөө хэр хадгалагдан үлдсэн. Хуучны байшинд нэмж гаднаас нь цахилгаан шат бариад дотор нь ариун цэврийн 00, халаалтын систем оруулсан. Тийм атал өнгөрсөн жил ашиглалтад орсон мэт гял цал оргино. Энэ их удаж байгаа байшин гэдгийг итгүүлэхийн тулд зарим барилгын хананы шаврыг ховхлон нээж үзүүлжээ. Бонн хотын дарга хуучин захиргааны байрандаа ганцаараа шахуу төвхнөсөн, бусад нь багтахгүй өөр газар орчин үеийн барилга бүхий ажлын байртай юм байна. Даргын өрөө ихээ уужим том юм. Энэ өрөөнд хотын залуу хосууд ирж хуримын ёслолоо хийж хажуу дахь сүмд орон адислуулдаг уламжлал тогтжээ. Хурим болох цагаар дарга ажлаа түр хойш тавьж залууст ерөөл тавина. Өөр нэг хүндтэй үүрэг бол Бонн хотын иргэн болох болзол хангасан нөхөрт гэрчилгээ олгох ёслол хийдэг. Өнгөрсөн сард зуугаад хүн Бонны иргэн болжээ. Эднийд хүргэн бэр болцгоосон, эсвэл нарийн мэргэжлийн эмч, инженер зэрэг оюуны өндөр потенциалтай хүн л Боннд амьдрах эрх эдлэнэ. Харин айхтар суурь өвчтэй болон амьдралын бэрхшээлтэй нөхөд хотод төдийгүй Германд амьдрах хувь дутах юм байх. Хотын хүмүүсийн ихэнх нь дөч орчим насныхан зонхилсон буурь суурьтай эрхмүүд. Өндөр настнууд маш их тул 500 хүн тутамд нэг хувийн эмнэлэг бий гэж байна лээ. Ялангуяа нүдний эмнэлэг гудам болгонд тааралдана. Тэгсэн атлаа ханахгүй сайн эмч түүнийг дагалдах сувилагч, асрагч нь байвал авна шүү гэж захих юм. Манай энд гадаадын иргэн амьдарч бололгүй яахав. Харин оросуудад орчин нөхцөл нь тохирдоггүй юм байлгүй дээ. Гэмт хэрэг үйлдээд байдаг юм гэж эелдэгхэн чимхэнэ билээ. Бүх шатны сургууль үнэ төлбөргүй, нийгмийн халамж үйлчилгээ бүгд даатгалтай улсаас хангагддаг болохоор суурь өвчтэй гадны хүнийг хотдоо чирч авчран үнэгүй эмчлэхээс захиргаа төдийгүй ард иргэд нь дургүйцдэг байх нь. Хот төлөвлөлт, шинээр зам гүүр тавих, барилга барих гэсэн хол ойрын төлөвлөгөө бий гэнэ шүү. Дээр үед нийтийн орон сууц нэлээдийг бариадахсан чинь тэнд ядуус цугларч улмаар гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдсэн. Тэгэхээр нь олон давхар барилгуудыг нурааж хориос илүү айл орохооргүй жижиглэн тараалаа гэж байна. Бараг л манай "Жаргалан" хотхон шиг юмыг дэмий гээд нураачихаж. Агаарын бохирдол, Райн мөрний усыг цэвэрлэх гэхчилэн ажил ярьж байна. Мөрний усыг цэвэрлээд хотын дарга нь өөрөө дотор нь шумбаж үзүүлсэн гэнэ. Райнаар усан онгоц гол өгсөн тээвэр хийж яваа нь уринш хагалж байгаа трактор шиг удаан. Харин уруудахдаа сум шиг шунгинан дээр нь хог түлээ аччихсан зөрөлдөнө. Идэр дөрвөн ес эхэлчихээд байхад энэ хавьд бороо шиврэн мөрний ус үерийн байдалтай байна.
Бонныхон ирсэн зочдодоо алдарт Бетховений гэр музейг үзүүлэх дуртай. Хотын төвийн нэг нарийхан гудамжны жижигхэн байшинд сонгодог урлагийн том төлөөлөгч мэндэлжээ. Түүний эдэлж хэрэглэж байсан зүйлс, төгөлдөр хуур, бүрээ бишгүүрийг нь бүгдийг нь цуглуулаад тавьчихаж. Агуу хөгжмийн зохиолч нийт 50 гаруй удаа нүүж тогтвор суурьшилтай амьдрахгүй явсаар эцэст нь Австри улсад нас барсан. Энэ нь нүүдэлчин биш үндэстэнд гайхалтай үзэгдэл бололтой. "Сарны сонат" зэрэг алдарт зохиолоо таг дүлий болсон хойноо зохиосон гэж дурсдаг. Нутгийн мужаанууд түүний чихэнд юм сонсох төхөөрөмж урлаж шанагархуу юм зэсээр хийж байсан нь хүртэл өнөөг хүртэл хадгалагдсан байна. Бетховен гэр бүлийн амьдралдаа азгүй нэгэн байсан бөгөөд голчлон айлын авгайд дурласаар хамаг залуу насаа өнгөрөөсөн. Эцэстээ дүүгийнхээ эхнэрт хүртэл сэтгэл алдарч тэдний нэг хүүхдэд нь хамаг өв хөрөнгөө гэрээсэлсэн гэрээслэлийн бичиг жаазанд өлгөөтэй байв.
Боннын их сургууль Монголын Шинжлэх Ухааны академи хоёр хамтран археологийн нэгэн үзэсгэлэн нээх ёслолын арга хэмжээ боллоо. Манай Ховд аймгийн Мянгад сумын нутагт Герман Монголчууд хамтран булш ухаж зөндөө олдвор олсон юм байна. Тэрнийг нь энд авчирч засч сэлбэн анх удаа олны өмнө дэлгэж байгаа аж. "Талын баатрууд" нэртэй эртний олдворын үзэсгэлэнг үзэх гэж маш олон хүн иржээ. Үзэсгэлэнгийн содон үзмэр гэвэл Чингэс хааны цэрэг хэрэглэж байсан нум сум, дээл хувцас бүтнээрээ олдсон байна. Бас нэг баатар эр ятгархуу маягийн хөгжим хэрэглэж явсан нь олджээ. Үзэсгэлэнгийн тасалбарын үнэ 10 евро юм байна. Энэ үеэр гурван монгол эр үндэсний хөгжим тоглон хөөмийдөж урьд өмнө сонсоогүй монгол дуу дууллаа. Тэд Германд байнга суурьшаад олон жил болсон "Эгшиглэн" гэдэг хамтлагийнхан гэнэ. Уг археологийн олдворуудыг удалгүй Монголдоо буцааж авчран музейд хадгалуулахаар гэрээлжээ.
Маргааш нь уулзсан хүн болгон л хоорондоо "Өчигдөр оройн үзэсгэлэнг үзэв үү. Үгүй мөн хачин аа л..." гээд байх юм.
Бонн, Көльн гээд баруун Германууд хотууд Райн мөрнөө дагаад сундлаатай цааш үргэлжилнэ. Көльн нь Бонноосоо манайхаар Налайх орох дайны ойрхон. Сая гаруй хүнтэй том хот. Хотын төв дэх сүмийг 1300-аад онд эхлээд 600 жил болж байж арай гэж дуусгасан. Одоо ч засал чимэглэл нь бүрэн дуусаагүй шат торонд баглаатай байна билээ. Нүсрийн хувьд ч агуу том юм аа. Барилгын чулуу нь тортог болчихоор нь угааж арчих зүлгэхэд баахан зардал гардаг гэнэ. Одоо Көльн даяар тав дахь улирал хэмээх "Корнаваль"-ийн баяр болж байна Энэ баяр арваннэгдүгээр сарын 11-нд эхлээд гурван сар үргэлжилдэг гэх. Үндэсний эрээн мяраан хувцас малгай өмссөн хижээл насны хүмүүс гудамжаар бөөн бөөнөөрөө явцгаан бас доргицгоон чихэр жимс цацлан дуулж хуурдацгаана. Хул хулаар айраг гүзээлэн, ажил хийхгүй дэмбээдэн өдрийг бардаг манай төв халхынхны амьдралын хэв маягтай усны дусал шиг ижилхэн байгаа нь сонин санагдсан шүү. Манай назгайрал намаржин бол эднийх өвөлжин үргэлжлэх нь байна шүү. Дэлгүүр хоршооны бараа таваар навс хямдрал зарласан бичиг хаа сайгүй. Монголд 400 мянгаас доош хөдөлдөггүй эмэгтэй ориг илгэн гутлын анхны үнэ 125 евро, хямдраад 69, дахиж арван хувийн хөнгөлөлт үзүүлээд эцэст нь хил дээр "Такс фрий" гээд үнийн дүнгийн арван хувийг буцааж олгосоор энэ гутал маань хэд ч болчихов доо. Арай л зүгээр авчихаа алдлаа. Герман руу хоосон чемодан чирсэн алба амиар зорчигсод буцахдаа тэмээн жингийн цуваа шиг дэнхийсэн ачаа бараа болсоор онгоцны буудал руу орж ирцгээнэ. Наймаачид цөөнгүй яваа бололтой хоорондоо "Очоод үнээ тэдээс буулгахгүй шүү" гэж тохиролцоцгооно. Мөн манай МИАТ-ийн онгоцны үйлчлэгч ажилтнуудын нэг ээлж нь тэндээ үлддэг бололтой баахан ачаа бараа чирчихсэн зорчигчидтойгоо зэрэгцэн гүйлдэнэ.
Харин машины наймаа зогссон байна. Германаас "хөлөөр нь" оруулж ирэх замд хэтэрхий олон улс орныг дамнан явдал чирэгдэл ихэссэнээс ашиг гарахаа больжээ. Одоо манай Засгийн газар эрх баригчид төмөр зам дээрээ анхаарч Герман-Монголын хооронд үндэсний галт тэргээ явуулах гарцыг бодож олмоор байна. Далайд гарцгүй, гарцгүй дээрээ эх газарт бас гарцгүй байна гэж юу байхав. Энэ тухай олон улсын гэрээ конвенцэд юу гэж заасан байдаг юм. Тэгээд ч ОХУ олон улсын худалдааны байгууллагад элсээд байгаа нь манайд хамаатай эерэг сөрөг олон өөрчлөлтүүд гарна.
Германчууд Монголд бизнес эрхлэх сонирхолтой болоод байна. Тэд технологио бариад ирэхэд манайд дор хаяж 25 мянган герман хэлтэн бэлэн бий гэдэг. "Талын баатрууд" үзэсгэлэнг маш их сонирхон үзэж буй төв Европын энэ үндэстэн төв Ази дахь Чингэс хааны удмынхныг сонирхсоор иржээ. Газарзүйн төв хэсэгт оршдог, үйл явдлын зангилаан дээр байдаг онцлогоосоо хамаарч эдгээр үндэстнүүд өөрсдийгөө ямагт илүү гэж үзэцгээдэг байх талтай. Дотроо том санаа агуулж явдгаараа манай хоёр орны ард түмэн хоорондоо төстэй ч юм уу. Германчууд Европыг эзэлсэн Гитлерийн тухай юу ч ярих дургүй. Бид Чингэс хаанаа дотоод сэтгэлдээ хэзээ ч муулж байгаагүйтэй адил.

nyamka
tsoomo
Зочин
зочин
germand orchin suudag mongol
Зочин
kk
д тэмүүжин
ts
Зочин
Тл
Зочин
Негр
Зочин
Зочин
zochin
Зочин
amraa
Зочин
çî÷èí
alimaa
sanaa
Хөөрхий
уншигч
Racist
Зочин
tuya
1
Germanaas
unshigch
Шүүмж
Negr gene uu?
зочин
Тэнгэр гэгчид
Зочин
ss
hehe
2012.02.02
amarsanaa.wordpre s s . c om
ema
...
Зочин
Tenger
bata
Bek
Зочин
Зочин
nerlegch
hun - hugjil
Зочин
Namuudad
Зочин
Зочин
Зочин
Germanaas
Зочин
Зочин