ОЛИГАРХИУДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХ ГЭЖ НЭЛЭЭД ҮЗЛЭЭ
”Ху” нам өөрсдийгөө Ардын намынхан гэдэг болсноос хойш дангаараа Засгийн газар хуралдаж байгаагүй.
"Ху" нам өөрсдийгөө Ардын намынхан гэдэг болсноос хойш дангаараа Засгийн газар хуралдаж байгаагүй. Ардчилсан намынхан Хамтарсан засгаас гарснаар МАН-д одоо төр, засгийн шийдвэрийг бие даан гаргах үүрэг оногдлоо. Хамтраагүй Засгийн газар хоёр ч удаа хурлаа хийж анхны шийдвэрүүд нь олон нийтэд мэдээлэгдэж байна.
Эд нар дангаараа гэр сахиад үлдэхээр юу хийдэг бол гэсэн сонирхол олон хүнд бий. Ирэх жилийн шороон үхрийн шинж гэдэг шиг дан Засгийн давын өмнө шийдсэн шийдвэр дуулиантай. Монголын төрд үлдмэгцээ эхлээд төрийн өмчийг эзэнгүй болгохоос "ажлаа эхлэх" юм. ТӨХ-ны дарга Д.Сугар гээд эдэн дотроо арай шударга, өөрөөрөө дуугарчихдаг, байгаагаараа байчихдаг нөхөр байлаа. Тэрний шударга зан ба төрийн өмч хоёр нэг дор байгаад байвал "ажил явахгүй" гэж үзжээ дээ. Энэ алхаа гишгээ их танил харагдаж байна. Одоо хажуунаас харах хүн байхгүй хэсэгхэн хугацаанд МАН-ыг яахаар завдаж буйг таахад тийм ч хэцүү биш болоод явчихлаа. Д.Сугарыг сугалж буй анхны шийдвэр бидний таг мартсан урьдны явдлуудыг эргэн санахад хүргэв. Нээрэн эд нар чинь "Төрөөс төрсөн тэрбумтнууд", "Олигархиудын цуглуулгууд", "Газрын наймаачид", "Банк дампууруулж өөрсдөө завшсан этгээд", "14 тэрбумыг мөрийтэй тоглоомд өгч ард түмний хөрөнгөөр тоглогсод", "Бороо Гоулдыг гадныханд 30 жилээр өгч авлига авсан"...гэхчлэн дандаа бохир тоглолт хийж тэр бүгд нь цөөхөн монголчуудын дундаа домог болсон нөхдүүдийн бүлэглэл шүү дээ. Хоёр айлын нийлсэн хонь хурга ялгараад ирдэг шиг энэ Засгийн газарт үлдсэн нөхдүүд тэмээнээс содон харагдах юм гээч. Бүр МАХН-аасаа хүртэл ялгарч тусдаа бие даагаад байгаа хөрөнгөтнүүдийн төлөөлөл өнөөдөр Засгийн эрхийг дангаараа атган дөрвөн сар дураараа жиргэх эрхтэй болоод авлаа. Энэ богино хугацаанд "Энгельсийн гүүр"-ийг ч гүйцээж барьж чадахгүй боловч идэж, ууж, тарааж цацах тал дээрээ ихийг амжуулж чадна.
Улаанбаатар хотын газрыг бүгдийг зараад дээр нь нэмээд Сүхбаатарын талбайг хүртэл хуваагаад авч хөлжсөн, томоохон уул уурхайнуудтай холбоотой бүх будилаан, төрийн өмч, банк санхүү, зээл тусламж, одоо болтол гацчихаад байгаа "Оюутолгой", "Таван толгой" дахь толгой эргэм их мөнгөний ажил, төслүүдийн цаад эзэд хэн билээ. Хамтарсан гэдэг нэрийн дор замхран нэг мэдсэн чинь бүгдээрээ л лут ардчилагч нар болж гурван жил олны тархи угаасан байна.
Эдгээр нөхдийг бүр 2004 оны сонгуулиар ард түмэн олоод таньчихсан, сонголтоо хийчихсэн, улс төрөөс хөөчихсөн байсан. 2008 оны сонгуулиар аанай л ялалт байгуулаагүй ч ялагдаагүй гээд гараад ирсэн. Иргэдийн тэсвэр тэвчээр үнэхээр барагдаж гүйцэж байгаа. Одоо 2012 оны сонгуулиар мөн л бас санаатай. Төрийн эрх мэдэл цөөн гэр бүлийн хүрээнд үргэлж мөнх байгаад байхаар тэднийхэн л дэлхий даахгүй баяжихаас бус олон түмэнд хүртээлгүй юм даа. Манай улсын газрын доорхи баялгаас орж ирж байгаа орлого үлэмж болсон нь илт мэдрэгддэг. Дэлхийн хамгийн үнэтэй машин өнөөдөр Монголд л борлогдохоос өгсүүлээд олон жишээг олон түмэн нүдээрээ харж байгаа. Даанч тэр нь нийт ард түмний дөчин хувь нь хувхайртлаа ядуурсан энэ оронд хүртээлгүй болчихоод байна. Энэ сценарийг зохиогчид өнөөдөр дангаараа засаг толгойлж суугаа гэж бодохоос аймаар.
Улс төр эдийн засгийн бөөн нээнтэгтэй, түүнээсээ болоод хүний нүүр өөд ч эгц харчих зүрхгүй болчихсон МАН-ын Засгийн газрыг дурын бизнесмэн элэг барьж, засаг барьсан эхний өдрөөс нь эхлээд юмны үнийг дур дураараа хөөрөгдөн элэг барьж эхэлсэн. Банкинд доллар багтаж ядаж байхад эгэл ардад Эрээн явж цагаан сарын оймс авах валютаар гачигдах гаж үзэгдэл үүслээ. Хэт баячууд мөнгөний гачаал гэж юу байдгийг огт мэдэхгүй болохоор "Цаагуур чинь хүмүүс юу болоод орилолдоод байгаа юм?" гэж ойр дотны хүмүүсээсээ асуусан болтой. "Муусайн гуйлгачингуудад доллар олдохгүй байгаа гэнэ. Тэгээд ганзага гэдэг юмандаа явж чадахаа байгаад, мах гэдэг идэх юмны үнэ нь өссөн гэнэ ээ. Энэнээс болж аягүй бол бидэнд санал өгөхөө больж болзошгүй" гэж чадан ядан тайлбарласан.
"Тэгвэл тэр долларыг нь гаргаад өгчихөөч дээ. Юун сүртэй юм. Хэд хэрэгтэй юм. Юу л шалиа аж" гээд л үнэ тогтоож байна. Тэргүүн баянаас гуйх гутамшиг болохоос уг нь сайхан л юм.
Доллараар ард түмнийг даапаалж байх хооронд шатахуунчид зүгээр суусангүй. Бензин колонкууд бензинийхээ үнэн дээр шүдэнз зурцгаав. Гал алдвал ямар аюултайг шатах тослох материал дээрээ биш үнэ ханш дээрээ үзүүлж харуулдаг тэдний уламжлалт туршилт амжилттай болов. Хоромхон зуур юмны үнэ бүх шүд нь суларсан эрүү аятай яажийгаад эхэлсэн. Энэ удаа харин Засаг бажгадаж хуралдлаа. Гол буруутныг хайв. Аль эрт яваад өгсөн Ардчилсан дэд сайд хорлосон байна гэж араас нь шороо цацацгаав. Энэнд нь бид үнэмших ёстой юм гэнэ. Нөгөө жинхэнэ сайд нь болохоор үргэлж зүв зүгээр огт буруугүй. Тэр нь эрх юм, нялх зайлуул. Атаархмаар, бахархмаар, бас аймаар. Мөн эргэлзмээр.
Засгийн газрын хуралдааны талаарх өөр сонин явдал сонсож байхад сургуулийн хүүхдүүдийг хэрхэн амраах тухай нэлээн нухацтай ярьсан байх юм. Гадуур арван хэдтэй хүүхэд хүртэл ядуурлаасаа гутарч архинд донтон дэвтэж амиа алдсан, өөр бусад шатгаанаар өөрийгөө боомилсон нийгмийн хурц асуудлыг бол авч хэлэлцээгүй. Харин түүний оронд өмнөд хөршөөс 60 хятад хүүхэд Монголд ирж амрах гэж байна. Хөөрхий тэд даарч бээрчих вий. Дулаан орохоор ирэхгүй яагаав дээ хэмээн санаа зовцгоон Засгийн газрыг хуралдуулан Гадаад харилцааны сайд, Шадар сайдуудаар ахлуулсан ланжгар том комисс гарган сүйд болцгоосон гэхчив.
МАХН буюу МАН нь Монголын төрийг жолоодсон гээд байдаг боловч одоо эргээд харахад Зөвлөлтийн заавраар наян жил, дараа нь Ардчилсан хүчнүүдийн дэм тусаар арван жил төрд суусан түүх байдаг. Одоо л нэг дадлагын хугацаа нь дууссан оюутан шиг дангаараа засаг барих гэж оролдож үзэж байна. Сураагүй юмаа одоо сурах гэж их л чармайж, гайхшраад байх шиг байна. Тэдэнд ёсыг бодож амжилт хүсэхийн ялдамд ийн шүүмжлэх нь нэг ёсондоо тус хүргэж байгаа хэрэг юм даа.

tegeed
зочин
ИРГЭН
зочин
зочин
Зочин
д тэмүүжин
зочин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
Бат
delgermaa
Sugar
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
мгл
Хөхтөмөр
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bravo
Зочин