АМЬДРАЛЫН НУУЦЫГ ТАЙЛСАН НЬ
Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой.
Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлж мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны “Шинжлэх ухаан сонирхолтой түүх” ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, астроном, биологи, генетик, антропологи, палентологи, геологи, менерологийн салбарын анхдагч ойлголт, нээлт хэрхэн бүтсэн, ямархуу адал явдал болж байсан, хялбаршуулбал яг юун тухай хэрхэн төсөөлбөл зүгээр талаар тун ч хорхой хүрэм уран гоё хэлбэрээр бичжээ. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн энэ номыг Баабар, Т. Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын ДНХ-ийн байгууламжийг хэрхэн нээсэн тухай хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.
Хэрвээ чи 1950-аад оны эхэн үед амьдарч байсан бол Лайнус Поолинг хэмээх Америкийн тэргүүлэгч химичийг ДНХ-ийн бүтцийг тайлж чадна гэж мөрий тавих байсан. Поолинг молекулын бүтцийг тодорхойлохдоо эгнэшгүй байсан бөгөөд кристалографи рентгений аргачлалын салбарт анхдагч нь аж. Энэ технологи ДНХ-ийн зүрх рүү өнгийхөд их тус болсон. Тэрээр их хийморьтой эрдэмтэн, хоёр ч удаа Нобелийн шагнал хүртсэн нэгэн. Гээд ДНХ-ийн хувьд бүтэц нь хос биш харин гурвалсан спирал байгаа хэмээн итгэсэн учир хэзээ ч зөв зам дээр гарч чадаагүй. Ялалт харин баг болж ажиллах нь байтугай хоорондоо үг ч дуугардаггүй, энэ салбарт бол шинэхэн сурагч төдий дөрвөн эрдэмтэнд ирсэн юм. Тэр дөрвийн нэг болох Маурис Вилкинс дайны үед атомын бөмбөгний дизайн зохиох төсөл дээр ажиллаж байв. Нөгөө хоёр нь болох Розалин Франклин, Фрэнсис Крик нар дайны жилүүдэд Британийн засгийн газрын нүүрс олборлолт, минижүүлэлт гэсэн төсөл дээр ажиллаж байжээ. Хамгийн содон нь дөрөв дахь нь. Ердөө арван тавтайдаа Чикагогийн Их сургуульд элссэн америк жаал Жэймс Ватсон. Хорин хоёртойдоо докторын зэрэг хамгаалаад Кембрижийн Их сургуулийн алдарт Кавэндишийн лабораторид ажиллаж эхлэхдээ 23-тай, ер бусын үсний засалттай эв хавгүй залуу байв.
Крик түүнээс арван хоёр насаар ах ч одоо болтол докторын зэрэг хамгаалаагүй аж. Тэрээр бусдын хэрэгт оролцох дуртай, маргаанч, өөртэй нь юм хуваалцахгүй бол тэвчдэггүй, “эндээс зайл” гэж аашлууулах эрсдэлд байнга өртдөг нэгэн. Тэдний аль нь ч биохимийн чиглэлээр суралцаагүй.
Тэд хэрвээ ДНХ-ийн молекулын хэлбэрийг зөв тодорхойлж чадах юм бол нууцыг нь тайлж болно гэж таамагласан бөгөөд энэ таамаг нь оносон юм. Үүндээ хүрэхийн тулд тэд ажиллахаасаа илүүтэй сэтгэн бодож, зайлшгүй хэрэгтэй зүйлээс илүү юм хийхээс зайлсхийж байв. Хожим Ватсон энэ тухайгаа “би химийн талаар ямар нэг зүйл суралгүйгээр генийг нээчих байх гэж найдаж байсан юм” гэж бичжээ. Тэднийг үнэндээ ДНХ дээр ажилла гэж цаанаас нь хуваарлаагүйгээр барахгүй нэг удаа тэдэнд хийж байгаа ажлаа зогсоохыг тушаасан байдаг.
Хэдийгээр Крик, Ватсон хоёр ДНХ-ийн нууцыг тайлсны төлөөх ихэнх магтаалыг хүртсэн ч тэдний нээлт бусад өрсөлдөгчдийнх нь үр дүнгүүдээс ихээхэн шалтгаалсан юм. Тэднээс ядаж эхний үед хамаагүй илүү амжилттай явж байсан хоёр ч судлаач Лондонгийн Кингс Коллежид байсан нь Вилкинс, Франклин нар. Шинэ Зеландад төрсөн Вилкинс тэтгэвэртээ гарахад ойртсон, бараг үл үзэгдэгч болох дөхсөн хүн байв. 1998 онд бүтээгдсэн ДНХ-г нээсэн тухай баримтат кинонд түүнийг Крик, Ватсон нартай хамт Нобелийн шагнал авсан гэдгийг мартаж, орхигдуулсан байдаг.
Франклин харин их оньсого шиг хүн байсан. Ватсон “Хос спирал” номондоо Франклин бүсгүйг нууцлаг, хамтарч ажилладаггүй, юмны учир ойлгодоггүй, бараг ямар ч дур булаам юм байхгүй хүүхэн гэж тодорхойлсон юм. Энэ талаар “тэр уг нь тийм ч сэтгэл булаахааргүй хүүхэн биш, хэрвээ бага ч атугай хувцас хунар сонирхдог байсан бол арай үзэсгэлэнтэй харагдах байсан” гэж бичсэн байдаг. Гэвч энэ тал дээр Франклин бүхний найдлагыг хөсөрдүүлдэг бөгөөд ядахнаа уруулаа ч будаж байсангүй.
Гэсэн ч тэрээр ДНХ-ийн хамгийн шилдэг дүрс, зургууд авч дөнгөсөн байлаа. Кристаллографи нь талстад байгаа атомуудын байршлын зургийг авахад амжилттай хэрэглэгдэж байсан авч ДНХ-ийн молекулууд түүнээс ч илүү өчүүхэн жижиг байсан юм. Гагцхүү Франклин л ДНХ-ийн зургуудыг сайн авч чаддаг байсан ч авсан зургаа бусадтай хуваалцахыг хүсдэггүй байсан нь Вилкинсийг байнга бухимдуулдаг байв.
Франклин өөрийн олсон зүйлсээ хэнтэй ч хуваалцахгүй байсанд нь түүнийг эрс буруутгахад бас хэцүү. 1950-иад онд Кингсийн хүрээлэнд байсан эмэгтэй эрдэмтдийг бусад нь төдийлөн тоодоггүй байсан юм. Тэд хэдий өндөр албан тушаалтай, их үр бүтээлтэй байсан ч коллежийн дээгүүр албан тушаалтнуудын нийтийн өрөөнд оруулдаггүй тул оюутны зааланд хооллоно. Үүнээс гадна түүнийг ямагт элдвээр оролдож янзыг нь үздэг байв. “Бид түүнтэй ямагт өрөвдөнгүй байдлаар харилцдаг байсан нь харамсалтай” гэж Крик хожим нь дурссан байдаг. Түүнээс зурагаа үзүүлэхийг байнга шахаж, нэхдэг байсан гурван хүний хоёр нь өөр байгууллагын өрсөлдөгчид нь, харин гурав дахь нь өөртэй нь биш тэр хоёртой нийлдэг нэгэн. Тиймээс Франклин өөрийн нээлтээ нууцалж байсан нь тийм ч гайхах зүйл биш байсан байж болох юм.
Вилкинс, Франклин хоёр хоорондоо тохирдоггүй байсныг Ватсон, Крик хоёр ашиглахаар шийджээ. Хэдийгээр зурганд нь ДНХ хос спирал хэлбэртэй нь илт харагдаж байсан ч Франклин тэдэнд огт өөр хэлбэртэй гэж хэлж байсан юм. Түүгээр зогсохгүй 1952 оны зун Кингсийн физикийн факультетын самбарт “1952.7.18-ны баасан гаригт хос спирал ДНХ нас барлаа... Доктор Ф.Вилкинс талийгаач спиралын дурсгалыг хүндэтгэн үг хэлнэ” гэсэн ёжтой зарлал нааж байсан юм.
Дараахан нь 1953 оны нэгдүгээр сард Франклины зургуудыг Вилкинс “эзнийх нь зөвшөөрөлгүйгээр” Ватсонд үзүүлсэн. Үүнийг зүгээр л “чухал тусламж” байсан гэвэл дутуу үнэлсэн явдал болно. Олон жилийн дараа Ватсон “энэ бол маш чухал үйл явдал байсан юм... энэ зураг л биднийг хөдөлгөөнд оруулсан” гэж ярьсан байдаг. ДНХ-ийн молекулын үндсэн хэлбэр болон хэмжээнийх нь тухай зарим зүйлсийг мэдэж авсан тул Ватсон, Крик хоёр илүү их хөдөлмөрлөж эхэллээ. Одоо л бүх зүйлс тэднийхээр болж байх шиг! Нэг удаа Поолинг Англид болох бага хуралд оролцохоор болсон бөгөөд хэрвээ Англи явсан бол Вилкинстэй тааран түүнээс өөрөө юун дээр алдсанаа ойлгон үзэл бодлоо өөрчилж магадгүй байсан юм. Гэсэн ч энэ нь Мак Артурын эрин байсан тул хэт либерал үзэлтэй түүнийг гадаад явуулж болохгүй хүний бүотгэлд орчихсон учир Нью-Йоркийн нисэх буудал дээр баривчлан пасспортыг нь хураан авчээ. Түүнчлэн Кавэндишт ажилладаг Поолингийн хүү нь Америкт болж байгаа шинжлэх ухааны ололтын талаар гэнэн цайлганаар байнга мэдээлэл өгч байсан нь Крик, Ватсон нарыг цаг үетэйгээ хөл нийлүүлж байх таатай боломжоор хангасан юм.
Хийж байгаа ажлыг нь зогсоогоод тэднийг хөөж магадгүй байсан тул Ватсон, Крик нар судалгаандаа улам шамдав. ДНХ нь адэнин, гуанин, цитозин, тиамин гэсэн дөрвөн химийн бүрдэл хэсэгтэй, эдгээр нь хоорондоо тодорхой хэлбэрээр холбогдон хосолж байна гэдэг нь илэрхий байсан. Ватсон, Крик хоёр хөзөрнүүдийг молекулууд шиг хэлбэртэй болгон хайчлаад хоорондоо яаж холбогдож болохыг судалж эхэлсэн. Ингэх явцдаа магадгүй орчин үеийн шинжлэх ухааны хамгийн алдартай загварыг буй болголоо. Энэ загвар нь спирал байдлаар хооронд нь холбосон метал хавтангууд байсан бөгөөд үүнийхээ дараа тэд Вилкинс, Франклин болон дэлхий нийтийг өөрсдийн бүтээсэн загварыг харахыг урьсан. Энэ талын мэдлэгтэй ямар ч хүн хармагцаа л тэд асуудлыг шийдчихэж гэдгийг шууд олж харах байв. Франклины зураг байсан ч байгаагүй ч энэ бол үнэхээр аугаа мөрдөн шинжлэх ажил байв.
1953 оны 4 сарын 25-нд Нэйчэр сэтгүүлд Ватсон, Крик нар 900 үгтэй, “Неоксирибоз нуклейн хүчлийн байгууламж” хэмээх өгүүлэл хэвлэгдэн гарлаа. Үүний хамт өөр нэг өгүүллийг Вилкинс, Франклин нар хамтран бичсэн байв. Энэ бол дэлхий дахинд үнэхээр үйл явдал ихтэй цухалдуу үе байсан юм. Эдмунд Хиллари дэлхийн дээвэр болох Эверестэд авирахад бэлэн болоод байв, II Элизабэтад удахгүй Хатан хааны титэм өмсгөх гэж байв. Тиймээс амьдралын нууцын талаарх нээлтийг ихэнх нь төдийлөн анзаарсангүй.
Розалин Франклин Нобелийн шагнал авч чадаагүй. ДНХ-ийн байгууламжийг тодорхойлсон бүтээлд Нобелийн шагнал гардуулахаас дөрвөн жилийн өмнө 1958 онд, ердөө гучин долоотой байхдаа өндгөвчний өмөн үүгээр нас барсан. Ажлынхаа явцад дахин дахин рентгэн туяаны урдуур гарснаас болж хорт хавдар туссан бололтой. Хэрвээ тэр арай болгоомжтой байж, тугалган хормогч зүүдэг байсан бол бол үүнээс зайлсхийж болох байсан юм гэж түүний намтрыг бичсэн Брэнда Мэддокс бичжээ. Ватсон, Крик нарын нээлтийг 1980-аад онд л бүрэн баталж чадсан. Энэ талаар Крик “ДНХ-ийн тухай бидний загвар үнэхээр зөв юм гэдэг нь хөдөлбөргүй батлагдахыг хорин таван жил хүлээлээ” гэжээ.

Гомбо
THOMPSON GARY
храа
храа
храа
....................
lol
GAST
GAST
GAST
zochin
Зочин
Faith in GOD Vs Religion
Faith in GOD Vs Religion
Faith Vs Religion
Faith Vs Religion
Faith Vs Religion
Baagii
Albert Einshtein
Зочин
Зочин
Зочин
Зочин
фц
Science never ends
Зочин
Зочин
Зочин
maastricht
maastricht
maastricht
maastricht
maastricht
maastricht
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Boovor
Зочин
Зочин
Зочин
PIZDA
maastricht
Maastricht
admin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хадам
хадам
Зочин
Зочин
буубүр бүү бур аа
zochin
Зочин
germanaas
БУРАХ Ч ЮМГҮЙ БОЛСОН ХӨӨРХИЙ
zochin
Зочин
1938436.d handaj heley
Зочин
hi
Би
Эрдэнэ
Tuvshee
Barilgachin
Зочин
Зочин
baabariin tuhaid
Бухимдсан Уншигч
зочин
зочин
Баяр Ба Баабар нар хамт үхвэл таарна
mongol
davaa
уншигч
bagsh
Зочин
b
b
b
Муу
Зочин
T
Химич
zochin
Boldoo
555
cool er
Зочин
Зочин
Orchuulga
MALISH ENTUVSHIN
Bat.sain
Зочин
Zaya
Зочин
Зочин
Зочин
ss
I agree fully with you
Батсайхан
Зочин
Science Sonirhogch
баабар боли
Acel
nom avyoo
zo
Лондонгоос нийтлэлийн захиалга ирээгүй бгаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баяртай Ким
Зочин
Зочин
Зочин
Зочин
1
Зочин