Зуун тэрбумын зургаан луйвар
Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Дангаараа Засгийн газар авсан МАН иргэддээ оногдсон “эрдэнийн хувь” болсон хувьцааг дээрэмдэж луйвардаж, мэдээллээр дутмаг иргэддээ амлалтаа биелүүлсэн болж харагдах давхар гадаад дотоодын пүүс компаниудтай нийлж иргэдэд орогдсон эх орны баялгийг дээрэмдэж байна.
Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Дангаараа Засгийн газар авсан МАН иргэддээ оногдсон “эрдэнийн хувь” болсон хувьцааг дээрэмдэж луйвардаж, мэдээллээр дутмаг иргэддээ амлалтаа биелүүлсэн болж харагдах давхар гадаад дотоодын пүүс компаниудтай нийлж иргэдэд орогдсон эх орны баялгийг дээрэмдэж байна. Иргэдээ таны хувьцааг ийм зургаан аргаар луйвардсаныг толилуулъя.
Нэг дэх луйвар
Ардчилсан нам 2008 онд “Эрдэнийн хувь” амлахдаа иргэн бүрт нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг өгнө гэсэн. АН энэ амлалтдаа хүрч 536 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлж, Хүний хөгжил сангийн дэвтрийг нээж өгсөн. Энэ үед нэг ширхэг хувьцаа 1866 төгрөгийн үнэтэй байв. Ардчилсан нам Засгийн газраас гарсны дараа МАН дангаараа засгийн эрхийг авсан. Анхны хуралдаанаараа иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг өгөхөөр шийдвэрлэж, үнийг нь мөн л нэг сая төгрөгтэй дүйцүүлэв. Энэ шийдвэр гарахад нэг ширхэг хувьцааны үнийг нэрлээгүй. Харин дараа нь Засгийн газрын хуралдаанаараа нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байна хэмээн зарласан. Энэ нь иргэдийн гарт альхэдийнэ орчихсон байсан хувьцааны үнийг дахин унагасан нь анхны луйвар нь байв.
Хоёр дахь луйвар
МАН 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Иргэн бүрт 1.5 сая төгрөг” өгнө гэсэн батламж тарааснаас үүдэлтэй. Одоо сонгуулийн Ерөнхий хороон дээр байгаа бүртгэлд ч, таны гарт байгаа сурталчилгааны материалд ч гэсэн МАН 15 сая төгрөгөө ямар эх үүсвэрээс өгөхөө бичээгүй. Амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Хүний хөгжил сангийн дэвтрийг ашиглан 50, 70, 21 мянган төгрөгийг өгч эхэлсэн. Өдгөө энэ үнийн дүн 500 мянган төгрөг хүрч, энэ зургадугаар сард дуусгавар болох гэж байна. Харин замын дундаас оюутнуудын сургалтын төлбөрт 500 мянган төгрөгийг улсын төсвөөс төлөх ямар ч хувилбаргүй өгөх шийдвэр нь хоёр жил дараалан хэрэгжсэн. Сургалтын төлбөртөө нэг эсвэл хоёр жил дараалан мөнгө авсан оюутнууд эдүгээ хувьцаагүй хоцорсон нь Засгийн газрын хоёр дахь луйвар байлаа. Уг нь сургалтын төлбөрт мөнгө өгсөн оюутнуудад нэг сая төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа үлдэх учиртай. Бүүр тодорхой тайлбарлавал, оюутнуудын төлбөрийг улсын төсвөөс хаасан юм. Одоо оюутнуудад хувьцаа нь оногдох ёстой. Гэтэл Засгийн газар 1072 хувьцааг нь оюутнуудаас худалдан авсан нэрийн дор дамлах гэж байна.
Гурав дахь луйвар
МАН дангаараа Засгийн эрх авахад УИХ-ын сонгууль ойртсон байв. Засгийн эрх барьж байгаагаа далимдуулан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөхөөр сайхан загнав. Энэ нь оюутнуудын хувьцааг луйвардсан аргаа хэрэглэж байна гэж болно. Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1072 хувьцааг одоо 600 мянган төгрөг тарааж худалдан авах гэж байна. Энэ мөнгийг өнөө маргаашгүй тараах гэж түргэн авч эх үүсвэр хайж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгч, нэг хүнд ирэх 1072 ширхэг хувьцааг Засгийн газар өөрөө авахаар улайрсан нь гурав дахь луйвар нь. Иргэдийн хувьцааны үнийг дахин бууруулсны үр ашиг МАН-ын Засгийн газрыг санхүүжүүлж байгаа эрхмүүдийн халаасанд орох тул сүүлдээ нэг сая төгрөг авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг дуртайяа хамж эхлэв.
Дөрөв дэх луйвар
2008 оны сонгуулийн амлалтаа МАН биелүүлсэн болж харагдахын тулд бүр ч эрээ цээрээ алдаж гүйцлээ. Уг нь зүй ёсоор бол МАН иргэн бүрт 1.5 сая төгрөг амласнаа өгч хоёр яс салах ёстой. Харин Ардчилсан намын “Эрдэнийн хувь нэг сая төгрөг” гэсэн хувьцааг зарж мөнгө босгож л болохгүй. Хэрэв та Засгийн газарт хууртаад хувьцаагаа 600 мянган төгрөгөөр зарах юм бол “стратегийн ач холбогдолтой уул уурхайнуудын хувьцаа тавь зуу дахин өсхийн цагт амаа барих цаг ирнэ.
Тав дахь луйвар
Нэг компанийн хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо өөрийн эзэмшлийнхээ хувьцааг худалдан борлуулах нь Үнэт цаасны тухай хуулиар хориотой. Таван толгойн хувьцааг эзэмшигч нь Засгийн газар ч мөн, иргэн ч мөн. Энэ хуулийг зөрчсөн тав дахь луйвар нь Засгийн газар хувьцаа эзэмшигч нэг субъект болох иргэдийнхээ хувьцааг өөрөө худалдан авч авч эхлэв. Уг нь Засгийн газар ард иргэддээ “Хувьцаагаа битгий зараарай үнэд орно” гэх байсан. Гэтэл “Засгийн газар худалдаж авна” гэж гадаад, дотооддын брокерын пүүсүүдтэй хамтран орлилдож байна.
Зургаа дахь луйвар
Засгийн газрын нөөц сан нь хоосроод сард бүр өгдөг 21 мянган төгрөгөө өгч чадахгүй байснаа гэнэт хаанаас хөрөнгөжив. Нэг, “Монголын таван толгойн хувьцааг худалдаж авна” гэсэн гадаад, дотоодын брокерын пүүсүүд хаалгаа нээжээ. Тэднээс бэлэн мөнгө зээлсэн байж магадгүй. Хоёр. Засгийн газар, Монголбанк, Сангийн Яам хуйвалдан 100 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө хэвлэхээр хэлцэл хийсэн байна. Зах зээлийн анхны жилүүдэд социализмын үеийн үйлдвэр дэлгүүр, объектуудыг хувьчилсан хувьцааг луйварчид нэг шил архиар аваад одоогийн боссуудад өгчихөж байсныг бүү март. Харин өнөөгийн Засгийн газар “Эх орныхоо уул уурхайгаас орох дундаршгүй орлого “Эрдэнийн хувийг” 300-600 мянган төгрөгөөр аваад цааш нь зарах гэж байгаа нь зургаа дахь луйвар болж байна. Зуун тэрбумын зургаан том луйврыг энэ Засгийн газар хийж байна.

Ялгуун
батушка
Hairtai
tuwsheee
odko
tanhil ohin
saihanaa
buda
ундраа
Suugii
Maaam
selengeee
сэтгэгдэл
hulan
uuganaa
duuree
buda
buda
Suugii
selengeee
ВВВВВВВ
сэтгэгдэл
ВВВВВВВ
Mergen
Vangan
dorjoo
YOULAND
jujujujujujujujujujujujujujujuju
badrah
turuu
Èðýýä¿é
Itgel
тстстстстстс
сэтгэгдэл
baagi
nasanbat
Aagii
Солонго
Сэвжээ
Selenge
өөжгөө
ВВВВВВВ
baaska
ãèíæ
Оргил
bujee
Zul
Tsaschiher
urnaa
Huslen
Buya
ardchilal
kl
ardchilal
Зочин
chinggis-udgan.blogspot.com
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
sek
ИРГЭН
Зочин
Zochin
Зочин