ЦАГДАА: ШАГАЙХ, ЭС ШАГАЙХ?
Усан махбодтой өдөр жил зөвхөн зурхайд байхаа больжээ. Сүүлийн үед цагдаагаа усаар зэвсэглэх үү, буу агсуулах уу гэсэн маргаан их гарч байна.
Нэг. Усан цагдаагийн хувилбар
Усан махбодтой өдөр жил зөвхөн зурхайд байхаа больжээ. Сүүлийн үед цагдаагаа усаар зэвсэглэх үү, буу агсуулах уу гэсэн маргаан их гарч байна. Тэр маргаан нь Гамлет маягийн “Цагдаа ард түмэн рүүгээ “шагайх уу, эс шагайх уу?” гэсэн гүн ухаанлаг гарчигтай өрнөж харагдана. Энд цагдаа нар шагайж буудах уу, шагайхгүй таамгаар буудах уу гэдэг тухай ярьж байгаа юм биш. Сонгуулийн тухай ярьж байгаа хэрэг. Гэхдээ сайхан сонгууль хийх тухай, шударга өрсөлдөх яриа ч бас ч биш. Харин сонгуулийн маргаашийг хоёр сая монгол яаж тоо бүрэн, толгой бүтэн давах тухай яриа. Зурхай үзвээс “аливаа хүний төрсөн өдөр нь од эрхис эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх боловч төрсний маргааш толгой өвдөх, дотор муухайрах нигууртай амой” гэдэг шиг.
Улс орноо, ардчиллаа, хүн амын олонхийн сонголтоо сонгуулийн маргааш “хагалгааны дараахь хүндрэл”-ээр тавиад туучихалгүй яаж өнгөрөөх вэ? Юуны чинь Оюутолгой, яасны чинь Тавантолгой, өөрийн хар толгойгоо хэрхэн бүтэн үлдээх нь чухал. Дашдоржийн Нацагдорж тухайн үедээ “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээн ухуулж байлаа. Энэ жилийн хувьд “Сонгуулийн маргаашийг давчихвал улсын наадмын үзнэ” гэдэг тодорхой.
Үймээнт “Долдугаар сарын 1” дахин давтагдлаа гэхэд яах вэ? Цагдаа зодуулаад ухраад байх уу? МАХН-ын байрыг дахиад шатаах уу? Эхэндээ номхоны туйлд байсан цагдаа нар сүүлдээ догшны туйл болж иргэдээ зээр хөөж байгаа аятай элдэж намнах уу? Эсвэл догшрон үймсэн олны өөдөөс ус мусхан цацаад, усаа дуусахаар нулимах уу? Эндээс үүдээд усаа дуусахаар кола, жүүс ашиглаж болох уу? Төрийн нэрийн өмнөөс аминыхаа усыг ашиглан жагсагчид руу морь харахыг зөвшөөрөх үү гэхчлэнгийн олон асуулт гарч байна.
Самуун дэгдээгчид хаанаас ч олж болох халуун хүйтэн зэвсэг хэрэглэвэл яах? Тэр жилийнх шиг универсаль трактор аваад ирвэл яах вэ? Ус ашиглан тэмцэж болохгүй биш болно л доо. Сумыг нь чийг авахуулах замаар бууг бааруулах, этгээдийн гар руу нь мөстэй ус цацсаар байгаад мэдээ алдуулан хутгыг нь алдуулах, тракторын түлшний савыг онгойлгон ус хийх...гм гм. Даанч цаг их орно.
Усан цагдааг даван дараагийн level хүрсэн тоглогч... биш ээ, жагсагчид намын байр төрийн ордноос халиад айл өрх рүү ороод ирэхийн цагт яах юм бэ? Иргэд крантаа нээчихээд хүлээж суух уу? Ер нь цаашдаа иргэдээ гэмт халдлагаас бие даан сэргийлэхэд зориулж цэцэг усалдаг шүршүүр буцалтгүй байдлаар түгээх үү? Эх орны хишигт багтаан угаагуурын цоргонд холбодог шалаанк олгох уу? Энэ туршлага цаашаа зэвсэгт хүчинд нэвтрэх үү? Талибанчуудыг усаар номхруулааад явчих уу?
Хоёр. Хүчирхийлэгч цагдаагаас айх нь
Ардчилал гэдэг хамтаараа, ард түмний сонирхол дээр тогтоосон дэг ёс нь дийлдэшгүй бат байхын нэр. Олон түмний байгуулсан төр хүчирхэг хамгаалттай бат бэх байх нь зүй. Ард олон өөрийнхээ сонголтыг хэнд ч алдахыг хүсэхгүйн зэрэгцээ луйврын замаар засгийн эрхэнд гарсан этгээдээс салах боломжтой байх учиртай. Хэн ч “би луйвардаж төрийн эрхэнд гарсан” гэхгүй, бас буугаадах гэсэн зоргоор засгийн эрхийг орхихгүй. Үнэхээр шударга бус сонгууль болвол яах вэ? Тэр жил санал тоолох байрны гэрэл яагаад унтарлаа. Унтраад асахад хэний удирддаг нам ялсан байлаа. Сонгуулийн маргааш хэн нь хэнээрээ “сонгуулийн үр дүн таалагдахгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлүүллээ.
Үнэхээр л “ардчилал бол увайгүй удирдагчаас цусгүй салах арга мөн” юм бол луйврын замаар булаагдсан төрийн эрхээ хэрхэн эргүүлж авах вэ? Тайван замаар шударга ёсоо хэрхэн сэргээх вэ? Олон түмний тайван эсэргүүцлийн өөдөөс буудаад байвал яах вэ? Тэр жилийнх шиг буу сум авангуутаа хөөж агнавал яах болж байна?
Тайван тэмцэл, иргэний эсэргүүцэх эрх, үймээн дэгдээх, луйварчдаас тайван замаар салах, олонхийн сонголтийг луйврын аргаар булаах, үндсэн хуулийн бус замаар засгийн эрхэнд гарах, жагсах, самуун дэгдээх энэ бүхний зааг ялгааг хэн тогтоох вэ?
Хүний түүх хүчирхийлэл, шударга бус үйлдлийн эсрэг тэмцлийн хоёр хэлбэрийг үлдээжээ. Нэг нь хүчирхийлэлтэй хүчирхийллээр тэмцэх. Энэ нь хүчирхийлэгчийн зүгээс хүч хэрэглэх аргыг зөвтгөдөг. Нөгөө нь хүчирхийллийн эсрэг тайван тэмцэл өрнүүлдэг. Ийм үед хүчирхийлэгч хүч хэрэглэхийн хэрээр буруутдаг. Зөөлөн нь хатуугаа иддэг гэгчээр хүчтэй нь эцэстээ дийлддэг. Хууль сахиулагчид нь хүчгүй байвал төрийг дуртай нь дарамталдаг, дуртай нь булааж авдаг болно.
Хууль сахиулагчид хүчтэй байгаа нь энэ гээд дуртай үедээ бууддаг болчихвол төр булаасан луйварчдаасаа салах аргагүй болчихно. Хүмүүс хүчирхэг, хийморлог, эрх хэмжээ нь нэн ойлгомжтой, өөдгүй этгээдүүд барааг нь хараад хормой нь чичирдэг тийм цагдаатай байж өөрийгээ хамгаалуулах, тэр хэрээрээ бүтэн нойртой хонодог байхыг үнэхээр их хүсэж байгаа. Гэхдээ тийм хүчирхэг цагдаа хэсэг луйварчдийг хамгаалдаг болчихвол өөрсдөө хүчгүйднэ гэсэн айдас бас байгаа. Иргэд хүчирхэг цагдааг зөнгөөрөө хүсцгээж байгаа боловч тэднийг энэ далбаан дор хүчирхийлэгч цагдаа бий болчих вий гэж эмээж байгаа.
Гурав. Хүчирхэг цагдааг мөрөөдөх нь
Нөгөө талаасаа ард түмэн өөрийн сонголтоо найдвартай хамгаалах боломжтой байх ёстой. Сонгуульд ялагдсан захын луйварчин ард түмний нэрээр төр булаах оролдлого хийвэл яах вэ? Тэрбум төгрөг цацаад мянган танхай этгээд хөлсөлж, дээр нь “засгийн эрх авсныхаа маргааш ял хэлцэхгүй төдийгүй, пүнлүү өгнө” гэж догиогоод турхирвал бид сонгосон төрөө яаж хамгаалах вэ? Татвар төлөгчдийнхээ аюулгүй байдалд цагдаа нь хэрхэн хангах вэ?
Нөгөө талаас өнөөдөр зарим бүлэглэл цагдааг сул дорой байлгах сонирхолтойгоо нуухгүй байна. Тэд “ард түмэн” гэгчийг яаж ч авирласан хүлцэх, цэцэг тордож байгаа аятай өөдөөс ус мусхан цацасхийн зогсохоос хэтрэхгүй байлгах маш их эрмэлзэл илэрч байна.
Төр улсын зүрх болсон дагшин газарт дураар авирлах, гэр хашаа хатгах, шударга бус явдалтай тэмцэх нэрийн дор төрийн ариун бэлгэдлийг доромжлох дасгалыг хийсээр ирсэн нь нэгийг бодогдуулж байна. Ирээдүйд хийхээр зэхэж ямар нэг процесстоо олон түмнийг ч, төрийг ч аажмаар дасгаж буй үйл биш гэж хэн нотлох вэ? Нум сумны сумаар төрийг харвахад яадаг ч үгүй юм чинь, бууны сум тавихад юу нь болохгүй билээ? Хүн онохгүй харвахад болж байгаа хойно, онож харвахад яадаг ч үгүй болоход түвэг юусан билээ.
Тэмцэж яваа хэсэг нь нь ч яахав тэмцэж байгаадаа итгэдэг л биз. Харин тэмцүүлж, тэмцүүлүүлж, өөгшүүлж догиож байгаа хэсэгт л хамаг учир бий. Ингэхэд яах ч үгүй гэж итгүүлж, үнэхээр яалгах ч үгүй болгож байгаа бүлэгт л жанцан буй.
Ийм хэсэг бүлэглэл сонгуулийн дараа үндсэн хуулийн бус замаар, гомдсон сонгогчдийн нэрээр төрийн эргэлт хийхээр оролдвол яах вэ? Манай “усан” цагдаа нарыг даваад төрийн ордонд ороод “засгийн эрхэнд гарсан” хэмээн зарлавал хэрхэх вэ?
Ингээд харахаар төр, иргэн хоюуланд нь хүчирхэг найдвартай хамгаалалт яах аргагүй хэрэгтэй болоод байна.
Үнэхээр шударга бус явдлыг эсэргүүцсэн олон түмний дунд самуун дэгдээгч шургалуулж галдаад, алаад явбал яах вэ? Та “Сайндаа хотын төвийн айлууд өртвөл өртөнө. Манай ийшээ иртэл хаа юм бэ, муусайн дарга нар л үхнэ биз, болж” гэж бодно уу? Өнөө “хил хязгааргүй эмч нар” гэдэг шиг гай зовлонд ч бас хил хязгаар байдаггүй юм ш дээ.
Олон түмэн хүчирхийлэгч цагдаагийн эсрэг алхмууддаа бас болгоомжтой хандаж байна. Тэмцэл санаачилга хэрээс хэтрэх юмуу, үйл хэргийн жолоо буруу талд гарч хүчирхэг цагдаатай байж, найдвартай хамгаалалттай тайван амьдрах боломжоо хаах вий гэсэн болгоомж бас байна
Дөрөв. Тус биш ус
Хүний түүх бидний энэ зовлонг туулаагүй биш туулжээ. Тэд засгийн эрхэнд гарсан луйварчдаас ч салж бишгүй үзэж. Бас шударга ёсны нэрээр дажин дэгдээгчдэд төрөө алдаж ч үзэж, аварч ч үзэж. Ингээд юунд хүрэв. Амар тайван байдлыг цагдаагийн сүрлэг форм, хууль сануулсан үг, уран ятгалга зэргээр хамгаалж болдог үе байдаг, буу шийдэмдээ тулж баймаажин үүргээ биелүүлэх ч удаа байдгийг ойлгож. Тэгээд зэр зэвсгээс илүүтэйгээр хууль өөрөө тодорхой байх тусам нийгмийг самуурлаас хамгаалдаг юм байна гэж үзэж. Нийтийн амгаланг сахиулагчдийнхаа эрх, үүргийг алхам алхамаар ойлгомжтой болгож хуульчлах нь чухал юм байна гэсэн дүгнэлтэд хүрч.
Хамгийн гол нь онцгой үед цагдаа нар яах нь хуулинд тов тод заагдсан байх учиртай аж. Юуны өмнө хаа газрын бүхий л цагдаа гар буутай байдаг. Социализмын үед хэсгийн төлөөлөгч нар ч гар “нагаантай” байсан. Энэ нь дайсныг дарах гэхээсээ илүү тэдний амь биеэ хамгаалах зэвсэг. Хууль сахиулагчийн амь нас өөрөө эрсдэл дунд байж, ажил үүргээ биелүүлэхийн тулд аюул сөрдөг. Иймээс тэд хамгийн түрүүнд өөрийн амь насаа хамгаалах эрхтэй гэсэн логик соёлтой, соёлгүй бүх ертөнцөд үйлчилдэг. Үүнийгээ ч хуульчилдаг. (Гар бууны оронд хуулиар зэвсэглэсэн цагдаатай улс дэлхийд ганц байсан нь англи гэнэ. Харин тэд энэ байдлаа өөрчилж буутай болгосон байна) Тийм болохоор цагдаагийн өөдөөс буу гаргаад ирвэл амжин тэр этгээдийг устгах ёстой. Тэр этгээдийн буу нь цэнэгтэй, цэнэггүй, тоглоомон байх эсэх нь хамаагүй. Ийм үйл явдалтай киног бид байнга үздэг. Муу цагдаа хүн алчихаад цогцост буу атгуулан үлдээдгээс эхлээд, амиа хорлох гэсэн этгээд цагдаа өөд тоглоомон буугаар дохиод өөрийгээ санаатай алуулсан кино зурагтаар бишгүй л гардаг.
Хуульчдийн ярьж буйгаар манай цагдаагийнхан жагсаал дээр очихдоо мөрдөгдөж буй хуулийнхаа хэмжээг тодорхой ойлгоогүйгээс болоод төөрөгдөл их гардаг аж. Тодорхой заагдсан хууль зөрчихгүй бол цагдаа жагсагчидтай очиж ноцолдох зэрэг үйлдэл үзүүлдэггүй. Өмч хөрөнгөд халдах, орон байрт зөвшөөрөлгүй нэвтрэх, галдах гэхчлэнгээр хууль зөрчөөд унавал арга хэмжээ авч эхэлдэг. Тэр бүгд хуулинд нарийн заалттай байдаг аж. Болсон үйл явдлыг сүүлд шүүхэд ч амархан. Цагдаа сонин барьсан хүнийг буудсан, эсвэл машинаар хөөж буудсан байвал буруутна. Тэр жилийнх шиг хутга гаргаад цагдааг дүрсэн этгээдийг нам авсан бол зөвдөх жишээний. Гэхдээ хууль нь тодорхой гарсан байх нигууртай.
Бас саяхнаас жагсаал тараахад зэвсэгт хүчнийг ашиглах тухай асуудал гарч байна. Хэрвээ зэвсэгт хүчин танк хуягттайгаа орж ирээд галлаад унавал үүнийг яах аргагүй иргэний дайн гэж нэрлэнэ. Харин нийтийг хамарсан үймээн самууныг дарахад цагдаагийн хүч хүрэлцэхээ байсан тохиолдолд цэргүүд оролцож болдог аж. Гэхдээ... гэхдээ гээд байнө шүү, нөхөөд. Цэргүүд танк, пулемётоо анги салбартаа орхиод бороохой, нулимс асгаруулагч, гарбуу мэтийн цагдаагийн зэвсэглэл аваад журам сахиулахад оролцдог жишиг байдаг аж. Энэ нь үймээн самууныг дарахад цэрэг арми ашиглаж байгаа хэрэг бус армийн хүн хүчний нөөцөөс цагдааг сэлбэж байгаа үйл явц хэмээн тайлбарлагддаг юм байна.
Жишээлэхэд, тэр жил АНУ-д Катрина хэмээх хар салхи болов доо. Гэтэл шуурганаас дайжсан айлуудын гэр орныг ухдаг гарууд гараад. Тэнд АНУ-ын армийн дайчид цагдаагийн эрх хэмжээнд ажилласныг бид зурагтаар харсан төдийгүй айлын гэрээс зурагт тэвэрч гараад баригдаж буй хулгайчийг жигшин үзэж байсан. Бас армийнхан хэв журам сахиулж л байснаас биш томогавк пуужин харваад л, апачи нисдэг тэргээр хулгайч нарын зүг агаараас довтлоод байсан энэ тэр юм гараагүйг ч бас мэднэ. Ер нь бол нийтийн амар амгаланг сахиулахын тулд дав дээр буудаад байдаггүй. Буунд хүртлээ хэрхэхийг, бамбай бороохой, цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, даралттай ус, гарбуу гээд бүхий арга хэрэгслэл өөр өөрийн хэрэглэх хэм хэмжээ хязгаараа хуулиар зааглуулсан байдаг аж.
Энэ бүхнийг энд мэдэж болж байхад тэнд мэдэж л байгаа. Бид ойлгож байхад та бүхэн болгоосон л байгаа. Маргаан хаана байна гэхээр Нямдорж сайдад өөрт нь байгаа юм. Муу нэртэй энээ тэрээ гэх гээгүй шүү. Өөрөө үргэлж хууль зүйн сайд байх юм шиг ойлгодог ч юмуу, хэрхэхийг хууль зүйн сайд зааж өгнө ч гэх шиг юм ярина. Хууль зүйн сайдын тушаалаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга цэргээ дагуулаад ирэх ч юм шиг тайлбарлана. Өөрийгээ тойруулсан хүн сүрдмээр “айдсын хана” үүсгэх ч гээд байгаа юм шиг. Магадгүй Н.Энхбаяртай хийж буй тулаан нь түүнийг айлгаж, өөрийгээ онц байдал тогтоогч, цэрэг хөдөлгөгч, онцгой мэдэлтэн байлгах гэж мунхаглаад ч байгаа юм уу.
Яадагч байсан Нямдорж сайдын энэ үйлдэл нь монголын нийгэм өөрийнхээ аюулгүй байдлыг хамгаалах сайн тогтоц бий болгох, цагдааг дорвитой шинэчлэхэд саад болоод байна. Саад болох төдийгүй цагдааг сул дорой хэвээр байлгах, ингэснээрээ төрийг сул дорой байлгахыг эрмэлзэж, улмаар үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхэнд гарах санаархалд тус болж байгаа юм. Уг нь дээрх үйлдэлтэй тэмцээд л байгаа ухаантай. Гэтэл тэмцэхийн хэрээр нөгөө тал нь хожоод байгаа нь мөнөөх “хүний хүчин зүйл” гэдэгтэй холбоотой болтой юм.
Яг нарийндаа сул дорой цагдаа л авилгад автаж, сул дорой хууль сахиулагч л хуулиа зөрчиж, сул дорой эрх мэдэлтэн л төрийн нэрээр иргэнийг дарамталдаг юм. Бод доо, эрх мэдэлд хүрсэн хулчгар этгээд л бусдаас хэрцгий, юмны нөмөрт орсон аймхай амьтас л нөгөөдөө өршөөлгүй байдаг биз дээ. Хүчирхэг цагдаа гээд байгаагийн учир энэ.