ХАЛАМЖ ХЭРЭГТЭЙ, КОЛОНЧЛОХОД БҮР Ч ХЭРЭГТЭЙ
Бэлэн мөнгө амлахгүй гэж хуульчилсан ч сонгуулийн популизм аль хэдийнэ эхэлжээ.
Бэлэн мөнгө амлахгүй гэж хуульчилсан ч сонгуулийн популизм аль хэдийнэ эхэлжээ. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Оюутолгойн Монголын талд ногдох 34 хувийн арвыг ард түмэнд өгөх санаачилга гаргав. Гишүүн С.Бямбацогт одонтой эхчүүдийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж 500-гаас нэг сая төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачилжээ. Мөн хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар урамшуулах төсөлтэй гишүүн ч бий.
Сонгууль дөхөхөөр өөрөө л улс төрд байхгүй бол галав юүлэх юм шиг, энэ Монгол Улсын орших, эс орших нь шийдэгдэх гэж байгаа юм шиг сэтгэдэг, нэг насаараа улстөрч явах “төрмөл” заяатай хүмүүс олширдог. Сул иргэн болсон хувь заяатайгаа, улс төрөөс авсан түр зуурын завсарлагатайгаа эвлэрч чадахгүй дөрвөн жилийн турш шар махтайгаа хатдаг нь ч бий. Тийм улстөрчдийн түрүүч дээрх гишүүд биш ч, сүүлчийнх нь бас биш билээ. “Би л ард түмэнд таалагдаж байвал, улсын эдийн засагт галав юүлсэн ч хамаагүй шүү” гэмээр сонгуулийн популизм цаашид улам нэмэгдэнэ.
Л.Болд сайд Оюутолгойн арван хувийг ард түмэнд өгөх саналаа хоёр жилийн өмнө, уг ордын гэрээг анх байгуулж байхад гаргаж байхгүй яасан юм.
Өнөөдөр, сонгуулийн өмнө гэнэт ингэж сэрсэн нь түүний дөрвөн жилийн өмнөх сонгуулийн сурталчилгааны хугацаанд зорилгоо биелүүлээд унтарсан, Монголын бүх иргэнийг баяжуулна гэсэн “Баян Монгол” корпорацтай нь адилхан сонстож байна. Өмнө нь улстөрчид өөрсдийнхөө мөнгөөр сонгуульд амладаг байлаа. 2000 оноос хойш ард түмний татварын мөнгийг ард түмэнд нь буцаан амлаж сонгуульддаг болсон. Харин ирэх сонгуульд газрын доорхи баялгийг хэрхэн тараах амлалтаар өрсөлдөх бололтой. Үнэндээ бол Сү.Батболдын Засгийн газрын өгөх гэж байгаа Тавантолгойн хувьцаа ч, Л.Болд сайдын санаачилсан Оюутолгойн 10 хувь ч ард түмний өмч. МАН-ын сонгуульд амлаад цонхны цаанаас чихэр долоолгох адил увуулж цувуулан өгч байгаа 1.5 сая төгрөг ч таны, миний татварын мөнгө. Харин сүүлийн үед Засгийн газар нэг сумаар хоёр туулай буудах гээд байгаа бололтой. 1.5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэж сонгуулиар амласан. Тавантолгойн хувьцаанаас иргэн бүрт 536 ширхгийг үнэгүй олгоно гэж УИХ-ын 39 дүгээр тогтоолоор баталсан. Гэтэл энэ хоёрын аль нэгийг л сонгох эрхтэй, сая төгрөгөө авбал Тавантолгойгоос хувьцаа авахгүй, хувьцаа авбал сая төгрөггүй үлдэхээр 2012 оны төсөвт суулгалаа. Сургалтын төлбөртөө сая төгрөг авчихсан оюутнууд, удахгүй гар дээрээ сая төгрөг авах ахмадууд Тавантолгойн хувьцаагүй, хувьцаа авах иргэд сонгуулийн амлалтын сая төгрөггүй үлдэнэ. Эсвэл оюутнууд сургалтын төлбөртөө авчихсан сая төгрөгөө буцааж төлж байж хувьцаа авах эрхтэй болох нь. Үүнийг улс төрийн талаас нь харвал 1.5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэсэн МАН-ын амлалт унаж, байгалийн баялгаас сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгох АН-ын амлалт биелж байгаа мэт боловч энэ нь улсын эдийн засагт халалт үүсгэхгүй, инфляцийг хөөргөхгүй хамгийн зөв арга ажээ. Эрх баригчид одоо бэлэн мөнгө өгнө гэсэн сонгуулийн амлалт, үнэгүй хувьцаа олгоно гэсэн УИХ-ын тогтоол хоёроо нэг болгох гэж, зөвтгөх гэж тал еэвэнгийн үлгэр баахан ярих л байх.
Үнэгүй юм авах сайхан л даа. Тэр тусмаа бусдын өмчийг дээрэмдэж аваад ард түмэнд үнэгүй тараадаг туульсын баатруудын тухай уншиж өссөн, Робингүүдийг үлгэрлэн дууриадаг уламжлалт сэтгэлгээтэй монголчууд бид үнэгүй юманд нугасгүй нь ч үнэн. Улстөрчдийн засагт тогтох, УИХ-д ахин сонгогдох гол хэрэгсэл нь хавтгайруулсан халамжийн бодлого болсон нь ч үнэн. Монголд халамжаас өөр ийм өргөн хүрээтэй, олон хүн хамрагддаг, ийм хүчтэй төрийн бодлого бараг байхгүй нь ч үнэн. Гэтэл бидний амьдарч байгаа цаг үе, байгуулахаар зорьж яваа нийгэм маань өөр. Тэнд үнэгүй өгсөн нь хожиж, үнэгүй авсан нь хожигддог. Улстөрчдийн бэлэн мөнгөний амлалтын, бэлнээр тараасан 70, 21 мянган төгрөгийг горыг, хожигдлыг ард түмэн бид үнийн өсөлтөөр дамжуулан хэд дахин нугалж төлж байгаа. Хэрвээ УИХ-д сонгогдоход эдийн засгийн утгатай амлалт авахаас өөр сайн арга байдаггүй юм бол түүнийгээ бэлнээр тараахгүй, татварын хөнгөлөлтөөр үзүүлж яагаад болдоггүй юм бол. Жишээ нь, 1.5 сая төгрөг дээр оюутнууд сургалтын төлбөртөө авчихлаа, ахмадууд бэлнээр авна. Тэгвэл үлдэж байгаа хэсгийг нь цалингаас авдаг нийгмийн даатгалын нэг сая төгрөгтэй тэнцэх шимтгэлээс чөлөөлөх маягаар зохицуулж яагаад болоогүй юм. Төрөөс төрөлтийг дэмжих нь чухал. Одонтой эхчүүдийн мөнгийг хоёр дахин нэмнэ, төд дэх хүүхдээ төрүүлбэл төдөн төгрөг олгоно гэж нэг урамшууллыг хэдэн янзаар дэмжиж олон автор, тойрог тойрогтоо од болох гэж зүтгэх юм. Манайд ингэж халамжийн тоо, нэр төрлийг олон болгож байхад Сингапурыг хөл дээр нь босгосон Ерөнхий сайд Ли Куан хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхийг цалингаас нь авдаг ашгийн татвараас чөлөөлөх, гурав дахь хүүхдээ төрүүлбэл нөхрийг нь давхар чөлөөлөх зэргээр гэр бүлээр нь дэмжсэн, гэр бүл салалтыг хүртэл төрөлттэй уяж шийдсэн байх юм. Үүнийг хэрэгжүүлж яагаад болдоггүй юм бол.
Зах зээл дээр үнэ өсөх нэг хэрэг. Дотоод асуудал. Гэтэл гадаад ертөнцөд үүнийг өөрөөр харж эхэлж байна. Дайн байлдаанаар эзэлж чадаагүй улс гүрнийг, үндэстнийг халамжийн бодлогоор устгасан түүхийн тухай ярих болов. Үүнийг дагаад колончлолын тухай шинэ ойлголт гарч ирлээ. Хуучин цагийнх шиг газар нутгаар нь эзлэх тухай ойлголт байхаа больж, дэлхий нийтээрээ даяаршсан энэ цагийн нийгэмд эдийн засгийг нь, зах зээлийг нь эзлэхийг шинэ цагийн колончлол гэж үзэх болов. Шинэ цагийн колончлол санаачилгагүй, ажил хийх сонирхолгүй, идэвхгүй амьдралыг үндэстний өмнө тулгадаг байна. Үүний, шинэ цагийн колончлолын хамгийн хүчтэй зэвсэг нь хавтгайрсан халамж ажээ. Муу ёрлож, туйлширч байгаа юм биш шүү. Дээрх шинжүүдээс Монголд өнөөдөр байна уу, байна. Гаднын, тэр дундаа өмнөд хөршийн бараа бүтээгдэхүүн манай улсын зах зээлийг, үйлчилгээний салбарын ихэнхийг эзэлсэн үү, эзэлсэн. Монголын эдийн засгийн өсөлтийг тодорхойлж байгаа зэс, нүүрсний экспорт гадаад ертөнцөөс, тэр дундаа нэг улсаас хамааралтай юу, хамааралтай. Ажилгүйдлийн төвшин өндөр үү, өндөр. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэдээгээр давхардсан тоогоор манай улсын 1.6 сая хүн 66 төрлийн халамж авдаг байна. Хэдийгээр давхардсан тоо ч, энэ бол гурван сая хүрэхгүй манай улсын хүн амын 50 хувь шүү дээ. Бэлнээр тараасан мөнгө хэзээ ч баялаг бүтээдэггүй. Харин бусдын бүтээснийг нэмүү өртөг шингээснээр нь худалдан авч бусдын эдийн засгийг л тэтгэдэг. Бид 1990 оноос хойш, мөн сонгуулийн энэ цикльд тараасан 70, 21 мянган төгрөгөөр урд хөршийнхөө эдийн засгийг тэтгэсэн үү, одоо ч тэтгэж байгаа.
Үүнээс гадна хавтгайрсан халамж үндэстнийг залхуу болгохоос гадна сэтгэлгээний ядууралд оруулдгийг олон хүн ярьж хэлдэг ч ойлгож байгаа нь цөөхөн. Өмнөх нийгмийн үед гурван хүн тутмын хоёр нь дарга байсан. Ардчилалд шилжсэн эхний он жилүүдэд гурван хүн тутмын хоёр нь улстөрч болсон. Өнөөдөр гурван хүн тутмын хоёр нь уул уурхайчин боллоо. УИХ, Засгийн газар энэ дөрвөн жилийн турш 1.5 сая төгрөгийн амлалтынхаа боол болж ирсэн шиг монголчуудыг хэдэн уурхайнхаа боол мэтээр амьдруулах гаднын сонирхол байж болно. Гэтэл дотоодод, ард түмнээ өөрсдөөсөө хараат амьдруулах сонирхолтой намууд, улстөрчид байгаа нь бүр ч харамсалтай. Тэдний энэ сонирхол хавтгайрсан халамж, сонгуулийн популизмаар илэрдэг.
Бидний сайн мэдэх, Монголыг минь 300 жил колончилсон манж үндэстнийг устгахад халамжийн бодлого үнэтэй “хувь нэмэр” оруулсан тухай түүхэн баримт ч бий.
Хятадын төрийн нэгэн түшмэл гурван заалттай хууль санаачилж хэрэгжүүлсэн нь угтаа Хятад орноо Манжийн дарлалаас чөлөөлөх халамжийн бодлого байв. Нэгд, манж хүн тэнгэрийн гаралтай учир энгийн иргэн бус заавал ноён байх ёстой. Нэг тосгонд хоёр ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албатай болж Хятадаар тархан суурьшиж, харин Манжийн нутаг эзгүйрчээ. Хоёрт, манж хүн тэнгэрийн хүү учир хар ажил хийхгүй, бас насан туршдаа цалин пүнлүүтэй байхаар хуульчилжээ. Удалгүй газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болов. Гуравт, манж эр хүн тэнгэрийн гаралтай учир ямар ч гурван хятад хүүхнийг инж төлөлгүйгээр өөрийн хүслээр эхнэрээ болгон авч болохыг дархлав. Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг худалдан авахад их мөнгө төлдөг ёс байсан ч манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хуульчилсан байна. Хэдэн жилийн дараа хятад хүүхэд олноор төрж манж эрийн удам тасарчээ. Манж Чин улсын их хааны дэргэд ажиллаж, манж хүнийг “бурхан мэт шүтэж” тэднийг хавтгайруулан халамжлах хуулийг гаргасан тэр түшмэлийг Хятадын ард түмэн урваач, шарваачаар нь дуудан үзэн ядаж байсан ч 100 жилийн дараа л түүний энэ их ухааныг ойлгожээ. Учир нь тэр үед манж үндэстэн хавтгайрсан халамжийн бодлогодоо уусан алга болсон байлаа. Америкийн индиануудын, Австралийн аброгенуудын устсан түүх ч иймэрхүү, устгасан зэвсэг нь ч хавтгайрсан халамжийн бодлого байлаа. Эзнээ олсон халамж хэрэгтэй ч, хавтгайруулж, хэмжээг нь хэтрүүлбэл колончлоход, үндэстэн мөхөхөд бүр ч хэрэгтэйг эндээс харж болно.
Энэ түүхийг монголчууд бид давтахгүй, дайрахгүй л дээ. Гэхдээ тэр зүгт явчих гээд байна гэдгээ ойлгох нь, ойлгуулах нь 2012 оны сонгуулийн ганц ялагч байх ёстой. Дэлхийн долоон тэрбум хүний дунд гурван сая хүрэхгүй монголчууд яаж байр сууриа олж, уул уурхайн баялгаас өөрөөр юугаар өрсөлдөж амьдрахыг системийн төвшинд харсан бодлого л энэ удаагийн сонгуулийн ялагч байх ёстой. Ирэх сонгуулиар МАН, АН-ын аль нь ялагдах нь тийм чухал биш. Халамжийн бодлого, 2000 оноос хойш хавтгайрсан, нэг хэсэгхэн нь халамжилж сонгогддог, нэлээд хэсэг нь халамжлуулж соногддог бараг уламжлалт болж байгаа сэтгэлгээ ялагдах нь чухал. Өмнөд хөршийнхөө бараа бүтээгдэхүүнийг ад үзэж, хүнийг нь муучлахаасаа өмнө дотоодод хавтгайрсан халамжаа хумих нь монголчууд бидний хувьд асуудал болсон юм биш үү. Халамж бол эзнээ олсон, зорилтот бүлэгт зориулсан төрийн бодлого болохоос хавтгайруулж тараадаг улс төрийн арга хэмжээ биш. Засгийн газар ч ард түмэндээ төрийн үйлчилгээ үзүүлдэг болохоос ард түмний татвар, уул уурхайн мөнгийг хурааж аваад буцааж тараадаг “Халамжийн төв” биш билээ.

Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
baatar
д тэмүүжин
д тэмүүжин
Капталист хөдөлмөрийн баатар ДБОЛД
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
улс орныг мөхөөхөд нэг хэсэг хүмүүс хангалттай

asdfrtypotyukfgh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зөв
Good
Зочин
mongol