СОНГУУЛИЙН ШИНЭ ГАЗРЫН ЗУРАГ
Яст мэлхийн хурдаар ч болов Сонгуулийн хуулийн төсөл урагшилж буй нь олзуурхууштай.
Яст мэлхийн хурдаар ч болов Сонгуулийн хуулийн төсөл урагшилж буй нь олзуурхууштай.Намын бүлгүүд өчигдөр бас нэгэн зөвшилцөлд хүрснээр Сонгуулийн хуулийн төсөл хуулийн өнгө төрхөө олж батлагдах магадлал нэмэгдлээ. Намуудын зөвшилцсөнөөр бол 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 76 гишүүний 48-ыг тойргоос сонгож, үлдсэн 28 суудлыг намуудын улсын хэмжээнд авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилна. Харин 48 гишүүнийг томсгосон 26 тойргоос сонгохоор намууд өчигдөр тохирлоо. 48 мандаттай 26 тойрог байхюм. Энэ нь засаг захиргааны нэгжээр хуваарилсан, 2008 оны сонгуульд ашигласан хуучин26 тойрог. Харин түүнд 48 мандатаа хуваарилна. АН-ын энэ саналыг МАН хүлээж авснаар сонгуулийн шинэ газрын зураг зурахаар болж байна.
Бидний олж мэдсэнээр дээрх 48 мандатын 34 нь хөдөөд, үлдсэн 14 нь хотод байх нь.Харин 26 тойргийн 20 нь хөдөөд, үлдсэн зургаа нь хотынх. Хөдөөд 20 тойрог 34 мандат, хотод зургаан тойрог 14 мандат гэсэн үг. Бүр нарийвчилбал, Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр гурав, бусад дүүрэг (Хан-Уул-Багануур-Багахангай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол) тус бүр хоёр мандаттай байх бололтой.Жишээ нь, Баянзүрх дүүрэг гурван мандаттай нэг тойрог бөгөөд тэнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан гурван хүн УИХ-д сонгогдоно гэсэн үг. Харин хөдөөний 34 мандатыг14 аймагт тус бүр хоёр, зургаан аймагт тус бүр нэг байхаар сонгуулийн шинэ газрын зураг зурахаар зэхэж байна.Өмнө нь хоёр мандаттай байсан Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгууд тус бүр нэг мандаттай болно.өмнө нь хоёр мандаттай байсан Орхон аймаг хүн ам ихтэй тул хуучнаар нь үлдээж байгаа бололтой Үлдсэн аймгууд хоёр мандаттай байх юм байна.
Гэхдээ Сонгуулийн хуулийн зөвшилцөл үүгээр дуусахгүй. Одоо намуудын улсын хэмжээнд авсан саналд нь хувь тэнцүүлж хуваарилах 28 суудал дээрээ зөвшилцөнө. Ямарч гэсэн намын нэрээр санал авахаар намууд тохирсон. Жишээ нь, АН нийт сонгогчдын 40 хувийн санал авлаа гэе. Тэгэхэд 28 суудлын 40 хувь болох 11.2 буюу 11суудал нь АН-д ногдоно гэсэн үг. Харин энэ 11 суудалдаа АН хэнийгээ суулгахыг яаж хуульчлахаа намууд тохиролцоогүй байна. Уг нь бол нэрсийн жагсаалтын эхний 10 хүн л сонгогдох ёстой.Энэ бол ерөнхий жишиг. Гэтэл нэрсийн жагсаалтад багтсан хүн тойрогт нэр дэвшиж болно, тойрогт нэр дэвшээд ялагдсан нэр дэвшигч тэндээ нийт сонгогчдынхоо 25 хувиас дээш хувийн санал авсан бол нэрсийн жагсаалтаар шилжин сонгогдох боломжтой зэргээр намууд ярьж байгаа нь гацаа үүсгээд байгаа юм. Үүнээс гадна пропорционалиар хуваарилах 28 суудлыг нийт сонгогчдын тодорхой хувийн босго давсан намуудад хуваарилж таарна. Долоо, тав, дөрвөн хувийн босго давсан намуудад суудал хуваарилна гэж байгаа ч эцэслэн зөвшилцөөгүй.Бусад орны туршлагаас харахад босго ерөнхийдөө дөрвөн хувь. Манай хойд хөрш ОХУ хамгийн өндөр буюу долоон хувийн босготой байснаа тав болгон бууруулж байгаа бөгөөд шашны олон урсгалтай зарим улс оронд ийм өндөр босго тогтоодог ажээ.

LATEST NEWS
Зочин
ББ
Tod Otgonbayar, London
Zaya
Зочин
Зочин
Зочин
UB chuud ee
nam bus..
Зочин
Зочин
Зочин
hm
Зочин
Зочин
UBgiihend
lagua
серго
Газар хамаагүй
Газар нутаг хамаагүй ээ
СОНГУУЛИЙН СУБЕКТ БОЛ ХYН ЮМ