ТАРХИНЫ ДҮРВЭЛТ 

Сири 

 Ямарваа нэг улс оронд дотоодын үймээн самуун болоход хамгийн ухаалаг хэсэг нь түрүүлж дүрвэн гардаг. Сирийн дайн болоход Герман улс 800,000 сири дүрвэгч авна гэдгээ мэдэгдсэн бөгөөд Ангэла Мэркэл үүнээсээ болж ихээхэн ад үзэгдсэн. Тэгвэл Сири улсаас хамгийн түрүүлж дүрвэж буй хүмүүс нь ямар хүмүүс вэ гэж үү? Манайхаар бол Сирийн хувийн компаний эзэд, захирлууд, хамгийн боловсролтой эрдэмтэн мэргэд гэр бүл, ойр дотныхон гэр бүлээрээ гэсэн үг. Дараа нь удирдах албан тушаалынхан буюу дараагийн мөнгөтэй хэсэг болон дараагийн ухаалаг хэсэг дүрвэнэ. Ингэж харахаар Герман шиг төрөлт багассан, амжиргаа дээшилж "хар ажил" хийх хүний эрэлд хатсан улс руу үргэлж л цагаачид цувж байдаг. Сирийн эхэнд дүрвэж буй боловсролтой, мөнгөтэй хэдийг шууд авсан нь илүү дээр. Энэ нь нийт хүн амынхан 1 хувийг эзэлнэ. Дэлхийн 2-р дайны дараа Түрк, Солонгосуудыг авдаг шиг. Хүссэн хүсээгүй халамж өндөр европын холбооны хамгийн баян улсад ихэнх нь очих нь ойлгомжтой. Харин германчууд нэг улсын тархийг тэр чигээр нь улсдаа авчиж буй хэрэг. Гэтэл тухайн улс тэр олон мундаг тархинуудыг бий болгох гэж ямар их мөнгө, цаг хугацаа зарсан бол. Орлуулж болохгүй баялагаа зүгээр л өөр нэг улсад өгчиж буй хэрэг. Сирийн томчууд германд бизнес эрхлэхээс гадна, сирийн хуульч, доктор, эмч нараар эдийн засагтаа хүч нэмнэ. Угтаа бол Сирийн тархинууд германы "хар ажил"-ын зах зээлд том дэмжлэг болно. Харин Сирид хэн үлдэж байгаа вэ? Хэдэн жилийн турш гадагш цуврах цувааны төгсгөлд Сирийн гэр хорооллынхон болон дундажаас доошхи давхарга үлдэнэ. Сири улс дайн дажингүй болсон ч гэсэн дүрвэж явсан тэр ухаалаг тархинуудыг бий болгох гэж дахин хэр хугацаа орохыг таашгүй. Сонгууль болно үлдсэн хэдэд нь таарсан нөхдүүд дэвшиж, гадны том улсуудын тоглоом болж мөнхийн үймээн самууны тойрогт орно.

 Африк 

 Африк эд баялагаас гадна өөрсдийн уураг тархинуудаа алдсаар буй. Дайн самууны дараа энэ тоо огцом нэмэгдэнэ. Африкын хамгийн ухаалаг хэсэг тогтмол эх орноо орхидог бөгөөд үүнд тохирсон барууны улсуудын тэтгэлэгт хөтөлбөр их байдаг. Мэдээж барууныхан зөвхөн африк гэхээсээ дэлхий нийтэд хөгжил буурай орнуудад зарласан тэтгэлэг гэвэл онох байх. Гол шаардлага нь эрдэм боловсрол эзэмшсэн бол нутагтаа буцах шаардлагатай ч үлдэх гэж их үзнэ, буцсан ч эргээд хэдэн жилийн дараа эх орноо орхих гэж оролдоно. Товчоор бол африкаас ямарч хамаагүй аргаар мөнгөтэй болсон бол "зугт" гэдэг шиг хамгийн тархитай, мөнгөтэй хэсэг нь зугтсаар байна. 

Европ

 Америк дэлхийн дайны үеэр Европийн хамгийн том тархи болсон эрдэмтэн мэргэдийг өөрийн болгосон. Мөнгөтэй баячууд нь ч очсон. Европчууд хэдэн зууны турш олж мэдсэн тэр олон нээлт, эд баялагаа нэг л мэдэхэд Америктай хуваах болсон. Аргентин Дэлхийн 2-р дайны дараа яг л энэ замыг туулсан боловч популист Пэроны гайгаар ёроол руу уруудсан. Швейцар, Австри Чечений дайны үеэр баахан Чечениүдийг авсан гээд ийм төрлийн жишээ маш их. Сингапур, Тайвань гэхэд хятад томчуудын тархины дүрвэлтээр бий болсон шүү дээ. Ийм тархинуудаас үүссэн улс хөгжих нь ойлгомжтойг харуулж буй.

 Солонгос 

Нөгөө талаар Япон, БНСУ-ын хөгжлийн нэг тулгуур нь гадагшаа өндөр хөгжилтэй улс руу сургуульд яваад нутагтаа ирж ажиллах болсон тархинууд. Гол нь буцаж ирэх засаглал, тархиа ашиглах боломжийг нь улс нь хангаж өгч байж буцах нь их байна. Харин коммунизмын сул тал нь хүн бүрийг тэгш болгоно гэдгээс болж ухаалаг тархинууд шууд дүрвэж эхэлдэг. Ухаалаг хүмүүс юу гэж бусадтай адилхан байх вэ дээ. Үүнээс болон бас бус шалтгаанаас болоод коммунист улс гадагшаа дүрвэх, аялахыг хориглодог. Манайх ч гэсэн өмнө нь зөвхөн тодорхой тооны улсууд руу аялдаг байсан бол одоо ч дэлхий дээр Куба, Хойд Солонгос гээд ийм улсууд байсаар байна. Уг нь харгис нийгэм, гэхдээ манайх өндөр хөгжилтэй байгаагүй учраас манайхны тархинд муу систем гэдэг нь гүн бат суугаагүй юм шиг бгаа юм. Сэхээтнүүдэд халтай нийгэм боловч манайх бусад коммунист улсуудтай харьцуулахад тоо нь бага байсан учраас улс даяар, хүн бүрт системийн үнэн дүр зураг сайн суугаагүй гэж хардаг. Тийм ч учраас өмнөх нийгмээ их санагалздаг. Дээр нь удирдагчийн характераас ихээхэн шалтгаалдаг юм шиг харагддаг. Манай удирдагчид Мао, Ким Ир Сэн, Фидэл Кастро, Сталин эдрээс зөөлөн байсан учраас хатуу чанга нь яваандаа суларсан харагддаг. Улс бүрт цөөхөн хувийг эзэлдэг ухаалаг тархинууд бий. Тэд нар дээрээ тогтож, тэд нарыгаа хэр ашиглаж чадсан нь хөгждөг гэхэд нээх хол зөрөхгүй. Тэднийг ашиглах үргээчихгүй байлгах арга нь засаглал. Засаглал сайтай улсууд руу хүссэн хүсээгүй тэд цугладаг. Манайд бол хувийн хэвшилийн томчууд. Японыг Тоёота, Тошиба, Сони бүтээсэн, Америкийг Рокфэллэр, Жобс, Гэйтс бүтээсэн шиг бид ч гэсэн хувийн томоохон хувийн хэвшлүүдийнхээ хүчээр л хөгжинө. Тэнд бидний хамгийн мундаг тархинууд бий.

Монгол

Хүний түүх ч гэсэн бүх хүний хүчин чармайлт гэхээсээ илүү цөөхөн ухаантнуудаа дагасан "сүрэг" байдаг. Манайд яг одоо ийм дүрвэлт болж байна уу гэмээр харагдаж байна. Өмнө нь үнэхээр ажил олдохгүй гадагшаа гарч ажилладаг байсан бол одоо үүн дээр нэмэгдээд мөнгөтэй, тархитай хэсэг нь дүрвэх болжээ. Энэ хамгийн аюултай нь. Улс төрийн шударга бус байдал, төрийн оролцоотой болгоны бүтэлгүйтэл, утаа, түгжрэл, аргаа барахад наад зах нь шүтдэг дуучин, жүжигчин, инфлүэнсэр нь эрх баригчдад сүнсээ зарах гээд олон шалтгаанаас залхсан, гомдсон монголын хамгийн шилдэг тархинууд болох хувийн хэвшлээс гадагшаа дүрвэх нь их болов. Дүрвээгүй байгаа ч дүрвэх бодол ихэнхэд нь бий болжээ эргэн тойронд. Бодсон бол үйлдэл болох нь элбэг. Улс төртэй холбоотой тэд нараар амьдардаг хэсэг бол мэдээж өөр. Бид сэтгэлгээ ядуу бух л зүйлийг мөнгө эсвэл өөрт харагдаж буй материаллаг зүйлээр л үнэлдэг. Гэтэл мөнгөөр хэмжигдэхгүй маш олон зүйлийн нэг нь эдгээр тархинууд. Стив Жобс (нийт 6 салбарт дэвшил авчирсан) байхгүй бол технологийн салбар энэ хэмжээнд хүрэхэд ахиад илүү хугацаа хэрэгтэй биз гээд ярьвал нэг тархи ямар хүчтэйг ярьж болно. Манайд үзэл бодол биш мөнгө хамгийн хүчтэй байсаар байна. Сэтгэлгээ дорой, материаллаг зүйл ядуу улсын зовлон. Бараг л энэ мангар юм шиг өөрийн үзэл бодолтой гэх нь холгүй. Монголын олны танил, нөлөөтэй хэдэд үзэл бодолтой нь маш бага. Ямарч нийгэм эхэндээ ийм байгаад өөрсдийгөө засаад эмчлээд явдаг хууль бий ч манайд энэ арай л удаад байгаа мэт.