М.ТУНГАЛАГ: ОДОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН НЭМЭЛТ ГИШҮҮНИЙ СУУДАЛ ГАРГАХААС ӨӨР ЗАМГҮЙ
Сонгуулийн хууль тойрсон яриа хөөрөө улс төр орчмоор тасралтгүй үргэлжилж байна.
Сонгуулийн хууль тойрсон яриа хөөрөө улс төр орчмоор тасралтгүй үргэлжилж байна. Энэ үед шинэ сэргэг байр суурь илэрхийлэх, шинэ санаа гаргаж чулуудах “ховор” нөхдийн эрэлд бид гүйлдэж байгаа. Тэдний нэг бол улс төрийн тогоонд олон жил чанагдсан, эдүгээ Ойн газрын захирлаар ажиллаж буй М.Тунгалаг юм. Түүнтэй улстөрчийнх нь хувьд уулзаж санаа бодлыг нь сонирхсоноо юуны түрүүнд тайлбарламаар байна.
-Одоо хамгийн гол сонирхогдож байгаа юм улс төрийн өнөө маргаашийн шальдар бульдар хэрүүл биш сонгуулийн хууль юм. Гэвч манай их хурал яагаад үүнийгээ барьж авахгүй байна вэ. Нэг л биш зам руугаа орчих шиг ээ?
-Би чинь жендерээр мэргэшсэн, сургууль номыг нь дүүргэсэн хүн шүү дээ. Тэр үүднээсээ сонирхдог сэдэв маань энэ. Сонгуулийн хуулийн хувьд бол бараг өөрчлөх боломжгүй болчихов уу гэж би харж байна. Яагаад тэгж харж байна вэ гэхээр ерөнхийдөө хугацаагүй болчихлоо. Төсөв гэж айхтар юм байгаа шүү дээ, цаана чинь. Сонгуулийн өмнөх төсөв бол хамгийн олон хүний нүдний хор орсон, маш их маргаантай, маш их ашиг сонирхол дагуулсан зөрчилтэй хуулийг батална шүү дээ. Төсвийн хууль гэдэг бол УИХ-ын амин сүнс хууль нь байдаг. Энэ бол сонгуулийн хуулиас хүчтэй хууль. Тийм учраас энэ рүүгээ анхаараад, Сонгуулийн хууль бол үлдэх магадлалтай тал руугаа л харагдаж байна. Би мэдэхгүй байна. Зүгээр гэнэтхэн өөр бурханы илгээлт шиг юм ажилладаггүй л юм бол боломжгүй болчих шиг л санагдаад байна.
-Манай эмэгтэйчүүдийн орон зайн талаар их ярьж байна. Гэвч бүтэлтэй юм тун бага харагдана?
-Эмэгтэйчүүд бүгдээрээ үзэж байна л даа. Бид чадна энэ тэр гээд кампанит ажил хийж байна. НҮБ мөнгө хаяж байна. Гэхдээ буруу юманд хаяж байна. Ерөөсөө ажиллах “бай”-гаа олж чадахгүй. Амин сүнс болсон, яг жинхэнэ ашигтай идейгээ эхлээд олж байгаад эмэгтэйчүүдийн орон зайг яаж бий болгох юм гэдэг энэ юмаа гаргаж тавьчихаад тойроод ярихгүй хий дэмий зурагт хуудсаар л явж байна шүү дээ. Энийг би шууд буруутгахаар барахгүй, НҮБ-аас үүнийг хариуцаж ажиллаж байгаа хүмүүс рүү нь шууд хэлсэн. Битгий та нар эмэгтэйчүүдийн мөнгийг хий дэмий юманд үрээч ээ гэж. Ерөнхийдөө одоо байгаа хуулиар л ярина шүү дээ. Нэгэнт л өөрчлөгдөөгүй байгаа юм чинь. УИХ-д чөтгөрийн тойрог үүссэн гэмээр байна. Энэ 76 гишүүн бүгдээрээ тойрог дотроо орчихсон байна. Тэгээд тэр тойрог дотроо муу ёрын тоо бодоод л сууцгааж байна. Бодож байгаа бүх тоо нь муу ёрын тоонууд. Яасан ийсэн 28, 48. Энэ бол ерөөсөө ач холбогдолтой зүйл биш. Тэр тойргийг яаж сэтлэх вэ гэдэг л чухал шүү дээ.
-Эмэгтэйчүүдийн хувьд?
-Эмэгтэйчүүд бидний хувьд. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ УИХ тасарсан байна.
-Яагаад тасарсан гэж?
-Яагаад тасарсан гэхээр хэдэн жил авлига хээл хахууль тараасан. Энэ бол ерөөсөө ил тод. Их хурлын гадна байгаа бусад хүн, тэр дундаа эмэгтэйчүүд эрх тэгш нэр дэвших, сонгох, сонгогдох бүх боломжоо алдсан. Энийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Энэ бол хууль тогтоож байгаа хүмүүс өөрсдөдөө давуу байдал бий болгосон, авлига ил тодоор тарааж, хөл гараа бат бөх бэхэлж авсны хамгийн гайхамшигтай жишээ гэж бодож байгаа юм. Дээрээс нь сонгох, сонгогдох эрх маш их алдагдаж байна. Сонгогдох эрхэд халдсан нь хэтэрхий ойлгомжтой биз дээ. Өөрсдөдөө давуу байдал бий болгочихоод, хэвлэл мэдээллээр олон жил өөрсдийгөө нээлттэй сурталчихсан. Өөрсдийгөө дуулуулчихсан, өөрсдөө мөнгө тараачихсан. Сонгогч нартай олон жил ажиллачихсан. Ийм байж бусдыг болохоор та нар сонгуульд оролцвол дуучин авахгүй шүү, дуулуулахгүй шүү. Тэгэхгүй шүү, ингэхгүй шүү гээд баглаад авчихсан. Тэгээд хэн ч танихгүй бид яах юм бэ. Ууланд очоод хашгирах уу. Өчнөөн жил ийм хүч тэнцвэргүй юман дунд явсан эмэгтэйчүүд яах юм бэ. Нөгөө хэд чинь аль хэдийнэ рекламддагаа рекламдаад брэнд болчихсон юм байгаа биз дээ. Тэдний хажууд бид дуучин авч очоод, ядаж Ариунаагийн ард ороод зогсч байвал Ариунаа дуулах юм гэнэ лээ гээд хүмүүс ирдэг юм байгаа биз дээ. Тунгалаг дуудаад, Оюунгэрэл дуудаад хэн ирэх юм бэ. Иймэрхүү маягаар хэтэрхий шударга биш орчин тогтсон. Сонгуулийн үеэр ингэхгүй шүү, тэгэхгүй шүү, сурталчилгаа хийхгүй шүү та нар. Өөрсдөө мэдээж төрийн мөнгөөр сурталчилгаагаа хангалттай хийчихсэн. Эцэст нь хаалгаа дотроос нь хаах гэж байгаа юм уу. Болохгүй шүү дээ. Иймэрхүү болчихсон байхад ямар юмны квот яриад байгаа юм бэ. Энэ бол ерөөсөө байж болохгүй. “Гуйж байна. Квот өгөөч” гээд өгөхгүй шүү дээ. Өөрсдөө яаж буцаад тойрогтоо үлдэх вэ гэж бодож байгаа хүмүүстэй энэнээсээ хуваагаач гээд гараа сарвайгаад зогсч байж болохгүй байхгүй юу. Энэ чинь алтан гинж. Алтан гинжийг таслагтун гээд баахан эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн өмнөөс хараад зогсч байна шүү дээ. Бид гэзэг үсээ сагсалзуулаад урдаас нь гүйж очоод тэр гинжийг тасалж чадах уу. Энэ ямар муухай даргад дуртай авгай вэ гээд унтраагаад л түлхээд унагачихна шүү дээ. Хүүхэд байхад ч алтан гинжийг таслаад байдаг байлаа л даа. Одоо бол энэ болохгүй. Тийм учраас энэ дээр эрх тэгш байдал, шударга ёс алдагдсан учраас одоо яах ёстой вэ гэхээр энэ байдлыг засахыг шаардах ёстой. Одоо эд нарын хэлээд байгаа шударга ёс, эрх чөлөө, хүний үндсэн эрхийн зарчмууд, сонгох, сонгогдох эрхээ хатуу нэхэх хэрэгтэй байна.
-Тэр байтугай сонгогч нарт боломж олгохгүй байна шүү дээ, эд чинь?
-Тийм. Зөвхөн өөрсдийгөө санал болгож байна. Сонгогч нарт боломжийг нь тавьж өгөх ёстой шүү дээ. Тэгээд аль хэдийнэ ийм байдлаа дархалж авчихаад, холын зайнд гүйж байгаа бол тойргоо аль хэдийнэ хэд тойрчихоод та нар гүйж ирээд бидэнтэй уралд гэж байгаа байхгүй юу. Энэ бол байж болохгүй зүйл. Шударга ёс тогтоох ёстой юм байгаа биз дээ хамгийн түрүүнд хууль тогтоож байгаа хүмүүс өөрсдөө. Америкийн туршлага байна. Тэнд эмэгтэйчүүдэд бас ийм юм тулгарсан. Тэгээд үүнийгээ эргэж хараад яасан гэхээр нэмэлт гишүүн гэдэг юмыг бий болгосон. Шууд автоматаар. Та нар судлаад үзээрэй. Харин аз болоход тойрог дотроо тоо бодож суухдаа 99 энэ тэр гэсэн тоо хэлж байна лээ. Энэ зөв. Одоо эмэгтэйчүүдэд зориулсан нэмэлт гишүүний суудал гаргахаас өөр замгүй. Ингэж байж харьцангуй бодит байдал руу дөхөж орж ирнэ. Тэж байж энэ нэмэлт гишүүдээр эмэгтэйчүүд орж ирнэ. Эмэгтэйчүүд орж ирэхээр за энэ нэг авгай, тэр нэг авгай гэж гоочилно. Нөгөө л бохир зангаараа. Гэхдээ энэ биш ээ, эрчүүд ээ. Одоо улс орон мөнгөтэй болж эхэллээ. Хуучин ерэн хэдэн он биш шүү дээ. Энэ их мөнгөний хуваарилалт дээр, энэ их мөнгө тойрсон бодлого дээр хүйсийн оролцоо зайлшгүй байх ёстой. Би эмэгтэйчүүдийг авлига энэ тэр байхгүй гэдэгтэй санал нийлэхгүй. Адилхан хүн юм чинь адилхан л мөнгө цаас бодоод гүйх байх. Баабар бичсэн байна лээ. Эмэгтэйчүүд хамгийн их зальтай ч гэх шиг, луйварчин энэ тэр гээд. Магадгүй тийм байж. Гэхдээ улс орон гэдэг чинь гэр бүлтэй яг адилхан. Гэр бүл мөнгөтэй болчихоор ганцхан аав нь мэдээд яваад байвал ямар байдаг юм бэ. Хэзээ ч тэр болдоггүй. Тэгэхээр яг адилхан, ялгаа байхгүй. Тийм учраас оролцоо байх ёстой. Оролцоог бий болгох гэсэн чинь шударга биш орчин хэрчихлээ. Тэртэй тэргүй хэтэрхий эрх тэгш биш байдал үүсчихлээ. Тэгэнгүүт одоо ийм л арга байна. Одоо өөр арга байхгүй гэж би хувьдаа бодож байгаа юм. Тэгээд энэ юмыг тойроод яривал энэ жилдээ бүтэхгүй байж болно. Цаашдаа цорын ганц арга нь бараг энэ болов уу гэж бодож байна. Бусдаар бол 76 дотроос хорин хэдэн хувь мөн авна даа. Аваад яахав. Хоёр нам чинь эхлээд өөрсдөө ялахаа бодож таарна. Хамгийн түрүүнд гишүүд өөрсдөө орж ирэхээ бодож байгаа. Эргэж энэ тойргоосоо гарахгүйг бодож байгаа. Хоёрдугаарт, хоёр намын удирдлагуудын ганц зовлон бол “Бид яаж эргээд олонхи болох вэ”. Энэ олонхи хамгийн сулын сул эмэгтэйчүүдэд яаж суудал өгөх юм. Асар их мөнгө зарчихсан байхад эмэгтэйчүүдийн бригадад юу ч байхгүй байна шүү дээ. Тийм учраас дандаа ялагдах магадлалтай торгуулийн суудлууд болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр арга байхгүй шүү дээ. Би намын удирдлагуудыг бол бас ойлгож байна. Эмэгтэйчүүд оруулж ирээд найрсаад нэг их жендерчин хүн болох гэж байгаад намынхаа суудлыг алдахыг хүсэхгүй шүү дээ. Бөөн шаналгаа, зовлон л сууж байгаа шүү дээ тэд. Ерөөсөө УИХ-ын процесс өөрсдөө оролцоод байгаагаа мэдэхгүй байсаар нэгэнт энэ нийгэмд тэгш биш, шударга биш юм бий болчихсон. Хуулин дээрээс хүйсийг ялгаварлан гадуурхсан юм олоод гэдэг юм. Тийм юм байхгүй шүү дээ. Үндсэн хуулин дээр байхгүй. Ямар ч хуулин дээр байхгүй. Ганцхан хууль дээр бол улайм цайм байж байгаа.
-Аль?
-Энэ хууль ч юм уу, юу ч юм би мэдэхгүй байна. Авлигын газрын даргыг 55 настай хүнээр тавина аа гэхэд манай эмэгтэйчүүд дуугарахгүй л сууж байна шүү дээ. Шууд ялгаварлан гадуурхсан. 55 настай эмэгтэй хүн тэтгэвэртээ гардаг. Тэгэхэд л тэрнийг бид ярихгүй хараад л сууж байна. Ялгаварлан гадуурхсан хууль хүртэл хийж үзэж байна шүү дээ, эд нар чинь. Иймэрхүү байдалтай л байгаа. Тэгэхэд ялгаварлан гадуурхсан юм байхгүй шүү. Та нар байгалийнхаа шалгарлаар орж ирээч гэж З.Алтай хашгирч байна лээ. З.Алтай ямар жамаар орж ирснийг би мэдэхгүй. Гэхдээ З.Алтай тэгж хэлээд сууж байдаг нь асар бүдүүлэг явдал. Өөрөө тэр хэдэн тэрбум төгрөгийг аваад тараачихсан л сууж байгаа шүү дээ. Ингээд яривал эмэгтэйчүүд алагчлан гадуурхагдсан олон жишээ байгаа. Дээрээс нь эрэгтэйчүүд маш олон жил төрийн мөнгийг зарцуулсан. Төрийн мөнгийг зарцуулаад л байгаа хүмүүсийн нөлөө дахиад л ямар байх вэ. Эмэгтэйчүүдээс тасраад л байгаа биз дээ. Ямар компаниуд шинэ тендер авсан байна. Ямар хуулийн заалтыг эдийн засгийн ашиг сонирхлоор оруулсан байна энэ тэр гээд бүр нарийн үзвэл бид зөндөө заалтыг протокол уншиж байгаад гаргаад ирж чадна. Хэтэрхий биднийг дорд үзэж байна бус уу. Тэгээд ийм юмаа ярихын оронд гуйж түүгээд гүйгээд байх юм эмэгтэйчүүд. Тэгээд л нөгөө хэд нь шоолоод сууцгаачихсан. Энэ хэдэн тэнэг авгай дарга болох гээд гүйж байх юм. Хараач хараач ямар баба юм гээд ингээд хэлүүлээд байгаад байх юм. Бидний ингэж хэлүүлж явдаг нас биш шүү дээ. Улс орны амьдрал өөр болоод байна. Ийм л байдалтай байгаа учраас эмэгтэйчүүд бухимдаж байна. Манай Монгол Улс ардчиллын үлгэр жишээ улс болсон юм гэнэ лээ Ази тивдээ. Болохоос ч аргагүй байх л даа. Хэрвээ үлгэр жишээ орон л юм бол энэ шударга бус, хүйсээр ялгаварлан гадуурхсан юмаа ярих л ёстой шүү дээ. Дээд төвшиндөө хэт их авлига байгааг шууд харж байхад яагаад үлгэр жишээ орон болсон гэж яриад байгаа юм гэдгийг гаднынхан хүртэл гайхаж л байгаа юм. Ийм байж болохгүй ээ. Би жендерээр мэргэшсэн хүн. Бас юм уншсан, судалсан, сургууль номыг нь төгссөн. Эрэгтэйчүүдийн зүгээс дандаа мохоох гэж тавьдаг асуултад нь би дандаа хариулт хайж явдаг байхгүй юу. Тэгэхээр эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмждэггүй шүү дээ. Жишээлбэл, энэ хоёр, тэр хоёр бие биеэ үзэж чаддаггүй гээд ярьдаг байхгүй юу. Энэ юу яриад байгаа юм бэ. Тэгж яривал эмэгтэй хүн эмэгтэй хүнээ дэмжих ёсгүй шүү дээ. Хүйсийнхээ хувьд бол надад эрэгтэй хүн л гоё харагдана биз дээ. Эмэгтэйчүүд тийм л байгаа. Яагаад тэд заавал эмэгтэй хүн эмэгтэй хүнээ таалж, гараа өргөж, дэмжиж байх тухай ярьж байгаа юм. Хэзээ ч тийм юм байдаггүй л байхгүй юу. Эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдэд илүү таалагдах гээд бүгдээрээ уран сайхны студид очоод зургаа хачин гоёор, байгаагаасаа хэт гоёор авахуулаад сонгуулиар ичихгүй тараадаг биз дээ. Хэд дахин илүү, залуу гоё эрчүүдийн зураг л гараад ирдэг биз дээ. Ийм инээдтэй юмаар битгий эмэгтэйчүүдийг мохоох гэж оролд. Түүний оронд болохгүй бохирдуулчихсан байгаа юмаа засч янзалья гэж эрчүүддээ уриалмаар байгаа юм.