ХҮНИЙ ГАРААР БОССОН МИНИЙ ХОТ
Өнгөрсөн жил “Түг түмэн хүнтэй, төрийн олон яамтай, удаан жилийн түүхтэй, Улаанбаатар нийслэл”-ийн маань 370 жилийн ой тохиолоо.
Өнгөрсөн зууны наяад онд социалист Монгол орныг үзэхээр ирсэн Барууны цөөн жуулчин Улаанбаатар хоттой танилцаж явна. Залуухан хөтөч бүсгүй автобусны урд талын суудлаас чанга яригчаар нийслэл хотоо танилцуулна:
- Энэ бол Мах комбинат. Ах дүүгийн найрамдалт Ардчилсан Германы ард түмэн бидэнд бэлэг болгон барьж өгсөн юм.
- Аа, энэ бол манай Гурил тэжээлийн үйлдвэр. Ах дүүгийн найрамдалт Чехословакийн ард түмэн барьж өгсөн билээ.
- Харин энэ бол манай социалист эх орны нүүр царай болсон “Говь” ноолуурын үйлдвэр. Япончууд Халх голын дайнд ялагдсныхаа төлбөрт барьж өгсөн.
- Одоо та бүхэн манай яруу алдарт ажилчид амьдран суудаг орчин үеийн орон сууцны тохилог хорооллыг харж байна. Ах дүүгийн ганбат найрамдалт Зөвлөлтийн ард түмэн бидэнд барьж өгсөн юм.
- Та бүхэн одоо манай Улсын их дэлгүүрийн өмнүүр гарч явна. Хятадууд манай улстай найрамдалт харилцаатай байхдаа барьж өгсөн билээ.
Энэ бүхнийг дуугүй сонсож суусан нэг жуулчин өвгөн:
- Уучлаарай, та нар ингэхэд өөрсдөө юу хийдэг юм бэ? гэвэл хөтөч бүсгүй огтхон ч түгдрэлгүй:
- Бид социализмын материал техникийн бааз байгуулж байгаа гэжээ.
1. Хот айлаас хот хүрээ
Өнгөрсөн жил “Түг түмэн хүнтэй, төрийн олон яамтай, удаан жилийн түүхтэй, Улаанбаатар нийслэл”-ийн маань 370 жилийн ой тохиолоо. Үнэндээ бол бидний нийслэл ийм урт түүхтэй биш л дээ. Ази тивийг бараг тэрчигт нь эрхшээсэн Манж Чин гүрний айхавтар шашинжсан хойд нутаг Ар Монголд хамгийн нэр хүндтэй хүн нь Богд Жавзандамба хэмээх хутагтын үе үеийн дүрүүд байжээ. Чухам үүнээс үүдэн Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Ширээт цагаан нуур хэмээх газар Анхдугаар Богдоор тодруулсан огноогоор үндэс хийж дээрх том тоог гаргадаг юм. Нийслэл хот маань Алтантэвшийн хонхорт суурьштлаа хориод удаа нүүсэн гэдэг. Нүүдэг хот гэж ч юу байх билээ, өнө эртний түүхтэй болох гэсэн бидний санаа юм даа. Газартай бат уялдсан суурьшил бүхий, зохион байгуулалттай төвлөрөл манайд саяхны үзэгдэл. Харин томхон хүрээ, хийдээ дагаж олноороо айлссан “хот айл” маягийн бөөгнөрөл байсныг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч бид барууны “сити”, “град”, “город” гэх мэт ойлголтыг “өргөн айлсалт” гэдэг утгаар “хот” хэмээн оноосон байна.
Биднийг малынхаа аясаар, Богдоо дагаад нүүж явах зуур Манж Чин гүрэн, Хаант Орос хоёр Нэрчүгийн, Буурын, Хиагтын зэрэг хэд хэдэн гэрээ хийж худалдаа наймаа нь өргөжжээ. Өмнөд Хятадын Ухань, Санкт-Петербург хоёрыг холбодог “Великий чайный путь” Ар Монголоор дайрч гарна. 1778 оноос монголчууд Богд уулын өвөр, Туул голын эрэгт томоохон сүм хийд байгуулж эхэлсэн бол 1787 онд “Перлов с сыновьями” хэмээх Оросын анхны цайны пүүс байгуулагдсан аж. Ангамал их говийг арай чамай туулсан худалдаачид Өргөөд алжаалаа тайлж, шороо тоосноосоо салж аваад цааш хөдөлнө. Чухам ийм зориулалттай орос буурчийн газар бий болж, Улаанбаатарт ганц байдаг үнэн алдартны сүм шаваа тавьж, улмаар Хаант Оросын Консулын газар ч байгуулагдсан байна. Тэр орчмыг монголчууд одоо ч Консулын дэнж гэх бөгөөд үеийн үед энэ хэсэгт оросууд суурьшиж ирсэн бөгөөд одоо ч тэр л хэвээрээ. Чухамдаа хотын гэж хэлж болохуйц барилга байшин энэ орчимд анхлан баригджээ.
Хятадууд зүгээр суух улс ерөөс биш хойно Өргөөд төвлөрөл болж буйг ашиглан Монголоос түүхий эд цуглуулах болж, алдарт Даашинхүү зэрэг хятад пүүсүүд бий болсон хэрэг. Хятадууд одоогийн Амгалан, тэр үеийн Маймаачин хот гэх газар төвлөрөн суурьшжээ. Харин тэд монголчууд ихээр суудаг Тасганы овоо, Гандангийн хүр дор шавар байшингууд барьж худалдаа үйлчилгээний цэгүүд нээсэн аж. Эндээс үүдэлтэй “Урт цагаан”, “Усны гудамж”, “Төмөрчний гудамж”, “Баруун, зүүн дамнуурчин” гэх нэр хаягийн зарим нь одоогийн Улаанбаатарт ч үлджээ. Үнэндээ бол Монголын хамгийн том хот гэж болох газар Хүрээндээ монголчууд өөрсдөө тун цөөн тоотой сууна. Бидний өвөг дээдэс “Хүрээ орж Богдод мөргөөд, авгайдаа галын хайч аваад” л нутаг буцна. 1930-аад онд гадны худалдаачин, наймаачдыг хомроглон хөөх хүртэл бидний нийслэлд харийнхан л голцуу амьдарч байлаа. Харин 1950-аад онд ард түмний малыг хурааж эхлэхэд амьжиргаанаасаа салсан монголчууд сая л Улаанбаатартаа ирцгээсэн юм. Гэхдээ бид энэ газар цуглаад хот байгуулсан уу гэвэл бас үгүй.
2. Ах дүүсийн хаялга
Монголчуудын нэг нүдээрээ ч үздэггүй хятадууд өнөөгийн Улаанбааатарын ерөнхий өнгө төрхийг бүтээжээ. Манай улс 1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл ихээр авсны дотор Улаанбаатарын нүүр царай болсон Улсын их дэлгүүр, Энхтайвны гүүр, Спортын ордон, Нэгдүгээр сургууль, Төв цэнгэлдэх хүрээлэн, Нэгдүгээр цахилгаан станц зэрэг байрилга байгууламжууд мөн өдгөө “хотын уугуул иргэд” хэмээн ярих дуртай улсын өссөн нийт 50 мянган хавтгай дөрвөлжин метр сууцыг барьжээ. 1955-1964 оны хооронд Монголд жилд дунджаар 9-10 мянган хятад ажилчин, инженер техникийн ажилтнууд ажиллаж, амьдарч бидний хотыг бүтээж байлаа. Манай засгийн газар Монголын бүтээн байгуулалтад гар бие оролцсон олон хятад иргэний энгэрийг төрийн дээд шагналаараа харамгүй мялаажээ. Гэвч Хятадын Мао дарга, Зөвлөлтийн удирдагч Хрущевтай муудалцсан дүйвээнээр Монгол улс Хятадтай харилцаагаа тасалж, өчигдрийн бүтээн байгуулагчдаа зовох юмгүй хөөж туун гаргажээ. Гэхдээ мэдээж барьсан бүтээснийг нь нураагаад хаячихсангүй. Харин хэн барьсныг нь л таг “мартчихав”.
Хятадын аюулаас хамгаалах нэрээр 100 мянга орчим хүнтэй Зөвлөлтийн арми Монголд орж ирлээ. Энэ үеэс л монголчууд “Гэгээн Зөвлөлт орны найртай сайхан тус”-ыг бодитоор үзэж эхлэв. Барууны ертөнцийн “Улаан империализмын аюул” хэмээх сөрөг сурталчилгаанаас сэргийлэх, бас өөрийг нь дагаад 50 гаран жил болчихсон нүүдэлчдийн орны нүүр царайг жаахан ч болов өөрчлөх зорилгоор зөвлөлтүүд Улаанбаатарт байшин барилга сүндэрлүүлж гарчээ. “Сансар” микро район, 15 дугаар хороолол, 3 ба 4 дүгээр хороолол гээд цаашаа хөвөрнө. Сүүлд л “Их өр” энэ тэр болчихсон болохоос уул нь Улаанбаатар маань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байлаа. Социалист системийг Зөвлөлт толгойлж байсан хойно системийнхээ өөгүй сайхныг харуулах үүднээс бусад социаслист орнуудаар Улаанбаатарт олон үйлдвэр завод бариулжээ. Хамгийн сүүлд Зөвлөлтийн барилгачид нэг ба аравдугаар хорооллыг босгосон. Харин аравдугаар хорооллын дэргэдэх Спорт цогцолборыг бариад дуусдгийн даваан дээр Перейстройка гэгч гарч тус барилгыг “өөрчлөн байгуулах”-ын оронд тэр чигт нь хаяад явсан билээ. Тэд заавал манай хотыг байгуулах албагүй л дээ. Гол нь Монголын нийслэл Улаанбаатар хот 50 гаран жилийн дотор эсгий хотоо байж орчин цагийн өнгө төрхийг олоод авчээ.
3. Эзэнтэй ба эзэнгүй юмс
Монголчууд хүний гараар бүтсэн ч гэсэн хоттой болчихсон улс. Гэвч хүний юманд хүйтэн ханддаг сэтгэлээр Улаанбаатартаа амьдарна. Нэг л өдөр нүүгээд явчих юм шиг хөндий. Тун саяхан хөл толгойг нь алдуулчихсан Улаанбаатараа хаяад нүүе гэж хүртэл ярьж байлаа. Бэлчээр нь муудаад ирэхээр бууриа сэлгэдэг нүүдэлчний сэтгэхүй юм биз дээ. Бид одоо ч бусдаар хотоо босгуулж байна. Манай нийслэл гадаадын олон хоттой найрамдалт харилцаа тогтоосон. Тэдгээр хотуудын нэрээр Улаанбаатарынхаа гудамж, зам, цэцэрлэгийг нэрлэн “бэлэглэдэг”. Хэн л өөрийнх нь нэрийг зүүсэн навсгар гудамж өөр хотод байлгаад байхыг хүсэх билээ. Буруу харж уйлж, зөв харж инээгээд л засаж тохижуулж байна. Хүнээр юмаа хийлгэх хөөрхөн менежмент да, маний хувьд. Ийм аргаар Сөүлийн гудамж, Нарны зам, Токиогийн гудамж, Намянжугийн гудамж, Гандигийн гудамж (сайдых биш), Анкарагийн гудамж мэтийн манайдаа гайгүй тохижилттойд тооцогдох гудамж, замууд бий болсоор.
Юм эзэнтэй байх сайхан юм, бид хэдий эвдэж сүйтгээд хаядаг ч “эзэд” нь үргэлж додомдоно. “Сөүлийн маань гудамжийг та нар эвдээд байна, манайх нэрээ буцааж авья” гэхийн оронд солонгосчууд энэ зунжингаа л засаж сэлбэлээ. Бусад хотууд ч манай хотод байгуулсан бүхнээ өөд татна, харж л байгаарай. Юм эзэнтэй байна гэдэг цаанаа өөр. Цэнтрал товэрийг хар, “Эмнэг сургагчийн хөшөө, хотын төвийн цэцэрлэгт хүрээлэн хоёрыг минь устгах гэлээ” гэлцээд сүйд болсон. Одоо Улаанбаатартаа ганц гэж болох усан оргилууртай, сайхан тохижуулсан цэцэрлэг бий болжээ. Эмнэг сургагч ч байрандаа булгиулж л байна даг. Замын баруун талд нь байгаа Хотын захиргааны мэдлийн хэсэгтэй харьцуулах ч юм биш. Үнэндээ өтгөн шингэн ханхласан тэр хэсэгхэн газар улаанбаатарчуудын өмч, эзэнгүй юм шүү дээ.
Улаанбаатарт Чингисийн өргөн чөлөө гэж бий. Жинхэнэ монголчуудын юм л даа, уул нь. Гудамж нь ч тэр, нэр нь ч тэр. Хэрэв энэ гудамж “эзэнтэйсэн” бол их хааны маань сүр жавхаа Сөүлийн гудамжинд дарагдахааргүй л байлаа. Чингис битгий хэл УИХ-ын дарга асан Энэбишийн хүү Мөнх-Очир аавынхаа нэрэмжит талбай тохижуулсан. Жижигхэн ч гэсэн товхийсэн байгууламж. Харин Чингисийн шууд угсааны ханхүү гэж зурагтаар дөвчигнөдөг нөхөр өндөр өвгийнхөө нэрэмжит өргөн чөлөө хаана байдгийг мэдэхгүй л болов уу. ХБНГУ-ын Элчин сайдын яамны үүдээр алхаж явахад замын хоёр талын зүлэг өвөл, зун шиг ялгаатай. Нэг хэсэг нь Герман улсынх нөгөөх нь Монголынх.
4. Зайлах аргагүй заяа
Бид энэ утаатай хонхроо хаяад нүүх аргагүй болчихсон улс. Байшинд сууж байсан нь байшингаа, гэрт сууж байсан нь газраа хувьчихлаад авчихлаа. Бараг хүн бүхэн энэ газартай бат хадагдсан өмчтэй. Гантай жил бэлчээр хөөдөг шиг нүүгээд явж болохгүй хойно арчилж тордоод явмаар байна. Хүний гараар боссон ч гэлээ бидний юм шүү дээ, энэ Улаанбаатар чинь. Хор шар байна даа, ганц хааныхаа нэрэмжит өргөн чөлөөг Гуулийн улсын доор оруулчихгүй юмсан.

2010 он. Үндэстний тойм сэтгүүл
ganzo
bayar
Super
Zoshin D
bts
bts
Зочин
nara
xdsasasa
ganbat
Зочин
nara
zochin
eebii
Зочин
onom
bama
REUTERS BREAKING NEWS
Зочин
хи хи хи
Мөөг
Зочин
Зочин
Зочин
Зочин
mash saixan
Зочин
mash zuv
Зочин
ardchlal chini ene uuuu
Зочин
delgermaa
Зочин
Зочин
Зочин
уншигч
д тэмүүжин
Unen
zochin
Зочин
Зочин
Хотын иргэн
Зочин