ИНЭЭД ТЭНГЭРЛИГ ИХ ХҮЧ
Хонь мал инээж байхыг харсан уу? Араатан, жигүүртэн инээж байна гэж сонссон уу? Мэдээж үгүй.
Хонь мал инээж байхыг харсан уу? Араатан, жигүүртэн инээж байна гэж сонссон уу? Мэдээж үгүй. Тэдэнд инээх мэдрэмж заяагаагүй. “Хүн бусад амьтдаас инээх чадвараар ялгагдана”. Инээд бол тэнгэр бурхнаас зөвхөн хүнд хайрласан сэтгэл хөдлөлийн тэнгэрлиг их хүч, баяр хөөр, баясал цэнгэл юм. Инээх юман дээр инээж, инээдээ барих юман дээр тэвчиж сурах нь залуус та нарын зан араншингаа захирч жолоодох сэтгэлийн маш чухал илэрхийлэл гэдгийг мэдээрэй. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг сургамж захиас шиг инээж байгаа хүмүүсийн дэргэд уурлан дүнсийж бүү зогс, уурлаж байгаа хүмүүсийн дэргэд учир зүггүй бүү инээ. Инээдэнд учир их бий. Инээд эрх чөлөө, чөлөөт байдлын шууд тусгал. Тэнгэрт дүүлэн нисэх бүргэд адил хэнээс ч хамааралгүй эрх чөлөөтэй хүн инээд хүрсэн үедээ чөлөөтэй инээж, хөхрөх газраа дураараа тас тас хөхөрч явна. Бусдын далайсан газар далд орж, далласан газар ил гарч яваа өрөөлийн дарамтанд өөрийн биеэ захируулсан хүн инээж баясах эрх чөлөө нь хүртэл хорвоо хаагдсан мэт цоожлогдон түгжигдсэн байна. Инээд нь хүрсэн ч тал зассан, баяр хөөргүй, хүйтэн хөндий инээдээр ээлж өнгөрөөн аргацаана. Өлмүү сүлмүү хоолтой, өмсөж зүүхээр гундуухан, өнөө маргаашаа яая гэж яваа хөөрхийс юун инээж баясах, хөхөрч хөөрөх. Ходоодоо баясгах хоол төдий олдож байвал хоног төөрүүлэх амьдралын өнгө нь тэр. Дарлагдан зүдэрч, доромжлогдон зовсон хэн ч бай сүүлчийн удаа хэзээ чин сэтгэлээсээ инээж хөхөрснөө мартсан байх вий. Өвчин зовлон, сэтгэлийн дарамт, гэр бүлийн амгалан тайван бус амьдрал, үр хүүхэд, ирээдүйн төлөө сэтгэл зовох зовинол бүгд инээд хөөртэй гал ус мэт харш. Инээд дутуу хүмүүсийг аз жаргалын наран ямагт дутуу гийгүүлнэ.
Инээд бол хүмүүсийн баяртай царайд тодоос тод гэрэлтэх наран юм. Энэхүү жаргалын наран хүний хөрзийж барайсан царайнаас уйтгар гунигийн хүйтэн өвлийг хөөж, ид шидийн мэт цэцэг алагласан баяр хөөрт халуун зуныг дагуулан ирж баясгана. “Биеийн бүх хөдөлгөөний дотроос инээх нь хамгийн эрүүл хөдөлгөөн байдаг. Инээд хоол боловсруулалт, цусны эргэлтэд сайнаар нөлөөлж, бүх эрхтэн дэх амьдруулагч хүчийг сэргээдэг” гэж ухаантан айлджээ. Барагтай бол инээхийг мэддэггүй хүнийг монголчууд инээдгүй хүн гэдэг. Инээдгүй хүн уйтгартай. Ангамал хөрс усаар дутагдахын адил инээдгүй хүн баяр хөөрөөр үргэлж дутна. Инээх юман дээр инээдэггүй гөлийсөн хүн уурлахгүй юман дээр учиргүй уурладаг. “Инээд юуны түрүүнд чин сэтгэлээсээ байхыг шаарддаг” хэмээн их зохиолч Ф.М.Достоевский бичжээ. Үнэн сэтгэлээсээ инээж байгаа инээд эзэндээ ч, сонсч байгаа хүнд ч эрч хүч, баяр баяслыг давхар бэлэглэнэ. Сэтгэлийн их хүчтэй хүн үнэн сэтгэлээсээ инээнэ. “Инээмсэглэл зөвхөн хүчтэйн шинж төдийгүй, өөрөө хүч байдаг”. Сулхан хүний инээд нь хүртэл сулхан.
Инээд нь аливаа хүний сэтгэлийн хүчийг нөхөн сэлбэж байдаг ширгэшгүй ундрагат булаг юм. “Хүнийг юуны учир инээж байгаагар нь үнэлж болно”. Мэддэг чаддаг бүхэндээ эрдэн, нүүр дүүрэн мишээн инээж байгаа хүн бахархалтай. Бусдын амжилтанд өөрийнх мэт баярлан, үнэн сэтгэлээсээ баясан инээж байгаа хүн сайхан сэтгэлтэй, та нарын даган дуурайх хүн. “Хүн сайн инээж байгаа бол сайн хүн гэсэн үг”. Юуны учрыг ололгүй бусдыг даган инээж байгаа хүмүүс өөрийн гэсэн бодолгүй дүйвээнээр дуурайгсад. Инээмгүй юман дээр учиргүй инээх нь мунхагийн цаадах мунхаг үйлдэл. Муу муухай зүйлд бах тав нь ханаж, хөх инээдээр инээх нь олиггүй хүмүүсийн бодит төрх. Зөвд дургүй нь хүрч зэвүүцэн инээх нь буруу үйлдэлтний үнэн нүүр царай. Муу зүйлийг догион, буруу үйлдлийг дэвэргэн инээх нь хүн муутын хүйтэн царай. Мөрөөрөө яваа, хорхойд хоргүй хүмүүсийг тохуурхан инээх нь олигтой хүний шинж биш. Инээдэмтэй зүйлийг сонсоод инээхгүй байх нь донгио хүний зан. Хуурмаг инээд хуурамч сэтгэлийн тусгал. Бялдуучийн инээд нялуун бөгөөд ой гутам. “Дотно, цоглог инээдээр инээх нь гагцхүү гүнзгий сайн сэтгэлийн илрэл. Хэрэв инээх бол жинхэнэ ёсоор бүхний инээдийг хүргэсэн зүйл дээр бүр хүчтэй сайн инээх хэрэгтэй”. Тэнгэрт хуралдсан бараан үүлийг хүчит салхи туун зайлуулахын адил чин үнэнээсээ инээсэн инээд сэтгэлд хургасан бараан үүлийг хөөн зайлуулж, харанхуйлсан дотрыг гэрэлтүүлэн гийгүүлнэ.
Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш. Хумсаа нуусан мигуй шиг хуурамч инээдийн багаар үнэн төрхөө халхалсан, өөрийгөө ариунд тооцдог ч бузрын намагт гүн шигдсэн харласан дотортноос ихэд болгоомжил. Тэд аюултай. Хуурамч инээдний ард нуугдаж чаддаг тийм айхтар хаалт халхавчтай хүмүүс. Инээд алдан саймширч байгаад санаанд үл багтам энэрэлгүй үйлдлийг хийхээс сийхгүй. “Бүх гэмт хэргээс хамгийн хүнд нь энэрэлгүй сэтгэл байдаг” гэх суутны сануулга байдгийг санаж яваарай. Өнгөн дээрээ уурлан ширүүлэвч, өрцөн дороо хайр энэрэл, халамж анхаарал хадгалж явдаг ариун гэгээн дотортонд ойртон саймширахыг зорь. Тэд гаднаасаа цас мөсөн бүрхүүлтэй мэт хүйтэн хөрзгөр харагдавч дотроо ер бусын бүлээн дулаан агаартай сайн хүмүүс. Насныхаа намбыг аль ч үе, ямар ч нөхцөлд алдана гэж байхгүй, олны хайр хүндэтгэлийг зүгээр л байж байгаагаараа хүлээж суудаг эгэлгүй агуу гайхамшигтай хүмүүс бидэнтэй мөр зэрэгцэн амьдарч байдаг нь бахархам. Хавьтсан ойртсон бүхэндээ хангайн нуруу шиг өмөг түшиг, нөмөр нөөлөгтэй, зүрх нь итгэл найдвар, хайр сэтгэлээр бялхсан, инээд жаргал цалгиасан сайхан хүмүүстэй шадарлан нөхөрлө. Тэд амтат бал шиг амьдралыг туулж байгаа хүнд хазайхад нь түших, хальтрахад нь тулах сайн нөхөр болоод зогсохгүй усгүй цөл шиг амьдрал туулж яваа хүнд азаар заяах баянбүрд болдгийг мэдэж ав.
Хөгжилтэй наргиантай үед инээд, баяр хөөр хэзээд ил, хамгийн ойр байдаг бол уйтгар гунигт автсан үед холын хол, далдын далд нуугдаастай. Аль болох хөгжилтэй байхыг хичээ. “Сэтгэлийн хөгжөөнтэй байдал нь амралтыг орлоно. Хөгжилтэй хүн өөртөө хөгжилтэй амьдралыг, уйтгартай хүн өөртөө уйтгартай амьдралыг бүтээдэг”. Хөгжилтэй байдлыг хиймлээр урлаж, зохиомлоор бүтээх нь нэмэр тусаар бага. Уйтгар гунигт автан гудайсан мөртлөө хиймлээр хөгжилтэй царайлах хэрэггүй. Тэртээ тэргүй зохиомол гэдэг нь хүмүүст удаж төдөлгүй анзаарагдана, чиний сэтгэлийн зовлонд нэрмээс болохоос цаашгүй. «Баяр баясгалантай одоо болон ирээдүйтэй хүн хөгжилтэй байдаг». Баяр баясгалантай одоо болон ирээдүйгээ цогцлоохын төлөө мэрийн зүтгэ. Тэгж чадвал хөгжилтэй байдал чамайг сүүдэр мэт дагана. Жинхэнэ хөгжилтэй хүмүүс өвдөх нь ховор, өвдвөл түргэн илааршиж, зовлон зүдүүр багатай урт насалдаг нь амьдралаар нотлогдсон бодит үнэн гэнэ. Хүн үргэлж баяр баясгалантай, инээд хөөрөөр бялхаж явах ёстой. Баяр баясгалан, инээд хөөр нь зөвхөн усан нүд, цусан зүрхтэй хүнд л зориулан хүртээсэн бурхны хишиг адислал гэдгийг санаж явцгаа.
Хайр шингэсэн инээдийг хармын сэтгэлгүйгээр бусдад бэлэглэ. “Инээмсэглэл – энэ бол хүнийг хайрлах явдал” хэмээн их зохиолч бичжээ. Хэн нэгний хайрыг мэдэрч байгаа хүний инээд баясал сэтгэл зүрхний чанадаас нь өөрөө аяндаа оргилон буцалж, дэврэн цалгиж байдаг юм. Хүний төлөө сайн сайхныг цацруулж байдаг сайхан зүрх хайрын балыг ханатал амтлах заяатай. Зүрхэнд хүрэх зөрөг замтай зөвхөн хайрын сэжмээр холбогдох учир ерөөлтэй. Бусдыг хайрлах халуун сэтгэлтэй байж бусдаар өөрийгөө хайрлуулна. Хөлдүү газарт цэцэг тариад ургадаггүйн нэгэн адил хүйтэн сэтгэлд хайрын нинжин цэцэг ургахгүй.
“Намайг сайн цохиод ав, харин надад инээх боломж олго”. Инээдээ хүрсэн юман дээр ичиж зоволгүй элгээ хөштөл инээ. Инээвэл залуужина. Инээвэл эрүүлжинэ. Инээвэл хүчирхэгжинэ.