Нэгэн эзэнт улсын мэргэн түшмэл сэтгэлээр унан, турж эцэж, нүднээс гарсан байхыг хаантан соргог олж харжээ. Үнэнч албат минь, бие чинь өвдөө юу, сэтгэл санааг чинь ямар нэг зүйл зовоогоо юу, урьдын байдаг сэргэлэн цовоо, эрхэмсэг жавхаатай дүр төрх хаачихав, үнэнээ өч хэмээв.
#чөлөөт цаг
#нийтлэл
Эрхэм залуус аа! Аминдаа арчаатай, араа даах чадалтай, холыг зорьсон хүсэл мөрөөдөлтэй, хожмын гэмшилгүй амьдарцгаа. Хээр хөдөө хаягдаж, зэвэрч зэвхийрсэн төмрийн хаягдал мэт үнэ цэнэгүй амьдрал, өнө удаан дуурсагдан, алдар суугаа дуудуулах утга төгөлдөр замнал аль аль нь гагцхүү идэр залуу насны итгэл зүтгэл, хичээл чармайлтаас шууд хамааралтай нь маргахын аргагүй үнэн.
#нийгэм
#нийтлэл
“Сэцэн мэргэн түшмэл улсын эрдэнэ, сайн хатан хүн гэрийн эрдэнэ”. Энэ үг Эзэн богд Чингис хааны билиг сургаал. Хаад ноёд сэцэн мэргэн түшмэлүүдийг сорчлон сонгож, шатлан дэвшүүлж төрийн албаа залгуулдаг байсан нь эртний ёс.
#чөлөөт цаг
#нийтлэл
Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэж монголчууд ярьдаг. Хүнийг өөд нь татаж, хүний дайтай хүн байлгадаг аугаа ачтан бол ажил хөдөлмөр ажээ. Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай байх нь жам ёсны хэрэг.
#нийгэм
#нийтлэл
Авах өгөхийн хэмжээ харьцаа, наадах цаадахыг тааруулж тохируулж сурах нь амьдралын бартаат замаар зөв явах нэг нөхцөл мөн.
#чөлөөт цаг
#нийтлэл
Бүх хүнд давуу болон сул тал бий. Давуу талаа таньж мэдэн, тордон хөгжүүлсээр байх аваас амжилтын түлхүүрийг гартаа бат атгаж байгаа хэрэг. Давуу талаа хэдийчинээ эрт таньж мэднэв төдийчинээ сайн.
#чөлөөт цаг
#нийтлэл