АН ДЭЭР ТОГТОХ МАН
Түүх давтагддаг гэлцдэг. Өмнөх үеийн хүүхдүүд өнөөдөр хөгширч, оронд нь цоо шинэ хүүхэд мэндлэн тэдний зайг нөхдөг шиг.
Түүх давтагддаг гэлцдэг. Өмнөх үеийн хүүхдүүд өнөөдөр хөгширч, оронд нь цоо шинэ хүүхэд мэндлэн тэдний зайг нөхдөг шиг. Гэхдээ давтагдаж буй түүх өөр өөр зарчмаар явдаг гэдэг. Жил болгоны хавар, намар ядаж л хэдэн онд болсноороо ялгагддаг шиг төстэй үйл явцууд ондоо байдлаар өрнөдөг гэж.
1996 онд Монголд анх удаа улс төрийн өөр хүчин засгийн эрхэнд гарлаа. Ганц намтай, тэр нь үндсэн хуулинд ганцаараа байна гээд заагдчихсан энэ оронд төрийн дээр тэр нам нь гардаг байсан. Хүмүүс “намзасгийн шийдвэр”, “намтөрийн тэргүүн” гэж хэлээд засгийн газар, төрөө ухаардаг явж. 1996 онд бараг л жинхэнэ утгаараа төр нь намынхаа дээр гарч ирсэн нь энэ байх.
Ингээд далан таван жил дангаараа төр барьсан, феодалын хөрөнгө хураах, ардын дайсныг илрүүлэн устгах, ноосоо тушаагаагүй малчныг шоронд хийх, социалист өмч дутаасан албан хаагчийн толгойг авах, 30 000 иргэнээ алсан нь яагаад зөв байсныг ухуулах зэрэг үзэл суртлын кампанит ажлыг чанарын онц сайн үнэлгээтэй зохион байгуулсан туршлагатай Пи Арч МАХН анх удаагаа сөрөг хүчин болов.
Нөгөө талд зургаан жилийн өмнө ердөө л эргэн тойрноо өөрчилье, хуучнаараа амьдрахаа больё хэмээн зориг шулуудсан залуус голдуу Ардчилсан холбоо эвсэл байлаа. Тэдэнд хүнд муу юм хийх туршлага байтугаа санаа ч байсангүй. Эрх барьсан завшаан дээрээ мөрөөдөж байсан шинэтгэлээ хийж өөрчлөх бөөн эрмэлзэл л дүүрэн байлаа. Хэрвээ ойн амьтад ардчилагдаад чононы даргаар хонь сонгогдвол яахав, нэг тиймэрхүү зүйл болсон.
Хамтран эсэргүүцэх тал дээр зуун хувь санаа нэг байсан ардчилсан хүчнийхэнд хамтран бүтээн босгох, бэрхшээлийг хамтдаа давах, сөрөг хүчний явуулгыг хамтдаа эсэргүүцэх ямар ч туршлага байсангүй. Дунд нь жаахан яс хаяад өгөхөд алалдаад унана. Яс булаалдах хурга... Хөөрхий ардчилсан хурга түмэн хэсэг болон тасчууллаа.
“Тунгалаг тамир” кинон дээр нэг ийм хэсэг байдаг даа. Эсэргүү нар ардын засгийг унагах талаар зөвлөлдөөд л, тэгээд нэгийгээ тэнд шургуулахаар болж “Ламтан та дотор нь орж дарь булах цаг болсон” гэдэггүй юу. Гэтэл Ардчилсан холбоо эвсэл дотор дарь булах хэрэг ч байсангүй, өөрснөө дүүрэн дарьтай сууж байв. Тэр бүү хэл чүдэнз зурах ч хэрэг байсангүй. Одоо энэ манай хэн энэ тэрийн нэгийг дуудаад “Хүү минь чи л уг нь сайд болох хүү байгаа юм. Цаадуул чинь дараад байна” гэхэд л цаадах нь “Ах хүү чүдэнз байхгүй биз” гэх аж.
Нам дотроо намууд, намууд нь дотроо бүлэг болов. “Элсний 13”, “Бакугийн 26 комиссар” зэрэг домогт эрс өөрснөө төрөөд өгөв.
Удалгүй ардчиллын удирдагчдийн нэг С.Зориг нь алагдав. Өнөө “Лувсандоной Улаанбаатарыг бөмбөгдөх гэж байгаад баригдлаа”, “Бүх цэргийн жанжин Дэмид Японы тагнуул байжээ” гэхчлэнгийн цуу тараадаг, үнэмшүүлдэг үзэл суртлын машин нь энэ үед МАХ-ныхаа уяан дээр амгайгаа зажлан үүрсч байлаа. Тэдэндээ “С.Зоригийг ардчилсан хүчнийхэн өөрснөө алжээ” хэмээн шивнэхэд дороо л үнэн болон хээр талаар нислээ. Намын үзэл суртлын ажлаа гэж.
Ингээд Ардчилсан холбоо эвслийг яг л феодлын хөрөнгө хураасан шиг, ардын дайсан эсэргүү этгээдийг намнасан шиг, мал нийгэмчилсэн шиг, намын эсрэг бүлгийг дарсан шиг ёслол төгөлдөр дарж билээ.
2000 оны сонгуулиар Ардчилсан хүчин 100 хувь ялагдлаа. Ж.Наранцацралт Дундговь аймгаас төрсөн ерөнхий сайдын хувьд, Л.Гүндалай хувийн “дүр”-ээрээ Хөвсгөлөөс тус тус гарснаар манай улс олон намтай мэт болсон юм. “Олон мэт нам” бол социалист дэглэмд ч байдаг зүйл. БНПАУ, БНАГУ-д ПАНН, ГНСН засгийн эрх барих боловч цаана тоглоомын хэд хэдэн намтай. Одоогийн БНАСАУ, БНХАУ-д СХН, ХКН-наас гадна Солонгосын социал демократ нам, Хятадын тариачны нам гэж хүртэл бий.
Ингээд МАХН олон намын нэрээр дангаараа эрх барих үе эхэлсэн юм. Намыг харин дангаар нь Н.Энхбаяр мэдэж байв. Дангаараа эрх барингуутаа Ардчилсан хүчинд гишүүнчлэлтэй, ил тод дэмждэг 30 000 хүний төрийн албанаас хөөлөө. Үүнээс нэгэн жарны өмнө Монгол орны бүх эрх мэдлийг баттай атгасан МАХН өөрийнх нь хүчирхийллийг эсэргүүцсэн, үгүйдээ л уухайлан дэмжээгүй 30 000 хүнийг буудан хороосон. Дахиад л 30 000 хүн. Түүх давтагдаж байна. Даанч буудаж арай болдоггүй, тэр бүү хэл бөөнөөр нь хорих ч аргагүй цаг таарсан тул тэд зүгээр л гудамжинд гарлаа.
2004, 2008, 2009 онд болсон янз бүрийн сонгуулиудаар МАХН шат дараалан ухарч ирлээ. Үнэмлэхгүй ялагчаас үл ялиг ялагч, улмаар ялагдагч бож үлдэв. Ялагдагчаар оршиж үзээгүй МАХН хувь заяагаа тэвчихэд хэцүү байлаа. Гэтэл энэ зуур Ардчилсан хүчнийхэн долоо биш юм гэхэд тав зургаа шархадсан чоно болон хувирчээ. Тийм амар уруулаад, тасчуулаад байхгүй болчихож.
Энэ зуур МАХН ч гэсэн өөр болжээ. Ямар ч үнээр хамаагүй ялж, “ямар ч аргаар хамаагүй сөргөлдөгчөө ял, ялсан хүнд буруу байдаггүй” хэмээгч муйхар хэсэг багасч, бас ч “Зодоон хийж болно, гэхдээ Зөвлөлтөөс Улаан арми урьж оруулахдаа тулчихгүй юмсан”, “Өөр бүлгээс засгийн эрх булаахын тулд гамин намаас генерал дуудсан сургамжийг давтаад ч дэмий юм уу”, “Ер нь ялагдах үедээ ялагдаад, ялах цагтаа ялаад явбал яасан юм бэ” гэхчлэнгийн санаатай улс бишгүй болчихож.
2004 онд “Манай нам ийм сонгуулийн дүн гарахыг зөвшөөрдөггүй нам” хэмээн мэдэгдэж байсан хүмүүс, 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад Ц.Элбэгдоржид бараг баяр хүргэх шахав. Гэвч ялагдлаа нэр дэвшигч нь хүлээсэнгүй. Ялагдлаа хүлээдэггүй нам ч түүнд гологдлоо.
Ингээд 1996 -2000 онд Ардчилсан холбоо эсвэлд тохиолдож байсан тэр түүх МАН болсон МАХН дээр ирэв. Ардчилсан холбоо эвслийг огцорсон ерөнхий сайд нь самарч байсан бол МАН болсон МАХН-ыг хуучин дарга нь самарч байна. Солиод орхисон МАХН нэрийг нь өнөөдөр эзэгнэж аваад сэгсэрч өгч байна. Одоо тэр удахгүй МАХН-ын өмчийг булаалдана. Эцсийн дүнд нь хуучин МАХН хэмээх аварга том үзэл суртлын аппарат хэдэн хэсэг болон бутарч яг дундаж нэгэн намууд болох бололтой.
Ардчилсан хүчнийхний хорин нэгэн жилийн мөрөөдөл энэ л дээ. Тэдний гаднаас нь цохиод эмтлэнэ үү гэхээс эвдрээгүй МАХН хэмээх биетийг дотроос нь тун амархнаар хэсэглэж, хэрчиж байна.
Давтагдаж буй түүхэн дотор давтагдахгүй байгаа хүчин зүйл бас байна. Чухамдаа энийг л ярих гэж зөндөө нуршлаа. Энэ бол нөгөө намын хатгаас. Ардчилсан намынхан одоо л ёстой нэрмэж өгдөг цаг баймаар. Энхбаяртай сэм нэг уулзаад “Одоо та нарыг тэгвэл, бид МАН-ыг ингээд өгнө” гэж амлаад л, МАН дээр нэг очиж “Та нар МАХН-аа одоо дарахгүй бол өнгөрнө шүү. Энхбаярыгаа барина гэвэл манай цагдаа магдаа ч бэлэн” энээ тэрээ гэхчлэнгээр сайн хутгаад, хоюуланг нь тамирдуулаад, сүүлд нь нийлүүлж арчмаар... Гэтэл үгүй юм аа...
Энхбаяртай нь нийлж МАН-ыг нь самардахгүй, МАН-тай нийлж Энхбаярыг нь даралцан урьдын хонзонгоо ч авна гэхгүй байна.
Эндээс харахад АН-д намын өөрийн эрх ашгаас дээгүүр зүйлүүд нэгэнт бий болж бэхэжсэн байна. Тэр үнэт зүйл нь МАХН, Энхбаяр хоёрт самруулж байсны хонзонг авч сэтгэлийн цангаа тайлахаас ч хамаагүй эрхэм гэдэг нь харагдаж байна. Самруулж байсан жилүүдэд Ардчилсан хүчний мөрөөдөж байсан олон арван шинэтгэлүүд нуран унаж, тэр хэрээр Монгол улс нь, өөрчлөгдөн хөгжөөсэй хэмээн мөрөөсч явсан эх орон нь хохирсон юм. Мөрөөдөж явсан хөгжлийн зам руу нь өдөр өдрөөр орж дэвшиж байгаа энэ замнал чухал болохоос МАХН-ыг тараах, МАН-ыг хашраах нь онцын чухал биш гэдгийг ухаарч үлджээ. “Ар зоо руугаа хутга зоолгохгүй байх сэрэмж, бас хүний араас хутга дүрэхгүй байх хүн чанар” гэсэн үг.
Дилов хутагт В.Жамсранжавыг хилийн цаана байхад нь янз бүрийн санаа бодолтой улс орны төлөөлөгч, хувь хүмүүс уулзаж “Монголд тогтсон хүчирхийллийн дэглэмийг хамжиж унагаая” гэсэн санал тавьдаг байсан гэдэг. Хутагт бээр “Арай гэж эвлэсэн шаазанг ахиж хагалбал дахин хэзээ ч эвлэхгүй” хэмээн татгалзсан гэсэн.
Өнөөдөр Ардчилсан хүчний чухам энэ туршлага, эх оронч чанар дээр МАН нурчихалгүй тогтож байгаа санагддаг.

tyua
bagi
bagi
bagi
Зочин
Зочин
----w w w COMPUTERSHOP m n USA-gees irsen ZUUVRIIN
tamir
bi
bi
Warta
buriad
boldoo
Зочин
zochin
ganerdene
Zorig
АРД
ooo
Зочин
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
Зочин
Хударгагүй ХУ
turuu
turuu
bat
Зочин
shaazangiin tuhai ug
Зочин
nogoonmalgait.miniih.com
Зочин
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
hey
Зочин
18216014
18216014
18216014
баабарын цуурайд
Зочин
Зочин
Зочин
ЙЫ
Зочин
delgermaa
delgermaa
solongos
solongos
XCV
Зочин
àìàðæàðãàë
Зочин
Зочин
Зочин
Telmuun
telmuun
Зочин
Зочин
ЦЭЭХҮҮ
болд
zocin
Ж.Б
only
Сайхан.
jojo
WOW
Ganaa
HHH
nasan
0012
0715
X songogchid
Зочин
999
Зочин
ххх
ххх
яг үнэн
Зочин
Mgl hun
Mgl hun
BayasaEY
BayasaEY
BayasaEY
BayasaEY
Бямба
Зочин
buga
Зочин
Зочин
Зочин
хэ цэс
Зочин
zochin
Зочин
Warta
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
Зочин
Зочин
Uvgun noyn
Зочин
ббб
nogoon malgaitiin duu
Зочин
ббб
THANKS
bull shit
Зочин
МАНАН
Зочин
cccccc
OK
LionHeart
Зочин
Дэндүү Дэндэв