Наймаанд суралцаагүй өнгөрсөн Найман зуун жил минь хайран
Атман явлаа ах нь, урд зүгийн Жунго чуганцын хүүхдүүдээр хөлөө угаалгаж өнгөтэй өөдтэйг нь булааж явсансан.
Атман явлаа ах нь, урд зүгийн Жунго чуганцын хүүхдүүдээр хөлөө угаалгаж өнгөтэй өөдтэйг нь булааж явсансан. Цагийн сайханд ирт сэлэм эргүүлж мэргэн сум харвасан нь л бүгдийг атгадаг байлаа шүү дээ. Ганцаараа Жунгогийн хорин бандитай алалцаад, цавчаал цавчаал хэд эргэхэд арав нь газарт унаж үлдсэн нь шээсээ савируулаад бутарч зугтаад л. Аргагүй дээ хөөрхий тэр муу банди нар элдэв эд бараа хийж, ийш тийш наймаалцахаас өөрийг чадах биш. Би өөрөө ваар сав, торго даавуу урлах гээд зүдрээд байхгүй, авгай үглээд байвал хэдэн наймаачдаас дээрэмдээд л аваад өгнө. Өгөхгүй гээд хаачихын тэд нар, би овгор нь юм чинь. Авгай үглээд гоё ордонд амьдармаар байна гэвэл хэдэн барилгачдыг сэлмээрээ айлгаж тууж авчраад л янзын тансаг шилтгээн босгуулчихна. Барихгүй гээд хаачихын тэд нар, би сэлэмтэй юм чинь. Манай нэг блогчин Мэсийн хэлдгээр "Би буутай харин чи буруутай" гэдэг шиг "Би нум сумтай харин чи нусгай сульдаа" гээд л муусайн гадаад банди нарын шүүсийг шахаж алт мөнгө архи дарс авгай хүүхнийг нь дураараа эдэлж жаргасандаа хөөрхий, найман зуун жилийн өмнө.
Энэ сайхан мөчүүд минь тийм удаан үргэлжлээгүй гэлээ ч үхрийн махаа идэж гүүний айргаа уусаар л өөрийн дураар хүний дор оролгүй амьдарч олон оныг үдвээ. Даанч нэг л өдөр авгайгаасаа хагацаад архинд орж арчаагаа алдан хоёр зуун жил Манж хүүхэнд толгойгоо мэдүүлэх заяатай байж. Тэр муу хүүхэн хожим Жунго чуганцын нусгай амьтанд бэр ороод, тэгээд сураг тасарсандаа зайлуул. Ээ бурхан минь, би уг нь нэлээн сайн цавчсандаа, чуганцын муухай танартай панзчин жаалууд хэзээ дээ тэгтлээ үржчихсэнийг ёстой ойлгоогүй. Мэдсэн бол нэгийг нь ч үлдээдэггүй байж. Урьдын сайхан атман эр Монхоол гудамжинд хаягдаж ганцаардсан хөөрхий нэгэн амьтан боллоо. Гэхдээ би амьд шүү, арчаагаа алдаж архинд орсон ч Жунгогийн хоолыг гуйж идэхгүй гэж шүдээ зуусаар өвчин тусч өлбөрч үхэхийн даваан дээр Иван ахад үрчлүүлээд далан жил тэжээлгэвээ. Төрсөн хүүхдүүдийнхээ хоолны шавхруу, багадсан хувцас, хэрэглэсэн гудсыг өгч амьтай голтой байлгасан ч гэлээ сайхан дурсамжуудыг минь үгүйсгэж, гадаа гаргалгүй хорьж цагдаж зовоосон Иван ахын нүгэл буян дүндээ дүн.
Иваны гараас гараад хорин жилийг элээжээ. Өнгөрсөнийг дурсаж суухад над шиг том овгор өөр хэзээ ч байгаагүй юм шиг. Гурван зуун жилийн өмнө нэг далайчны төөрч будилж явахдаа олж тэжээгээд саяхан хар бараандуу төрхтэй болсон нэг залуу одоо харин овоо гайгүй овгор шинжтэй болж шүү. Түүнийг харахаар л аргагүй атман явсан сайхан үе минь дурсагдаж нүднээс нулимс цийлэгнэх шиг болох юм даа.
Эрээнтэй бараантай найман зуун жилийн минь амьдрал надад наймаа хийж зоос хураахыг, байшин барьж тухтай амьдрахыг, хувцас оёж дааралгүй алхалхыг, ногоо тарьж өлсөлгүй суухыг заасангүй. Сэлэм далайж бүхнийг авдаг алтан үеүүд минь дурсамж л болон үлдэж дээ. Ертөнцийн шинэ дүрмээр шавар шалбааган дунд холбирох мэт учраа ололгүй зовон амьдрахадаа өмнөх сайхан дурсамжуудаа л санаж сэтгэлийн тэнхээ авах юм. Зарим ухвар мөчид бодолтнууд "ингэж ядруухан амьдрахаар Жунго чуганцыг бараад" гэдэг, арай ч дээ би үхэх болоогүй, үхлээ гэхэд энэ муу чуганцын дараа л нүд анина. Би сэлэмгүй амьдралд суралцаж байна, гундсан ч гутсан ч би оршсоор л явна, буруу ч зөв ч би бүтээж сурч байна.
Бурхан минь хийсэн хоолыг минь битгий голооч, би хорьхон жилийн өмнө үүнийг чинь сурсан. Бурхан минь хоёрыг хоёроор үржээд тав гаргасныг минь битгий шоолооч, би хорьхон жилийн өмнө тоо бодож сурсан. Бурхан минь ядуу байна гэж битгий зэмлээч, өөр хэнд ч байхгүй найман зуун жилийн дурсамжаараа би баян.
Зочин
oem software online
Зочин
name
Зочин
get
SHONHOR
hmm
bi mongol hvn
adya
Зочин
undra
Yoo
b
dondov
Зочин
zochin
zulaa
zochin
Зочин
Зочин
ширхэн
chinbaa
KHABUL
Dido
facilitas
Зочин
bnaaa
shawi
mgl
dino
Зочин
bi
BAYARAA
munhuule
Urlag shimtegch
Urlag shimtegch
icb
fan
USA
mgl
manduul
мардай
uram
Bilgee
Зочин
bold
G
eej
Españaas
ariunaa
Boogii
Çîðèã
warwar
London
uugii
uugii
Dajgui bichdeg shuu,Good luck!
Zaya
Boliooch
mongolmaa
жартгар
zochin
Зочин
nara
ariun
Зочин
segij
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
зочин
Зочин
cok
2 dah hund zoriulaw
he he
Зочин
Зочин