Монголын төр зандалчдын буу, бөмбөг, салаавч, занал зүхэл доромжлолын бай биш
Төр гэдэг аугаа. Төр гэдэг гүн хүндэтгэл юм. Монгол улс мөнх байсан шиг монгол төр мөнх байсан. Чингис хааны ч, Цэдэнбалын ч. Үе үеийн Монголын төрд өвөг дээдэс минь ноён, цэрэг, ард хийж урт түүхийг туулж ирэв.
Төр гэдэг аугаа. Төр гэдэг гүн хүндэтгэл юм. Монгол улс мөнх байсан шиг монгол төр мөнх байсан. Чингис хааны ч, Цэдэнбалын ч. Үе үеийн Монголын төрд өвөг дээдэс минь ноён, цэрэг, ард хийж урт түүхийг туулж ирэв. Монголчуудын хамгийн дээд шүтээн, хамгийн том шашин бол төр “Төрийн сүлд” байсан болов уу. Миний ээж, эмээ бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг улс л даа. Гэхдээ л тэд ганцхан бурхантай. Тэр бурхан нь “Төр” байсан юм. Яаж ч яргалууллаа гэсэн монголчууд төрдөө тэрсэлдэггүй. Гэр бүлийнх нь эр хүйстэй болгоныг баривчлан авч яваад буудчихсан коммунист төрийн үед ч гэсэн “Төрийн сүлд өршөө” гээд л үлдэж байсан гэдэг. Ардчилалд суралцан ядаж яваа Монголд маань төрөө зүхэхгүй хараахгүй, муулахгүй, салаавч өгөхгүй, доромжлохгүй иргэн үгүй болжээ.
Коммунист төртэй байсан үед харааж зүхэх, буудаж бусниулах байтугай, даргын өөдөөс хуц гэвэл, орос зөвлөхийг дурак гэвэл тэгээд л үхдэг байсан юм. Эдүгээ хэт даврагчид, заналчид, рекетчид, зандалчид Төрийн ордон руу халдаж төрд сонгогдсон төлөөлөгчдийг харааж зүхэж, салаавч гаргах нь битгий хэл гэгээн цагаан өдрөөр буу сум, гар бөмбөг, гранат агсан бужигнуулав. Өнөөгийн Монголын төрийг Бээжин ч, Москва ч томилоогүй монголчууд бид саналаа өгч байгуулсан юм. Цөөнхид таалагдахгүй хүн, Ц.Мөнхбаяр нарт таалагдахгүй бодлого байж болно. Нэгэнт л ард түмний олонхи нь сонгоод төрөө байгуулчихсан бол тэр төрийг буу сум агсан айлган заналхийлж, зандалчилж, буу гранат бүслэн төрийн эрхийг авдаг тэр цаг өнгөрсөн. Ард түмний байгуулсан ардчилсан төрийг дэндүү доромжилж байгаа юм биш үү. Ц.Мөнхбаяр зэрэг мөнгөнд улайрсан, зандалчин, рекетчин хүмүүс “Иргэний хөдөлгөөн”-ий нэр барьж олон жил галзуурсан даа. Манай хууль цагдаа, тагнуулынхан ч тэдний толгойг нь илж улангасуулсан. Сүүлдээ “Иргэний хөдөлгөөн”-үүдээр овоглосон дээрэмчид олон болжээ. Тэд Төрийн ордны өмнөх төв талбайг адууны зүчээ гэж андуурсан уу, малын баас болгон дайрчих шахан танхайрсан. Төрийн ордон руу нум сумаар харваж ч байв. Төрийг, төрд сонгогдсон Ерөнхийлөгчийг ч, гишүүдийг ч алуурчин талуурчин гээд хэлэх хэлэхгүй үгээр булна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг ээлж дараалан рекетлэж, занаж зандалчилж, мөнгө хийж байв. Манай тагнуул, цагдаа хүчний байгууллага мэддэг үү гэвэл мэддэг байсан. Гэсэн ч террор хийхэд бэлтгэсэн зэрлэгүүдээс айгаагүй ч ард нь хамгаалаад байгаа улстөрчдөөс айгаад байсан юм. Монгол төрийн эрхийг хууль бусаар авч ард түмний дунд цус үзүүлэх, буудалцуулах гэсэн гадаадын байгууллага, дотоодын улс төрийн зарим хүчин энэ зандалчдыг хаацайлж турхирч байгаа. Азийн нэг орон, Америкийн нэг байгууллага “Монголын байгалийг хамгаална” гэж ер нь юу байсан юм. Монгол төрийг хорлон сүйтгэх, ард түмнийг нь алалцуулах гэсэн гадаадын байгууллага яахаас ч буцахгүй эрүүгийн элементүүдийг удаа дараа санхүүжүүлж байсан юмдаг. Тэдэнд доллар гэдэг ногоон мөнгөө зуу зуун мянгаар нь өгч, шагнаж урамшуулж төрийнх нь өөдөөс нь буу зэвсэг бариулж чадаж байгаа нь энэ. Эдүгээгийн Монголын төр бол дарануйлагч төр биш. Ард түмэн бидний сонголтоор байгуулагдсан төр. Нэгэнт сонгосон л бол бас хэнд ч доромжлуулахгүй, хэнээс ч айхгүй байх эрхийг сонгогч бид эдлэх эрхтэй биз дээ. Захын нэг тэнэг, Иргэний хөдөлгөөний нэр барьсан хэдэн галзуу юмнууд, төр рүү нулимна, салаавч үзүүлнэ. Буу зэвсэг барина. Энэ чинь юу болоод байгаа юм бэ. Ц.Мөнхбаяр нарын зандалчдыг турхирагч эзэд нь одоо УИХ-д гэмгүй царайлан эх орноо хамгаалагчийн дүрд тоглоод, харалган нүдэлчихээд зогсч байна. Манай уншигчид санаж байгаа байх. Тэр жилийн зун бөх, моринд дуртай гишүүдийн шар нь тайлагдаагүй долдугаар сарын 16-ны өдөр “Урт нэртэй хууль” гэнэтхэн батлагдсан юм. Тэр өдөр Их хурлын чуулган чуулсан уу даа, үгүй юү мэдэхгүй. Лав л ийм хуулийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн тэр үеийн Засгийн газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын санал бичиг, судалгаа, байхгүй байсан юмдаг. Хөгжил буурай орны уугуул оршин суугчид, хөрөнгө оруулагчдын дунд мөнхийн дайнд хүргэдэг ийм хуулийг улсын наадмаар гэнэт баталсанд хамаг учир нь байгаа юм. Урт нэртэй хууль захиалагчдаа олз авчирсан. Монгол улстөрчид хагарав. Нутгийн индианууд хөрөнгө оруулагчдын хооронд мөргөлдөөн болов. Яваандаа иргэний дайн болно. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөсөн баахан эх орончид тодров. Гадаадын хөрөнгө оруулагчдыг рекетлэн хөөж туун гишүүн болсон хүн ч нэгээр тогтохгүй бий. Гадаадын хөрөнгө оруулагч, ашигт малтмалын бизнес эрхэлэгчидтэй гэрээ хийсэн баахан “урвагч”-аараа дуудуулсан улстөрчид бий болов. “Урт нэртэй гэдэг энэ хууль хэзээ ч хэрэгжих боломжгүй, мөн ч олон Засгийн газрын толгойг авна даа” гэж Ерөнхий сайд хийж байсан томоохон улстөрчийн үг санагдана. Монгол төрийг, ардчилсан сонголтыг доромжилсон нэр бүхий зандалчдыг ямар нам санхүүжүүлдэг, ямар телевиз, сонинууд дэмждэг билээ. Ямар улстөрчид тэднийг үндэсний баатар мэт өргөмжилж сонгуульд гарын үсэг зуран орсон билээ. Манай уншигч нар мэдэж байгаа байх. Өөрийнхөө сонгосон төрийг хамгаалах, ямар ч зандалчдаас айхгүй тайван амьдрах эрх ард түмэнд байгаа. Төр нь засаглах шиг засаглаж, заналчид, зандалчдыг дарж, үхүүлэх ёстойг үхүүлж байх ёстой. Хар л даа. Иргэний хөдөлгөөнийхөн гэж хар хүний өмнөөс хар хүн болж шар хүний өмнөөс шар хүн болсон хэсэг нөхөд дэндүү их газар авч бүүр сүүлдээ солиорч гүйцлээ. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн жирийн бүтээгч иргэдийг яриулахгүй мөртлөө, иргэний хөдөлгөөний нэр зүүсэн тэднийг хойморьтоо залж тэнэг үгээр нь тархи угаана. Монгол төр гэдэг салаавч гаргаж, занаж зүхэж, буудаж тэсэлж дэлбэлэхийг санаархсан зандалчдын бай биш юмсан.

Зочин
Зочин
Зочин
Зочин
sdsd
Зочин
Зочин
Зочин
Хилэн
unshigch
S.Balchindorj.serodoyun@yahoo.com
.:Mr.Kaka:.
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
DOLOOGCH -DASHTSEREN GUAID
Зочин
Зочин
chi
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
eh oronch
Bish ee
unen
njut;
balbar
balbar
Зочин
unshigch
ene neg byryy zunusun novsh bnaa
Зочин
Зочин
Зочин
ХҮН
ABCD-korea-gaas
ARD TUMEEN
sambuu bna
gan
Зочин
Зочин
heleech
Би
zochin
Зочин
sanal
sanal
Зочин
chi yrvagch.
chi yrvagch.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
GALSANSUHIIN DUU
зориг
Иргэн
muugii
muugii
TUMUR
Зочин
Зочин
TSAAZAAR AVAACH
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ах
Зочин
Mandax.
Батнэрэн
Зочин
Уншигч
Зочин
Зочин
zochin
BATDORJ
London
Монгол
Зочин
Бадамаа
Бадамаа
зочин
zochin
Зочин
Зочин
MGL