МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ ХААНА ЯВНА!!!
Манай хөлбөмбөгийн шигшээ баг энэ сарын 29-д Мьянмар буюу хуучнаар Бирмын шигшээ багтай Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт хийнэ.
Манай хөлбөмбөгийн шигшээ баг энэ сарын 29-д Мьянмар буюу хуучнаар Бирмын шигшээ багтай Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт хийнэ. Харин үүний өмнө бэлтгэл маягаар ОХУ-ын Эрхүү (Иркутск) хотод нөхөрсөг тоглолт хийж эхний тоглолтоо Радиан Байкал багтай тоглож 8-1-ээр, дараа нь Эрхүү хотын өсвөрийн багтай тоглож 2-1-ээр тус тус хожигдож гурва дахь тоглолтоо ЦС ФП ВВС-тэй тоглож 1-1-ээр тэнцсэн байна. Сүүлийн тоглолтоо Эрхүү хотын аварга Сервико багтай хийж 3-1-ээр хожигдсон байна. Оросын тавин том хотод багтдаггүй дээр нь чансаагаараа гуравт ордог Зүүн бүсийн (том газар нутагтай учраас бүсүүдэд хуваагдан тоглодог бөгөөд Зүүн бүст Сибир орчмын клубууд тоглодог) багт ингэж олон тоогоор хожигдоно гэж хэн ч бодоогүй биз. Бид ч тэр, Оросууд ч тэр. Учир нь Монголын хөлбөмбөгийн хөгжил яг ямар шатанд явж байгааг бид өөрсдөө мэдэхгүй байхад Оросууд мэдэхгүй байх нь аргагүй. Одоо Оросууд ойлгосон харин бид хаана яваагаа олж харж чадаж байна уу? Хийсэн тоглолтуудын маань үр дүн юунаас болсон гэдгийг олж тогтоохоосоо илүү манайх Филипинтэй сайн тоглолоо гэдэг үгээр л өөрсдийгөө зогоож явах уу? Юуг сайн, юуг муу гэх вэ? Сонирхогчийн нүдээр хөлбөмбөгийг харж, дүгнэж явахыг хүсэхгүй байна. Хүн амьд явах хугацаандаа өөрийгөө таних хамгийн чухал байдаг гэж. Нэгэнт өөрийгөө таньсан хүн бусдыг ч таньдаг. Одоо бид өөрсдийгөө танихгүй бол болохгүй нь. Монголын хөлбөмбөг хаана явна вэ!!!
Хөлбөмбөг гэж юу вэ?
Хөлбөмбөг. Энэ спортын мөн чанарыг эхлээд сайн таних хэрэгтэй. Хөлбөмбөг бол хамгийн энгийн зүйл шаардаж байдаг. Хөлбөмбөгт үндсэн техник болон нэмэлт техник гэсэн хоёр гол зүйл бий. Үндсэн техникийг удаан хугацааны давтамжтайгаар 5000-6000 удаа хийж байж мэргэжлийн хөлбөмбөгчин болдог бөгөөд уйгагүй оролдлого, хөдөлмөр хэрэгтэй. Тогтоолт, дамжуулалт, цохилт, бөмбөг залалт, туулт орно. Тогтоолт нь гуя, цээж, толгой гэх мэт задрах бол цохилт нь дөрвөн төрөлд хуваагдана. Эхнийх нь хөлний дотор хэсгээр цохих. Энэ хэсгээр голдуу дамжуулалт хийх бөгөөд хавтгай зүйлээр бөөрөнхий юмыг цохиж байгаа байгаа учраас хамгийн оновчтой цохилт болдог. Дараагийнх нь эрхий хуруунаас эрхий хурууны төгсгөлд байрлах бондгор яс хүртэлх хэсгээр цохилт хийх. Энэ нь цохилт гүйцэтгэх хамгийн мэдрэмжтэй цэг учраас алсын дамжуулалт, бай онох (хаалга) үйлдэл гүйцэтгэдэг. Гурав дахь нь подём гэж нэрлэдэг хөлийн урд талын гол хэсэг. Хүчтэй цохилт, цөм цохилтууд үүнд хамаарна. Дөрөв дэх нь хөлний гадар хэсэг буюу хамгийн хэцүү цохилтын техник. Үндсэн техник иймэрхүү байдлаар задарна. Задлаад үзвэл тийм ч их юм байхгүй. Гэхдээ хөлбөмбөгийн амжилт гаргах хамгийн гол хөдөлгөгч хүч, хөгжлийн ундарга болдог. Би өмнөх нийтлэл дээрээ БНСУ-ын одоогийн ерөнхийлөгч И Мён Багийн номноос жишээ авч байсан.
И Мён Баг хэлэхдээ: Манай гарбөмбөгчид өсвөр насандаа Японыг хожиж бид ч Японоос илүү хөгжиж байгааг мэдэрдэг байсан ч насанд хүрсэн хойноо хожиж чадахаа больчихдог юм. Гол шалтгаан нь гэвэл Япончууд үндсэн техникийг голчлон заадаг бол манайхан үндсэн техник дээр нэмэлт техникийг хамт заадагт гол учир нь оршиж байгаа юм. Нэгэнт үндсэн техник буюу сууриа сайн эзэмшсэн хүнд нэмэлт техникийг заахад ямарч асуудалгүй сурч түүн дээр уян хатан бүхий л үйлдэлийг хийж чаддаг бол суурь техникээ сайн эзэмшээгүй хүн нэмэлт техникээ ч сайн сурдаггүй юм”.
Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэж Монгол үг байдаг даа.
Тухайлбал Германы шигшээ үүний гол жишээ болно. Сууриа сайн тавихыг чухалчилдаг нь Германчуудын зан. Тийм ч учраас Герман ямарч тэмцээнд сайн тоглож, ямарч сэлгээний тамирчин нь муу тоглодоггүй. Хамгийн гол нь тэд бөмбөгөнд зөрөх, гүйлт, отонгийн шахалт, хальт өшиглөх, хаалгач нь бариад алдах гэх мэт техникийн алдааг гаргадаггүй. Тэдний үндсэн техник маш сайн учраас алдаа гаргадаггүй. Хийх ёстой юмаа ном журмаар нь хийдэг. Үндсэн техник эзэмшихэд уйгагуй хөдөлмөр хэрэгтэй бөгөөд энэ нь Германы уйгагүй зантай холбоотой.
Ийм үг байдагдаа: Бразил Монголтой тоглоод10:0 болвол шоудаад эхлэх бол Германчууд үгүй. Ясны хүмүүс. 10:0 болсон ч цаашаа яг л адилхан тоглоно.
Харин Англи, Бразил, Аргентин, Нидерланд гэх мэт бусад дэмждэг багийнхаа тоглолтуудыг сайн бодоорой. Сүүлийн үед Испани энэ тал дээр сайжирч буй. Маш өндөр техниктэй. Гэхдээ үндсэн техник. Тийм ч учраас ямарч дасгалжуулагч дуртай хувилбартаа оруулан тоглоход амар байдаг. Харин түр зуурынхуу, үгүй юу, ганц сайн багшийн (Барсэлонагийн) гавьяа юу гэдгийг цаг хугацаа харуулна.
Үүнийг мэдэхээс гадна заах арга барил гэж бүр том тусдаа сэдэв орж ирнэ.
Бодитоор харна гэдэг чадвар
Суурь техникээ эзэмшээгүй бол тухайн спортоор амжилт гаргана гэдэг санахын ч хэрэггүй. Дуулиан эсвэл өөр бусад тэмцээнд сайн тоглож байгаа, гоё хууралт хийж байгаа хүүхдүүдийг хараад манай хүүхдүүд гадныхнаас дутахгүй юм гэж магтдаг. Үнэндээ нэмэлт техникт нүд хуурагдаж байгаа нь тэр. Дээр нь хөлбөмбөгөө сайн мэдэхгүй сонирхогч. Нэмэлт техник хувь хүнд голдуу хамаардаг (амжилт, чанарыг дагуулдаггүй) бол үндсэн техник багийн тоглолтонд илүү нөлөө үзүүлдэг. Үндсэн техникгүй бол хувилбартай тоглоно гэж санахын ч хэрэггүй гэж үг бий. Манайд хувилбар байдаггүй, байсан ч тэрийг хэрэгжүүлж чадах техник хүрэхгүй нь үнэн. Хувилбар, толгой ажиллаж тоглох гээд дараагийн зүйлс нэмэгдэнэ. Манайд Хятадын лигийн сэлгээнд тэнцэх үндсэн техник, ур чадвартай тамирчин байхгүй. Үндсэн техникээс гадна хурдны техник нэг ч заалгаж байгаагүй учраас тэсвэр муу, хурд байхгүй. Уул тойрч гүйх ганц бэлтгэлтэй. Тэр нь хөлбөмбөгт тохирдог гүйлтийг өгдөггүй. Бие бялдарын бэлтгэл муу. 2000 оны эхээр БНСУ-тай тоглосон манай хүүхдүүд бие бялдараар илүү байж нэг жижигхэн нөхөр хоёр, гурван тоглогчийн дунд бужигнуулж байсан ч том болоод нөгөө хэдийхэн бие хаа нь дийлдэхээ байдаг. Хүүхэд байхад илүү байж болох ч, нас бие гүйцсэн хойно хэн илүү гэдэг нь чухал. Дээр нь хувилбарт орж толгой ажиллах тал дээр А ч байхгүй. Сонирхогчийн баг, Үндэсний Лигийн багуудад багшилж байхад үүний ялгааг харж чадсан. Үндэсний Лигийнхэн сайн тоглодог болохоос сонирхогчдын багаас толгой ажиллах тал дээр ямарч ялгаа байхгүй. МУИС-ын тооны ангийн хүүхдүүд (МУИС-ын шигшээг дасгалжуулж байх үед), эсвэл Мобикомын баг Хасын Хүлэгүүдээс илүү хувилбараа ойлгож байсан. Үнэндээ манай лиг, шигшээгийн тамирчид хувилбар, схемд орж тоглож үзээгүйгээр барахгүй юу байдгийг нь ч сайн мэдэхгүй. Гадны том биш юм аа гэхэд жирийн нэг тоглолтыг үзээд мөн чанарыг нь ойлгодоггүй нь үүнтэй холбоотой.
Монгол-Филиппинийг 2-1-ээр хожиход юу нөлөөлсөнийг хэн ч дүгнэж мэдэхгүй. Дунд болон дундаас доогуур түвшинд замбараагүй хамгаалж болдог бөгөөд тоглогчийн хурд, гүйлт, техник гол нөлөө үзүүлдэг. Манайх яг л ингэсэн. БНАСАУ, Эрхүүгийн Радиан Байкалтай замбараагүй хамгаалаад бүтэхгүй. Тэд дэндүү замбараатай. Үндэсний Лигээ харахад хамгаалалт, довтолгоо аль аль нь замбараагүй л байдаг биз дээ. Манайдаа тэр нь болдог юм. Үндсэн техник муу учраас голдуу цөлж, бөмбөг зайлуулж тоглоно. Дээд Лигт таваас илүү оновчтой дамжуулалт явдаггүй. Бөмбөгийг удирдах биш, бөмбөгөнд удирдуулдаг учраас хамгаалахаас өөр ажилдаа муу. Довтлоход техник, хурд, хувилбар, зохион байгуулалт дэндүү хэрэгтэй байдаг. Тиймээс хамгийн үнэтэй бараа хөлбөмбөгт довтлогчид эсвэл довтолгооны санаачлага өндөртэй тоглогчид байдаг. Харин хамгаалагч бусдаас шалтгаалдаг. Манайд хамгаалагчид нь алдартай байдаг нь энэ. Олон улсад очоод хамгаалсаар байгаад таардаг (АНУ-д сурч байсан манай нэг найз сагсаар сайн хамгаалдаг, харин довтолж ерөөсөө чаддаггүй. Тэнд харуудыг хамгаалсаар байгаад таарсан).
Манай шигшээгийн довтолгоо эсрэг багийн хамгаалалтын голд цөлөөд тэндээсээ аз, тохиолдол, эсрэг багийн техникийн алдааг хүлээдэг зорилгогүй довтолгоон. Мэдээж Филиппин, Макао гэх мэт манайхтай тоглосон багийн хамгаалагчид 30 цөлөлтийн нэг хоёр дээр нь алдаж л таарна. Тэр нь манай гоол болдог. Монголын шигшээ багийн бүх оруулсан гоолыг үзээрэй. Бид ингээд хөгжихгүй!!! Тэд ялгаагүй манайхтай адил цөлөөд тоглоод байвал гоол хийнэ л дээ. Гэхдээ ингэж тогловол мухар замтайг сайн мэднэ.
Энэ удаа ч биш 1998 онд Узбекистанын клубууд, залуучуудын шигшээд нь хожигдож л байсан. Одоогийн байдлаар дээшилсэн юм байхгүй. Харьцуулалт хэрэгтэй бол тэр үеийн Узбек, одоогийн Эрхүү хоёрын аль нь илүүг бодоод олчихно биз. Гашуун үнэн. Тэмцээн уралдаан нь олон болж, техник материал нь хангалттай байгаа ч систем гэж хаана ч алга. Ойрхон дүнгээр дуусвал манайх удахгүй хөгжинө гэж хөөрнө. Манай тоглолтын чанар ямар ч дүнгээр дууссан дэндүү муу байдаг. Бодитоор харна гэдэг чадвар. Тэгэхээс өөрийн шигшээ баг, хөлбөмбөгөө муулж байна гэж ойлгож болохгүй. Муулах гэдэг хүний шал өөр зан чанар.
Би тэмцээн зохиогоод шүүгч тамирчин хоёрын маргааныг таслаад тус тусд нь ярилцаж үзсэн. Мэдээж хоюуланд нь буруу байгаагүй. Тамирчин шүүгчийн буруу, өөрийн зөв болох бүх зүйлийг ярьсан бөгөөд шүүгч ялгаагүй тэгсэн. Буруугүйгээ батлах уралдаан маягийн зүйл болсон. Мэдээж нэгнийхэн буруу. Энд бодитоор харах чадвар дутсан учраас бусдад буруу тохох үйлдэл харагдсан. Өөр жишээ гэвэл Монголын түүх дээр байна. Чингис хааны тодорхойлолтыг голдуу түүний аугаа ген, цус нь бидэнд дамжиж ирсэн мэтээр ойлгож, бид тийм учраас аугаа хүмүүс, гадныханд мэдрүүлэх хэрэгтэй мэтээр. Энд бас бодит байдал томоор дутагдаж байгаа харагддаг. Чингис хаан бол аугаа жанжин, стратэгич, философич, удирдагч, сэтгэгч, сэтгэлзүй ч, тактик ч гэх мэт хувь хүнд хамаатай зүйлээр харах ёстой!!! Чингис хааны жишээн дээр бодитоор харахаас гадна Айн Рэндийн: Тэнэмэл хүн элэнц эцэг нь хаант төрийн суурийг тавьсан гэдгээр бахархадаг. Чадалгүй хүн өөрийнхөө сайн сайхныг харуулахын тулд бусдын алдар нэрнээс зээлддэг” гэдэг бас тохирно. Тэгээд ч эзлэн түрэмгийлэгчийн нэр улсын гол лого болох нь учир дутагдалтай.
Монголын хөлбөмбөгөө бодитоор харж, дүгнэ. Өөрсдийн байгаа байдлаа бодитоор харвал хөгжлийн дараагийн алхам эхэлнэ.
Төгсгөл
Олон талын гэхээсээ илүү нэг юм аа сайн мэдэх нь гол давуу тал болж байна. Францад хөлбөмбөг тоглодог байсан нэг хүү: Би баруун жигүүрийн хамгаалагч хийдэг. Хажуугийн шидэлт, хөндлөн алсын дамжуулалт, өөрийн жигүүрийн гүйлтийг сайн хийдэг” гээд хийж үзүүлэв. Энэ гурвыг маш сайн хийдэг бөгөөд бусад байрлал, бусад байрлалын тоглолтын арга барилыг тийм ч сайн мэдэхгүй. Харин манайхан бүхнийг чадна, бүх байрлалд тоглоно. Гэхдээ аль нэг байрлалд төгс тоглож чадахгүй. Лүмбээ ах (Лүмбэнгарав) төвийн хамгаалагч хийж байгаад довтлогч болохоороо мэргэн бууч болчихдог. Гадаадад ингэвэл нүд нь орой дээрээ гарна. Монголын шигшээ багийн мэргэн буучыг төвийн хамгаалагч нь тэргүүлдэг гэж сонссвол хөхрөх гайхах нь зэрэгцэнэ. Яахав багадаа байрлалаа солих тохиодол байдаг ч манайх шиг нас бие гүйцсэн бараг харьж яваа насандаа ингэвэл юу болох вэ? Энэ бол хөлбөмбөгийн анхан шатны үзэгдэл. Байрлал бүрт төрөлжиж чадаагүй анхан шатны А үсэг дээрээ байгаа байдал. Хөлбөмбөг олон жил болсон гэхдээ хөгжөөгүй. Мэргэшиж төрөлжөөгүй. Анх тэнцүү үздэг БНАСАУ, Вьетнам, БНХАУ нь хөгжөөд алга болчихсон.
Ер нь мунхаг юм уу, ухаалаг хүмүүсээс бус, хагас тэнэг, хагас дутуу ухаантай хүмүүсээс л хамаг гай үүддэг гэж аугаа Гётегийн үг бий. Тухайн зүйлийнхээ мөн чанарыг ойлгоогүй хүн шал буруу тийшээ авч залдаг. Манайд голдуу “хагас”-ууд удирдаж ярьж, үйлдэж байна. Тухайн спорт, салбарынхаа мөн чанарыг ойлгоогүй учраас энэ олон үл мэдэх гарч ирсэн. Энийг “хагас”-ууд өөрчилнө гэхээсээ илүү буруу тийшээ авч зална байх даа. Нэг юм аа сайн мэд, тэгсэн цагт бүх гарцыг олж хараад дуртай замаараа явж болно. Зэвүүцэх биш энгийн үнэн. Монголын хөлбөмбөг хаана явна гэж өөрөөсөө асуугаад үзээрэй!!!
Биднийг мэдлэг боловсрол дарангуйлаг. Хөгжил гэдэг хүний тархинд байдаг. Тэр тусмаа Монгол хүний...