НЕФТЬ НЭВТ ОЛГОЙДОЖ ГЭНЭТ БАЯЖСАН КУВЕЙТ
Зорчигчдыг аялуулагч этгээд юуны түрүүн Аллахын ивээлд багтаахыг хүсэж Коран судраас иш татаж, тарни хүнгэнүүлснээр Бээжин-Абу Дабигийн чиглэлийн онгоц газраас хөндийрнө.
Зорчигчдыг аялуулагч этгээд юуны түрүүн Аллахын ивээлд багтаахыг хүсэж Коран судраас иш татаж, тарни хүнгэнүүлснээр Бээжин-Абу Дабигийн чиглэлийн онгоц газраас хөндийрнө. Нислэгийн аюулгүй байдлын бусад дүрэм заавар хоёрдугаар асуудал бололтой. Энэ нь анх сууж буй хүнд гадаад оронд бус өөр ертөнцөд нэвтрэх мэт содон сэтгэгдэл төрүүлж байлаа.
Аллах тэнгэрийн доор найман цаг нисээд эсэн мэнд газардахад мөн л Коран судраа нээн түүнд баярласнаа илэрхийлэв бололтой. Ихэнх хүмүүс бурхныг болж өгвөл аргалчих гээд, түүнээс "юм салгачих" санаатай ханддаг бол энд тийм биш. Жаахан байж байгаад л "цагаан хоолой"-гоор Кораны "лекц" хангинахад хэн ч төвөгшөөхгүй, өдрийн хэд л бол хэдэн удаа ажлаа орхин, гудсаа чирэн байшингийн нэг буланд цаашаа хараад залбираад суучихна. Бүр үнэн сэтгэлээсээ. Бурхандаа ингэж их баярлаж байтал дараа нь гомдоох цаг ирэхэд яах бол гэж бодогдоно.
Кувейт улсын Эль Кувейт хотын даргын урилгаар Улаанбаатар хотын мэр Г.Мөнхбаяр тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийгээд ирлээ. Г.Мөнхбаяр дарга Арабын энэ орны ба хотын эрхэм дээдэстэй уулзаж, хэд хэдэн газраар орж, цаашид хамтран ажиллах харилцаагаа улам лавшруулан, явсан хэргээ бүтээгээд ирсэн юм. Энэ талаар цаашид өгүүлэх болно.
Замд явж байгаад хэн нэгэнтэй танилцаад удалгүй ижий ахаа болчихдог шиг "Монгол-Кувейтийн ган бат найрамдал" хэрхэн бий болсон нь сонирхол татдаг. Тун санамсаргүй явдал болсон байдаг. Тээр жил 1990 онд барууны орноос АНУ-аас төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкэр анх удаа Монголд хөл тавьсан юм. Ж.Бейкэрийн айлчлал дөнгөж эхэлж байтал иракчууд хөрш Кувейт рүүгээ гэнэт довтолж эзлээд авчихлаа. Америкийн хамаг "бензин колоонк" байрласан жижигхэн Кувейтийг Саддам Хусейн булаагаад авчихав. Юун айлчлал манатай бушуухан буцах хэрэг гарав. Зочны маань найз орон дайны хөлд нэрвэгдсэнд манай тал харамсаж байгаагаа илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин тэр үед гаргасан мэдэгдэл дэлхийн бусад орнуудаас түрүүлж дуугарснаараа кувейтчүүдэд Монгол онцгой сэтгэгдэл төрүүлсэн бололтой юм билээ. Нарийн яривал Иракийн түмэн буруу ч бас биш байх талтай дайн гэж одоо үздэг гэсэн шүү. Ирак Кувейт рүү халдсаныг тухайн үед улс орнууд янз бүрээр үзсэн ба бид Америкийн талд бат зогсож "Ирак савраа тат" хэмээн тууштай зогссоор байсан. Бидний шаардлага нөлөөлсөн эсэх нь гол биш. Дараа нь Америк Кувейтийг чөлөөлж, улмаар Иракийн бодийг хөтлөөд, Монгол цэрэг 800 жилийн дараа эртний Халифийн нутагт энхийг сахиулах нэрээр дахин үзэгдэх болсон зэрэг үйл явдлууд өрнөсөн.
Ойрхи Дорнод, Арабын ертөнцөд одоо ч болж буй улс төр, эдийн засгийн үйл явдлууд дандаа нефтьтэй холбоотой маргаанууд юм. Кувейт гэхэд л дэлхийд эхний дөрөвт ордог том нефть экспортлогч орон гэнэ. Газар нутгийн хэмжээ манай Улаанбаатараас томгүй мөртлөө тийм их тосоор гоожсон орчин байгааг аль 1930-аад онд америк, англичууд нээсэн юм билээ. Тэгээд яаран сандран тусгаар тогтнуулж, өөд нь татах замаар бусад лалын орнуудаас таслан энхрийлсээр өдийг хүргэж байгаа. Кувейт, Эмират, Катар зэрэг булангийн тусгаар тогтносон жижигхэн орнуудыг тэмээнээсээ буугаад шууд Бенц унасан гэж ярьцгаадаг. Кувейтийн хувьд Лалын хоёр том гүрэн Иран Иракийн бөөрөнд дэлүү шиг наалдсан өчүүхэн газар. Хоёр гүрэн ба хоёр мөрний адаг дахь энүүхэн хонхорт нефть ус шиг урсаж ирээд тогтчихсон гэж хар ухаанаар ойлгож болно. Тийм болохоор урсгалын эх дээр байгаа Иракийн нефть Кувейт рүү сорогдоод дууслаа гэж харддаг юм байна л даа. Америкт өргүүлж, эрхээрээ хатсан кувейтчүүд бусад лалын ах дүүсээ тоохоо больсонд яаж дуртай байхав.
Нэг өглөө босоод гартал үүдэн дээр нь ирак цэрэг ирчихсэн "Цаашаа ор. Танай орон эзлэгдсэн" гээд зогсож байсан гэнэ. Тэгээд бүх юмаа хаяад машинаа унаад оршин суугчид эх орноосоо зугтаажээ. Намар болтол Египетэд бүгэн эзэн хаанаасаа сул цалин авч хэвтэцгээж байгаад Америк чөлөөлж дууслаа гэхээр нь ирцгээжээ. Хаан нь ч гэсэн нутгаасаа хөөгдчихсөн дэгдэж явсан нь бас наргиантай. Хаан гэснээс Саудын хойг, Персийн буланд сүүлд тусгаар тогтносон 300000-аас гурван сая хүн ам бүхий зургаан жижиг орон тус бүрийг өөрсдийн эрхэм дээд амир, шейх цолтон эзэн сууна. Тэр нь манайхаар бол их хаан биш, хан зэрэглэл юм уу даа. Улаан цурав элсэн дунд нүүдэлчин бедиунчууд омог омгоороо тэмээ ямаа хариулан туйлын ядуу амьдардаг байжээ. Тэгээд XX зууны эхээр далайн эргээс шүр сувд түүн Европ руу арилжин овоо гайгүй болж байтал таримал сувд бий болон энэ бизнес нь дампуурсан. Аллах бүх хаалгаа хаасан ч шалыг нь цоолж түүгээр нь ус биш нефть олгойдсон. Энэ нефть бас хугацаатай, барагдах баялаг. Дахиад тавин жил өнгөрөхөд байдал муугаар эргэж мэдэх талтай.
Омгийн эзэд нефьтийн цооногийн боссууд болцгоон Амир (Эмир, эмират), шейх хэргэмээ эгүүлэн авч төр улсаа мөнгөөр зодон гоёж гооджээ. Одоо Кувейтийг эрхэм дээд Амир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль Сабах гэдэг манай Богд гэгээний нэрэрхүү урт гуншинтай нөхөр хэмжээгүй эрх барин суудаг. Үүнийг үгчилбэл Сабахынхны удмын Жабыр өвгийн Ахмад гуайн хүү Сабах гэсэн үг аж. Тэр "аль, аль" гээд байгаа нь зүгээр л завьтаа юм уу даа. Эль Кувейт хотын дарга нь болохоор энэ олон нэрэн дотроос эхэндээ Али аль гэснээрээ ялгаатай. Тэгээд араас нь нөгөө Жабыр, Сабахууд залгагдана. Бүхэлдээ улс орныг Сабахынхан хамаатан саднаараа нийлэн захирдаг. Өөр нэг Сабах (Мухаммед Насер) Ерөнхий сайд юм билээ. Тэр нөхрийг долоон удаа огцруулаад байгаа. Хүн удирдах авьяасгүй боловч дарга болох дуртай хүмүүс байдаг даа. Тийм нэг бүтэлгүй эрийг тус улсын тавин гишүүнтэй парламент нь байсгээд л хусаад хаячихдаг. Сая бас мөнгө төгрөг идсэн, юу ч хийдэггүй гээд огцруулаадахсан чинь дээрээс агаа нь "Яахнав зайлуул. Дуртай юм. Ерөнхий сайдаа хийж байг" гээд эргүүлээд тавьчихаж. Энд улс төрийн нам байхгүй. Парламентад нэр дэвшигчид бүгд бие даан өрсөлдөнө. Голдуу Амирийн садангууд сонгуульд өрсөлддөг болохоор улс төрийн явдал ард түмэнд нэг их падлийгүй. Нэг бодлын энэ нь ч амар юм уу. Саявтар хааны төрсөн өдөр, бас юуны гэнэ үү гурван том тэмдэглэлт явдал тохиож нийт орон даяар ард түмнээ долоо хоног үнэгүй гуанздуулсан байна. Дараа нь кувейт хүн болгонд мянган динар бэлэглэжээ. Нэг динар 3.7 ам.доллартай тэнцэнэ. Манайхаар бол бараг таван саяыг халаасалцгаасан гэсэн үг. Энд нийт гурван сая гаруй хүн амтай гээд байгаа ч бүрэн тоо байдаггүй. Уугуул паспортоо авсан нь сая хүрэхгүй тооны. Тэд л элдэв хангамж, сонгууль энэ тэрд ордог. Бусад нь Пакистан, Энэтхэгээс ирсэн цагаачид. Хажууд нь бэлээхэн ялаа шиг олон ядуустай Пакистан гээд ажлын хар хүчнийхэн заяажээ. Тэд манай ханшаар сардаа 300-400 мянган төгрөгийн бага хөлсөөр хамаг ажлыг нь хийж өгдөг.
Кувейт зэрэг булангийн орнууд хэрхэн үүссэн түүх нэг ийм. Зүйрлэвээс манай Өмнөговьд Оюутолгой гэдэг орд нээгдлээ гэхэд хүчирхэг орнууд үгсээд "Ханбогд" гэдэг бичил улс байгуулаад Засаг даргыг нь үе улирсан түшээ гүн болгочихсон мэт. Ер нь дэлхийн улс төрийн практикт иймэрхүү хувилбар байдаг аж.
Кувейт улсын талаарх танин мэдэхүйг ихэд нуршсаны учир гэвэл монголчууд ийшээ явах онцын шаардлага байхгүй. Байхгүй учраас шинэ хуучин мэдээлэл цаашид арвижихгүй л болов уу гэж үзсэн юм. Харин албан ажлын шугамаар цөөвтөр бүрэлдэхүүнтэй багуудын хөл тасрахгүй нь бололтой. Түүнээс энд ирж амрах, жуулчлах, эмчлүүлэх, суралцах, худалдаа хийх зэрэг жирийн иргэдийн зорих үндсэн шалтгааныг олж харсангүй. Замд нас дөнгөж хорь гарч яваа хоёр хүү зэргэлдээх Катар гэдэг орон ороод буцаж яваатай таарсан. Өөрсдөө л тэгж бүлтэрсэн шүү. "Имфинити", "Хаммер" жийп зэрэг машин аваад ачуулчихлаа. Хонхныхоо баяраар унах гэсэн юм. Арабын баячуул үнэтэй машиныг нэг жил унаад л зарчихдаг юм байна. Бид хоёр 2011 оны машин хямдхан авлаа. Шонхрын наймаа хийдэг хам маань дуудсан гэж ярив. Наймаачид Арабаас он залуу, сайн машин зөөдөг гэцгээдэг.
Наймаа хийдэг хүнд бол энд юу хямд бензин хямд байна. Гудамжинд байгаа ШТС-аас нэг литр А-92 авахад манай ханшаар 160 орчим төгрөг юм уу даа. Манай хорин мянгатай тэнцэх ханшаар ямар ч машины банкийг дүүргэдэг гэсэн. Нэг нөхөр машиныхаа "асчаатар"-ыг эвдчихээд ойрын хэд хоног машинаа унтраагаагүй яваа гэж ярьж байгаа юм даа. Манайх нэг айлчлалаараа нэг сая тонн нефть авахаар ярьж тохирсон тал бий. Цагаа тулахаар тэр нефтийг нь тэнгис далай гаталж, "Тэнжийн"-ээс нааш вагоноор чирч ирэх хугацаа зардал нь тун ярвигтай ажил гэсэн. Хөрөнгийн биржийн харьяалал нь Азийн зах зээлд хамрагддаг. Нөгөө 160-ын хямдхан бензин нь бирж дээр зарлагдахаараа Оросын буюу Европын ханшаас даваад явчихдаг гэж бензиний магнатууд тайлбарлаж байна лээ. Тийм болохоор л манайхан Арабаас шатахуун зөөж чаддаггүй аж. Тэгээд ч усан онгоцоор тэр холоос тэмээн жингийн хурдаар гэлдэрсээр байх хооронд ханш өчнөөн солигддог, зөөх гэж үзсэн, осолтой наймаа юм билээ гэж байна. За тэгээд шонхрын наймаа л үлдэх шив дээ. Өөр нэг хувилбар бол ачааны нисэх онгоцоор хонь хурганы мах зөөгөөд байж болох юм. Онгоцоо тэндээсээ хямд сумлаад харваад байхад бензинээр шатахгүй ашиг гарах талтай. Багахангай дахь махны үйлдвэрийн дарга Б.Энхбат хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд явсан. Тэрээр кувейт нөхдүүдтэй энэ сэдвээр нэлээн ярилцсан. Элчин сайд К.Сайраан ч сайн зуучилж өгсөн. Шүлхий, боом тусаагүй бүс нутгаас мах бэлдээд худалдаа хийвэл аль аль талдаа ашигтай байх хувилбарыг нэлээд нарийвчлан ярилцлаа. Иймэрхүү ажлыг их л олон удаа ярилцаж уулзалдаж байж сая нэг бүтдэг гэнэ. Арабууд амьдрал хангалуун, тэр хэрээрээ лазан хойрго. Цаг баримтлахгүй. За маргааш больё. Нөгөөдөр ч яахав гэнэ. Тэгж байснаа таг мартана. Нөгөөдөх чинь яасан бэ гэхээр за за яршиг болъё гэх энүүхэнд. Араб онцлогтой гэрээ хэлэлцээр нэг иймэрхүү. Энэ дашрамд дуулгахад бид ялангуяа хэвлэл мэдээллийнхэн онц ноцтой л биш бол малын элдэв халдварт өвчнийг сенсаацлан олгойдоод баймааргүй юм билээ. Бөөн сүр болсон ийм мэдээллүүдээс болж Монгол гэдэг малын өвчний үүр болсон газар гэж ойлгогдоод байдаг. Олон улсын мал эмнэлгийн байгууллагууд ийм мэдээг их өлөн хүлээж авдаг. Яс юмандаа ориг монгол махыг дэлхийн зах зээл дээр гаргахыг хүсдэггүй нөхцөл шалтгаан бизнесийн орчинд байж таарна.
Одоо Кувейтэд овоо "дулаардаг" улирал эхэлжээ. Энд халуун, хав халуун гэсэн хоёрхон улиралтай. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэх тавиас буухгүй өдрүүд үргэлжлэн намар хүргэнэ гэнэ. Дүн зундаа бол жар дал хүрдэг гэсэн шүү. Тэр үеэр юмны үнэ навс унаж хүмүүс сэрүүн газар руу дайжаад явчихдаг. Бүх л байр саванд "Эйр кондейшн" дүнгэнэж, хоолой аргуулсан хүйтнээр үлээн, уушги мэнгэртүүлнэ. Гадаа тас хар болсон пакистан боолууд залхуутайяа ганц нэг хүрз шороо шидлэн өдөр аргацаана. Аймаар халуун. Гол мөрөн, бороо цас гэж байдаггүй. Бүр худаг ч байхгүй. Худаг ухахаар нөгөө хар тос нь олгойдоод гараад ирнэ. Хязгааргүй элсэн цөл ба хязгааргүй далай хоёр л хоёр талд цэлийнэ. Ядаж тэр далай нь ууршаад үүл гарна гэж байхгүй янзын нутаг юм.
Ийм газар Эль-Кувейт (Цөлийн цайз) хотыг ёстой нэг сүндэрлүүлэх шиг босгожээ. Манай казахуудын дээвэргүй шоо цагаан стилийн барилга зонхилох боловч түүнийг орчин үеийн маягт оруулан хээ хуар тавьж, бүр санаанд оромгүй өвөрмөц дизайнаар шийдэж өгсөн байна. Гудмаар зүлэг мод ногоортол тарьжээ. Яаж тарьсан гэхээр газар ухаад гялгар цаас дэвсээд өөр орноос шороо худалдаж аван дээр нь асгаж мод тарьсан. Тэрнийгээ гадаадаас өндөр үнээр худалдаж авсан усаар өдөр бүр усална. Тэгэхгүй бол хоёр хонохгүй бүх цэцэрлэг хатах нь байтугай шатаж мэдэхээр аймаар халуун!!!. Хиймэл хөрсний улыг силконоор хулдахгүй бол элсэнд ус тогтохгүй доошоо алга болчихно.
Залуучууд гоё машин унан гоё хотын гудамжаараа баахан л давхилдах юм. Тэгж байснаа далай дээр очиж усны моторт завиар хэсэг сүнгэнүүлнэ. Жин үд болохоор бүх алба ажил зогсож гэртээ харьж унтаж амарцгаана. Орой арай жаахан сэрүү унахаар гарч ирэн дахиад л тоглож наадна. Улс даяар архи, пиво, вино байхгүй болохоор шоу нь их боловсон, эрүүл саруул. Хараад байхад балайртлаа уйддаг байх аа. Бургасны холтос шиг амттай өтгөн цайг жүнзний ёроолд тусган нэгнийгээ дайлж "архи ууж тоглоцгооно". Жүнзтэй цайг их л намжиртай босч ирээд авах ба "ууж ханасан" бол хундагаа далбигнуулан сэгсэрч өгнө. Тэгэхгүй бол дундхан дундхан хийж өгөөд л байна. Нүд хөмсөг, сахал үс болсон ширүүн догшин дүртэй ч маш эелдэг сайхан зантай, мөрөөрөө ард түмэн. Нэгэндээ тун элгэмсүү. Уулзалтан дээр тааралдахаараа бавгар эрчүүл хоорондоо тэврэлдэж үнсэлдээд сүйд болцгооно.

Үргэлжлэл бий
67
tso
*****w w w COMPUTERSHOP M N ******АНУ гаас оруулж
Guga
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
zochin
Naiz ni
Зочин