Марксизм ба хятадын онцлогтой социализм
Хятадын философи гэхээр Кунз, Мэнз, Лаоз, Жуанз гэх эртний төлөөлөгчид болон дао буюу бумба, хятад дахь буддын гүн ухаан зэрэг санаанд бууна.
Хятадын философи гэхээр Кунз, Мэнз, Лаоз, Жуанз гэх эртний төлөөлөгчид болон дао буюу бумба, хятад дахь буддын гүн ухаан зэрэг санаанд бууна. 1949 оноос Марксизмаар замнах болсон энэ орон эртний түүх соёлын гүн нөлөөгөө хэрхэн яаж яваад марксизмаар өөрчлөв өө, үнэхээр өөрчлөгдөв үү, энэ нь хятадын оюун санааны хөгжилд ямар нөлөө үзүүлж байна гэдэг сонирхолтой юм.
Барууны колонийн бодлого 19-р зууны дунд үе гэхэд хятадын эх газарт хүрч 1840 онд хар тамхины дайн дэгдээсэнээр биелэлээ олсон бөгөөд бараг л БНХАУ байгуулагдах 1949 он хүртэл даруй 100 жил үргэлжилсэн юм. Ингэж хэдэн мянган жил биеэ даан хөгжиж ирсэн хятадын философи колончлолтой хамт орж ирсэн барууны философийн үзэл урсгалтай түүхэндээ анх удаа тулгарсан билээ. Барууныхан хятадад ирэх хүртэл хятадууд өөрсдийн философийн эрхэм санааг тэнгэрийн доор хамгийн сэцэн мэргэн гэж итгэдэг, бусад соёлыг бүдүүлэг хэмээн үл тоомсорлон ханддаг байж. Тиймдээ ч эхэн үедээ тэд өрнө дахиныг хятадаас шинжлэх ухаан, машин, их буу, хөлөг онгоцоор давуу байвч оюун санааны талаар санал болгох юм огт үгүй гэж бодож байв. Гэвч дайны ялагдал, өрнө дахинтай байгуулсан гутамшигт хэлэлцээрүүдийн хамтаар орж ирсэн өрнийн шинжлэх ухаан зэрэг нь хятадуудын соёлоороо бахархах бахархалыг гуйвуулж өрнө дахиныг сонирхох сэдэл төрүүлсэн байна. Өрнийн философи нэвтрэхээс өмнөх уламжлалт философийг нь сонирхвол:
Хятадын философийн тулгуур санаа: Хятадын философид хуулийн дэг, нэрийн дэг, Ин ян дэг, хятадын буддизм гээд олон урсгалууд үүссэн боловч зонхилох хоёр урсгал хэдэн мянган жил төр уламжлал, соёл иргэншлийнх нь тулгуур үзэл болж ирсэн байна. Энэ бол Кунз ба Дао (Бумбын сургаал).
Кунзын сургаал хятад төдийгүй япон, солонгос, өмнөд азийн орнуудад тархаж сүрхий нөлөө олсон тул Кунзаар хятадыг төлөөлүүлэх нь элбэг. Кунзын сургаалыг нийгмийн зохион байгуулалтын философи гэдэг, өдөр тутмын амьдралын философи, зан суртахууны үнэт зүйлийн тухай ярьдаг харьцангуй бодилог (реалист) юм, үүнийг янагуухи гэх. Бие хүнийг нийгмийн нэг хэсэг байж л нээн хөгжүүлж чадна гэж үзэх агаад хувь хүн бүр нэг бүхэл цулын дотор өөрт ноогдсон дүрд тоглож нийгмийн олон зүйл харьцаанд агуулагдаж буй харилцан нөхцөлдсөн үүргээс өөрийн хэсгийг биелүүлж л байвал нийгэм ба төр нь дэг журамтай, зөвшил зохицолтой байна. “Ноён нь ноён хүн шиг, харъяат албат нь албат ёсоор байж, эцэг хүн жинхэнэ эцэг шиг, үр хүүхэд хүүгийн ёсоор л байг” хэмээх Күнзийн алдарт сургаалиас бодгалийн тухай номлолыг нь харж болно.
Дао - хүний байгалийн болон дотоод зүйлийг онцлох философи, өөрөөр хэлбэл кунзынхан нийгмийн дотор аялдаг бол дао нийгмийн гадна аялдаг. Даочууд хэлэхдээ цэцэн хүн төгс ололтыг хэрэгжүүлэхдээ нийгмээс, амьдралаас ангижран салах ёстой гэдэг байв. Энэ философийг чанагуухи (идеалист) гэх. Даочуудынхаар үзэж буйгаар хамаг гай зовлонгийн үндэс, учир шалтгаан нь хүн өмнө нь байгальтайгаа бүхий л талаар нягт зохицон амьдарч байснаа соёлжиж иргэнших тусмаа түүнээсээ тасарч салсан явдал юм. Ийнхүү хүн байгаль руугаа хандаж түүнийг шүтэж, түүнтэй зохицон амьдрах, гагцхүү байгалийн хуулинд захирагдах хэрэгтэй хэмээн сургаж байв.
Түүхэнд энэ хоёр урсгал нэгэн үе өрсөлдөж, нэгэн үе бие биеэ нөхөн хөгжиж иржээ. III-IV зуунд даосизмыг кунзын үзэлд ойртуулах гэж оролдсон даочууд байсан бол XI-XII зуунд кунзынхан сургаалаа даосимд ойртуулахыг оролджээ. Ингэж хоёр ертөнцийн дунд алтан дундажыг барих боломжыг эдгээр (янагуухи чанагуухи) урсгал хятадын философид олгосон гэж хятадууд үздэг.
Кунзынханаар хүн бол нийгмийн хамааралтай, даогийнхаар бол эсрэгээрээ болж таарч байна. Бие биедээ тэрсэлдэж байдаг янагуухи ба чанагуухи философийн синтетикт хэрхэн хүрэх вэ гэдэг нь хятадын философийн шийдэх асуудал аж. Иймэрхүү синтезийг онол болон практикт батлан тогтоож буй хүн бол цэцэн хүн юм. Хүн нийгмийн иргэн байхын зэрэгцээ “хорвоогийн хүн” (байгалийн, сансарын иргэн) байх учиртай буюу гадаад жавхаа дотоод сэцэн ухаантай байх, өөрөөр хэлбэл дотоод сэцэн ухааны хүчээр оюун санааны төгс чанарт хүрдэг ба гадаад жавхлангийн ачаар нийгэмд үйлдэн амьдарах учиртай юм.
Өрнийн философи ба хятадын уламжлалт философийн ялгаа: Хятадын философийн өрнө дахиныхаас ялгарах онцлог нь тэнд ертөнцийн үүслийн тухай дурдахтай таарахгүй. Философи нь нийгэм хүн ёс зүйтэй кунзын ёс зүй гм нягт холбогдсон байдаг ба энэ нь хятад иргэншил оюун санааны үндэс нь болдог байна. Философийн түгээмэл ойлголт идеалист ба реалист чиглэлийн хувьд хятадын философи аль нэгэнд нь хамаарагдахгүй гэж ойрхи үеийн философич Фэн Юлань үзсэн байдаг. Хятадын философи нь хэдий олон дэг сургуультай боловч тэд бүгд удирдлага ёс зүйтэй дам болон шууд холбоотой. Ингэхээр өнгөндөө бол сансартай бус нийгэмтэй, там диваажинтай бус хүмүүсийн харилцааны өдөр тутмын хэм хэмжээтэй, хүний ирээдүй ертөнц дэх амьдралтай бус өнөөгийн амьдралтай холбоотой учир ихэнхдээ реалист философи гэж ойлгогддог.
Гэвч Сүн улсын үеийн шинэ кунзын сургаалын нэгэн төлөөлөгчийн өгүүлснээр “уг сургааль ердийн өдөр тутмын үйл ажлаас хөндий бус бөгөөд ингэхдээ тэнгэрийн тавилан өөд чиглэн хүрсэн юм” гэжээ. Хүн нийгмийн хүн байхын зэрэгцээ сансарын хүн байх учиртай буюу үүнийг хослуулсан нэгдмэл нэг бүхэллэг байдлаар оршин байх ёстой гэх мэтээр үздэг энэ ойлголт нь цааш явбал реализм идеализм хоёрын синтетик бүхэл болж нэгдэх утгыг агуулж байгаа юм. Өрнийн философид реализм идеализм хоёр тэрсэлж байдаг. Харин хятадын философийн зорилго нь энэ хоёр антитезисийн синтезд хүрэхэд оршиж байна, энгийнээр бол хүн нийгмийн ч сансарын ч иргэн байх буюу философи бол туйлын идеалист бас туйлын бодилог бөгөөд практикч байх юм.
Чухам эндээс хятадын философи марксист философитой холбогдож байна. Марксизм нь шүүмжлэлт агуулгатай гарч ирсэн онол агаад материйн оршин ахуйг хөдөлгөөнд нь үндэслэн хөгжлийн диалектикийг гарган тавьж улмаар энэ хуулиар бол хүний нийгмийн хөгжил эцсийн шатандаа коммунизмд тулж очих тухай номлодог гэдгийг бид мэднэ. Марксын томьёоллоор ангийн тэмцэл нь үе үе түүхийн тодорхой хүчний тактик болон гарч ирж байсан ба капитализмын үед пролетари анги гол үүрэг гүйцэтгэж төрийг цөөн хэдэн хөрөнгөтөнүүд эзэмшин мөлжлөгийн хэрэгсэл болгохоос сэргийлэх ба улмаар хөгжлийн дараагийн шатанд пролетари анги нь ч өөрөө устаж анги давхаргагүй нийгэм бий болох тухай негатив шинжтэй идеал санааг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл Маркс материалист гүн ухаан аргазүйг номлох авч идеалист зорилго дэвшүүлсэн нь хятадын философийн суурь үзэл дахь туйлын идеалист бас туйлын бодилог бөгөөд практикч байх гэсэн санаанд харшлсангүй. Марксизм нь нэг талаар баруунд үүсэж бүрэлдсэн хэдий ч өрнийг шүүмжилж гарч ирсэнээрээ нөгөө талаар аргачлал болоод зорилгын хувьд хятадын үндсэн философитой шууд зөрчилдөөн үүсгээгүйгээр хятадад хөгжих, үзэл санааг хүлээж авахад дөхөм байсан бололтой.
Марксизм нэвтэрсэн нь: Үзэл санааны хувьд “азаар” ингэж зохицолдсон гэж ойлгож болох ч марксизм хятадад нэвтрэх болсон түүхэн шалтгаан арай өөр замналтай. Хятад анх марксизмыг октьябрын хувьсгалын дараагаас Оросоор дамжуулж авсан юм. Чин гүрний мөхөл тодорхой болж цагаагчин гахай жилийн хувьсгалын дараа 1912 онд Дундад иргэн улс байгуулагдан анхны ерөнхийлөгч Сун Ятсэн тангарагаа өргөснөөр хятадын 2000 жилийн настай хаант ёсыг төгсгөж Бүгд Найрамдах засгийг тунхаглав. Гэвч хагас колони хагас феодалын нийгэмтэй хятад орон тийм амар цэгцэрсэнгүй, 1912-1949 оны хооронд оршин тогтносон дундад иргэн улсын үе бол цэргийн эрхтнүүдийн засгийн эрхийн төлөөх булаалдаан, үймээн бужигнаан, иргэний дайн, үүнийг нь дэвэргэсэн их гүрнүүдийн турхиралт тасраагүй самуунт цаг байлаа. Гэвч нөгөө талаар хятад улс цаашид ямар замаар замнах тухай нийгмийн сэхээтэнүүдийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөж, үзэл урсгалын олон чиглэлүүд үерлэж байсан сэтгэгч эрдэмтэдийн хувьд чухам алтан гэхээр үе байжээ. Хятадын соёлыг баруунчлахыг эсэргүүцсэн уламжлалын бүлгийнхэн байхад, өрнийн либерал соёлыг авахын төлөөх сэхээтнүүд ч олон байв. Марксизм нь хөгжлөөр дорой буурай Хятадад тохирохгүй гэж сэхээтнүүд голдуу үзэцгээж ямар ч капитал баялаггүй байж юугаа адил тэгш хуваах вэ, үгээгүй хоосоноо “хуваалцах” хэрэг үү, ерөөс социалист хувьсгал гээч нь капиталист нийгмийг удиртгал болно гэх мэтээр хэлэлцэж байлаа. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны дараах Версалийн гэрээгээр барууны орнууд хятадад эдэлж байсан давуу эрхээсээ татгалзах хүсэлгүй байгаагаа харуулсан нь барууны чөлөөт үзлийг талархагч хятадын сэхээтнүүдийн урмыг ихээр хугалж орон даяар үндэсний үзлийг хөдөлгөж 1919 оны 5 сарын 4-ний жагсаал болон өргөжжээ. Энэ үед шинээр тогтносон ЗХУ-д коммунист хувьсгал ялсан нь ийм хувьсгал аж үйлдвэрийн хөгжлөөр буурай оронд ч амжилтанд хүрч болохыг харуулсан хэрэг болж. Бээжингийн их сургуулийн философийн тэнхимийн удирдагч Чэн Дүшиү, номын санч Ли Дажао нарын анхны марксистууд төрж, Ли Дажаогийн туслах Мао Зедун мөн тэдний үзлийг авч улмаар анхны коммунист үүрийг байгуулцгаажээ.
Хятадын онцлогтой социализм ба үндэсний үзэл: 1949 онд социалист замналыг сонгосон БНХАУ байгуулагдаж Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд “БНХАУ нь ажилчин ангиар удирдуулсан, ажилчин тариачины холбоонд суурилсан ардын ардчилсан дэглэмт социалист улс мөн” гэж тунхаглав. Капитализм нь социализмын угтвар нөхцөлүүдийг бүрдүүлдэг гэсээр байхад феодалын засгаас залгаад иргэний дайны хөлд олон жил үрэгдсэн үгээгүй ядуу хятад улс социализмруу тэмүүллээ. Зөвхөн хөгжингүй капиталист эдийн засгийн үндэс суурь дээр л социалист нийгмийг байгуулж болно. Капитализмыг алгасах гэж “зоримог үсрэлт” хийх нь сүйрэлд хүргэнэ хэмээн Маркс байнга цохон тэмдэглэсэн нь бий.10 Үнэхээр ч Маогийн диктатур, цаашлаад “соёлын хувьсгал”-аар хүнд үеийг туулсан агаад харин 1978 оноос Дэн Сяопиний харьцангуй прагматик бодлого залгамжилах болж энэ нь “муур хар байх цагаан байх нь хамаагүй хулгана барьдаг байх ёстой” зарчмын үндсэн дээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлийг сонгосон явдал байв. Гэхдээ энэ бол хятад социализмаас ухарсан хэрэг бус харин социализм + зах зээл болж үүнийгээ “Хятадын онцлогтой социализм” гэсэн томъёололд оруулсан билээ.
Маогийн засаглал, Дэнгийн засварлал, ЗХУ-ын задрал, нуралт зэргийг туулж өнгөрүүлээд эдүгээ ид бүтээн байгуулж байгаа тэрхүү “хятадын онцлогтой социализм” нь гадаадын ажиглагчдын нүдэнд бол барууншил, коммунист халхавч, хятад уламжлалын холион бантан болсон нэгдэл мэт харагдаж буй. Гэхдээ үнэхээр ч хятадын философичдын үзэж, итгэж буйгаар одоо хятадын философи нь барууны философиос авах гээхийг хослуулж байгаагийн зэрэгцээ өөрсдийн уламжлалт философийн шинэчлэл, суурин дээр орчин үеийн хятад хүн хятад нийгэмд зохицох түүний онцлогт тохирсон шинэ философи шинэ соёлыг бүрдүүлэх шилжилтийн хугацаанд явж байгаа аж. Гэхдээ энэ үзлийн зангилаа нь социалист марксист үзэл сурталын хажуугаар хятад соёл хятад үндэсний үзэл дээр илүүтэй суурилсан байх болов уу. Хятадын философичийн хэлсэн “Хятад эх оронч үзлийн хосгүй татах хүч, хятадын ард түмний бахархалт эрхэм соёлын уламжлалууд л өргөн олон түмний дунд ёс суртахууны болон оюун санааны тулгуур үнэт зүйлүүдийг дахин сэргээн мандуулж чадна … Хятадын уламжлалд үндэслэсэн цоо шинэ соёлыг бид бүтээх ёстой” гэсэн санаа өдгөө цагийн гол урсгал болоод байгаа билээ.

Зочин
зочин
зочин
Зочин
Batbold
Xacap
Моогий
Моогий
Моогий
Моогий
Зочин
b
Зочин
нэгэн зэлуу