ЗУУН МЯНГАН ХҮНД ПАРЛАМЕНТЫН НЭГ ГИШҮҮН
Сонгуулийн хуулиа батална гэж ёстой хонх, дамар, лам гурвын үлгэр болоод байна. Хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг биз дээ.
Сонгуулийн хуулиа батална гэж ёстой хонх, дамар, лам гурвын үлгэр болоод байна. Хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг биз дээ. Хоёр том нам хоёулаа намынхаа нэрээр санал авах пропорциональ руу орно гэж тохирч байсан юм. Ардчилсан нам "пропорциональ" руу явна гэхээр Ардын нам таг, Ардын нам пропорциональ руу явна гэхээр Ардчилсан нам таг, хоёулаа тохироод пропорциональ руу явна гэхээр жалга довоо аргадаж гарч ирдэг сулхан гишүүд нь гэдийгээстэй байсаар өдий хүрэв дээ. Нэр хүнд сайтай, элдэв хэл аманд ороод байдаггүй шинэ залуу, гэхдээ олонд танигдсан лидерүүд гишүүдийн хувьд пропорциональ тогтолцоог авахад айх юм алга гэж тооцож байна. Харин жалга, дов, нутаг ус, уул овоогоо аргадаж байж гарч ирээд сурчихсан хижээл гишүүдэд пропорциональ тогтолцоо халтай гэж тооцоолж уг хуулийг зуураад байгаа юм. Гэвч сонгуулийн хуулийг өөрчлөхөөс аргагүй байдалд эрхэм гишүүд орсон. Учир нь тойрогтоо ажилласан ч гэсэн ажиллаагүй эргэж очоогүй ч гэсэн эрхэм гишүүд болон УИХ-ын нэр хүнд сайнгүй байгаа. Тойргийг бүүр жижигсгэх нь цөөхөн сонгогчийг юугаар ч хамаагүй худалдаж аваад санал өгүүлчих аюултай.
Тийм учраас сонгуулийн хуулинд нэг УИХ-ын гишүүнд ногдох хүн амын тоог өндөрсгөж хот хөдөөд яг адилхан тоогоор байршуулдаг. Сүүлийн үед улс төрийн намууд ил далд уулзаж холимог тогтолцоо руу орохыг аажуухан түлхэж эхлэв. 50 гишүүн намын нэрээр, 26 нь шууд дэвшиж санал хураалгана гэсэн үг. УИХ 76 гишүүнтэй байна гэж Үндсэн хуулинд бий. Бүүр хар үгээр хэлбэл холимог тогтолцооны, 50 нь хоёр сая 700 мянган иргэнийг төлөөлнө. 26 нь бүс нутгийг төлөөлөх болно гэж ойлгож болно. Ингэхдээ 26 гишүүн тус бүр 100 мянган хүн амыг төлөөлөхөөр байгаа юм. Олон улсын парламентын жишгээр бол доод тал нь нэг сая иргэнийг парламентын шууд сонгогдсон нэг гишүүн төлөөлдөг байна. Харин хэт цөөн хүн амтай манайд бол ядахдаа нэг зуун мянган иргэнийг нэг гишүүн төлөөлөхөөр яригдаж байна. Нэг гишүүн доод тал нь зуун мянган иргэнийг төлөөлж чадаж байж жалга дов, нутаг нугын үзэл мөнгө тараадаг хэлбэрээс ангижирч чадна. Хэрвээ энэ яригдаад байгаа холимог хувилбар руу орох юм бол улс төрийн намууд намдаа санал чирч ирж чадах томоохон лидерүүдээ нэрээрээ өрсөлдөх 26-даа багтааж магнай босгон намынхаа саналыг олшруулна. Уншигчдадаа 2010 оны байдлаар тоологдсон хүн амын байршлыг танилцуулъя.
Хүн амын тооллого, байршил урьдчилсан дүнгээр:
1.Архангай 90986
2.Баян-Өлгий 89191
3.Баянхонгор 80858
4.Булган 58369
5.Говь-Алтай 56172
6.Дорноговь 59772
7.Дорнод 74473
8.Дундговь 45914
9.Завхан 71877
10.Өвөрхангай 112120
11.Өмнөговь 52306
12.Сүхбаатар 54852
13.Сэлэнгэ 101752
14.Төв аймаг 87909
15.Говьсүмбэр 14508
16.Увс 74733
17.Ховд 82204
18.Орхон 88705
19.Хөвсгөл 124613
20.Дархан-Уул 95043
21.Хэнтий аймагт 70143
22.Улаанбаатарт 1 сая 159899 хүн ам оршин сууж байгаа гэсэн тоо гарчээ.
Улаанбаатарын хүн амыг дүүргээр нь задалбал,
Хан-Уул 111561
Багануур 26905
Баянзүрх 264391
Налайх 31422
Баянгол 185058
Сүхбаатар 136889
Чингэлтэй 147403
Багахангай 3645
Сонгинохайрхан 252678 хүн амтай. Хүн амын байршлаар УИХ-ын нэг гишүүн 100 мянга гаруй иргэнийг төлөөлнө гэж тооцвол Улаанбаатараас УИХ-д 11 гишүүн сонгогдох учиртай. Харин аймгуудыг бүсчилж, УИХ-ын төлөөллийг сонгох нь илүү үр дүнтэй. Ингэснээр санал худалдаж авах сонгуулиас бодлого барих сонгууль руу шилжих анхны алхам байж болно. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар гаргаж үзвэл,
Баруун бүс (Увс 74733, Баян-Өлгий 89191, Ховд 82204)-ээс хоёр гишүүн,
Зүүн бүс (Хэнтий 70142, Дорнод 74473, Сүхбаатар 54852)-ээс хоёр гишүүн,
Хойд бүс (Хөвсгөл 124613, Сэлэнгэ 101752, Булган 58369)-ээс гурван гишүүн,
Өмнөд бүс (Өмнөговь 52306, Дорноговь 59772, Говьсүмбэр 14508)-ээс нэг гишүүн,
Төвийн бүс 1: (Завхан 71877, Говь-Алтай 56172, Баянхонгор 80858)-ээс хоёр гишүүн.
Төвийн бүс 2: (Өвөрхангай 112120, Дундговь 45914, Архангай 90986)-ээс хоёр гишүүн
Төвийн бүс 3: буюу хотын дагавар болон аж үйлдвэрийн бүс (Төв 87909, Орхон 88705, Дархан-Уул 95043)-ээс гурван гишүүн тус бүр нийт 15 гишүүн орон нутгийн иргэдийн төлөөлөл болох учиртай.
Намын жагсаалтад орсон 50 хүн бол яахав. Нэрээрээ дэвшиж байгаа манай томчууд ихээхэн санал аваасай гэж залбираад сууж байна гэсэн үг. Улс орны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд ч цаашдаа бүс нутгийн чанартай томоохон бүтээн байгуулалт хийх бодлогын хувьд ч тойрог томсгож аймгуудыг бүсчлэх нь улс орны хөгжлийн шинэ гарц болох талтай. Цаашдаа хэн дуртай нь буюу сум, дүүрэг хотын хуралд гарч ирж үзээгүй нэг мөнгөтэй баагий УИХ-д суух аргагүй болно гэсэн үг. Ядахдаа нэг гишүүн зуун мянган иргэдийг төлөөлөн парламентад суухаар холимог тогтолцоог урьдчилан танилцуулахад ийм байна.

Санаа
zuw
Зочин
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I
Зочин
uncle
Зочин
nutag devsger
МГЛ
МГЛ
Dn
Зочин
Зочин
Зочин
Зочин
buga