ХУВААРИЛАЛТ НЬ ШОГ БАЙНА, ЕРӨНХИЙ САЙД АА
Дэлхийн бүх автомашиныг “Бенз ба бусад” гэж хоёр хуваадаг гэдэг. Үүн шиг Монголын төр заримдаа ард түмнээ “төрийн албан хаагчид ба бусад нь” гэж ангилдаг.
Дэлхийн бүх автомашиныг “Бенз ба бусад” гэж хоёр хуваадаг гэдэг. Үүн шиг Монголын төр заримдаа ард түмнээ “төрийн албан хаагчид ба бусад нь” гэж ангилдаг. Машины тухайд PR-ын шинжтэй хошигнол бол, ард түмнээ хуваасан манай эрх баригчдын ангилал нь амьдралд бодитой хэрэгжүүлдэг хууль, шийдвэрүүдээр илрэх юм. Уг нь иргэдээ яс үндэс, шашин шүтлэг, өмч хөрөнгө, ажил мэргэжил, нас хүйс, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай. Хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх хуулийн зарчим ч бий. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмж, нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төрөөс даана. Хорин жилийн хугацаатай жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд зөвхөн төрийн албан хаагчид л хамрагдана. Жишээ нь, энэ өдрүүдэд УИХ-аар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын суурь эрхзүйн зохицуулалт төдийгүй өвддөг, эдгэдэг махан биетэй хүн бүхэнд хамаатай хууль. Тус салбар зах зээлийнхээ жамаар хөгжих, өнөөдрийнх шиг хуучнаараа үлдэх үгүй нь энэ хууль яаж гарахаас шууд шалтгаална.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бие даалгах, даатгалын санг тусад нь гаргах, өвчтөн даатгалынхаа хүрээнд эмчээ, эмнэлгээ өөрөө сонгодог болохыг олон хүн энэ хуулиас хүлээж буй. Харин эрхэм гишүүд төрийн албан хаагчдын гадаадад эмчлүүлэх замын зардалд зориулж Эрүүл мэндийн сайдын багцад төсвөөс хуваарилдаг мөнгөнд илүү санаа тавиад байгаа бололтой. Мэдээж, жирийн төрийн албан хаагчдад энэ мөнгө олдохгүй. Төрийн ордон, салбарын яамдаас холхон ажилладаг эмч, багш нар, орон нутгийнханд бол сураггүй. Ажилгүй иргэд, хувийн хэвшлийнхэнд бүр хуулиар хаалттай. Тэгсэн хэрнээ хуульд нийцүүлэн жилд дээд зиндааны төрийн албан хаагчид эсвэл тэдний үр хүүхэд, ах дүү нар болох 100-150 хүнд тус бүр дунджаар 2-3 сая төгрөгийг эмчилгээний замын зардал гэж олгодог байна.
Нийгэмд ажил хөдөлмөр хийж байгаа бүх хүмүүсийг ерөнхийд нь баялаг бүтээгчид ба бүтээсэн баялгаас хүртэгчид гэж хоёр ангилна. Төрийн албан хаагчид баялгаас хүртэгчид гэсэн хэсэгт багтана. Төрийн албанд ажиллах нь хүнд, хэцүү гэдгийг үгүйсгэхгүй. Тэнд шударга нь ч бий, хүнд сурталтан нь ч бий. Төрд ажиллах, зүтгэх нь нэр төрийн хэрэг байдаг байлаа. Одоо бол төрийн албыг цалин, хангамж талаас нь харж сонирхох нь илүү болжээ. Төрийн алба хэцүү, чимхлүүр учраас тэнд чадвартай нь шилэгдэн ажилладаг байсан бол одоо цалин өндөр, хангамж илүү учраас улстөрчдийн танил тал, ах дүү нар л төрийн албанд олноор шургалах болжээ. Гэхдээ баялаг бүтээгчид болон жирийн татвар төлөгчид нь баялгаас хүртэгчдийнхээ цалин хангамж, бас байртай болж байгаад нь барьцдаггүй. Харин тэдэнтэй дүйцүүлсэн, байг гэхэд дөхсөн цалин хөлс, бас боломжийг бусдад яагаад адилхан өгч болдоггүйг сайн ойлгодоггүй. Ойлгож амжаагүй байтал дараагийнх нь “ангилал” нь залгалаа.
Тавантолгойн хувьцаан дээр иргэдээ “компанитай, компанигүй” гэж хоёр хуваалаа. Ерөнхий сайд ч С.Батболд Тавантолгойн ордоос бүх ард түмэндээ ижил тэгш хувьцаа эзэмшүүлэхээ мэдэгдсэн. Тэр дагуу иргэн бүр 536 ширхэг хувьцаатай боллоо. Тавантолгойн ордыг анх 14-хөн гэр бүл, дараа нь 999 компани эзэмших гэж байсныг бодвол иргэн бүр 536 ширхэг хувьцаатай болох нь дэвшил. Гэхдээ л хуваарилалт нь шог юм. Жорж Оурвэллийн “Амьтны ферм” зохиолд “амьтан бүхэн тэгш эрхтэй. Түүний дотроос гахай бүр илүү тэгш эрхтэй” гэж өгүүлдэг. Тавантолгой дээр “монгол хүн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй, түүний дотроос хувьдаа компанитай нь бүр илүү олныг эзэмших эрхтэй” гэсэн зарчим үйлчиллээ. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн мэдэгдэж буйгаар Тавантолгойн нийт хувьцааны 10 хувь болох 1.5 тэрбум ширхэг хувьцааг 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан 50 гаруй мянган компанид эзэмшүүлнэ. Нэг компанид ойролцоогоор 30 гаруй мянган хувьцаа ногдох юм байна. Энэ нь компанигүй иргэний 536 ширхэг хувьцаанаас бараг 56 дахин олон гэсэн үг. Компанигүй нь 536 ширхэг хувьцаатаай байхад хувьдаа ганц компанитай нь 30 гаруй мянган хувьцаатай болно. Олон “охин” компанийн эзэн бүр олныг эзэмшинэ. Хэрвээ хүн бүр баялгийнхаа эзэн, тэдэнд ижил тэгш эрхтэйгээр хувьцаа эзэмшүүлэх Ерөнхий сайдын үг үнэн л юм бол энэ нь шударга хуваарилалт мөн үү. 536 ба 30 мянгааас дээш гэдэг нь “чамд долоо, надад долоохон” гэдгээс арай өөр сонсогдож байгаа биз. Үүнээс гадна Монголд өнөөдөр үнэхээр 50 гаруй мянган компани бодитой ажиллаж, татвараа төлөөд явдаг уу гэвэл, үгүй. Жижиг бизнес эрхлэхийн тулд дургүйд хүчгүйн эрхэнд байгуулсан, гэрчилгээнээс өөр өмчгүй, үйл ажиллагаа явуулаагүй учраас “Х” тайлантай компаниуд олонхи нь байгаа. Нэг компанид 30 гаруй мянган ширхэг хувьцаа ногдож, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэг доллараар тооцоход л хувьдаа ганц компанитай хүн 30 мянган доллар төлж байж хувьцаагаа авна. Жижиг ТҮЦ байгуулахын тулд, хувиараа засвар, үйлчилгээ үзүүлэх гэж “хүчээр” компани байгуулсан хүмүүс энэ дайны мөнгийг төлөх үү. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Монголд 67801 компани бүртгэлтэйгээс 55535 нь л тайлангаа ирүүлжээ. Эдгээрийн 23000 нь үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлантай, 10 мянга нь алдаг оног ажилладаг учраас татварын өртэй явдаг байна. Тэгэхээр өнгөн дэрээ 50 гаруй мянган компанид хувьцаа тараах ч, үнэн чанартаа мөнгөтэй 4-5 мянган компанийн эзэд л энэхүү 1.5 тэрбум хувьцааг цуглуулах гэж “алалцана”, цөөхөн хэдэн хүнд л Тавантолгойн 10 хувь төвлөрөх магадлал байна.
Компаниуд Тавантолгойгоос заавал хувьцаа эзэмших зайлшгүй шаардлагатай юм бол үүнийг иргэдээр дамжуулж яагаад болдоггүй юм. Компани гэдэг өөрөө иргэн. Компанийн үүсгэн байгуулагч, удирдлага, ажилчид бүгд л иргэд. Ингэж иргэдээрээ дамжуулж компаниудад хувьцаа эзэмшүүлэх нь хамгийн шударга хуваарилалт төдийгүй, газрын доорхи баялаг бүх ард түмний өмч, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг зарчимтай нийцнэ. Хүн бүр 536 биш, 1072 ширхэг хувьцаатай болно. Түүнээс бус, төрд бүртгэлээс өөр дансгүй, үүсгэн байгуулагч нь хоосон гэрчилгээнээс өөр өмчгүй компаниудад хувьцаа тараах нь улс төрийн хулгай. Санхүүгийн чадвартай цөөн хэдэн компанийн эздэд Тавантолгойгоос хувьцаагаар дамжуулж хулгай хийх боломж олгож байгаатай адил юм биш үү, Ерөнхий сайд аа. Хэрвээ ингэж нэгээс нь аваад нөгөө хэсэгт өгөх л байсан юм бол Тавантолгойг анх 14 компаниас авсны, дараа нь 999 компанийг оруулахгүй гэж шахсаны хэрэг гарах уу. Эсвэл тооны хувьд 14 ба 999-өө арай олон болгож байгаа хэрэг үү. Нийгмийн цөөнхөд үйлчилсэн иймэрхүү хуулийн тухай алдарт эдийн засагч Эрнандо Сото “аливаа хууль хүний эрхийг хамгаалахаас гадна нийгмийн олонхид үйлчилдэг байх ёстой. Цөөн элитэд үйлчилдэг хуультай, хууль нь бизнесийн болон шударга зарчимтай нийцээгүй бол түүнийг ардчилалтай, нээлттэй эдийн засагтай орон гэж үзэх боломжгүй” гэжээ. Хувьдаа компанитай 50 гаруй мянган хүнд бусдаас хэд дахин олон хувьцаа эзэмших боломж олгосныг нийгмийн олонхид үйлчилсэн, шударга зарчимд нийцсэн хууль гэж үзэх үү. 2.7 сая иргэн дотроо хувьдаа компанитай 50 гаруй мянган хүнийг нийгмийн цөөнх биш гэдгийг яаж ч үгүйсгэх гээд нэмэргүй байх.
Тавантолгойн 1.5 тэрбум хувьцааг компаниудад тараах хоёр шалтгаан эрх баригчдад байх шиг байна. Нэгд хувьцаа зарж мөнгө босгох, хоёрт “Монгол 999” компанийн шахалт. Тавантолгой бол мөнгөний гачаалтай, дутагдалтай төсөл биш. Дэлхийн анхааралд орчихсон, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан, харин ч мөнгөний илүүдэлтэй төсөл гэдгийг хүн бүр мэднэ. Сэтгүүлчийн хардах эрхээ эдлэхэд эрх баригчид магадгүй Тавантолгойн 10 хувийг Монголын компаниудад зарж босгосон мөнгөө өнгөрсөн сонгуулийн бэлэн мөнгөний амлалтадаа зориулах гэж байхыг үгүйсгэхгүй л юм. Тэгвэл харамсалтай л байна. Тавантолгойн тендер хойшоо сунасан, сонгууль ойртсон цаг хугацааны тохироо нь ийм хардлагыг төрүүлэхээс гадна хөрөнгө оруулагчдаас авна гээд байгаа урьдчилгаа төлбөр ч сонгуулийн популизмд зориулагдах магадлалыг өндөрсгөж байна. Харин “Монгол 999” компанийн шахалт бол ач холбогдол багатай. Хэрвээ компаниудын хувьцааг болиулж нэг хүнд 1072 хувьцаа тараахаар болбол 999-ийнхөн үүнийг хүчтэй эсэргүүцэх ч үгүй, эсэргүүцээд ч нийгмийн дэмжлэгийг сүртэй авахгүй байх. Ер нь анх ийм нэгдэл байгуулагдаагүй бол компаниудад хувьцаа тараах санаа эрх баригчдаас гарахгүй ч байсан байж магад. Зөвхөн 999 компанид хувьцаа тараахгүй гэсэндээ л бүх компанид өгнө гэх хавтгайрсан улс төр энд явчих шиг болсон. Хэдэн жилийн өмнө гишүүн Н.Батбаяр зэсэн дээр гэнэтийн ашгийн татвар тогтооход Ардын намынхан алтан дээр бас тогтоож автор хуваалцсан. Үүн шиг л, Гэнэтийн ашгийн татварын барьцаатай төсөөтэй гэнэтийн энэ шийдвэр нь Тавантолгой дээр бас гэнэтийн бэрхшээлүүд олныг гаргана даа. Үүсгэн байгуулагчид, эзэмшигчид нь компаниа булаацалдана, гадаадын хөрөнгө оруулалттай нь шахагдана. Энэ бүхний эхлэл болгож сүүлийн үед хэвлэлээр элбэг үзэгдэх болсон “2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулсан компани худалдаж авна” гэсэн шинэ төрлийн зарыг Тавантолгойн ажлын хэсгийнхэн тоолж нэг үзээсэй. АН-ын зарим залуус “Ерөнхий сайдыг Тавантолгойн ашгаас гэр хорооллынхонд хоёр өрөө байр үнэгүй өг, чадахгүй бол огцор” гэх мэтээр хийрхэж хөгжлийн том хөшүүргийг хаврын улс төрийн синдром болгочихсон л тууж явна. Улс төрийн зорилготой ийм хийрхэл эрх баригчдад шог л сонсогдож байгаа нь мэдээж. Тэгвэл иргэдээ компанитай компанигүйгээр нь ялгаварласан хувьцаа хуваарилалт нийгмийн олонхид бас шог л санагдаж байна.

zochin
I san ju
Ард
Zochin
Зочин
chiko
bolor
Иргэн
зочин
gadaadaas
korea
gaihagch
irgen
Зочин
nsbg
Хүн бүр тэгш эрхтэй байх ёстой
SSS
монгол
Алт
ganba
Зочин
Маш зөв
Зочин
Зочин
Pkxny
bat
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ZZ
Зочин
Зочин
zochin
kkk
XARAAL IDMER
Ganbat
Darii
vnen
иргэн
111111111
Yostoi zuv
YES
MCS
ok
Bek
Зочин
АРАЙ Ч ДЭЭ
Болор
Naraa
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
SHOTENRO
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин