САЙД НАМАА АМЖИЛТТАЙ ЯЛАГДУУЛБАЛ ДАРАА НЬ ШАДАР САЙД БОЛНО
Ардчилсан нам үүсэн байгуулагдаад УИХ-ын сонгуульд дангаараа бол нэг ч удаа ялж үзээгүй.
Ардчилсан нам үүсэн байгуулагдаад УИХ-ын сонгуульд дангаараа бол нэг ч удаа ялж үзээгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд бол ялж үзсэн. Орон нутгийн сонгуульд ялангуяа Улаанбаатар хотод бол тогтмол будаа, 20 жил үсгүй хусуулсан түүхтэй. Гэхдээ л иргэдийн итгэлийг хүлээж чаддаг том нам. Ардчилсан нам ялагдаад л урагшгүйтээд л явахад ард түмэн итгээд л санал өгөөд байдаг. Бөхөөр зүйрлүүлбэл Ардын нам унагаад, Ардчилсан нам унаад сурчихжээ. Намын том жижгийг нэг тодорхой тоон хэмжүүр хүний нөөцөөр хэмждэг.
Хэсэг, баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хот, Засгийн газар, УИХ, бүх шатны хурал, засаглах байгууллагуудад өрсөлдөх чадвартай 20-25 мянган хүн, хүний нөөц хэрэгтэй болдог. Тэгвэл 20-30 мянган боловсон хүчин зэрэг гаргаад сонгуульд сойх бэлтгэх чадалтай нам Ардын нам, Ардчилсан нам хоёр л байгаа нь ойлгомжтой. Цаашдаа ч улс төрийн тавцанд энэ хоёр л алт, мөнгөн медалийн төлөө тоглоно. Нийгэм хөгжиж, хүн бүр өөрийгөө чирээд явах чадалтай болохоор дугаар хорооны иргэнээс авахуулаад Ерөнхийлөгч байсан хүн хүртэл улс төр сонирхож өвчигнөхөө болино доо. Харин хоёр том нам бол хариуцлагатайн дээд хариуцлагатай бас өөрийгөө байнга цэвэрлэж байх ёстой. Харин Ардчилсан нам дандаа ялагдаад л чулуу өшиглөсөөр байгаад зүрх нь үхчихжээ. Тэгээд мөнгөн медаль авсан ч ажилтай явах эрдэнийн хувь хишгээ хүртэхээр Ардын намтай очоод наалдчихав. Гэхдээ цөөн хэдэн овсгоотой нь сайд, дэд сайд, ганц нэг агентлагийн дарга нар арын хаалга биш "Алтангадас"-ын халаас "Алтантуяа"-гийн хаалгаар багтаж ядуурлаас гарлаа. Бусад нь хорин жилийн "лаазчин" (Хувиараа юм хийж чадахгүй төрд ажиллах хүсэлтэй хүн Г.Д) хэвээрээ байсаар. Улс төрийн сонгуулийн муу сайн бүх юмыг Ардчилсан нам эхлүүлдэг, Ардын нам боловсронгуй болгож гүйцээж хэрэгжүүлж ирсэн түүхтэй.
Ардчилсан нам дотроо марафон, ротаци явуулдаг. Мөнгө авч нэр дэвшүүлдэг, тойргоо зардаг, урвадаг шарвадаг, архи дарс тараадаг, санал худалдаж авдаг, өөрөө намын удирдлагад орохын тулд доод шатны намын гишүүдээ худалдаж авдаг, хувийн тоглолт хийдэг, хоорондоо хэзээ ч эвлэрэхгүй дайсан болцгоодог аргыг хорин жилийн турш хийж тэрийгээ нэг муухан нуудаг юм. Гэвч дийлдэхээ больсон. Саяхан болж өнгөрсөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар (ҮЗХ) ротаци явуулахгүй гэж шийдсэн нь ганц аврал нь боллоо. Энэ нь дүрмийн хүрээнд хувийн тоглолт хийдэг, зөвхөн сайдын суудлын төлөө увайгүйтдэг, улс төрийн гаж донтнуудыг хааж өгөх явдал болов. Шинэ дүрмээр фракцуудыг бодитойгоор зарлах явдал юм. Хамгийн анх Х.Баттулгын "МоАХ" фракц зарлагдав. Зарлаагүй болохоос З.Энхболдын "Ардчилсан хүчний холбоо" бодитой бий. Лу.Гантөмөрийн залуучуудын бүлэглэл цахиур хагалах гээд гараад ирсэн байж байдаг. Хуучин МҮДН-ийнхэн бэлтгэгдсэн хүний нөөцтэйгээ байгаа. Ил далд эдгээр дөрвөн фракц нийлээд ч "Алтан гадас"-аа дийлэхээ больсон. Хэрвээ сая ротаци явсан бол Ардчилсан нам дараагийн сонгуульд орох эдийн засгийн тамираа алдах байсан нь лавтай. Зөвхөн "Алтангадас"-ын сайд нар голдуу томчууд өөрсдийнхнийгөө намын удирдах байгууллагад шургуулахын тулд 25 сая доллар босгоод байлаа гэж тус намын удирдлагууд мэдээлжээ. Харин МоАХ, АХХ, МҮДН, Залуучууд дөрөв нийлж ротацийг болиулж чадсан төдийгүй, газар болгон шахуу хоёр нам, хоёр тамга болоод байгаа анхан шатны намын дарга нэр зүүсэн, тойргийн ченж нартай эхнээс нь хариуцлага ярьж гар бариулав.
Одоо гол бодлого Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат дээр анх удаа зангидагдаж номондоо орж ядаж байна. Генсек Д.Эрдэнэбат, Нийслэлийн намын дарга Ш.Түвдэндорж хоёрын гарт Ардчилсан намын ирэх сонгуульд ялах ялагдахын дэнс, шинэ дүрмийн хувь заяа атгагдаад байна. Гэтэл Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж нар болон ирэх сонгуульд нэр дэвшүүлэх шинэ дүрэм нам худалдаж сайдын ченж хийгсдийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Эрүүл улс төрд бол нам нь ялбал сайд болно гэдэг. Харин өнөөгийн Ардчилсан намд намаа ялагдуулбал сайд болдог эсрэг хууль үйлчилдэг болсон. Намаа ялагдуулж өөрөө УИХ-ын сонгуульд ялагдаж сайд болсон карьерчдыг уншигчид сайн мэдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, хаа л бол дарга сайд болчихдог Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда гээд сайд гэхэд намын гишүүд нь тэдний өмнөөс ичиж үхмээр гарууд бас байна. Саяхан Ардчилсан намын удирдлагууд Дундговь аймаг явж "Монгол хүн 2020" хөтөлбөр, шинэ дүрэм, зовлон жаргалаа ярьж байж намынхныгаа эвлэрүүлжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх дараа нь Дундговийн Ардчилсан намынхантай уулзаж шөнө нь 12 цагаас хойш хуралдуулж намын бодлогыг нь ёстой нэг будаа болгосон тухай Дундговиос ярьж байна. Сайд Л.Гансүх сум болгонд таван сая төгрөг, хүн болгонд 500 мянган төгрөг өгч дэмжих хүнийг нь зааж зуран дүрэм бус хурал хийлгэж ёстой нэг самрав гэнэ. Сайд намын ченж Л.Гансүхийн Дундговийн Ардчилсан намын дарга болгож намаа ялагдуулах гэж зүтгүүлээд байгаа нөхөр нь ядаж 2008 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон Х.Наранхүүгийн менежер, бие төлөөлөгч С.Од-Эрдэнэ гэдэг залуу байдаг гэв. Л.Гансүхийн мөнгөний хуралд тэр шөнө 41 хүн цуглаж ёстой нэг гялайжээ. Энэ нь Л.Гансүхийн хармаалж явдаг мөнгө юун сая доллараар хаус авах (Сая доллараар хаус аваагүй 150 сая төгрөгөөр хаус авсан гэж хоёр сэтгүүлчийг шоронд хийхээр захиалчихаад байгаа. Г.Д) Харин мань эр төгрөгийн биш, долларын тэрбумтан юм биш үү. (Энэ мэдээллийг 1996-2000 онд Дундговь аймгийн Засаг дарга байсан Ж.Хүүхэнбаатар нарын хүмүүс хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Г.Д) Ардчилсан намын Д.Нямхүү сайд ч гэсэн нам дотор хувийн нам төрүүлж (Кровон нэртэй гэсэн) Сүхбаатар дүүрэг, нийслэлийн намаар тоглож явна. Бас намаа ялагдуулж чадвал УИХ, ядвал Нийслэлийн намын даргад санаатай юм байх. Ардчилсан намын нэг хэсэг нь эвлэрүүлэх ая эвийг нь олох гээд ядаж явахад, унасан ч сайд болох аргаа олсон нөгөө хэсэг нь задалж буталж хаяад, мөнгөөр зодоод Ардчилсан намын шинэ дүрэм ширүүн эсэргүүцэлтэй тулж байна. Ардчилсан намын шинэ дүрэм, яагаад нам дахь албан тушаалын ченжүүдийн дургүйг хүргээд байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Шинэ дүрэмд нам нь ялагдах юмуу, мань нөхдүүд өөрөө УИХ-д санаархаад годройтсон л бол юун сайд , дарга болох харин ч та дахин битгий санаархаарай баяртай гэсэн эрүүл заалт орсон юм байна. Намаа ялагдуулж, өрсөлдөгчөө ялуулж өөрөө сайд болдог өвөрмөц нэгэн туршлага Ардчилсан намд амь бөхтэй байна. Сайд намаа амжилттай ялагдуулбал дараа нь шадар сайд болно.