ГАМШГИЙН ДААТГАЛ
Ихэнх улс оронд иргэдийнхээ орон гэр, машин, эд хогшлыг байгалийн гамшгаас даатгуулсан байхыг шаарддаг.
Ихэнх улс оронд иргэдийнхээ орон гэр, машин, эд хогшлыг байгалийн гамшгаас даатгуулсан байхыг шаарддаг. Эд хөрөнгийн даатгалыг төрийн биш, хувийн компаниуд хариуцдаг бөгөөд жижиг компаниуд эрсдэлээ цааш нь том компаниудад давхар даатгуулдаг. Давхар даатгалын компаниуд (reinsurance) маш том, голдуу тив дамжсан санхүүгийн нэгтгэлүүд байдаг. Монголд ч гэсэн орон сууцны зээл авч байгаа, эсвэл хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө түрээсээр авч байгаа бол тухайн хөрөнгийг гал, ус, газар хөдлөлт, гэнэтийн бусад ослоос даатгуулсан байхаар гэрээндээ заадаг. Ер нь бол байгалийн гамшгаас болж хувийн болон нийгмийн эд хөрөнгөнд учирч болох бүх эрсдэлээс урьдчилан хамгаалах ганц хэрэгсэл бол даатгал.
Японы зүүн хойд эргийн 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүссэн цунамид устгуулсан, эвдэрч хохирсон хөрөнгийн 17 хувь нь газар хөдлөлийн эсрэг даатгалтай бөгөөд даатгалын компаниудын төлөх ёстой хөрөнгийн хэмжээ 35 тэрбум доллар болж байгаа тухай Америкийн AIR группийн шинжээчид мэдээлжээ. Үргэлж чичирхийлж байдаг энэ арлын оронд газар хөдлөлтийн даатгалын хураамж их өндөр учир хүн бүр даатгуулж чаддаггүй . Тийм ч учраас энэ төрлийн үйчилгээ түгээмэл болж чадаагүй боловч хүн амын бараг зургааны нэг нь газар хөдлөлтийн даатгалтай байжээ.
Японы газар хөдлөлт нь даатгалын компаниудад учруулсан хохирлоороо хүн төрөлхтний түүхэнд айхтар гамшиг учруулсан Катрина хар салхины дараа (100 тэрбум) орж байна. Японд учирсан үндсэн хөрөнгийн нийт хохирлын 35 тэрбум долларыг төр засаг нь биш, олон улсын даатгалын компаниуд хамтран нөхөн төлнө гэсэн үг. Олон улсын томоохон хөрөнгийн бирж дээр даатгалын компаниудын хувьцааны үнэ унаж эхэллээ. Munich Re, Allianz, Swiss Re, Hanover Re, Admiral, RSA, Prudential зэрэг даатгал болон давхар даатгалын компаниудын хувьцааны үнэ газар хөдөлсөн өдөр 1.1- 5 хүртэл хувиар доошиллоо.
Хэдэн долоо хоногийн өмнөхөн Шинэ Зеландад болсон газар хөдлөлтөөс 10 тэрбум, Ойрхи Дорнодод өрнөөд байгаа бослого тэмцлээс 8.0 тэрбум долларын алдагдлыг олон улсын даатгал болон давхар даатгалын систем хүлээгээд байсан юм. Ямар ч гэсэн аливаа осол гамшиг тохиолдоход эд хөрөнгөө даатгуулсан бол гарз хохирлоо нөхөн төлүүлдэг даатгалын тогтолцоо бараг бүх оронд байгаа бөгөөд заримд нь даатгалын төлбөрийг хийж дуусах хугацаа, мөн гэр оронгүй болсон тохиолдолд өөр газар амьдарсан зардлыг нь даахыг хүртэл хуулиар заасан байдаг.
Даатгал нь санхүүгийн зах зээлийн хамгийн том хэсгийг бүрдүүлдэг хөрөнгө юм. Даатгалын хуримтлал нь хөгжсөн орнуудын хөрөнгийн зах зээлийн тулгуур яс, үнэт цаасны арилжааг идэвхжүүлдэг хөшүүрэг болдог. Тэгээд ч томоохон даатгалын компаниудын хувьцаа харьцангуй тогтвортой, урт хугацаатай хөрөнгө оруулалтын сангуудаар байрладаг. Аль ч улс орны нийгэм, эрүүл мэнд, тэтгэврийн болон эрсдэлийн даатгалын сангууд нь тухайн орны хөрөнгийн зах зээлийн цөмөөс гадна эрсдэлийн удирдлагын баталгаат эх үүсвэр нь болдог.
Тэгвэл Монгол Улсын маань энэхүү даатгалын хөрөнгө хаана хуримтлагдаж, хэдий хэр өсөж байдаг юм бол оо? Энэ асуултыг Монголын иргэд, түүний дотор “Үйлдвэрчний Ганбаатар” тэргүүтэй төрийн бус байгууллагууд тавьсаар байгаа боловч төр засгаас тодорхой хариулт нэг л өгөхгүй явсаар байна. Монгол Улсыг байгалийн гамшиг дайрахгүй гэсэн баталгааг хэн ч өгөөгүй. Ер нь Монголд хэчнээн тооны үл хөдлөх хөрөнгө байдаг, түүний хэдэн хувь нь даатгалтай вэ?
Хөрөнгө даатгалтай байхын тулд наад зах нь бүртгэлтэй байх ёстой. Тэгвэл үндсэн хөрөнгийн хэдэн хувь нь бүртгэлтэй вэ? Иргэдийнхээ хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, эд хөрөнгийг нь даатгуулж эрсдэлээс хамгаалах цаг аль хэдийнэ болжээ. Энэ тухай Монголын эдийн засгийн ноднингийн чуулга дээр нэрт эрдэмтэн Х.Сото сануулж, энэ жилийн чуулганы үеэр зөвхөн эрсдэлийн удирдлагаар бүтэн салбар хуралдаан хийсэн билээ.
Монголчууд бид хот хөдөөгүй уул уурхайгаар хэнхэглэн хөөцөлдөхийнхөө хажуугаар аль ч улс оронд хэвийн ажиллаж байх ёстой эрсдэлийн удирдлагын байгууллагууд, түүний дотор даатгалын тогтолцоог шуурхай бүрдүүлж, зах зээлийн зарчмаар нь ажиллуулах цаг нэгэнт болжээ. Байгалийн гамшиг хэзээ ч хэлж ирдэггүй шүү дээ. Төр засаг нь сонгуулиар солигддог ардчилсан оронд нийгмийг эрсдэлээс хамгаалах амин чухал хэрэгсэл болсон даатгалын найдвартай бүтцийг тогтоох нь аль ч Засгийн газрын онцгой үүрэг билээ.
PS: Японы ард түмэнд гамшиг тохиолдож олон хүний амь нас үрэгдсэнд гүн эмгэнэл илэрхийлье. Япон хүний тэсвэр зориг, сэтгэлийн тэнхээ, эв нэгдэл үнэхээр гайхал, хүндлэл, бахархал төрүүлж байгааг дашрамд дурдсу.