Оны шилдгүүдээ тодрууллаа би
За ”оны”-нуудаа тодруулы даа сайхан. Он ч солигдох нь.
За "оны"-нуудаа тодруулы даа сайхан. Он ч солигдох нь. Эртхэн бичжаахгуу бол ганцаараа оны юмгүй суужаах вий. Жагсаачxуу ингээд:
-"Оны дебют эх оронч"-оор дуучин Жаавкаа маань магнайдаа тоосгүй сапхийтэл орж ирлээ. Тэр монголоо алдахгүйн тулд халбага сэрээ, 00-н цаас, чийдэн, бандааш, цаг, утас зэргийг хэрэглээнээсээ таягдан хаях нь тодорхой болсон.
-"Оны борооны дараах мөөг"-өөр манай бөөнүүд шалгарав. Тэд арьсан дээр гарсан ямар нэг яр шиг л үсэрхийлж байна. Удахгүй энгийн хүнээ хуруу дараад тоолж эхлэх нь бидэнд арай амар болох байх.
-"Оны хөөрхөн ааштай хүн"-ээр яахын аргагүй экс ерөнхийлөгч Энхбаяр маань шалгарч байна. Тэрээр сонгуульд балраад ирснийгээ мэдэрсэн даруйдаа " өө ялагдсоон ялагдсан тийн, хихи" гэж хэлсэн юм. Мөн "нөхөн"-д ч гэсэн хөөрхөн аашаа гаргаж нэрээ татсан билээ. Аргагүй л нуур нугас.
-"Оны эвэрхий тэвштэй хүн"-ээр экс тэргүүн хатагтай Цолмон маань тодорч байна даа энд. Гэхдээ иx савны ёроол харагдатлаа хэдэн үе. Алзкуээ хөө
-"Оны сэргэлэн Пи-Арчин баагий"-гаар гишүүн Сайханбилэг шалгарлаа. Сайханбилэг хүү дүүгээ гал түймрээс аврангуут гишүүн маань самбаачилж ирээд уулзаж батиараа татуулж энд тэнд бичигдэж энтэр. Бусад гишүүд шүүрс алдаж байгаа даа. Ухаан нь одоо, "күй нэг Арвин гэдэг охин уснаас хүүхэд аварчхад яадаг байнаа!" ч гэдиймүү.
-"Оны нударган зодооч"-оор.... заза хэлээд яахын мэджаагаам чинь. Заза хэлчдиймүү, энэ чинь албан ёсны бичлэг тэгж яриул. Энэ номинацид үнэхээр Хүрэлсүхтэй өрсөлдөх аавын хүү гарсангүй ээ. За найрагч Галсансүх нэг үзүүл үзий гэсэн ч бараадсангүй. Номинацийн эзэн маань үсээ илэхээр гараа өргөнгүүт л хажуудах хүмүүс нь гар мараараа хаах гэж зангадаг болсон гэнэ лээ.
-"Оны хүлээлэг үүсгэж буй хүн"-ээр шинэ ерөнхийлөгч Элбэгээ маань тодорлоо ингээд. Хоёр арууны зургаан сая Чингисдээ "ямар нэг юм хийнэ" гэж ам гараад саналы нь авцан. Одоо тав арууны хоёр сая нүд өөрий нь хараа л байдаг. Гошгорчоогүй байгаа гэсэн шум явах л юм. За жил ч болоогүй байна доо, шоокноосоо л дөнгөж гарчаагаан байгаа биз.
-"Оны бяртай хүн"-ээр томоос том 2 ч банкийг гуд татаад унагацан "Монгол газар"-ынхан маань шалгарлаа. Өөрөөсөө ч болоогүүм гэнэ лээ дээ хөөрхий.
-"Оны хоноц"-оор нөгөө айл айлд хоноод яваад байдаг залууг залчлаа. Хүн хүн янз бүр: Тулга гэдэг нэртэй хэрнээ пилээтэг шиг халуун сэтгэлтэй хүн байдаг байхад, Тэнгис гэдэг нэртэй хэрнээ исткаан ус шиг л тархитай хүн бас байхым. Гэж шуугиж байна лээ Гамбууш гэдэг хүнийд хоносных нь дараа.
-"Оны шархаа нөхсөн хүн"-ээр энэ жил 76 хүн шалгарлаа даа. Тэрбум төгрөг ч голох юм биш шүү. Шингээлтэндээ л авьяасаа гарган даа одоо. Тухайлбал, 100 саяар нэг пакрийшгаар хийсэн савлуур босгож, 200 саяар хэд гуруун зулзган мод суулгаж (модоо үндэсгүй нь авбал илүү хямдхан гэдгийг мэджаагаа байгаа?), 300 саяар худаг ухуулж, 400 саяар дунд сургуулийн ахлах ангийнханд зориулсан нөхөн үржихүйн хичээлийн палкаатууд хэвлүүлхийм байгаан.
-"Оны уралдаан"-аар зөн билгийн тулаан шалгарав. Нэвт нэвт харна даа харин чиг. Гү энэ "хэцүү анги" кино яаж дуусxын болоо асуучxын сан.
-"Оны өвчин"-өөр N1H1-ийг тавий гэж бодсон чинь экс прэмьер министрийн С вирус санаанд ороод болдгүэ. Аль илүү зардал гаргасан нь л энэ номинацийн азтай эзэн болно доо.
-"Оны хамгийн азтай"-гаар сониноос энэ жил тэтгэвэр тогтоолгосон ямаанууд шалгарчлаа. Адтай хогнууд шүү, яаж тэгж хүний сэтгэлийг татаж чаддаг байнаа. .
-"Оны заяа нь хаясан"-аар тэгсэн чинь харин тэтгэвэрээ хасуулсан хүүхдүүд шалгарч байхым. Энэ УИХ-н гишүүдээ зөвхөн царайгаар нь хүн гэж тогтоох ер нь учир дутагдалтай байна уу гүй юу? Генийн шинжилгээ хийж байвал яасийн!
-"Оны нэрэлхүү эрс"-ээр хилийн байлдааны баатрууд тодров. Дадаандаж тоглох гэж байгаад нэг нь чадрангуут нэрэлхээд анхнаасаа тэгэх гэж байсан юм шиг цаашаа нядлаад явцийм шиг байгаан.
-"Оны өвөрмөц хоолны жор"-оор нэг хүнийг архинаас гаргаад өгий нааш ир гэж хэлээд амьдаар нь боодог хийж амжсан хүний мах идэгч нэгэн бөө шалгарч байнаа. Махыг амьдаар нь шууд шарж иддэг өвөрмөц хоолны урлаг ч байдий шүү энд тэнд.
-"Оны андуурсан ойлголт"-оор "Авилгатай Тэмцэх Газар"-ынхны нэр шалгарав. Үүнийг "аавтайгаа унших ном" гэдэг шиг уншаад үзнэ үү. Тиймээ тэднийг хүмүүс авилгын эсрэг тэмцэнэ гэж төөрөлдөж явж. Харин тэд авилгатай хамтран өөрсдийнхөө ядуурлын эсрэг тэмцэхээр байгуулагдсан газар байсан нь улам бүр ил болсоор байна.
Заза энэ хүргээд алдчлаа. Дараа нь үргэлжилж магадгүй. Оны бусад хүн, үзэгдэл, юмсаа тодруулнаа.
Тулга
Zochin
panda
nami
nami
nami
Зочин
anchan
hehehe
rammstien
bg23
Болд
alsoon
turuu
deegii
Давгүй шүү
ok
Зочин
zochin
oo
ineed hyrehgyi l banashd
111
Sunday
Sunday
dondov
Т.
Mongol
Зочин
your avid reader
boljiin
Зочин
МАХН-ын биш зочин
ÌÀÕÍ-ûí áèø çî÷èí
he he
Zolboo
hm
Зочин
ygyi
tuya
оны ухаажсан хүн
гоё шоо
unaga
oyu
Зочин
kkkkkkkkkk
Зочин
Shuumjlel
BC
Badman
Badman
nice
bibolbi
Зочин
haha