Тэнэглэхэд хязгаар байгууштай
Шүрэн хөөрөг бөөр нурууны өвчинд сайн. Шижин хүнд чүнчиг норов ээлтэй.
Шүрэн хөөрөг бөөр нурууны өвчинд сайн. Шижин хүнд чүнчиг норов ээлтэй. Сонин дээр “Монгол 2015 онд хиймэл дагуул хөөргөнө” гэсэн гарчиг байх юм. Хогийн шүүрээ импортоор авдаг улс хиймэл дагуул хөөргөх нь үү гэж гайхвал, манай хөрөнгөөр Япон хиймэл дагуул хөөргөж, бид ашиглах янзтай. “Монгол 2015 онд хиймэл дагуул хөөргөнө” гэсэн гарчгаа эргээд нэг тунгаа. Гэхдээ энэ юу ч биш. 60-аад оны эхээр хөдөө нэг сумын төвд майжиг цагаан байшингийн ханан дээр их том лоозон бичсэн байв. Юу гэж бичсэн гэж санана. “БНМАУ газар дор болоод далайн ёроолд цөмийн зэвсэг турших үүргээ нэр төртэй биелүүлж байна” гэсэн байж билээ. 1963 онд Зөвлөлт Америк хоёр тийм гэрээ батласан санагдана.
Шог зураач А. Гүрсэд агсан баруун аймгуудаар явж ирээд аж ахуйн аргаар хөдөөнийхөн ямар барилга барьж буйг ярьсан юм. Нэг сумын зочид буудлын коридороор эхлээд гурван хүн зэрэгцээд явж байснаа нэг нь багтахаа болиод хоцорч араас нь дагана. Үлдсэн хоёр нь цааш зэрэгцээд явдаг ч сүүлдээ нөгөө гудаа нарийссаар хоёр хүн чихцэлдээд багтахаа больж, нэг нэгээрээ цуварч явдаг гэнэ. Гудаа ингэж нарийсаад зогсохгүй ханыг нь овон товон цүлхгэр шавардсанаас шув шулуухан гудааны нэг мухраас нөгөө мухрын хаалга харагддаггүй байшин хөдөө урлажээ гэж хошигнож байж билээ. Эртний барилга ч яамай эдүгээ улс төр ямар ухаанаар “баригдаад” байна аа? Бидэнд ухаан сууж уу?
Жанжин Сүхийг минь хятад гэлээ гээд дэлбэрэх дөхсөн хүмүүс телевизээр уухилж эхлэв. Сүхбаатарын эцэг Дамдинг өврөөс орж ирсэн үзэмчин гэсэн болохоос хятад гэж хэн ч хэлээгүй. Тиймээс үзэмчин маань монгол биш хятад юм уу? Сүхбаатарыг үзэмчин гэсэн биш, үзэмчин хятад болох нь илрэв үү? Үндэсний осолтой эмзэг асуудал ч бослоо доо. Үзэмчинг хятад гэж буй нөхөд муусайн үзэмчинг нөгөө хас тэмдгээр гангарсан омгорхог догшин залуусаар нүдүүлэх вий, яадаг билээ. Өвөрлөгчөөс орж ирсэн гэдэгт ямар гомдол агуулагдаж буй нь ойлгогдохгүй байна. Манжийн үед ар өвөр хоёрын хооронд хилийн зурвас байгаагүй учир нааш цааш явагчид хаагуур хилийн дээс тавигдана гэж урьдчилан мэдэх билээ. Үзэмчингүүд минь, та нар ингээд МАН, МАХН хоёрын салалтын уршгаар хятад болдог байжээ. Нинжа ченж хас тэмдэгтэн гээд амраахгүй дээ.
Сүхбаатарыг муулах нүгэл шүү. Улаан оросын бичиж өгсөн түүх бол түүх биш. Мэхэлсэн худал түүхийг хаяад өөрийнхөө үнэн түүхийг бичих тэнхээ бидэнд нь уг нь бий. Ингэхийг хүсэхгүй байгаа нь хачин. Манай эх орончид Улаан оросын хар санааг эхлээд танилгүй тэдний урхинд орсон. Дараа нь нөхдийгөө дайсан гэж албал амьд үлдэх цор ганц зам Сүхбаатарын үеийнхэнд бүгдэд нь ав адилхан тулгарсан. Сүх гэдэг чинь харанхуй үеийн гэнэн балчир хөвгүүн шүү дээ. Чойбалсан Сүх хоёрыг оросууд сайхан үгээр хуурч, коминтерний агент болгож, ам өчгийг нь авч л дээ. Баримт нь архивт үлдсэн нь яамай. Угийн сэргэлэн Сүх яваандаа улаан оросынхоо хэн болохыг таниад, мөн цагаантныгаа хөөчихвөл, тэр даруй Хүрээг орхино гэж ам тангараг өгч орж ирсэн улаантнууд дээрэм тонуул хүчирхийлэл эрээ цээргүй үйлдэж эхлэхэд Сүх дургүйцэж, коминтерний үүргийг орхиж, ард түмнийхээ талд тэмцэж эхэлтэл түүнийг устгажээ. Би бээр ийм л таамагтай хүн. Надтай ижил бодолтой монгол цөөнгүй байх. Ийм хувь заяатай Сүх хэмээх балчир залуугаа бид гомдоож болохгүй. Нүгэл болно. Сүхбаатар гэнэн томоогүйдээ Бодоог устгах улаан оросын хуйвалдаанд санамсаргүй урхидуулсандаа маш их гэмшиж, бараг сэтгэл санааны өвчтэй болж, мөрийтэй тоглоомонд донтож, хэнд ч хэрэггүй, замаа алдсан нэгэн болж амь мултрах гэж баашилж явсныг өдгөө хэн “үгүй” гэж батлах юм бэ. Сүхбаатарын гарын үсэгтэй баривчлах бичгийг Бодоо үзээд Сүх дүүдээ гомдох охор хүн биш. Нэгий нь нөгөөгөөр бариулдаг орос арга хавтгайрсан цагт энэ бол хэнд ч ил дол болсон гамшиг. Зохиолч Д. Нацагдорж шоронгоос түр суллагдаад байхдаа зах дээр шал согтуу өмдөндөө шээчихсэн салгалж явахдаа нөхөддөө та нар над шиг ингэж яв, тэгэхгүй бол баривчлагдана шүү гэж аминчлан захиж байсан гэдэг. Бодоо албаа хаяад зугтаж мал малласан. Данзанг гэргий нь хэдэн үхрээ туугаад Орхондоо очъё, чи минь алуулчих байх шүү гэж байсан. Харин дилба хутагт л оргож чадсан аж. Чойбалсан том улаан хавханд лав хавчуулсан лайтай хүн. Цэдэнбалын хувь заяа ч эмгэнэлтэй. Бид түүхээ нарийн тунгааж, аль эрт болъщевик чекистүүдийн зохиосон тэнэг балай түүхийг биширч, ялангуяа ХХI зууны цэцэг цэврүү шиг хойч үедээ залгамжлуулах гэж улангасвал шившгийн шившиг болой.
Үүнээс ургуулан би нэг зүйл хэлэх гэсэн хүн. Жанжин хэмээх Сүхийг муулахад яаж цочирдов? Яаж гомдов? Тэгвэл Сүхээс ч аймшигтай улайм цайм буудуулсан Бодоо Данзан тэргүүтэй бусад эх орончдыгоо бид 90 жил гүтгэж, алтан шарил руу нь нулимж явснаа эргэцүүлээд нэг үз дээ. Сүхбаатарын удам гомдож байна. Бодоо Данзан тэргүүтний 90 жил гомдол тээж яваа удам угсаа бас бий. Шилдэг хөвгүүдийнхээ хэнийг эх оронч, хэнийг урвагч дайсан гэж ялгах вэ? Харамсалтай нь бид ялгасаар ирсэндээ гэмших нь байтугай одоо хэр хийрхэж явна. Тэдэн дотор буруутан нэг ч байгаагүй. Буруутан гэвэл Чойбалсан. Гэвч түүний зовлон шаналал багадаагүй. Би зохиол бичвэл энэ өнцгөөс л хандана. Бүгд адилхан хөөрхийс. Бүгд адилхан учраас бүгд адилхан хилс хөнөөгдсөн юм тэнэгүүд минь. Тэнэгүүдийн нэг нь би мөн учир та нарыг тэнэг гэж өөртэйгөө адилтгав, уучлаарай. Сүх насаар дүү байсны хэрээр нөлөөгөөр тэдэн дундаа толгойлж байгаагүй юм биш үү гэсний төлөө дэлбэртлээ уурлах юун. Эх орон ард олныхоо төлөө бүгд адилхан алтан амиа зольсон хөөрхийс дөө, бүгдэд нь зориулсан цогцолбор “бурхан” бүтээж шүтвэл ямар вэ гэхэд дэлбэртлээ хилэгнэх улаантнууд эдүгээ бидний дунд жаалсаар явна. Тийм нууц улаантнаас айлгүйгээр төрийнхөө их талбай дээр Сүхийн хөшөөний ард “монгол хүний ямар ч дайсны мэхэнд хуурташгүй оюун ухааныг билэгдсэн” цогцолбор сүндэрлүүлье. Сүхийн гэх саруулхан талбайг тийм цогцолбор харанхуйлахгүй. Хүчирхэг хэд хэдэн усан оргилуур байгуулж, мөнхийн билэгдэл гацуур хуш хус хар мод улиас хайлаас зэрэг Монголд ургадаг бүх модны дээжийг тарьж цогцолбороо чимье. Тийм зай ч бий. Энэ их хотын шавыг анх тавьж аравнайлсан гэгээтэн Занабазарын дүрийг Жуковын хөшөөний хөлд ч болохноо залах газар өгөөч гэж гуйя.
Ийм тод бөгөөд эрхэм түүхээ бузарласан хэрүүл тэмцэл эдүгээ юуны төлөө өрнөөд байна? Төр засгийн баяждаг сэнтийн төлөө тэмцэл гэдгийг амтай болгон ярьж, ад үзэж байна. Тоодоггүй, ичдэггүй. Тэнэглэхэд хязгаар байгууштай. Малчин хүн муухай байшин барьсан нь хувийн биш нэгдлийн байшин учраас чармайсангүй. Чармайвал бид тэнэг биш. Эдүгээ хувьдаа сууц хаус барьсныг хар. Эрх баригчид миний нуршаад буйгаас хамаагүй илүүг мэднэ. Гэхдээ тэдэнд үнэн хэрэггүй, мөнгө л чухал. Өрнөсөн хэрүүл Сүх жанжинд хайртайдаа түүнийг өмөөрсөн тэмцэл огт бус сэнтийн төлөөх тулаан гэдгийг иргэд ойлгосон нь юутай их дэвшил бэ. Гэгээрсэн хүчирхэг иргэд үнэн түүхээ ч сэргээж чадна, төр засгаа ч цэвэрлэж чадна. Бурхан заавал өршөөнө. Итгээрэй.

Зочин
зочин
oirad uls
jgmgmgtp
Зочин
Зочин
шээбэр
Зочин
Bat
Зочин
Goe
ÇÎ×ÈÍ
çî÷èí
Зочин
зөвшөөрөгч
Зочин
Зочин
ahaa
ухаарал
Алтанхүү
нямаа
Оргил
Үжашл
Зочин
Зочин
baga toiruu
уншдаг
Зочин
íºõºð ¸ñíû çºâëºë㺺
zochin
Зочин
Зочин
-=mgl=-
111111
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
good
Зочин
Тэмцэл
сэнгээ
Зочин
бодоо
Дорж
...
Би
Зочин
zov
Зочин
СОРМУУС
Зочин
Мөнхжаргал
Зочин
боко
Доржготов гуайд
Зочин
Алтанхүү
amar
Eebii
Зочин
Алтанхүү
Алтанхүү
Алтанхүү
çî÷èí
Зочин
jj
Zo
МЙНЙЖ
халх
aagii Ts.
SBD
SBD
Мэргэн
baga toiruu
Зочин
Шар хад
Баярлалаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
çî÷èí
omogshlol
Dorj
baska
zochin
zochin
orgil
Зочин
гарчиг
Зочин
kkk
unennig erelhiilegch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Guest
Garid
Зочин
Зочин
zochin
Зочин
ойлгосон
Зочин
залуу
зочин
Зочин
настан
Зочин
Зочин
Зочин
зочин
kkk
he
Нар
Zo
Зочин
Тэнэгүүдэд хязгаар байхгүй
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хүсэлт
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
нано
ожоо
zaluu hunii bodloor
Зочин
Зочин
Зочин
Зочин
çî÷èí
Зочин
Зочин
Aagii
Зочин
GUN
Зочин
Зочин
Зочин
uncle
sanal
buyengee
gal
gal
Зочин
hun
Зочин
Иг
Зочин
Зочин
Мийгаа
Zuv
JBat
zoia
Dorjgotov-d
Галаа
Зочин
Заяа
delgermaa
ss
Зочин
irgen
Зочин