Хүчтэй нь биш, өстэй нь илүү аюултай
Биднийг дунд сургуульд сурч байхад түүхийн багш Барон Унгерн гэх хүнийг харгис хэрцгийгээр нь дуудан, аймшигт мангас байсан мэтээр дүрслэн ярьдаг байлаа.
Биднийг дунд сургуульд сурч байхад түүхийн багш Барон Унгерн гэх хүнийг харгис хэрцгийгээр нь дуудан, аймшигт мангас байсан мэтээр дүрслэн ярьдаг байлаа. Бароныг “цуст генерал”, “өршөөл энэрэлгүй, хатуу ширүүн хүн” гэдэг гуншин хүртэхэд гол үүрэг гүйцэтгэж, нэрийг нь хугалсан нэгэн харгис хурандаа дэргэд нь байсан гэх. Тухайн үедээ “Өргөө” хотын комендант гэгдэж явсан хар мөртэй тэр хурандаа “ямар ч эргэлзээгүй тарчилган жаргагч” байсан гэнэ. Тэрээр цусны үнэр авсан араатан адил дайсныхаа багалзуурт хүрсэн л байх юм бол тасар татан дуусгадаг яргачин. “Цаазлуулах ялтны амийг зөвхөн өөрийн гараар тасалж, тэр үедээ инээж хошигнон, дуу аялдаг байсан” гээд бод доо. Тэр хурандаа улаантнуудад үнэн голоосоо өсөрхсөн цагаантан байжээ. Түүнийг ийнхүү харгис хэрцгий яргачин болгоход гол нөлөөлсөн зүйл нь өс хонзон. Улаантнуудаас өшөө авч, тарчилган жаргадаг үзэшгүй муухай араатан байсан гэж ойроос мэдэх хүн нь бичиж үлдээсэн байна. Барон, харгис хурандаа хоёрын мэдлэг боловсрол, туулсан зам, удам судар нь өдөр шөнө мэт ялгаатай. Гагцхүү хурандаагийн өшөө хорсол нь генералынхаас хавьгүй илүү, тулмандаа багтахгүй, сагаж дэвэрч байжээ. Барон хүчтэй, хурандаа өстэй. Хүчтэйгээсээ өстэй нь илүү аюултай байсныг түүхийн үнэн улам улмаар нотлох боллоо. Үе үеэрээ үгүй, өвс ногооноороо үгүй. Эдүгээ, цаг өөр болж, багалзуурт асах араатан хурандаа байхгүй болсон нь яамай. Тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн боловч өшөө хорсол, өс хонзон гэх хүний адгийн муу чанар арилах нь байтугай дундарсангүй. Арилж дундрах ч үгүй байлгүй дээ.
Зарим хүнд сэтгэл хөдлөлийн дон шүглэсэн байдаг. Тухайлбал, хүмүүсийг буруутгах дон. Юу ч болсон бай үргэлж бусдыг буруутгах нь тэдний гэм биш зан, гэнэт биш үргэлж. Өөрийнх нь буруу нүдтэй бүхэнд ил харагдаж, чихтэй болгонд тод сонсогдож байхад хүртэл буруугаа бусад руу чихэн мэлзэж, уснаас хуурай гарахаар муйхарлан зүтгэнэ. Шуудайд шөвөг нууж болдоггүй болохоор цаг хугацаа түүний буруу байжээ гэдгийг толинд нүүрээ харж байгаа мэт тод томруун илчлээд өгнө. Энэ үед тэрээр байж суухын аргагүй тарчлан бачимдаж, ийш тийшээ үсчин түйвээнэ. “Бусад хүмүүсийн үйлдлийг хэлэлцэн тунгаахдаа өөрийнхийг санаж байх” алтан зарчим хүмүүсийг буруутгах дон шүглэсэн хүмүүст үйлчилдэггүй. Бусдыг буруутгах хүсэл нь биелэхгүй талаар өнгөрч, хөвөнд гал нууж болдоггүй шиг ил болохын цагт сэтгэлийн гүнд нь хонзогнолын үр цацагдан ургаж эхлэнэ. Тун удалгүй өс хонзонгийн хорт зэрлэг дотор талд нь завсаргүй сагсайн багсайн ургана. “Хонзогнол бол үл ялих, өөдгүй сэтгэлийн цэнгэл байдаг”-аас илүү гарах юм юу ч байхгүй сэтгэлийн там. Сэтгэлд орогнон үүрлэсэн хонзогнолын тамд өшөө хорслын хар салхи дэгдэж, өс санаж, цөс хөөрөн бүр илүү тамлан зовооно. Ингээд өшөө авч хорслоо тайлах түмэн зүйлийн бодол толгойд нь эргэлдэж, хайрдаг тэмээ, хаздаг адуу шиг хавьтаж ойртсоноо шоглож байснаа зуудаг нохой мэт дайрч эхлэнэ. Улмаар бодолдоо буруутгасан бүхнээ хорлох замд шуудран орно. Өсөрхүү хүмүүсийн ухаан санаа нь хорлох сэтгэлдээ дөртэй сарлаг мэт хөтлөгдөн, түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө хүний ой тойнд оромгүй хорлолт үйлийг бодож суудаг гутамшигт бодлын боол болдог нь харамсалтай. Өс хонзонг дагаад хардлага сэрдлэг, атаа жөтөө, үзэн ядах зэрэг хүний муу шинжүүд тосны өт мэт язганан үржинэ. Өс хонзонд хүлэгдсэн хүн хорлонт сэтгэлээ өөрөө хазаарлан зогсооно гэж бараг байхгүй. Яван явсаар ухсан нүхэндээ ойчих тавилантай. “Өс хонзон санадаг хүн бусадтай хамт өөрийгөө хөнөөдөг” юм шүү гэж ухаантан сэрэмжлүүлсэн байна.
Газар доорхи үндсийг гараар тасалж болдоггүйн адил хүмүүсийн муу араншинг гаднаас засахад бэрх. Ер нь “муу хүнийг засч залруулах аргагүй. Тийм хүмүүс дүр төрхөө өөрчлөхөөс биш зан суртахуунаа өөрчилдөггүй”. Ийм хүмүүст зуун удаа давтан үнэнийг хэлж ятгалаа ч сэтгэлд нь хоногшихгүй, нэг чихээрээ оруулан нөгөөгөөр гаргаж, хадны цуурай мэт хоосон хоцорно. Тэд болж байгаа үйл явдлыг олж харахгүй, бодит байдлыг онож мэдрэхгүй цийчихсэн мэт нүдтэй, цайчихсан дотортон болон хувирна. “Огт хүлээж авахааргүй хүмүүст үнэнийг хашгирч байгаа хүн эцсийн эцэст арга барагдан дуугүй болдог агаад өөрийн зөв байсан эсэхэд ч эргэлзэж эхэлдэг байна”.
Улс төрийн өс хонзон аюултай. Эрх мэдэлтэн өс хонзонгийн нянгаар халдварлавал гай гамшиг тарьж мэднэ. Тэд өөрсдөө муу муухай үйлдэл хийгээд зогсохгүй сайн үйл бүтээх замд бул хар чулуу болон тээглэнэ. Муу муухайгаас төдийгүй сайн үйл бүтээх оролдлогыг дарангуйлан зогсоохоос бас айж байх хэрэгтэй. Бид улс төрийн болон ёс суртахууны харгис цээрлүүлэлтээс айн болгоомжилж анхаарал сэрэмжтэй байх ёстой. Улс төрийн болон ёс суртахууны харгис цээрлүүлэлт нь хүн төрөлхтнийг зовоож байгаа хорт хавдрын хамгийн хүнд хэлбэрээс долоон дор боолчлолыг буй болгоно гэдгийг умартах учиргүй.
Хүн шиг явсан хүний харах нүдийг нь сохолж, бодох бодлыг нь бузарладаг ад зэтгэрийн хүч бол шунал. Шуналаасаа болоод нүд нь сохорчихсон хүн урдаа байгаа зөв замыг олж хардаггүй юм. Өөрөө олж харахгүйгээр үл барам бусдыг буруу замаар будаа тээлгүүлэхээр тэмтчин газарчлахыг оролдоно. Тэд хүний гараар могой бариулахдаа гаргууд. Өөрийнхөө өмнөөс бусдаар улайссан төмөр атгуулж байгаа хүн еэ халхай халхай гэж хэзээ ч халаглан хашгирахгүй. Өөрийгөө ариунд тооцдог ч хамгийн бузар булайг үйлдэхэд ямагт бэлэн байдаг эд нар тэнэгийн цаадахыг ам хуурайгүй ярьж, өстнөө хорлохыг амьдралд олдох ганц боломж мэтээр авирлана. Уг нь ярьж байгаа хүн нь тэнэг бол сонсч байгаа хүмүүс нь ухаантай байх ёстой л доо. Мэхтэний ов мэхэнд хууртан ухааны сүвээ битүүлэн бөглөчихвөл хөлөөрөө халуун нурман дээр гишгэж, гараа гал руу шургуулах адил зовлонд унана. Гараа гал руу шургуулсан хүн хүссэн хүсээгүй түлж л таарна. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг шиг бурууг дагаж бэдэрсээр өөрт байсан бүхнээ шавхан барж, гал түймрээс үлдсэнийг нь үер аваад явчихлаа гэдэг шиг болохоос өмнө өөр өөрийн замаа хайх нь өлзийтэй.
Улс төрийн шунал бүр их аюултай. Шунал ихэдвэл шулам болно. Улс төрийн шунал ихэдвэл улс төрийн цагаан солио тусч мэднэ. Улс төрийн цагаан солио архины цагаан солионоос хортой бөгөөд аюултай. Уг нь, шар шувуу өдөр хардаггүйд нар буруугүй гэдэг шиг хэн нэгний улс төрийн шунал гүйцэлдээгүйн төлөө өрөөл бусдыг буруутгах нь утгагүй хэрэг. Улс төрийн цагаан солио туссан хүний дэргэд ухаан саруул хүмүүс удаан тогтох аргагүй. Хатаж ширгэсэн нуурыг хун шувууд хаян орхиж, ан араатан шатаж байгаа ойгоос зугатан холдохын адил түүний дэргэдээс дүрвэн одно. Нэр төр нь магтан дуурсгаж байсан хүнээ юу ч биш болгож бас чадна гэдгийг нэр төрөө эрхэмлэгч хүн бүр бодож явах учиртай. Угтаа улс төр бол урлаг, нэг л нэр хугарвал дахин сэргээх амаргүй. Улс төрийн хоосон янгиа зайдлан үлдэхгүйн тулд улс төрд хөл тавьсан хүн бүр хийж байгаа алхам бүртээ ухаалгийн дээдээр ухаалаг хандвал өөрт нь хэрэгтэй, өргөн олонд тустай.
Өшөө хорсолдоо шатсан цагаантан хурандаагийн түйвээж байсан харгис хатуу тэр үеэс нөхцөл байдал, цаг үе тэс өөр болсон ч хүний мөн чанар, тэр тусмаа өс хонзон өвөрлөн бие биенээ хорлох адгийн муухай араншинд ямар ч өөрчлөлт гараагүй байх. Болгоомжтой хүнд бурхан тусалдаг гэдэг. Болгоомжтой, сэрэмжтэй байцгаая. Сайнаар төгсч байгаа бүхэн сайн. Бусдыг хорлох атгаг санааны үүднээс хийсэн бүхэн сайнаар төгсөх тавилангүй. Хурмаст тэнгэрийг хуруугаар чичлээд яах ч юм билээ дээ!