Өндөгтэй нэг өдөр
Монголд нэг өдөр хичнээн олон юм болдог билээ. Тухайлуул манай ерөнхий сайд алдарт өндөг бол тансаг хэрэглээ гэсэн утгатай үгэээ тэр нэгэн өдөр хэлсэн.
Монголд нэг өдөр хичнээн олон юм болдог билээ. Тухайлуул манай ерөнхий сайд алдарт өндөг бол тансаг хэрэглээ гэсэн утгатай үгэээ тэр нэгэн өдөр хэлсэн. Тэхдээ тэр их сонин үг хэлсэн. Та нар үнэд ороод байгаа үнэтэй юм битгий хэргэл хямдханаас нь хэрэглээд бай гэж. Бидний монголчууд энүүхэн зэргийг мэдэхгүй л өдийг хүргэсэн байшдээ арай чдээ. Ерөнхий сайдын хүчээр ойлгож дээ.
Ямарч байсан еррөнхий сайдыг тиймэрхүү утгатай зүйл ярьсаны дараа ард бидний амьдрал их өөрчлөгдөж дээ. Саяхан дэлгүүрээс өндөг авч идэж үзлээ. Нэгэнт ерөнхий сайд хэлцэн болхоор дэлгүүрээс авахдаа хүртэл хувийн бэлтгэлдээ анхаарлаа. Нус цэрээ сайхан цэвэрлэж нэг хүндэрлээ. Тансаг идээг авхад хүртэл бие элдэв бохир зүйлгүй цэвэр байх ёстой гэж бодоод. Ганц муу гоонжоо хүртэл угааж арчлаа. Урьд нь бишгүй л өндөг авч байсан энэ удаагых шиг догдолж байсангүй. Ерөнхий сайдын өндөг бол тансаг хэрэглээ гэдэг үг хүчтэй байгаам шүү. За тэгээд дэлгүүрт орлоо. Урьд нь давхиж ороол хайш яаш аваал гардаг бол энэ удаад худалдагчтай малгайгаа авч мэндэлээд өндөгний лангууны дэргэд их л ухаалаг царай гаргаж зогслоо. Тэхдээ дотроо бол шаал дэмий юм бодож байснаа нуух юун. За тэгээд худалдагчийн дэргэд очоод хоолойгоо засаад Өндөг авая хэмээн дээрэлхүү дугарч ч байх шиг. Тэгсэн хөөрхий манай гудамжны дэлгүүрийн аниа бол үгээ хэлжээн. Ерөнхий сайдыг өндөг тансаг гэж хэлсэнээс хойш хүмүүс өндөг авахдаа дээрэлхүү болсон одоо өндөг зархаа больдог юмуу ч гэж бодож байна. Эртээд шалгалтын хүмүүс ирээд яагаад тансаг идээг тэр хөргөгчний доор тансаг бус идээнүүдтэй цуг тавьж заржээн гээд баахан загналаа. Ганц нэг хагарсан өндөгөө хогийн саванд ч хаяж ч болохгүй байна. Хог ачдаг хүмүүс тансаг идээг тусад нь уутанд хийж хая гэжээн гэж зовлонгоо тоочиж байна.
За тэгээд гэртээ авчраад нөгөө өндөгөө хүндэлж хүндэлж усанд чанаж идлээ. Үнэхээр өөр юмаа. Амт чанар ч гэж ярилтгүй. Юун төлөө ерөнхий сайд тансаг гэж хэлсэн билээ. Өмнө нь нэлээд л өндөг идэж үзэж байсан ийм сайхан амттай байсныг санахгүй байдаг. Амт гэдэг угаасаа харьцангүй ойлголт байж. Хэрхэн яаж хийх, юугаар амтлах нь төдийлөн чухал биш аж. Дээдсийн юм, тансаг идээ гэнгүүт өндөг хүртэл хичнээн сайхан болж байна. Би бүүр сүүлийн хэсгийг шууд залгиж чадсангүй. Амандаа нэлээд байлгаж ерөнхий сайдынхаа хэлсэнийг байн байн бодож байгаад залгилаа. Амруу хичнээн зөөлхөн ялдам орж орсон хойноо рашаан мэт байсан гээч. Бие хаа ч сэргээд ирэх шиг, хүч тамирч орох шиг болсоныг яана. Бүүр өөрийгөө язгууртан, ихэс дээдэс мэт болсоноор сэтгэж дарга нарын тансаг гэж боддог идээг хүртэл идцэн юм чинь гэж тэрүүхэндээ аархах сэтгэл төрж байна.
Хэцүү ч юмаа даа хөөрхий муу бизнэсмээнүүд. Одоо ерөнхий сайд 4 дэх өдөр бүр уулздаг уулзалт дээрээ гурил, мах, будуу зэргийг ээлжлэн тансаг идээ хэмээж бидний сэтгэлийг баясгах хэрэгтэй байна. Тэхгүй бол ойрд гурил будаа тэргүүтэн амаар орхоо болилоо. Юмны үнэ нэмэгдээд өөр юм ч хүчрэгдэхээ байж. Одоо гурилаа нэг тэгээд зарлачихвал ард түмэн бид нэг сар шахуу тансаг гурилтай хоолнууд идэх нь байна. за тэгээд бүгдийг нь тансаг гээд хэлээд дуусхаар бэлэн хоол л үлдэх нь дээ. Хүн ч тэгээд сэтгэлийн амьтан болхоор бэлэн хоолыг ч гэсэн тансаг мэт идээд сурчих байхаа даа.
Иймэрхүү ерөнхий сайдын үгтэй нэг л өдөр байхад монголчууд бид жилд 360 гаруй хоногийг өнгөрөөж байна. Өдөр болгон л хөгжөөнтэй хөөртэй зүйлээр дүүрэн энэ өдрүүд байдгаараа монгол улсад төрсөн бид хичнээн хөгжилтэй. Нэг өдөр бурханаар хүн бөөлжиж, өөр бас өдөр төрийн ордонруугаа салаавч гаргаж, өөр нэг өдөр хиймэл дагуулын хог унаж сумын дарга бурхандаа залж, бас нэг өдөр ерөнхийлөгч маань бохио газар тавьж, өөр нэг өдөр мах 1300 болж гэх мэтчилэн шинэ соргог зүйлээр баян сайхан нутаг юм даа. Өнөөдөр юу болхыг яагаад ч тааж боломгүй. Бүүр юу ч болохгүй гэж таагаад ч амжилтанд хүрэхгүй өөнөөдөр болж байна.
Монголчууд бидний энэ бүхэн үйл явдлыг багтаах гэж оролдсон залуу уран бүтээлчдийн нэг сайхан бүтээл гарчээ. Дан шог хошиг зургаар биднийг харуулсан нийгмийн толь мэт ном. Нэр нь “Монголын нэг өнөөдөр”. Яагаад би энэ номны ирклаамыг хийгээд та бүхнийг ирклаам уншуулж хохироогоод эсвэл энэ номны хүнээс мөнгө авж захиалагатай юм хийж атаа хорсолыг чинь төрүүлээд байгаам шиг санагдуулаад байна вэ гэвэл миний хэдэн нийтлэл шиг юм энэ номонд орсымаа. Тэгээл би энэ номны салшгүй нэгэн хэсэг болсон тул бичиж байна. Ном бол хүнд бэлгэлэхээс аваад худалдаж авхад хүртэл нүүр улайхааргүй сайхан чанартай хэвлэгдсэн байдаг шүү. Үүнийг бол өөрийн биеэр батлана. Ноднин гарсан ном шүү нөхдөө хэзээ гарсын гээл асуугаад байв.
Зурган дээр дарж видео үзнэ үү.