Зуун найз бага, нэг дайсан их
Хэдэн жилийн өмнө Английн парламентад зочилж билээ. Тэндэхийн парламентын гишүүд олонхи цөөнхөөрөө ялгаран, урд урдаасаа харж эрт үеийн урт сандал дээр сууцгаана.
Хэдэн жилийн өмнө Английн парламентад зочилж билээ. Тэндэхийн парламентын гишүүд олонхи цөөнхөөрөө ялгаран, урд урдаасаа харж эрт үеийн урт сандал дээр сууцгаана. Бидэнд газарчлан тайлбар хийж явсан парламентын гишүүн хошин шог үг хавчуулан ярих уран илтгэгч. Тэрээр, урдаас хараад сууж байгаа цөөнхийн төлөөлөл гишүүдийг дайснаа гэж үздэггүй, дайснууд энд, бидний дунд инээмсэглэн сууж байдаг юм. Тэд их аюултай. Яагаад гэвэл далд байдаг учраас. Сөрөг хүчнийхэн төдийлөн аюултай биш. Учир нь ямагт ил шүүмжилдэг, ил байдаг болохоор гэж тун нухацтай тайлбарлав. Тос дотроосоо өтвөл аюултай гэж манайхан ярьдаг. “Бидний жинхэнэ дайснууд өөрсдийн маань дотор байдаг” гэсэн үг үнэн бололтой. Хүний мөс чанар дордож, ёс жудаг алдагдаад ирэхийн цагт өчигдрийн үнэнч найз нөхдийн дүр эсгэгчид өнөөдрийн өстөн дайсан болон хувирах нь энүүхэнд. Хээрийн боохойтой нөхөрлөсөн гэрийн ноход аюултай гэж малчин удамт монголчууд ярьдаг. Түүнтэй адил “дайсан болсон ойрын хүн хартан дайснаас илүү аюултай”. Хорт могой холоос биш ойроос хатгадаг шиг өөрт чинь ойрхон байсан хүний дайсагнал өстөний хорлолоос давж илүүдсэн хор цацна. “Хоёр зүйлээс айх хэрэгтэй. Нэг нь хүчтэй дайсан, нөгөөх нь хар санаат нөхөр”.
Дайсагнал ил, далд хоёр янз. Ил дайсагналаас биеэ хамгаалах нь арай дөхөм. Дайсагнаж байгааг нь ил тод мэдэх учир дор хаяж л түүнийг сөрөн тэмцэх бэлтгэлтэй байна. “Далд дайсагнал илэрхийгээсээ илүү аюултай”. Далдын дайсан нь нэг талаас нөхөр, дайсан аль нь болох нь ялгагдахгүй зовооно, нөгөө талаас хэзээ юу хийж, яаж хорлох гэж байгаа нь тодорхой биш болохоор учруулах аюул занал нь их. Түүний зэрэгцээ далд дайсагнал илүү удаан, илүү зуунги үргэлжилнэ. Далд дайсны удаан зажилдаг эрүүнд өртсөн хүн л хамгийн өрөвдөлтэй. Аль нэг эрх мэдэлтний удаан зажилдаг эрүүнд өртөхгүй байвал ажил үйлс, аж амьдралд тань тустай.
Ойр дотно хүмүүсийн хоорондын дайсагнал онцгой эвлэршгүй, олхиогүй заваан үргэлжилдэг. Зүү орох зайгүй шахам байсан эхнэр нөхөр хоёрын хооронд мөсөн уул босоод ирэхийн цагт эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харж, эвлэршгүй дайснууд болон хувирна. “Та хүнийг хайрлаж байтал гэв гэнэт л түүнтэйгээ үхэх сэхэхээ үзэн тулалдаж гарна. Энэхүү улайрсан хэрүүл тэмцэл нь бизнесийн маргаан мэтгэлцээнээс хавьгүй илүү цагаандаа гарсан байдаг. Салж байгаа эхнэр нөхрөөс илүү хэрцгий заналтай, хорсолтой өстөн дайсан гэж байдаггүй. Жинхэнэ там, түүнээс илүү аймшигтай зүйлийг би харж байгаагүй, үзээгүй” хэмээн нэгэн алдартай эрхэм дуу алдан халаглажээ.
Дайсан гурван янз. Дайсан. Нөхрийн дайсан. Дайсны нөхөр. Чамтай дайсагнасан хорон санаатны өмнө хүлцэнгүй ноомой, үхээнц дорой царайлан битгий бөхөлз. Тэгэх юм бол номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг чамайг номхчилон дураараа дээрэлхэж, бах таваа хангана. Дайсны өмнөөс зориг хүчээ хөвчлөн сөрөн тэмцэхгүй зүрхшээвэл ялагдлын гутамшгийг амсана. “Тулалдсан хүн л гагцхүү ялдаг юм”. Хамгийн сайн хамгаалалт бол довтлолт. Чононуудтай чоно шиг үзэлцэхгүй бол чононууд чамайг тас татан хаяна. Чи гөлөг, муурын дүртэй байвал дайснууд чамайг нүдээр олзлон дээрэлхэнэ. Арслан барсын дүртэй байвал айн сүрдэнэ. Арслан ангийн олзондоо биш, ялалтандаа баярладаг гэдгийг мэд. Цохиж байгаа бол өвдтөл нь цохь, хашгирч байгаа бол чанга хашгир, нэг жил тахиа мэт амьдарснаас нэг өдөр шонхор мэт амьдар гэдэг үгсийг хатуу санаж өстөнтэй тэмц. “Хэрэв хэн нэгэн танд халдах юм бол хариуг нь хоёр дахин илүү хүчтэй өг. Хэн нэгэн танд хор хохирол учруулсан бол яг адилхан хариуг нь барь, гэхдээ өөрөөс нь илүү ихээр хариугаа ав” гэж амжилтын оргилд ид гялалзаж яваа нэгэн хэлсэн байна.
Чиний анд нөхрийн дайсан чиний атаат дайсан. Чиний дайсны нөхөр мөн л чиний дайсан. Тиймээс нөхрийн дайсан, дайсны нөхөртэй өөрийн дайсан мэт үзэлцэхээс өөр замгүй. Түүний зэрэгцээ миний дайсны дайсан миний нөхөр гэх зарчим амьдралд түгээмэл үйлчилнэ. Тийм болохоор “ухаалаг жанжин дайснуудыг хооронд нь хямралдуулахыг эрмэлздэг”. Бүтэн унтраагүй түймэр, бүтэн дараагүй өр, бүтэн бут цохиогүй дайсан бүгд шинээр босч ирнэ. Чамд хор хүргэж чадахгүй болтол дайсныг дарахгүй бол амар заяа үзэхгүй, амгалан тайван унтахгүй. “Дайсанд өршөөл үзүүлж буй хүн өөрөө энэрлээс татгалзаж байгаа хэрэг”. Чоно хоньчин байж болохгүйн адил өстөн дайсан байснаа өр зүрхний нөхөр болох нь юу л бол. Үнээ ус уугаад сүү өгнө, могой ус уугаад хор ялгаруулна. Хорт могой хальсаа гээдэг ч хатгахаа гээдэггүйг сана. Дайсан л бол дайсан. Хэчнээн хүчин мөхөс байлаа ч дайсан цацаж чадах хороо цацаж, учруулж чадах хохирлоо учруулж л таарна. Өчүүхэн жижиг огтонууд уудам тал бэлчээрийг сүйтгэн дайсагнана. Ганц чоно хормын дотор хэдэн арван хонины хоолойг хэрчин, сүүлийг тасдаж хорлоно. Ганцхан хүний хорт хэл хотол түмнийг түйвээж дөнгөнө. “Хүчин мөхөс дайсан хөнөөл учруулж чадахгүй гэж бодох нь очноос түймэр үүсэхгүй гэж бодохтой адил”.
Дайсагнах шалтаг шалтгаан тоолж баршгүй их. Өмч хөрөнгө, мөнгө төгрөгнөөс үүдэлтэй дайсагнал эвлэршгүй хатуу ширүүн. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан”. Хэрэв өөр бусдад төвөг удвал энэ төвөг нь мөдхөн чамайг чиглэн ирдэг. Тэр төвөг яршиг ихэвчлэн дайсагналын үүр уурхай болон тэлнэ. Зөв замаар яваа хүмүүс хорон санаатны хувьд бузар. Хорон санаатнууд зөв замаар яваа хүмүүсийг үзэж ядан дайсагнана. Шударга бус үйлдэл бүхэн дайсагнах гал дээр тос нэмэн дэвэргэнэ. Аливаа хүн бусадтай зохицох мэдрэмжтэй байх ёстой. Хүнтэй зохицох мэдрэмж нь хатаж ширгэсэн буруу явдалтнуудад ариун гэгээн зүйл нь үгүй болж, бусадтай үргэлж дайсагнан толхилцож явах сэтгэлийн тамд тарчилна. Хүний ариун нэр төрд халдаж, гутаан доромжилсон зэвүүн үгээр зүрх сэтгэл рүү зүүгээр шивэн хатгавал дуусч дундаршгүй хэрүүлийн үер бууна. Саваа мод маханд хүрнэ. Самуун үг ясанд хүрнэ. Хоёр хүн хэрэлдвэл гуравдахь нь баярлана. Хэрэлдсээр байгаад хэтийн жаргалаа алдах хүртэл ухаан нь сохорвол дайснаа баярлуулахаас өөр гавьяагүй. Яс хаясан хов жив, үл ойлголцлын манан будан дунд төөрч будилснаас дайсагналын намагт шигдсэн хүмүүсийг хөндлөнгөөс харахад харамсан халагламаар.
Ямар ч дайсангүй байна гэдэг өрөвдөлтэй бөгөөд гайхуулах зүйл огт биш гэж сайрхах хүн мэр сэр бий. Олон дайсантай байна гэдэг нь бахархаж бардамнах зүйл ч биш. Зуун найз бага, нэг дайсан их гэдэг үг хүн бүрийн амьдралдаа санаж явах зүйлийн нэг. Тэнэг нөхөртэй байснаас ухаантай дайсантай байсан нь дээр. “Ухаантай зуун дайсны дайсагналаар хийчихэж чадахгүй зүйлийг тэнэг найз нөхөрлөлөөр хийчихдэг”. Нөхрөө гомдоовол дайсанд нь тусалдгийг мэд. Алдааг чинь илрүүлэн хэлж байгаа дайсан, түүнийг хаацайлан нууж суугаа найзаас нэн илүү ач тустай гэх үг байна. “Надад нөхөр эрхэм боловч дайсан ашигтай байж болно. Миний авьяас чадварыг нөхөр минь хүндэтгэдэг, миний яах ёстойг дайсан сургадаг” гэж их зохиолч бичжээ. Чиний үнэнч нөхөр мэт дүр эсгэдэг хоёр нүүртэй дайсан бусдаас илүү аюултай гэдгийг сана. “Нүүрэн дээрээ хамгийн үнэнч нөхрийн хуурамч царай гаргадаг дайснаас биеэ хамгаалах нь бүхнээс хэцүү байдаг” . Сайныг гутааж, саарыг өөгшүүлэгч, зөвийг сөрж, бурууг дэмжигч тэр хүн түших сайн нөхөр байж чадахгүй.
“Алдааг минь зөв заадаг тэр хүн – миний багш, зөв явдлыг минь үнэнээр нь тэмдэглэн хэлдэг тэр хүн – миний найз, надад бялангачилдаг тэр хүн – миний дайсан”. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан болгон дайсан биш. Нөхөр, дайснаа ялгаж салган таньж сур.