Д.Сосорбарам, Д.Сүхбаатар ба Сүхбаатарчууд...
Сонин дээр бичжээ. Манай Д.Сосорбарамыг Сүхбаатар аймгийнхан чулуугаар шидсэн юм байх.
Сонин дээр бичжээ. Манай Д.Сосорбарамыг Сүхбаатар аймгийнхан чулуугаар шидсэн юм байх. Аймгийнх нь нэр-хүн болсон Д.Сүхбаатар гуайн хөшөөг Улсын төв талбай дээр байлгах нь зохисгүй, нийт монголчуудын шүтээн болсон Чингэс хааны хөшөөг оронд нь тавих тухай санаагаа хэлсний улмаас ингэсэн гэжээ.
Ингэхэд Сүхбаатар гэж хэн бэ? Яагаад түүний хөшөөг барив, юуны учир шүтүүлэв гэсэн асуудал сүүлийн жилүүдэд их тодорхой болж байна. Д.Сүхбаатарын аав нь одоогийн БНХАУ-ын Өвөр монголоос нүүж ирсэн үзэмчин монгол. Ирээд энд байсан Манж Чин улсын шоронд ажиллаж байсан. Түүнийг нас барахаар нь Хятад иргэдийн оршуулгын газар нутаглуулсан Сүхбаатар гуай тухайн үеийн Их хүрээний чайна таун болох Маймаачин дүүрэгт мэндэлжээ.. Харин Сүхбаатарыг өөрийг нь нас барахаар эцгийнх нь хажууд оршуулсан зэрэг олон зүйл тодорхой болов.
Өөр бас нэг үнэн бол Д.Сүхбаатар монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, шашин, хаант ёсоо дээдлэгч, Богд хаанд итгэгдсэн нэгэн. Тэрч байтугаа улаан орост тал муутай төдийгүй, Улаан армийг монголоос гарч явахыг шаарддаг байсан аж.
Сүхбаатарыг нас барсны дараа түүнийг хорлосон, ялангуяа Богд хаан түүнд хор өгүүлсэн гэдэг албан ёсны цуурхал тараасан. Хорлогдсон нь батлагдаагүй. Хэрвээ хорлосон бол Улаан цэргийг монголоос гарахыг шаарддаг байсан гэх үндэслэлээрээ зөвлөлтүүдэд хорлогдсон байх магадтай. Гэтэл зөвлөлтүүд хүссэн хүнээ зүгээр л буудчихдаг байсан тул хор мор уулгах гэж түвэг удмааргүй баймаар.
Ямарч байсан түүний үхлээр Зөвлөлтийн үзэл сурталчид гайхамшигтай тоглолт хийж, түүнийг ардын хувьсгалын автороор тодоруулжээ. Ардын хувьсгалын анхдагч нарыг бүгдийг нь дайсан болгоод алчихсан тул удирдагчийн орон тоо сул байж. Ингээд ардын хувьсгал хийгчдийн 99.99 урваад, 0.001 хувьтай Д.Сүхбаатар үнэнчээрээ үлдсэн болж таарав.
Бусад түүхийг манайхан андахгүй. Гэхдээ мэдэгдэхээсээ өнгөрсөн боловч, мэдчихмээр санагдаад амраахгүй юм бас байна. Д.Сүхбаатарын шарилыг хятад оршуулгын газраас ухаж гаргаж ирж, бунханд тавин мөргөж байгаад эргүүлэн нутаглуулав. Бүгд мэднэ, тийм үү? Гэхдээ гол сонин нь цаана аа байгаа. Нутаглуулахдаа хэмжээд үзтэл шарил нь эзнээсээ хориод сантиметрээр дутжээ. Ингэхэд бид ямар хоншоортой луухааны шарилд далан жил мөргөчихвөө, мэдчихмээр бодогдоод...
Түүх үнэнээрээ бичигдээд ирэхээр МАХН буюу МАН-ыг үндэслэгч, 21 оны хувьсгалын удирдагч нь Солийн Данзан, Д. Бодоо болж таарав. Хэрвээ 21 оны хувьсгалын удирдагчийн хөшөөг заавал хотын төвд босгох учиртай юм бол Данзан, Бодоо нарын аль нэгийн хөшөөг босгох учиртай.
21 гэснээс түүнээс өмнө жинхэнэ тусгаар тогтнолоо тунхагласан хувьсгал 1911 онд болжээ. Түүний удирдагч нь наймдугаар богд Жавзандамба хутагт. Тэгэхээр Богдын хөшөө нийслэлийн зүрхэнд байх бүрэн эрхтэй.
ХХ зуунд монголд гурван том хувьсгал болсон. 1990 оны ардчилсан хувьсгалыг бол монгол оронд жинхэнэ улс төр ба эдийн засгийн хувьд тусгаар тогтнол бэлэглэсэн гэж үздэг. Ингээд харахаар С.Зоригийн хөшөөг зөөх юм уу, эсвэл шинээр барьж бол болж байна.
Хэрвээ мэдээнд гарсанчлан улсын төв талбайн хөшөө Сүхбаатар аймгийн эрх ашгийг хөндөж байгаа бол энд монголын бүх аймаг тэгш эрхтэй оролцох учиртай.
Манай Завханд ч гэсэн улсын төв талбайд хөшөөг нь байрлуулмаар хүн бишгүй байгаа. Анхны ерөнхийлөгч Н.Очирбатаас эхлээд хутагт гэгээд бишгүй байна. Н.Багабанди гуай титэм үгээ барьчихсан зогсож байхыг хэн байг гэх билээ?
Манай Баян-Өлгийн хасаг ах дүүс ч гэсэн төрийн ордны өмнө Оспани баатрын хөшөөг бариулна гээд чулуу шидэхэд буруушаах аргагүй.
Жишээлэхэд, Архангайнхан Гончигдорж, Чадраа гуай, их хурлын дарга байсан Төмөр Очир гуай энээ тэрээгээ санал болгоход нээлттэй. Бас “улсын гуравдугаар”-ын хэд хэдэн уугуул нутгийнх нь нэг гэдэг биз дээ. Хэрвээ эдэндээ дургүй юм бол Түгж жанжин энээ тэрээ гээд нөгөө талынхан нь тэдэнд бий юм.
Харин Сүхбаатарчууддаа хандаж би өөр юм зөвлөмөөр байна. Намтар нь бүү хэл, шарил нь хүртэл учраа алдсан Сүхбаатарыгаа асуудал нь тодорхой болтол түр хүлээзнээч гэж. Улсын нийслэлд хөшөөг нь босгочихмоор алдартай хүн Сүхбаатар аймагт бишгүй дээ. Ухаандаа Тоорой баньд байна. Даанч мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахынхан зөвшөөрөхгүйл дээ. Харин Ч.Улаан гишүүн бол энд бүх талаараа дүйх хүн гэж бодож байна. Тэрээр улсын гавъяат эдийн засагчаас гадна өнгөрсөн жил хэд хэдэн хүний амь авраад “шударга журам” медалиар шагнуулсан ачтан. Аварсан хүүхдүүдээ хүзүүн дээрээ суулгаад эрхлүүлчихсэн сайхан баримал бол санаанд бууж л байна.
Ерөөсөө өвөрлөгч ах дүүсээс гаралтай хүний хөшөө энд байх учиртай гэвэл бас л сонголтууд бий. Манлайбаатар Дамдинсүрэн, Тогтох тайж. Нэйс тойн. Цаашлаад байвал хүрээний сүүлчийн амбан Сандо ч гэсэн өвөрлөгч л хүн.
Ижил сэдэвтэй бусад нийтлэл үзье гэвэл дараахь хаягаар орно уу?
Бунханд байсан шарил Сүхбаатарынх биш байсан
Д.Сүхбаатар гэж ямар хүн байсан бэ?
Гамингийн оронд цагаантан, цагаантны оронд улаантан: МАН БАЙГУУЛАГДАВ (II)
Сүх жанжных мөн эсэх нь тодорхойгүй шарилыг дээдэлж ирсэн юм биш биз

Жагай
zochin
зочин
Зочин
Зочин
Зочин
Завхан
Мөнхжаргал
202.170.80-д
http:dashrentsen.niitlelch.mncontent2472.shtml
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мийгаа
huduunii mantuu Tsaeng-Duo
зочин
çî÷èí
Зайл
б,бэхээ
ХЭХЭ
ха ха
Би монгол хүн
зочин
батхишиг
Зочин
aaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
соёл
baabariin buunii nohoi sosorbaram
76
unshigch
zochin
Mongol huu
Зочин
Зочин
Анд
Анд
Анд
dd
Arai ch dee
Arai ch dee
zochin
he
Зочин
Зочин
Батжаргал
zochin
Зочин
setgegdel
Зочин
Зочин
Зочин
zalit unegnuud
зочин
tulga
Зочин
seheebayar
Анка
Анка
Зочин
зочин
Зочин
зочин
зүгээр л бай
hotiin irgen
íÿìàà
За даа
zochin
Цагаанморь
Оргил
Оргил
ГАНБАТ
ГАНБАТ
ГАНБАТ
Оргил
ЗОЧИН
Зочин
bibilbi
Зочин
Зочин
Warta
Warta
Warta
Warta
Д
zochin
Зочин
Dariganga
xycbaa
Зочин
Монгол хүү
Зочин
unsihgch
Зочин
ан
monhjargal
аав
Зочин
Зочин
ih mongol
OXY-AAS oruulj irsen tsaa bugin GODON gutal zar
би ч бас Завханых
Зочин
ба
Яагаад
зочин
zochin
Би
bi
Цагаан морь
Arguson
зочин
modun
Зочин
Зочин
Зочин
zochin
Mgl hun
Зочин
Mgl bhun
Батаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
183 81 169...d
hoooee
Зочин
alnaa
Zochin
Зочин
Зочин
Zorig