Нүгэл бүхнийг чинь наминчлана
Гудамжинд поольдуулахыг чинь гуанзны цонхоор харангаа цуйван сэрээдэж суусан.
Гудамжинд поольдуулахыг чинь гуанзны цонхоор харангаа цуйван сэрээдэж суусан. “Гарч хамт балбуулсанаас нүүрэн дээр чинь тавих хэдэн мөс бэлдсэн нь дээр биздээ” гэж уран үгээр биеэ өмөөрсөн. Үнэндээ зүгээр л айчихсан юмаа Гүүгүү минь.
Үүр шөнийн заагт хаалгыг чинь эвдэртэл нь балбаад гарч ирээч гэж агсарсан. “Бүтэлгүй хайрандаа сэтгэл гундуухан бүлэмцэнхэн явна даа хөгшин чинь” гэж данхалзсан. Үнэндээ зүгээр л тавьтаргүйтсэн юмаа Гүүгүү минь.
Охины чинь нууц амраг болж онгон биеийг нь авсан. “Нүгэл биш ээ хө, бяцхан эрдэнэсийг чинь муу залуусаас хамгаалж явна” гэж нүүрээ улалзуулан мишээсэн. Үнэндээ зүгээр л тачаадсан юмаа Гүүгүү минь.
Асахгүй машинтай чинь үлдээгээд такси бариад орхин одсон. “Цаг бол алт шүү дээ, плиткан дээрхи шөл ширгэлээ” гэж учирласан. Үнэндээ зүгээр л залхуурсан юмаа Гүүгүү минь.
Найман настай байхдаа тоглоомнуудыг чинь хулгайлаад нуучихсан. “Чи уйдчихсан шүү дээ юугаа хийхэв хэрэггүй тоглоомуудаар” гэж аргадаж нулимсыг чинь арчсан. Үнэндээ зүгээр л шунахайрсан юмаа Гүүгүү минь.
Айсан, тавьтаргүйтсэн, тачаадсан, залхуурсан, шунахайрсан нүгэл бүхнийг минь наминчил найз минь.
Гудамжинд поольдуулахыг чинь гуанзны цонхоор харангуутаа цээжээ нүцгэлэн гарч өмөөрсөн. “Ходоод хавирга нийлтлээ өлссөн ч хоолоо амсалгүй чамайг өмөөрөхөөр гарч ирлээ” гээд хамтдаа балбуулсан. Яг үнэндээ гуанзны зөөгч охиныг дараа нь ганц онхолдуулах гэж хажууд нь онгирсондоо л тэр Гүүгүү минь.
Үүр шөнийн заагт хаалганы чинь хажуугаар халамцуухан өнгөрсөн. “Бүтэлгүй хайрандаа гундуухан бүлэмцэнхэн явсан ч нойрыг чинь хугаслахаас зовоод тогшсонгүй би” гэж даруухан өгүүлсэн. Яг үнэндээ хаалгыг чинь олохгүй манарчихсан даа л тэр Гүүгүү минь.
Охинтой чинь амраглах гээд зүрхэлж чадаагүй. “Нүгэл нүгэл нүгэл, бяцхан эрдэнэсийг чинь сэвтүүлэх адын бодол төрвөл яана даа” гэж маасайсан. Яг үнэндээ охинд чинь тоогдохоор царайлаг биш болохоор л тэр Гүүгүү минь.
Асахгүй машиныг чинь колонк хүртэл бүтэн километр түрэлцсэн. “Ганцааранг чинь яаж орхиод явж чадах билээ андаа” гэж сайрхсан. Яг үнэндээ автуусны гурван зуун төгрөг ч үгүй, хоосорсон болохоор л тэр Гүүгүү минь.
Найман настай байхдаа тоглоомнуудаа чамд бэлэглэсэн. “Уг нь их гоё тоглоомнууд, даанч би уйдчихлаа одоо чи авдаа” гэж өгөөмөр загнасан. Яг үнэндээ чамд зусардсандаа л тэр Гүүгүү минь.
Онгирсон, манарсан, царайлаг биш төрсөн, хоосорсон, зусардсан нүгэл бүхнийг минь наминчил найз минь.
Аанхаа гээд толгой дохихоор Гүүгүү гээд толгой сэгсэрдэг. Аанхаа гээд гэнэн нүгэл сэтгэхээр Гүүгүү гээд бодол няслаад уцаарладаг.
Зайрмаг авч өгсөнгүйд нь уурлаад ээжийнхээ өөдөөс “та ч муу хүн юмдаа” гэж хэдэрлэхэд Гүүгүү хажуунаас нам цохиж унагаасан. Амандаа хүйтэн зайрмаг нялах гэсэн балчирхан жаал тархиндаа хүйтэн мөсөөр жин тавьсан. Миний анхны нүгэл юм гэсэн.
Арван гурван настайдаа бусад хүүхдүүдтэй хамт тамхи сорохыг сэтгэсэн, урлаггүй асаагаад эвсэлгүй зуух гэж оролдоход Гүүгүү булааж аваад тархины нялцгай хэсгийг түлэгдүүлэн шооррр хийтэл цогийг нь унтраасан. Хорвоогийн нэг тэнэг зуршилд татагдсан хүслийг минь бас унтрааж хашраасан.
Хотын гудамжийг хараад, бас нэлээд ядраад автуусанд сууж явахад шүлсээ үсчүүлсэн өвгөн ирж суудал тавихыг учирлалаа. Насаараа хийсэн бүтээсэн зүйлтэй гэж гайхуулаад энгэрээ хоёр гурван гялтгар медалиар гоёжээ тэр хөгшин. “Насаараа архичин ч явсан юмуу хэн мэдлээ фаак юүү за” гэж уцаарлахыг санатал Гүүгүү тархи няслаад суух хүслийг минь хийсгэж орхисон. Сайн ч бай муу ч бай ахмад хүнийг хүндлэж энэрэх нь Монгол ёс юм гэсэн.
Төрөх ёсгүй хүн жаргах албагүй, африкийн өлсгөлөн харууд хужаагийн тэрбум амьтад бүгдээрээ лексус унана гэвэл дэлхий сүйрнэ шүү дээ. Зургаан тэрбум арай ихэднээ, ганц тэрбум хангалттай дөө гэж боддогсон. Солонгосчуудаар хөлөө угаалгаж шанхайн төвөөр пулёмоттой агсрахсан гэж хүсэхэд Гүүгүү минь юу гэж хэллээ байз, мартчихаж.
“Авилгал аваач чи авчаач алив” гэж толгойгүй даргыг хэлэхэд халтархан гараа бүлтэлзэнхэн сарвайхад минь цус гартал нь ташуурдсан Гүүгүү анд минь. Мөнгөөр наадах хүслийг минь үтэрхэн үргээж билээ.
Манж үгсийг зэвсэгээ болгож бүх хүнд таалагдахыг мөрөөдсөн. “Хоёр хүний дунд орвол ганцаардахгүй, арван хүний дунд орвол хөгжилдөнө, зуун хүний дунд орвол эргээд ганцаарддаг юм, болохгүй шүү наадах чинь нүгэл” гэж Гүүгүү хэлсэн. Намайг ганцаардахад Гүүгүү бас ганцаарддаг гэнэ лээ.
Улстөрчид хамаг тэвчээр бараад самуун дэгдээмээр санагдахад, “ийм муухай нүгэл бодсоны чинь төлөө ганц алгадаад өнгөрье дөө” гэсэн. Хүзүүгүй хүний найзуудыг, авгайгүй хүний найзууд дээрэлхээд, мөнгөгүй хүний найзуудыг барьж хорьсон юм гэнэ лээ, зарим хүний найзууд нь иргэж ирээгүй юм гэнэлээ, тэр долоон сарын нэгэнд. Баяны найзууд нь нурсан байшингаа босгосон гэнэ лээ, даргын найзууд гэмт хэргээ нуусан гэнэ лээ, бурханы найзууд харин үхсэн хүнээ босгоогүйн гэнэ лээ.
Зуун арван жилийн дараа алт дуусахыг харах юмсан, мянга нэг зуун жилийн дараа Монгол орших уу гэдгийг мэдэх юмсан, тиймээс би мөнх амьдармаар байна гэхэд минь өөдөөс хараад “чиний бодсон хамгийн том нүгэл, мөнх амьдарна гэдэг мөн ч их нүгэл хийхийн үндэс юм” хэмээн сургаальдсан Гүүгүү найз минь дээ.
“Аанхаа аанхаа” гээд сэтгэж нэг юм төсөөлөхөөр, “гүүгүү гүүгүү, нүгэл” гэж хориглодог. Хүний хүслүүдийг үгүй хийдэг чи өөрөө том нүгэлтэн юм даа. Гэхдээ нэгэн өдөр, хүсэл бүхнийг хийсгэсэн нүгэл бүхнийг чинь наминчлана,... НАЙЗ минь.
(Долоон сарын нэгний үймээн дээр очоод буудуулж баригдчихалгүй хүрч ирсэн дөрвөн найздаа зориулав)

unshigch
sonirhogch
pearl
buyanaa
Dondog
Dondog
nomin
Зочин
Od
sain boljee
Зочин
Зочин
Ìîíãîë
Зочин
Битмин
Eebii
medehgui
Davka
bi
Сайхааан
goyo
Зочин
amjilt husii
Зочин
Almas
guuguu chin
KOBA
Зочин
Зочин
DooMHoRN
үнэхээр этгээд бичжээ
33
Гантулга.С
moog
Sonirxogch
Зочин
kkkk
zochin
chibqrushkq
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин