Арын хаалгаар л бүтнэ дөө .... гэдэг ццццц
“Өөрийгөө л бодох хэрэгтэй, одоо хүний төлөө гэсэн хүн хоосон хоцорно шүү”, “тэнд нь нэг ардуур хойгуур нь гүйгээд хэдэн юм салгаад аваач”,
“Өөрийгөө л бодох хэрэгтэй, одоо хүний төлөө гэсэн хүн хоосон хоцорно шүү”, “тэнд нь нэг ардуур хойгуур нь гүйгээд хэдэн юм салгаад аваач”, “энэ ёстой сайхан цавчаатай ажил шүү, бүгд л цавчилцаж байна шүү дээ”, “арын хаалгаар л бүтээхгүй бол болохгүй” одоо цагийн хамгийн түгээмэл үгс. Ялангуяа миний үеийн залуусын дунд байнга л яригддаг. Яагаад? Яагаад гэвэл дүрэм нь л тэр. Монголд ямар дүрэм үйлчилж байна тэр дүрмээр л шогшино. Энэ дүрмийг бид зохиогоогүй, өмнөх үеийнхэн ч зохиогоогүй, эби ч зохиогоогүй, энкэ ч зохиогоогүй. Олон жилийн явцад хуралдаж дагтаршсан л.
Гудамжинд хогоо хаяж, нус шүлсээ нийсээр тэрийг нь хэн ч цэвэрлэхгүй бол дагтаршиж хуралдсаар юу болох билээ дээ. Бүгдээрээ л хог хаяна, би ганцаараа хогийн сав хайж алхлаа гээд ч яах юм. Бүгдээрээ л цавчаа хийнэ, би ганцаараа шударга аашиллаа гээд яах ч юм. Зургаан цагт гэсэн юм чинь долоод л эхэлнэ дээ, би ганцаараа цагаа бариад яах ч юм. Дүрэм, энэ дүрмийг л өөрчилмөөр байна.
Би олон сайн найзуудтай. Ер нь найз гэдэг ямар ч том ах дүү, бурхан шашнаас илүүтэйгээр хүнд нөлөөлдөг байх. Энэ пиав ёстой гоё гэж мянга рекламдаад нэмэргүй, харин найз нь “энэ дажгүй пиав байна лээ шүү” гэхэд шал өөр сонсогдоно. Ээж аав нь “миний хүү битгий архи уугаарай” гэдэг үгнээс илүүтэйгээр найзууд нь уухгүй бол хүү архи уухгүй. Магадгүй дөнгөж танилцсан охиныг найзууд матраар нь дуудаад унавал залуугийн бодол хувирч ч болзошгүй.
Долоон сарын хоёрны орой найзуудтайгаа уулзаж байлаа. Зурагтаар болж буй процессийн талаар тархиа угаалгаад, үнэхээр л муу санаатай мунхаг хүмүүс согтуудаа хайран сайхан байшин шатаасан юм байлгүй дээ гэж бодсонсон. Харин тэнд очоод ирсэн найзууд болсон явдлыг яг бодитоор нь л хэлсэн. Танхайрагчид байсаан, архичид ч байсан, хулгайчид ч байсан, траншэйныхан ч байсан гэхдээ ихэнхи нь хотын энгийн л залуучууд байсан, согтуу биш, цэвэрхэн хувцасласан. Новшын золбингууд зөндөө л очсон байх гэхдээ манай найзууд лав биш.
Саяхан бас нэг жагсаал боллоо. Өвлийн хүйтэнд, ажлын өдрөөр, поошиг нүдэж хуучин арга барилаар, учир мэдэхгүй хүүхдүүдийг ашиглаж ... зарим хүмүүсийн инээд нь зарим хүмүүсийн зэвүү нь хүрмээр явдал. Тэнд ч бас миний өөр зарим найзууд маань очсон. Магадгүй жагссан залуусын зарим нь дарга нарын урдуур хойгуур гүйж хоосон амбицласан долдойнууд байх л даа, гэхдээ манай найзууд л лав биш.
Хоёр жилийн өмнө сонгуулийн булхайг эсэргүүцэж жагссан найзууд маань ч тэр, саяхан ардын намыг хамгаалж жагссан найзууд маань ч тэр хэн хэн нь шударга бус зүйлийг харж цөхрөнгөө барахдаа л өөрсдийн дуу хоолойгоо гаргасан хэрэг. Түүнээс биш бидний насныхан учраа мэдэхгүй энэ намынх тэр намынх гэж талцаад эхэлбэл утгагүй асуудал болно.
Үнэндээ нам нам гэж сэтгэлээ хөөргөн яваа залуусын ихэнхи нь шударга бус зүйлийн төлөө ч биш, нийгэмд асуудал шийдэх гэж ч биш зүгээр л ирээдүйд бас нэг дарга болох мөрөөдөлдөө хөтлөгдөн хоосон амбиц хөөгсөд. Дарга болсоныхоо дараа юу хийх вэ гэдгээ ч ойлгохгүй “энэ намыг л ингээд нэг дагаад байвал юманд хүрнэ дээ” гэсэн зорилготой байдаг биз.
Тэгэхээр “хүн амбиц хөөж л намд элсдэг” гэсэн энэ ойлголтоосоо салчих гээд л зарим нэг нь үзээд, зарим нэг нь хуучнаараа үлдэх гээд ч байгаа мэт. Албан тушаал ардын нам хоёр хүйн холбоотой байх албагүй. Энэ бол манай нийгэмд байгаа бас л нэг сөрөг үзэгдэл. Буруу зуршил гэж хэлсэн ч болно.
Үе тэнгийн олон залуустай танилцаж явахад Намбарваанид дуртай хүнийг би лав олж хараагүй юм даа. Хорин тав за магадгүй гучаас доош насныхан дунд Намбарвааныг дэмждэг хүн мянгад нэг л байх, түмд ч юмуу. Миний найзууд дунд, найзын найзууд дунд, найзын найзын найзууд дунд лав байхгүй. Гэхдээ тэр лаг юм чинь олон залуучууд цуглуулж чадна л даа, мэдээж.
Зурагтын ямар ч рекламнаас илүүтэйгээр, ямар ч пи аар мэдээнээс илүүтэйгээр найзуудын яриа л илүү үнэн, илүү бодитой сонсогддог. Ямар ч од хүн олон нийтэд нэг зүйл хэлчихээд дараа нь найзтайгаа буу халангаа үнэн санаагаа дэлгэнэ. Долоон сарын нэгний жагсаалын талаар зурагтаар мянга гарсанд итгэчихсэн зүйлийг найзын хоёр гуравхан үг л эргүүлчихнэ. Сая МАН-ы залуучуудын жагсаалын талаар өчнөөн пи аар цацагдсан ч найзын хоёр гурван үгээр л дотроо дүгнэлт хийнэ. Найзуудын үг хүнд хамгийн хүчтэй, итгэж болохоор тусдаг. Яагаад гэвэл надад худлаа хийрхэх шаардлага найзуудад маань байхгүй болохоор л.
Миний найзууд, зарим нь хар багаасаа нийлсэн, зарим нь танилцаад удаагүй. Зарим нь АН гайгүй гэдэг, зарим нь МАН гайгүй гэдэг, зарим нь АН МАН ыг ялгадаггүй. Ер нь ялгалаа гээд ч яах юм. Нэг нь ардын хувьсгалыг хийсэн нөгөө нь ардчилсан хувьсгалыг хийсэн, өөр бусад нарийн ширийнийг нь мэдэхгүй болохоор орхъё.
Хуучин шинэ миний найзууд бүгдээрээ л эх оронд болж бүтэхгүй ядаргаатай балиар юмнуудын талаар үе үехэн хөөрөлддөг. Юун эх орон удахгүй хятадын колони болох тухай ярьдаг залуусын талаар, харваас гэнэн царайтай охин санаанд ч оромгүй сурамгай янхан байсан талаар, яаж ийж байгаад гадагшаа л гарчих юмсан гэж цөхөрсөн хүмүүсийн талаар, хаа сайгүй хулхидалтандаа дасч адилхан хулхичин болох юмсан гэж мөрөөдсөн хүүхдүүдийн талаар харуусдгаараа адилхан найзууд минь.
Эхлээд өөрийнхөө амьдралыг цэгцлээд дараа нь эх орон нийгэм гэж том дуугар гэж сургааль айлдаж магад. Миний найзууд төгсөөд, ажлаа хийцгээгээд зарим нь тушаал дэвшээд л, гэр бүл зохиогоод л... амьдрал үргэлжилсээр л байна, сайхан шүү дээ. Гэхдээ яах аргагүй зарим нь ганцхан цаасан дээр гарын үсэг зуруулах гэж сар хөөцөлдөж байхад танилтай нэг нь цагийн дотор зуруулаад аваад ирж байна, том ажлыг чинь бүтээлээ гэж томрох. Эхэндээ уур хүрнэ, дараа нь гутарна, дараа нь эвлэрнэ. Өөрөө тэгж ганц цагийн дотор гарын үсэг цуглуулдаг мундаг хүн болох гэж зүтгэнэ. Хүн болгон тэгж зүтгэхээр ццццццццц ёстой шогшроод ч нэмэргүй.
Сая нэг блог дээрээс Монгол хүүхэн араб эртэй ханилаад Монголчуудаа хэрхэн дорд үзэж стрэст орж явах болсон тухай уншлаа. Нэг талаас Монголоо дорд үзсэн сэтгэл нь өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүүхэн, нөгөө талаас муу ч гэсэн эх орноо тэгж хэлж болохгүй гэсэн залуу хоёрын мэсэнжэрдсэн хүүрнэл. Хар цагаан хоёр бодлын тэмцэл гэмээр ч юм шиг. Хүүхнийг буруутгах аргагүй ээ, чадахгүй чалхгүй мөртлөө өөр хүүхэн рүү харц чулууддаг арчаагүй эрчүүдтэй утаатай бохир хотод амьдрахыг хүсээгүй. Ханилсан гадаад эр нь чалхтай баян төдийгүй эмэгтэй хүнийг яаж хайрлахаа мэддэг гэсэн. “Манай талын” залуу харин нөгөө хүүхэндээ ингэж гутарч болохгүй талаар их л хичээнгүйлэн тайлбарлавч хүүхэн яагаад ч хүлээж авахгүй. http://addmanz.wordpress.com/ “Монгол гоё Америк муухай” гээд нэг бичлэгийг нь сонирхоод хараарай. Энэ блогийг хөтөлдөг залууг би танихгүй л дээ, гэхдээ тэр эмэгтэйг яаж сайн сайхан зүйлд итгүүлэх гэж хичээж байгаа нь үнэхээр таалагдсан.
Монгол хар цагааны холимог, хөгжил дэвшил удахгүй ирнэ. Гол нь энд хар цагааны тэмцэл явагдаад байна л даа, хар цагаан сэтгэхүйн тэмцэл, би лав цагааных нь талд орж тэр хар бодол санаануудтай тэмцэлдмээр байна.
Гутраад л байвал гутраад л байна шүү дээ. Болохгүй муу бүхнийг одоо дурдаад яахав дээ.. Энэ эх орныг залуус бид өөрсдөө л өөрчлөхгүй бол өөр хэн гэж. Монголынхоо муу муухай бүхнийг АСУУДАЛ биш АЖИЛ болгож харцгаая л даа.

sarnai
ori
ner
brm
eee
bandash
hn
Зочин
Naraa
Зочин
Зочин
30 tai emegtei
Wckk
Зочин
nomad
Eebii
Eebii
Зочин
Зочин
Зочин
about No.1
daichinzam
DANQUISH
huuhen
huuhen
gamba
ard
irgen j
irgen j
bat
Зочин
zochin
zochin
gala
зочин
Khaltar khar arabuud
Noyon
delgermaa
Зочин
Sons
emegtei
mongol oron mandan badrag
Зочин
Зочин
ХС С
V
Зочин
uyanga
Зочин
Зочин