ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН “СҮҮЛЧИЙН МОГИКАН” БОЛЖ РИО ТИНТО Л ҮЛДЛЭЭ
Хэрэвзээ энэ “гигант” аргаа барах аваас Оюутолгой төслийг зүгээр л хэн нэг мөнгөтэй нөхөртзарчихаад гараад явчихаж чадна гэдгийг монголчууд ухаарахгүй байна.
Улаанбаатарт саяхан болж өнгөрсөн Боаогийн ээлжит форумыг манайхан баахан хөөрөгдөж магтах аястайгаар өндөрлүүлэх шиг санагдсан. Ази,Номхон далайн бүсийн улс орнуудын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой эл уламжлалт форумаас нэг зүйлийг анзаарснаа өгүүлэхгүй байж чадсангүй. Хэдийгээр Хятад улс энэ форумын автор, тэргүүлэгч орон хэдий ч, чуулганы үзэл санааг гагцхүү Хятадын эрх ашигт нийцүүлсэн мэт бодогдсон. Энэ бол гагц нийтлэгч миний хувийн бодол сэтгэгдэлюм шүү гэдгээ урьдчилан зориуд сануулаад өгүүлэх гэснээ шууд өгүүлсү. Нэлээд хэдэн жилийн өмнө Хайнаньд болсон чуулганыг тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Батболдын хэвлэлийн багт багтан сурвалжилж байлаа. Тэр үед форумаас тунхаглаж байсан үзэл санаа бараг хэвээрээ байх аж. Өөрчлөгдсөн юм алга. Бас л бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, хамтын ирээдүй, нэг зорилго гэсэн сэдэв нь ч хэвээрээ.Эндээс тэгээд юуг хэлэх гэсэн бэ гэхээр манайханд өнөөг хүртэл тогтвортой хөгжлийн ямар ч бодлого алга гэх гээд байна. Бодлогогүй улс орон ямар ч чухал үйл явдлыг зүгээр л хэлбэр талаас нь анхаарахаас цааш гардаггүй бололтой.
Тэр нь ч Улаанбаатарын чуулганаас анзаардагдлаа. “...Маш мундаг ач холбогдолтой боллоо. Манай монголчуудад сайн төсөл л байвал хөрөнгө оруулагчид ар араасаа цуварч байна ч гэх шиг...” заавал ингэж худлаа хөөрцөглөх шаардлага байлаа гэж үү! Тэгвэл ар араасаа шахцалдаад байгаа тэр хөрөнгө оруулагч нар хаана байна бэ? Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар тэдний сэтгэлийг зовоогоод байгаа ганц асуудал энэ гэж байна. Монгол Улсаас гаднын хөрөнгө оруулагч нар харин ч болгоомжлох болоод байгааг жишээ баримттайгаар тэд хэлж, анхааруулсаар байна шүү дээ. Манайхшиг улсад гаднын хөрөнгө оруулалт амин чухал гэдгийг захын хүн хэлнэ л дээ. Гэхдээ үр ашигтай байх ёстой. Дэлхийд хэмжээгээрээ хоёр, наймджагсаж байгааХятад, ОХУ гэсэн хоёр том эдийн засаг бидний боломж. Хил шууд залгасан аварга хөршүүдийн хувьд тэд Монголын гадаад хөрөнгө оруулалтад эзлэх хувь хэмжээ, боломж бололцоогоор алв ч улс орнуудаас хол давуу.
Гэлээ хэдий ч “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Ингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг Өрнө, Дорнын улс,орнуудтай холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогыг барина” хэмээн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14.1,2-т тодорхой заачихсан байдаг юм билээ.
Энэ бол Монголын эрх ашигт маш чухал заалт. Харамсалтай нь гуравдагч хөрш болох Өрнө, Дорнын орнуудтай харилцах үзэл баримтлалаасаа санаатайгаар манай өнөөгийн эрх баригчид татгалзаж эхэлж байгаа юм болов уугэсэн хар төрөх болж. Хардах нь сэтгүүлчийн эрх болохоор яалтай.
Яг нарийндаа 2016 оноос хойш Монголын төр, засаг Өрнөдийн буюу гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг шахан гаргах бодлого барих болсон. Би жишээ татах хэрэгтэй байх.
Жилдээ улсын төсөвт 350 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан Канадын 100 хувийнхөрөнгө оруулалттай “Сентерра Гоулд” компани өнгөрсөн онд өөрийн эзэмшил, хувьцаагаа өөр нэгэнд худалдаад Монголоос гарч явсан.
Өмнөговийн Гурвантэс суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан мөн Канадын хөрөнгө оруулалттай “Соут гоби сэндс” компани өөрийн эзэмшиж байсан хувиа Хятадын төрийн өмчит том корпорацын нэг болох Чалко-д зарж, шилжүүлээд гарч одсон. Австралийн “Проспект рэсурс” компани мөн л дээрхийн жишгээр өмнөд хөршийн ямар ч билээ нэгкомпанид хувь эзэмшлээ зараад гарахаас аргагүй болсон юмдаг. Энэ бүхнээс хамгийн дуулиантайгаар Канадын “Хан рэсурс”компани Монголоос шахагдан гарсныг монгол хүн бүр мэдэх байх. Тэдний орыг мөн л урд хөршийнхөн залгасан.
Монголын тал хууль зөрчиж тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалснаасаа болж Олон улсын арбитрын шүүхээр орж 80 сая долларын нөхөн төлбөр буюу торгуулийг тус компанид төлж гадаад ертөнцөд нүдний булай болж билээ.
Ийм жишээ маш олон. Ураны төслүүдээс францчуудыгшахан гаргах бодлого сүүлийн хэдэн жил төр, засгийн хүрээнд эрчимтэй өрнөх болсон. Одоо тэгээд алдарт Оюутолгой л бараг цор ганцаараа гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтын төлөөлөл болж үлдлээ шүү дээ. Бусад нь бүгд гарчихлаа. Энэ байдлаараа “сүүлчийн могикан” Рио Тинто ч удалгүй Оюутолгойг орхин гарах биз. Намайг ийн бичиж буйн төлөө үгийн нөөцөө үл хайрлан, бараг шавхан байж хараалаар “мялаах” цуутай, цогтой “эх оронч” нөхдүүд хэдэн арваараа гарч ирнэ. Нөгөө алдартай “худалдагдсан сэтгүүлч” цолоо хайрлах нь ч лавтай.
Уг нь ингэж бичиж буй минь цэвэр өөрийн үзэл бодлоо дагасных билээ л. Оюутолгойн гэрээг Монголын талд хохиролтой болсон гэдгийг үгүйсгэдэггүй ч, зарим нэгний хүсэж байгаа шиг энэ төслийг зогсоох тухайд бүр тас эсэргүүцэн харин ч нэг хөндлөн зогсох хүний нэг мөн гэдгээ хэлэх байна.
Гэрээ байгуулахдаа гаргасан алдаагаа даруй засаж сайжруулаад явах нь монголчууд бидэнд нэн чухал бөгөөд ашигтай гэж бас боддог хүн. Түүнээс биш баахан худал мэдэмхийрэх атлаа улс орны төлөөх алив мини, макс, мега төсөл бүрээс цаанаахувь, цавчаа хүссэн хэнхэг хөгшчүүд, эрдэмтэн, судлаач нэртэй шантаажчид, нийгмийн хамгийн адаг шаарнуудын орогнох орон зай болсон энэ олон ТББ-ууд, элдэв бүлэглэлүүд, гудамжны хөдөлгөөнүүд, улс төрд улайрагсдын асар хортой, хохиролтой, худлаа “эх оронч” дүр байдалд огтоос итгэдэггүй агаад бүр сэжгийн байдаг учраас монгол хүн бүрт эднээс аль болох зай барьж, хол бай гэжхэлмээр санагддаг юм.
Манай популист улстөрчид, дээр дурдсан новшийн “амьтад” л Оюутолгой төслийгард түмэнд ашигтай бус өөрсөддөө ашигтай байлгахыг юу юунаас ч илүү эрмэлзэн өнөөг хүртэл асуудлыг сунжруулдаг юм гэдэгт ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг болсон. Учир нь Оюутолгойн гэрээний талаар дахин дахин асуудал босгон ярьж эхэлсэн улстөрч, хувь хүн болгон илтээр хөрөнгөжих болсон нь нийгэмд тод анзаарагддаг болсон шүү дээ.
Ер нь сүүлийн хэдэн жилд Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж байсан хоёр хөршийнхөөс бусадгаднын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийг ийнхүү хомроглон хөөж байгаа нь магадгүй хэн нэгний захиалгатай, бүр шал өөр зорилготойгоор үйлдэгдэж байж болох уу гэдгийг бид өөрсдөөсөө асууж, тунгаан бодох ёстой гэдгийг л хамгийнтүрүүнд сануулмаар санагддаг юм.
Хамгийн гол нь энэ бүхэн Монголын геостратегийн бодлогод аюултайгаар нөлөөлж байгаад юм. Зарим нэг маань бүр ил цагаанаар Рио Тинто-г хөөн зайлуулах талаар ярьдаг болж. Яс юман дээрээ тулахад Монголын хувь заяа хэрхэх нь дэлхийн энэ том “мангас”-т түй ч хамаагүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй л дээ. Хэрэвзээ энэ “гигант” аргаа барах аваас Оюутолгой төслийг зүгээр л хэн нэг мөнгөтэй нөхөрт зарчихаад гараад явчихаж чадна гэдгийг монголчууд ухаарахгүй байна.
Муу дүр зургаар харж, энэ төслөөсРио Тинто татгалзаж, өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгөө тооцон хэн нэгэнд зарахаар болж гэж төсөөлөн бодъё л доо. Энэ том мега төслийг тэр чигт нь худалдаж авч чадах тэр мөнгөтэй “нөхөр” хэн байж болохыг бас төсөөлөх гээд үз. Хариу нь бараг л бүхэнд тодорхой гэдэгт эргэлзэхгүй байна.
Манай статистикийн алба гэж эрх баригчдын таалалд нийцүүлж “ажилладаг” дүүрчихсэн нэг газар байдаг шүү дээ. Тус газрын аль 2013 оны тайланд дурдсанаар Монголд хөрөнгө оруулсан зөвхөн Хятадын 5503 компани байдаг гэж ээ. Харин 2018-2019 оны тайланд энэ тоо хэд болсныг харах гэж хайгаад олсонгүй. Улам л олон болсон нь дамжиггүй. Угаасаа Монголын бүхий л салбар дахь хөрөнгө оруулалтын орчинг өмнөд хөршийн хувь, хувьсгалын компаниуд аажмаар эзлэх болсныг бид харцгааж байгаа шүү дээ. Хамгийн харамсалтай нь эрх ашиг, хувийн сонирхолдоо баригдсан эрх баригчдын зүгээс ганц улсад ийнхүү санаатайгаар болон санамсаргүйгээр бодлогын дэмжлэг онцлон үзүүлж байгаагаараа улс үндэстний аюулгүй байдлыг нэг улсаас хараат болгохын хамтаар гадаад бодлогынхоо үзэл баримтлал болгон тунхагласан “Гурав дахь хөршийн бодлого” маань бидний нүдэн дээр нуран унахнэн гашуудалтай хэрэг явдалтай тулгарах бий вий.
Байдал ийм байгаатай зэрэгцэн төр нь хувийн хэвшил рүүгээ шууд халдан, эд хөрөнгийг нь хураах, үйл ажиллагааг нь зогсоох гэх мэт сонин хандлага гарч ирлээ. Ийм байхад гаднын хөрөнгө оруулагч нар Монголыг хүсэмжилж, хэтэвчээ дэлгэн дараалалд жагсаад зогсож байна гэх дарга нарын үг манай хошин шог хамтлагуудын ямар ч үзүүлбэрээс илүү инээдэмтэй, марзан сонсогдохгүй байна гэж үү. Өнөөдрийн байдлаар эрх баригчдын маань хааяа бие биеэндээ үзүүлдэг байсан салаавч Төрийн ордонд багтахаа байгаад гадаадынхөрөнгө оруулагч нар луугаа тэр тусмаа гуравдагч хөршийн бодлого руугаа чиглэдэг болсон юм шиг байна.
Дээр түр дурдаадорхисонУлаанбаатарын форум дээр Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “ Гадаадын хөрөнгө оруулагчдыг шахах хандлага нь Монголын хөгжилд хамгийн том саад үүсгэнэ шүү” хэмээн хэлсэн байсан. Манай сонсох ёстой хүмүүст түүний энэ үг хүрсэн эсэхийг мэдэхгүй. Монгол Улс дэлхийн таван том эдийн засагтай хамтын ажиллагаатай гэх үг уг чуулганаасхүчтэй сонсогдож байсан нь гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсаас дайжиж байгаатай ер авцалдаж, чихэнд наалдаж өгсөнгүй.
Мэдэхгүй ээ, нөгөө хоёр хөрштэйгөө нийлж байгуулахаар болсон таван коридорын маань төсөл яалаа? Бидний улсын баруун, зүүнээр тойроод эл төсөл аль эрт эхэлчихсэн шүү дээ.
Сүүлийн таван жилийн турш амтай болгон л энэ тухай ярьлаа. Сайхан ч хошгирууллаа. Энэ хооронд ад үзээд байх атлаа Оюутолгойгоороо л амьдарсаар ирлээ шүү дээ бид. Эцэст нь өгүүлэхэд гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг одоо дахиад нэг сайн шувтарчих юм боллуу, баавгайн тэврэлт дор найдвартай “жаргах” замдаа шуудрах буй за Монгол Улс маань.