Нийслэл хүрээг чөлөөлсний 90 жилийн ой ба ШИНИЙН НЭГЭН
Энэ жил Монгол оронд өрнөсөн улс төр нийгмийн чухал үйл явдлуудын 90 жилийн ойнууд болно. Хамгийн том үйл явдал болох Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 11-нд болж 1024 бөх барилдах байх.
Энэ жил Монгол оронд өрнөсөн улс төр нийгмийн чухал үйл явдлуудын 90
жилийн ойнууд болно. Хамгийн том үйл явдал болох Ардын хувьсгалын 90
жилийн ойн баяр наадам долдугаар сарын 11-нд болж 1024 бөх барилдах
байх.
2011 онд тохиох олон тэмдэглэлт үйл явдлууд дотроос хамгийн эхнийх нь магадгүй хамгийн чухалд тооцогдох ойн өдөр нь өнөө жилийн цагаан сарын шинийн нэгэн болоод байна. 1921 оны хоёрдугаар сарын 3-нд Нийслэл хүрээг гамингаас бүрэн чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд хааныг хаан ширээнд нь эргүүлэн залжээ. Одоогоос яг 90 жилийн өмнөх тэр өдөр цагаан сарын шинийн нэгэн байсан нь бас сонин тохиолдол юм.
Тэр өвөл Хүрээнд байсан хятадууд "цагаан сарыг улаан сар болгоно" хэмээн хүрзээ ирлэж байсан гэдэг яриа ч үүнийг баталж байгаа юм. Барон Унгерн өнгөрсөн намар нь Хүрээ рүү довтлоод амжилт олоогүй ухарсан. Дараа нь тэсгим хүйтэн өвлөөр цагаан сараас амжиж хоёр дахиа уулгалан дайрсан нь цэрэг дайны урлагт бол байж боломгүй эрсдэлтэй алхам хийжээ.
Одоогийн Улаанбаатар тэр цагт Хужирбулан, Маймаачин, Гандан, Богдын ордон гэх зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдсэн салангид суурингууд байжээ. Зүүн захын Хятад таун Маймаачин ба одоогийн Амгаланд гамингийн цэргийн хуаран байрлаж байсан. Дайралт хийхийн урьд шөнө нь Резухины цэргүүд Туулын мөсийг гатлан цэргийн ангийн хажуугаар яваад Хүрээ рүү орчихсоныг Хятадын харуул мэдэлгүй унтаж байгаад өнгөрүүлсэн гэдэг. Унтаа харуулын гай үүгээр зогссонгүй. Зүүн хойноос Уу булангаас ирсэн Бароны дивиз үүрээр ирэнгүүтээ харуулыг бүрэлгээд казарм руу гранат шидлэн гаминг унтаагаар нь хөнөөжээ. Энэ тухай Ж.Нэргүйн орчуулсан Бароны штабын дарга хийж явсан М.Торновскийн намтарт дэлгэрэнгүй өгүүлдэг. Барон Унгерн хоёр гурван хэсэгт салан байлдаж байгаа цэргүүдийн хооронд тэр өдөр хэд хэдэн морь бахардуулан давхиж командалж байжээ. Заримдаа бүр гамингуудын дотор ч орчихсон давхиж явахад дайснууд нь мэл гайхан алмайран хоцордог байсан гэсэн. Тэрээр ер буудуулаагүй ба буудсан ч оногдохгүй байсан нь тун хачирхалтай. Энэ нь дайны онолд байж боломгүй эрсдэлтэй алхам юм байна л даа. Баронд алба хааж байсан Түвдийн тусгай хороо гэж байж. Тэд нар одоогийн "120 мянгат" руу шууд довтолж Богдыг хорионоос суллан Зайсангаар дамжин Манзуширын хийд рүү оргуулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. "Төв аймгийн" Манзушир Хутагт Цэрэндорж гуай Богдыг гэртээ байлгасан ачийнхаа хариуд дахин тусгаар тогтносон Монголын анхны Ерөнхий сайд болсон. Цэрэндоржийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хожим Ерөнхий сайд болцгоодог Жалханз хутагт Дамдинбазар, Д.Бодоо, нөгөө Б.Цэрэндорж нараас гадна Хатанбаатар Магсаржав, Бишрэлт гүн Сундуй нар багтсан байдаг.
Хожим Бароныг баривчилдаг Сундуй гүн нь сонин намтартай. Чингэсийн алтан ургийнхнаас нэлээд холдсон удамтай гэлцэн ноёдууд Бишрэлт гүн хэргэмийг үе залгамжлуулахгүй гэдэг байсан боловч Богд эрдэм чадлыг нь үнэлээд шууд зарлиг гаргасан гэдэг. Тэрээр Орост Чойбалсан нарын хамт хүүхэд байхдаа дөрөв таван жил сурчихсан, оросоор ус цас шиг ярьдаг боловсролтой нэгэн тул Баронд тун хэрэгтэй байв.
Цагаан сарын шинийн нэгнээр Хүрээ гамингаас чөлөөлөгдөн баяр дээр баяр болон хөөрч байх тэр үед Хиагтад Оросын большевикууд Монголд хувьсгал экспортлох ажлаа түргэвчилсэн. Тэд гамингаас гадна лам ноёд, Богдыг чинь хамт устгаад өгье тэгвэл цэрэг гаргана гэж хачин хачин болзол тулгаад хөдөлж ядаад байсан большевикууд Сүхбаатар Чойбалсан нарын хүсэлтийг тэр дор нь зөвшөөрөн цэргээ гаргахаар болсон.
Монгол ардын туйлын хүсэлтийг Барон түрүүлж очоод гүйцэлдүүлсэнд улаан цэргүүд туйлын их хорсож, яаравчлахгүй бол байдал улам эвгүй болж мэдэхээр болжээ. Ийнхүү гуравдугаар сарын цэрэг улс төрийн ажиллагаа зун нь ардын журамт цэрэг нэг ч дайсангүй тайван болсон Хүрээнд орж ирсэн зэрэг үйл явдлаар хахсан 1921 он цааш хэрхэн үргэлжилсэн тухай түүхийг бид мэднэ.
Барон жанжин "Монголын нууц товчоо"-н дээр гардаг шиг шөнөдөө баахан түүдэг гал асааж маш олуулаа байгаа мэт харагдуулж гаминг айлгасан байгаа юм. 5000-аас наашгүй цэрэг ирлээ гэж айгаад генерал Го Сүньлин гэдэг нь цэргээ хаяад зугтаачихсан гэсэн. Үнэндээ 1500 орчим орос, монгол, түвд, татар, цахар, япон хүнээс бүрдсэн дивиз байсан аж. Цөөхөн цэргүүд Хүрээг эзэлчихээд "Ура" хашгираад давхилдаад байсан. Хэзээ их цэрэг нь орж ирэх юм бол гэж хүлээгээд байсан чинь нэг харсан Барон бүх дарга нартайгаа яваад өнгөрсөн гэж тэр үеийн дурсамжинд тэмдэглэжээ.
Хүрээг чөлөөлснийг Богд хаан өндрөөр үнэлж Баронд үе улируулан залгамжлах хан зэрэг, чин ван цолны хамт хөхиүлжээ. Үүнийг илтгэсэн шар дээл, хүрэм, отго жинс, жолоо зэргийг олгосон бөгөөд тэрээр насан эцэслэтлээ шар дээлнээсээ салаагүй мөн тэр дээлээ өмссөн чигээр цаазлуулсан байдаг.
90 жилийн өмнөх Улаанбаатарын тулалдаан нь зөвхөн нэг хотын төлөөх байлдаан биш XX зуунд дахин сэргэсэн Монголын түүх энэ өдрөөс эхэлсэн гэж ач холбогдол өгдөг юм билээ. Нийслэл Хүрээг гамингаас ангижруулсан нь асар том үйл явдлын дэргэд Хиагт дахь хилийн боомтын тулалдаан нь бараг жүжиг тоглосон шахуу үйл явдал гэдэг. Яахаараа хятадууд урагшаа Эрээн рүү биш хойшоо Сэлэнгэ рүү зугтаадаг. Тэнд большевикууд харахад байлдсан юм шиг атлаа цаагуураа ивээлдээ аван нутаг руу нь хүргэж өгсөн. Гамингууд ч тэрнийгээ мэдээд галт тэрэгний буудал ойрхноор нь Хиагтыг зүглэсэн юм билээ.
Одоо манай төрийн ордонд Манзушир хутагт Цэрэндоржийн хөрөг Ерөнхий сайдуудын дунд байдаггүй, Нийслэл Хүрээг чөлөөлсний өдрийг төр засаг бүү хэл хотын удирдлага ч дурсан санадаггүй, Барон Унгернийг магтахаа байг зүхсэн чигээрээ, Богд тэр хоёрыг элдвээр доромжилсон урлагийн бүтээлүүдийг хувьсгалын сэдэвтэй бүх л өдрүүдэд зориуд телевизээр нэвтрүүлсэн хэвээр л байх юм. Хуучин Ху намын үед түүх шастираа гэнэт өөрчлөхөд эвгүй байсан байх. Одоо бол хуучин нэрээ авсан Ардын намынхны жинхэнэ өөрчилж хэрэгжүүлэх ажил чинь мөн биз дээ.
1920-1921 онд Ар Монголыг гамингийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд Барон Унгерний удирдлаган дор байлдаж явсан цэргүүд.
Ардчиллын буянаар бид түүхээ саяхнаас л үнэнээр нь мэддэг болоод байгаа. Яг үнэндээ долдугаар сарын 11-ний тэртээх он жилд Монголд ямар ч үйл явдал болоогүйг анх Баабар нийтэд зарласан байдаг. Мөн тэрээр өөр олон буруу зөрүү ойлголтыг засч залруулан бодит байдлыг дэлгэж тавьсан юм. Одоо Монголчуудын түүхийн тухай бодит үнэнийг Баабарын бичсэн "Монголчууд: Нүүдэл суудал" хэмээх Төрийн шагнал хүртсэн бүтээлээс иш татах болжээ. Өөрөөр хэлбэл энэ номоор чиг баримжаа хийн түүх шастиртаа хандаж байгааг мэргэжлийн түүхчид буруутгаж чадахгүй байна. Энэ номноос өмнө хэвлэгдсэн түүхийн сурах бичгүүд, мөн бусад ном, кино жүжгүүд хүртэл үзэл сурталжсан коммунизмын захиалгаар хийгдсэн болохоор дэгс зүйл ихтэй. Ер нь шуудхан хэлэхэд худлаа бичсэн шастираар иргэдийн тархийг угааж байсан үед хамрагдана. 2011 онд тохиох олон тэмдэглэлт үйл явдлууд дотроос хамгийн эхнийх нь магадгүй хамгийн чухалд тооцогдох ойн өдөр нь өнөө жилийн цагаан сарын шинийн нэгэн болоод байна. 1921 оны хоёрдугаар сарын 3-нд Нийслэл хүрээг гамингаас бүрэн чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд хааныг хаан ширээнд нь эргүүлэн залжээ. Одоогоос яг 90 жилийн өмнөх тэр өдөр цагаан сарын шинийн нэгэн байсан нь бас сонин тохиолдол юм.
Тэр өвөл Хүрээнд байсан хятадууд "цагаан сарыг улаан сар болгоно" хэмээн хүрзээ ирлэж байсан гэдэг яриа ч үүнийг баталж байгаа юм. Барон Унгерн өнгөрсөн намар нь Хүрээ рүү довтлоод амжилт олоогүй ухарсан. Дараа нь тэсгим хүйтэн өвлөөр цагаан сараас амжиж хоёр дахиа уулгалан дайрсан нь цэрэг дайны урлагт бол байж боломгүй эрсдэлтэй алхам хийжээ.
Одоогийн Улаанбаатар тэр цагт Хужирбулан, Маймаачин, Гандан, Богдын ордон гэх зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдсэн салангид суурингууд байжээ. Зүүн захын Хятад таун Маймаачин ба одоогийн Амгаланд гамингийн цэргийн хуаран байрлаж байсан. Дайралт хийхийн урьд шөнө нь Резухины цэргүүд Туулын мөсийг гатлан цэргийн ангийн хажуугаар яваад Хүрээ рүү орчихсоныг Хятадын харуул мэдэлгүй унтаж байгаад өнгөрүүлсэн гэдэг. Унтаа харуулын гай үүгээр зогссонгүй. Зүүн хойноос Уу булангаас ирсэн Бароны дивиз үүрээр ирэнгүүтээ харуулыг бүрэлгээд казарм руу гранат шидлэн гаминг унтаагаар нь хөнөөжээ. Энэ тухай Ж.Нэргүйн орчуулсан Бароны штабын дарга хийж явсан М.Торновскийн намтарт дэлгэрэнгүй өгүүлдэг. Барон Унгерн хоёр гурван хэсэгт салан байлдаж байгаа цэргүүдийн хооронд тэр өдөр хэд хэдэн морь бахардуулан давхиж командалж байжээ. Заримдаа бүр гамингуудын дотор ч орчихсон давхиж явахад дайснууд нь мэл гайхан алмайран хоцордог байсан гэсэн. Тэрээр ер буудуулаагүй ба буудсан ч оногдохгүй байсан нь тун хачирхалтай. Энэ нь дайны онолд байж боломгүй эрсдэлтэй алхам юм байна л даа. Баронд алба хааж байсан Түвдийн тусгай хороо гэж байж. Тэд нар одоогийн "120 мянгат" руу шууд довтолж Богдыг хорионоос суллан Зайсангаар дамжин Манзуширын хийд рүү оргуулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. "Төв аймгийн" Манзушир Хутагт Цэрэндорж гуай Богдыг гэртээ байлгасан ачийнхаа хариуд дахин тусгаар тогтносон Монголын анхны Ерөнхий сайд болсон. Цэрэндоржийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хожим Ерөнхий сайд болцгоодог Жалханз хутагт Дамдинбазар, Д.Бодоо, нөгөө Б.Цэрэндорж нараас гадна Хатанбаатар Магсаржав, Бишрэлт гүн Сундуй нар багтсан байдаг.
Хожим Бароныг баривчилдаг Сундуй гүн нь сонин намтартай. Чингэсийн алтан ургийнхнаас нэлээд холдсон удамтай гэлцэн ноёдууд Бишрэлт гүн хэргэмийг үе залгамжлуулахгүй гэдэг байсан боловч Богд эрдэм чадлыг нь үнэлээд шууд зарлиг гаргасан гэдэг. Тэрээр Орост Чойбалсан нарын хамт хүүхэд байхдаа дөрөв таван жил сурчихсан, оросоор ус цас шиг ярьдаг боловсролтой нэгэн тул Баронд тун хэрэгтэй байв.
Цагаан сарын шинийн нэгнээр Хүрээ гамингаас чөлөөлөгдөн баяр дээр баяр болон хөөрч байх тэр үед Хиагтад Оросын большевикууд Монголд хувьсгал экспортлох ажлаа түргэвчилсэн. Тэд гамингаас гадна лам ноёд, Богдыг чинь хамт устгаад өгье тэгвэл цэрэг гаргана гэж хачин хачин болзол тулгаад хөдөлж ядаад байсан большевикууд Сүхбаатар Чойбалсан нарын хүсэлтийг тэр дор нь зөвшөөрөн цэргээ гаргахаар болсон.
Монгол ардын туйлын хүсэлтийг Барон түрүүлж очоод гүйцэлдүүлсэнд улаан цэргүүд туйлын их хорсож, яаравчлахгүй бол байдал улам эвгүй болж мэдэхээр болжээ. Ийнхүү гуравдугаар сарын цэрэг улс төрийн ажиллагаа зун нь ардын журамт цэрэг нэг ч дайсангүй тайван болсон Хүрээнд орж ирсэн зэрэг үйл явдлаар хахсан 1921 он цааш хэрхэн үргэлжилсэн тухай түүхийг бид мэднэ.
Барон жанжин "Монголын нууц товчоо"-н дээр гардаг шиг шөнөдөө баахан түүдэг гал асааж маш олуулаа байгаа мэт харагдуулж гаминг айлгасан байгаа юм. 5000-аас наашгүй цэрэг ирлээ гэж айгаад генерал Го Сүньлин гэдэг нь цэргээ хаяад зугтаачихсан гэсэн. Үнэндээ 1500 орчим орос, монгол, түвд, татар, цахар, япон хүнээс бүрдсэн дивиз байсан аж. Цөөхөн цэргүүд Хүрээг эзэлчихээд "Ура" хашгираад давхилдаад байсан. Хэзээ их цэрэг нь орж ирэх юм бол гэж хүлээгээд байсан чинь нэг харсан Барон бүх дарга нартайгаа яваад өнгөрсөн гэж тэр үеийн дурсамжинд тэмдэглэжээ.
Хүрээг чөлөөлснийг Богд хаан өндрөөр үнэлж Баронд үе улируулан залгамжлах хан зэрэг, чин ван цолны хамт хөхиүлжээ. Үүнийг илтгэсэн шар дээл, хүрэм, отго жинс, жолоо зэргийг олгосон бөгөөд тэрээр насан эцэслэтлээ шар дээлнээсээ салаагүй мөн тэр дээлээ өмссөн чигээр цаазлуулсан байдаг.
90 жилийн өмнөх Улаанбаатарын тулалдаан нь зөвхөн нэг хотын төлөөх байлдаан биш XX зуунд дахин сэргэсэн Монголын түүх энэ өдрөөс эхэлсэн гэж ач холбогдол өгдөг юм билээ. Нийслэл Хүрээг гамингаас ангижруулсан нь асар том үйл явдлын дэргэд Хиагт дахь хилийн боомтын тулалдаан нь бараг жүжиг тоглосон шахуу үйл явдал гэдэг. Яахаараа хятадууд урагшаа Эрээн рүү биш хойшоо Сэлэнгэ рүү зугтаадаг. Тэнд большевикууд харахад байлдсан юм шиг атлаа цаагуураа ивээлдээ аван нутаг руу нь хүргэж өгсөн. Гамингууд ч тэрнийгээ мэдээд галт тэрэгний буудал ойрхноор нь Хиагтыг зүглэсэн юм билээ.
Одоо манай төрийн ордонд Манзушир хутагт Цэрэндоржийн хөрөг Ерөнхий сайдуудын дунд байдаггүй, Нийслэл Хүрээг чөлөөлсний өдрийг төр засаг бүү хэл хотын удирдлага ч дурсан санадаггүй, Барон Унгернийг магтахаа байг зүхсэн чигээрээ, Богд тэр хоёрыг элдвээр доромжилсон урлагийн бүтээлүүдийг хувьсгалын сэдэвтэй бүх л өдрүүдэд зориуд телевизээр нэвтрүүлсэн хэвээр л байх юм. Хуучин Ху намын үед түүх шастираа гэнэт өөрчлөхөд эвгүй байсан байх. Одоо бол хуучин нэрээ авсан Ардын намынхны жинхэнэ өөрчилж хэрэгжүүлэх ажил чинь мөн биз дээ.
ТТ
20-р зуунд манай орныг эхлээд Манжаас дараа нь Хятадаас салгаж аварсан баатруудын нэрс-Богд хаан,Коростовец,Унгерн,Шумяцкий ба Сталин.
tsagaan_ovgon
Зочин
ГАНБАТ
ГАНБАТ
ГАНБАТ
ГАНБАТ
ГАНБАТ
Ганаа
Зочин
Түүхийн үнэн баримт чухал ч
Bold
Б.Бямба
Зочин
Н. Энхбаяр
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
samsaaraa
Зочин
Зочин
Зочин
hulgana60
Зочин
Hurelsuh
Зочин
ГАНБАТ
ГАНБАТ
ГАНБАТ
ГАНБАТ
хөх төмөр
партизан
zochin
zaluu
Зочин
gangaa
Зочин
xudal kino jujgiig zalruul xaa,
PSN
түүхийн үнэн
Зочин
Зочин