Юм болгоныг мэдэх ал­багүй. Мэдэхийн ч арга­гүй. Харин ажил мэргэж­лээсээ гадуур зайлшгүй мэдэж байх чухал зүйл бол өөр­тэйгээ танилцах явдал юм. Өөрий­гөө хэн гэдгийг фото зурагнаас цааш мэдэхгүй, хүний биеийн  наад захын мэд­лэггүйгээр явж болохгүй байна. Гадуур өвчин их байна. Өвчний төрөл зүйл нь улам олширч, үргэлж мутацид орон  нэг тусчихвал ороо морь шиг бариг­дана гэж байхгүй болжээ. Энд тэндгүй хүнд хөнгөн, халдвартай, хав­дартай  өвчтөнүүд. Өвч­төний тоо Монголд түүний дотор Улаан­баа­тарт эрс өссөнийг дэл­гүүрээс олон аптек, сур­гуулиас илүү хувийн эмнэл­гүүд ярайн хэлж өгч байна. Тийм атлаа ачаал­лаа дийлэхгүй байгаа ганц салбар бол эрүүл мэндийн байгууллага юм. Өөр нэг ноцтой асуудал бол  эмнэлэг, эмч, бариа засал, бөө мөргөл гээд төрөлжсөн бизнесүүд энэ бэлэн сайхан хөрсөн дээр суга өсөн урган цэцэг­лэлээ. Би нэг л өдөр өвчинд нь үгүй юмаа гэхэд өвчнийг анагаах шидтэний хурц хараанд өртөх нь тодорхой болчи­хоод байна. Ялангуяа төлбөрийн чад­вар дун­даас дээш боломжийн ахул цаадуул чинь чамайг удаан амар тайван байлгахгүй.

Ийм цаг үед бид өөрс­дийнхөө бие орга­низм­тай танилцах, эрүүл мэн­дийн талаарх наад захын мэд­лэг­тэй байх шаард­лага гараад байгаа юм. Энэ тухай эмч нар ерөөсөө хэлж өгдөггүй, хэлсэн ч ойлгохын арга­гүй хачин ярьц­гаадаг, за нөгөө бариа засалч домч нарт хандвал бүр аймаар. Эцсийн эцэст өвчин зовлонд уналаа гэхэд зөвхөн чиний бие л зовж, чи л өөрийгөө эдгээх болохоос өөр хэнд өвчнөө даатгах вэ. Чамайг чамаас өөр төгс төгөлдөр мэддэг бурхан ч үгүй. Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой ба өөрөөс чинь өөр хэн ч мэдэх ёсгүй нууцууд бий. Цааш өөрийгөө улам сайн мэдэхийн тулд  ажлаа орхин анагаах ухааны сур­гуульд  сурах юмуу бөө бололтой биш.

Яг ийм хэрэгтэй цаг үед Б.Болдсайхан ёстой сайхан ном гаргаж, эм­чийн төдийгүй иргэний үүргээ биелүүлж, гийгүүлж өглөө. Түүнийг “Шударга журам” меда­лиар шагнасан ч ба­гадна. Болд­сайханы “Ёо ёог анагаах нь” хэмээх энэ номыг аан баангүй сайн унш­чихаад хотын захын хороололд очвол “Аягүй мундаг эмч хүрээд ирж” гэж эндүүрэхээр юм билээ.

Ерөөсөө л бидний өдөр тутам нэгнээсээ асуу­даг үй түмэн “яагаад?”-уудыг энгийн үгээр тэгсэн мөртлөө гарцаа байхгүй шинжлэх ухаанаар нотолсон бай­далтай хариулж өгсөн. Хариулт болгоны дараа “Аа энэ чинь нээрэн тийм юм байна” гэсэн ухаа­рал толгойд ёг хийтэл буух нь эмч өөрөө сайн нийтлэлч гэдгээ давхар харуулсан бүтээл юм.

…Соёлын хувьсгалын үр дүнд оросууд мон­голчуудыг тэмбүүнээс сал­гаж өгсөн. Харам­сал­тай нь тариа хийх явцдаа дахин хэрэг­лэдэг шприц­нээс шар өвчнийг улс даяар халдаасан. Бага­даа шар­ласан тэр олон хүүхдүүд өнөөдөр элэг­ний хорт хавдартай бол­лоо. Нэг зовлонгоос салгаж өгөөд бидэнд өөр нэг зовлонг үүрүүлчих юм даа…

…Монголчуудын хэ­дэн мянган жилээр идэж ууж хэвшсэн борц, айраг, тараг сүү, өөхтэй өвчүү, хонины сүүл зэрэг нь бид­ний бие мах бодид зохиц­сон байна. Ялангуяа хөдөө юм уу гадаа хүйтэн нөхцөлд ажиллаж амь­дарч байгаа үед эдгээр хоол л тохиромжтой…

…Баргийн өвчинг эсэр­гүүцэх өөрийн арми хүн бүрт бий. Жирийн ханиад гэхэд л эм уусан ч уугаагүй ч долоо, за арав хоноод л өөрөө эдгэдэг. Тэгэхээр ханиаданд тэр сайн гэж юуг ч нэрлэж болохоор байгаа биз. Онолын хувьд гэвэл витамин ихээр агуулсан чацаргана энэ тэр гээд л нэрлэж болох юм. Заавал чацаргана, аньсны нав­чаар дамжуулж амин дэмээ сайжруулах гэж байснаас аптекаас бэлэн С витамин аваад уучих­вал амар биз дээ. Одоо гадуур зарагдаад байгаа сүлжээний эмнүүдийг шууд хортой гэж хэлэхгүй. Эмийн санд байдаг 100 төгрөгийн үнэтэй вита­минийг  өнгийг нь хувир­гаад танд зад реклам­даад 100 мянган төг­рөгөөр зарчихаж байгаа байхгүй юу. Яагаад ингэж хардах үндэслэл гараад байна гэхээр манай эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх­гүй,  зугтаагаад байдаг юм...

…Би өдөр болгон шахуу зүрх­ний хагалгаа хийдэг ажилтай тул энийг сайн мэднэ. Зүрхний өвч­тэй хүн аймхай буюу аймхай хүн зүрх муутай гэсэн ойлголт байхгүй. Энэ хоёр чинь сэтгэцийн, зүрхний гээд тусдаа өвч­нүүд байхгүй юу. Стресс­гүй тайван амьдарвал зүрх цочрох­гүй, даралт ихсэхгүй гээд сэтгэл санаа нөлөөлөх хүчин зүйлүүд бол бий. Тэрнийг харин сайхан тайл­бар­лаад өгье…

…Цитрамон  нойрны эм биш. Өвчин нам­даах эм. Гэхдээ одоо энэ эмийг манайхаас өөр газар хэрэг­лэхээ болиод удаж байна. Яагаад гэ­хээр улаан хоолой ходоод элгэнд муу нөлөөтэй. Өөр бусад бидний мэдэх нэ­лээд эмнүүдийн талаар мэдээлэл өгөх нь зөв байх… Нойр чинь хүрэх­гүй байгаа бол тэр люми­на­лаа уу. Нэг сар уучих зүгээр. Тэгээд ор дэрээ байрлалыг нь  солиод үзээрэй. Орой салхинд алх, орой ХООЛ ИД?...     

-Энэ ном гадуур но­мын дэлгүү­рээр зараг­даад бараг дуусч байх шиг байна билээ. Зардал мөнгө­нөөс болсон уу яасан тийм ч олон хувиар хэвлэгдэн гарч амжаагүй бололтой. Уг нь бол ма­най улсын айл бүрийн ширээн дээр хэвтэж бай­вал мөн ч хэрэгтэй санж.