Юм нэхэх дээд сургууль
Аяа, Хүн төрөлхтөний шинэ үеийг шинэ аз дайрдаг аа гэж, үнэн ажээ. Социалист дэглэмийн үед дарлагдан зовж, аргагүйн эрхэнд эрдэмд шамдсаар нэгэнт өнгөрсөн оюутан насаа санахад хүрэл зүрх ч хайлна.
-фельетон-
Аяа, Хүн төрөлхтөний шинэ үеийг шинэ аз дайрдаг аа гэж, үнэн ажээ. Социалист дэглэмийн үед дарлагдан зовж, аргагүйн эрхэнд эрдэмд шамдсаар нэгэнт өнгөрсөн оюутан насаа санахад хүрэл зүрх ч хайлна. Муусайн дарангуйлагчид оюутны тэтгэлэгийг зөвхөн онц сурсан тохиолдолд л нэмдэг байсан гээд бодчих. Юу ч суралгүй сургуулиа төгсөх, диплом худалдан авах бүх эрх хаалттай байсан даа. Дарга ангийн цөөн хэдэн хүүхэд л тийм боломжтой байдаг гэж дуулсан бидний хэдэн нөхөд “Ер нь цаашдаа ардчилсан хувьсгал л хийхгүй бол бүх юм хэвээрээ байх юм байна” гэж ярилцсан удаатай.Та нар “Жагсахгүй яасан юм бэ” гэж асуух байх л даа. Жагсаал байсаан байсан. Гэхдээ ёстой нүнжиггүй жагсаал. Жагссаны дараа автобусаар үнэгүй зорчих билет өгөх байтугай, өөрийн зардлаар жагсаалд оролцох төдийгүй, тасалбал тэтгэлэгээсээ хасуулна. Ёстой доромжлуулж байгаа юм шүү. Ингээд бодохоор ардчилсан хувьсгал ч зайлшгүй байж дээ.
Одоо сайхан байна. Жагсаад л болж байна. Онц сурах, хичээл давтах асуудлаар ямар ч жагсаал цуглаан болдоггүйг бодоход та нар мөн ч азтайяа.
Автобусаар оюутнууд үнэгүй явдаг болсон нь бас зорьсондоо хүрэх нэг алхам. Сургуулиа төгсөөд харихад чинь хүмүүс ямар эрдэм сурав гэж заяа нь асуухгүй. Харин хотод юу үзэв гэдгийг л сонирхоно. Тэхээр танин мэдэхүйн зорилгоор автобусаар тэнэх ёстой. Автобусанд интернэт байрлуулж, оюутнууд порно сайт үзэх, чаатлах боломж олгосон нь зөв зүйтэй эхлэл мөн л дөө. Гэхдээ тэнд ширээ тавих, оюутны эрхгүй бусад иргэдийг суулгахгүй байх зэрэг цогц арга хэмжээ үгүйлэгдсээр, төр засаг ч дүлий дүмбэ оргисоор байгаа. Нарийндаа, дан автобусаар яваад үзэх юм хязгаартай. Автобус зөвхөн тогтоосон чиглэлээр явахаас гадна, дотроо тохь тух муутай, сандал суудал тэр бүрий олдохгүй гээд сайн оюутан болох гэж яваа хүнд садаа ихтэй.
Төр засгаас оюутнууддаа үнэгүй таксины карт олгуулах талаар бодмоор байна. Дээр нь таксинд вайралес интернэт байгуулах, жолооч нь утсаараа үнэгүй яриулж байх зэрэг шалихгүй асуудлыг шийдээд л гүйцээ. Хэдэн сайхан угсраа жагсаал л хэрэгтэй ш дээ.
Оюутнууд маань хайран сайхан насаа, хүчинд автан эрдэмд шамдаж өнгөрөөдөг бурангуй ёс нэгэнт халагдсан хойно эднийхээ зугаа цэнгэлийн талыг бодох нь төрийн үүрэг. Ер нь тэнэг төр эдийн засагтай ноцолдож, ухаалаг төр жагсаалтай учраа ололцдог гэж үг ч бий. Ингэхээр эрэгтэй оюутнуудад долоо хоногийн бямба, ням гаригийн өглөө шар тайлах мөнгө, даваа гаригийн өглөө эрүүлжүүлэх мөнгө олгож байвал зохистой. Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон оюутнууддаа “баарны карт” олгох асуудал эндээс урган гарч байна. Оюун байхдаа л ялгаварлалтад өртсөн хүүхэд насан туршдаа ялгаварлуулдаг гэж судлаачид хэлж байна. Тэгэхээр мөнгөтэй айлын хүүхдүүд гуйваад, ядуу айлын хүүхэд цэх алхаж яавч болохгүй. Ирээдүй үеийнхэн маань мөнгөтэй нь согтоод, мөнгөгүй нь бөөлжсийг нь угаадаг юм байна гээд ойлгочихвол ёстой зүдэг юм болно. Аавын хүүхдүүд алагчлалгүй согтох учиртай бөлгөө.
Одоо төрөөс сургалтын зардлын хагасыг даах болж байх шиг байна. Удахгүй бүтэн даана. Тэтгэлэг ч өгдөг болох юм шиг байна. Хэдэн сайхан жагсаал л дутаж байна. Энэ бүхнийг эрдэм сурсны ач гэж бодно уу? Үгүй ээ. Жагсаж сурсны л ач. Эрдэм сурч яах юм бэ? Төр засаг эрдэмтэй хүнээс айх юм уу? Сайхан жагсаж сураад харихад сум, багийн даргаа шантаажлаад байх хэмжээнд амьжиргаатайгаа золгох ч юм бил үү.
Харин нэг зүйлийг одооноос бодох учиртай. Нөхөд минь, “оюутан байсны тэтгэмж” бий болгох талаар эртээс бодож, жагсаж байх хэрэгтэй. Энийг шийдүүлэхгүй бол сургууль төгсснийхээ дараа турж үхнэ шүү...
Зочин
oyuutan
Зочин
Зочин
ania
zochin
Зочин
Зочин
B
ganaa
Зочин
Зочин
baba
moog
Khairosh
Зочин
Зочин
Таны уншигч
saraa
Kharnuud
монголчууд
би
shooter
shooter
Batmunkh
Туук
USA-s oruulj irsen haymd notebook
Хэрлэн
Зочин
Suragch
Эрхэмбаяр
Demjij bn
Muusain
jina
Зочин
showtimer
Зочин
neg sanal
Зочин
User
Undriin
exstudent
exstudent
Уншигч
enduureed bna, anduuraad bna
nab
Зочин
unen
bob
Зочин
uka
demjigch
gege
Зочин
Зочин
орахөр
1
ldorg
МУИС-ФЭС
1st
boddog l sanal
Зочин
Зочин