Ирэх төрлийн МАХН
МАХН-ыг ард түмэн, ялангуяа багачууд их дэмжиж байгааг сониноос уншлаа. Амаржих газарт хийсэн сурвалжлагыг харахаар сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
-фельетон-
МАХН-ыг ард түмэн, ялангуяа багачууд их дэмжиж байгааг сониноос уншлаа. Амаржих газарт хийсэн сурвалжлагыг харахаар сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Төрөөд долоо хонож байгаа Нэргүй охиноос сэтгүүлч “Том болоод аль намд орох вэ? Яагаад МАХН гэж бодож байна” хэмээн асуухад, тэрээр МА... гэж уйлж эхэлснээ... ХН гэж найтаан үзэл бодлоо илэрхийлсэн байх жишээний.
Нийслэлийн цэцэрлэгийн ахлах ангийн Боронзон-Алх хөвүүн “МАХН пролетарийн интернацианализмаас татгалзан универсаль агуулгатай глобализмд шилжиж эхэлсэн тэр цагаас эхлэн дэмжиж байгаа...уучлаарай би паамперсаа солчихоод ирье” гэсэн байна. Зөвхөн багачууд биш өндөр настнууд МАХН-аа тойрон хүрээлж байна. Арван буудалд амьдардаг Долзон гуай чих нь таг болсноос хойш хүн амьтантай харьцахаа байсан боловч зөвхөн МАХН-ын дарга нарын яриаг радиогоор сонсон сэтгэлээ онгойлгодог тухайгаа хүүрнэсэн аж.
Мөн нийслэлийн иргэдийн дунд дараахь асуулттай судалгааг явуулж, маш эерэг хариулт авсан байна. Үүнд:
Та аль намыг дэмждэг вэ?
1. МАХН (Зөв)
2. АН (МАХН гэсэн үү?)
3. ИЗН (МАХН чамайг яачихаав)
4. Бусад (МАХН-ыг яах гээв)
5. Аль ч намыг дэмждэггүй (МАХН-ыг байсаар байхад уу) ...гэжээ.
МАХН зөвхөн нэрээ солих асуудлаар ламд хандаад байгаа юм биш. Цаашид намтраа солих асуудлаар архивт хандаад байна. Шинэ намтар дараахь байдлаар томьёологджээ.
Үүнд:
Байгуулагдсан:
1206 онд МАХН (Манайхаан Алив, Хярамцгаа Найруулъя ) нэрээр байгуулагдахаасаа 800 жилийн өмнө бүртгүүлсэн нь нотлох баримтаар баталгаажсан
Үүсгэн байгуулагч:
Е.Чингэс (МАХН-ыг үндэслэн байгуулагч. Дараа нь МАХН-ын зөв мэргэн удирдлагаар, Орон бүхний пролетари нарыг чөлөөлөн, Их монгол улс байгуулсан нь нотлогдсон. Орон бүхний пролетари нар ирж элсэхгүй байсан учраас очиж элсүүлэхээс өөр замгүй болсон.)
Үе үеийн дарга нар:
Бөртэ чоно(байгуулагдахаас нь өмнө элссэн байсан нь нотлогдсон)
Модун Шанью (Байгуулагдахаас нь өмнө даргалж байсан нь баримтаар нотлогдсон)
Өндөр гэгээн Занабазар( МАХН-д төв ёсны үзлийг үндэслэсэн)
Кансы буюу Энх-Амгалан хаан (МАХН-ын эрх мэдлийг түр хамаарч байсан)
Жавзандамба хутагт (МАХН-ыг 1911 онд удирдсан)
Д.Сүхбаатар (МАХН-ыг1921 онд удирдсан)
С.Зориг: (МАХН-ыг 1990 онд удирдсан)
МАХН ил ба далд ажилласан үе:
МАХН нь 1924 оноос ард түмнийхээ эсрэг ажиллахгүйн тулд нууц байдалд орсон. МАХН-ын нууц ажиллагааны ид үед нөхөр Лоохууз даргалж байв. МАХН-ыг нууц байдалд байсан үед хэлмэгдүүлэлт гарсан нь тоогүй. МАХН үе үе ил гарч, соёлын довтолгоо, бичиг үсэгт тайлагдах кампанит ажил зохиочихоод бусад үед нуугдаж байсан... гэжээ.
Мөн МАХН нэрээсээ “Х” үсгээ хасах гэж байгаа талаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Үрэлсү ярихдаа “үүсгэн байгуулагч Сүбаатар, Орлоогийн Чойбалсан нарын үед байсан, 1921 оны Увьсгалд оролцсон МАН нэрээ сэргээнэ” гэв.
МАХН –ын далайцтай үйл ажиллагаа бидний энэ яваа наснаас аль хэдийнэ халин гарчээ. Бурхан болоочийг хойт насанд нь МАХН-ын гишүүн болгон төрүүлэх аньстай “Большевик гүрэм” зэргийг сүм хийдэд өргөнөөр уншуулах болсон гэх.
Зочин
Зочин
baatar
Хэхэ
saruul
Tod Otgonbayar, UK
Зочин
хахаха
ganaa
soyombo
soyombo
Зочин
lumo
HAHA
ha ha
Bakhan
Bakhan
Зочин
Зочин
Зочин
NAM
Зочин
Зочин
http:herbalmall.blog.gogo.mn
Pkxny
Зочин
Зочин
Зочин
Зочин
Т
шааа-ä õàíäñàí èðãýí
Зочин
Зочин
Baasan lam
Зочин
MGL
Зочин
Зочин
шааа
Зочин
Зочин
Зочин
artg
Зочин
Зочин
zochin
Зочин
саруул
Зочин
Зочин
eee
eee
цээгий
Эрхэмбаяр
Badman
Ха Ха Ха
Мөнгөнхүү
Nice
Bayasbator
Bayasbator
Zochin
www.blogmn.netobod
Зочин
Seremjluuleg
Зочин
ahahahhahah
Shinebayar
Зөв түүх
ха ха ха
Toba
Зочин
Nice
12
Зочин
yt
yt
yt
Зочин
Зочин
Зочин
Зочин
baagii
Зочин
Үрэлсү
Зочин
unshigch
Зочин
Зочин
atanbaatar
Mongoo
Зочин
эрэгтэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unshigch