Өвчтөн үзүүлэх солиотой аялал жуулчлал Зайсанд нээх гээд байна
Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй элэгний эмнэлгийн хашаан дотор аялал жуулчлалын хэд хэдэн бааз баригдахаар болоод байна.
Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй элэгний эмнэлгийн хашаан дотор аялал жуулчлалын хэд хэдэн бааз баригдахаар болоод байна. Үүнийг БОАЖЯ, түүний харьяа Дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргаа, Богд уулын захиргаа, Хан-Уул дүүрэг зэрэг төрийн байгууллагууд зөвшөөрч газар эзэмших гэрчилгээ олгосон байх юм.
Одоо Зайсангийн аман дахь аялал жуулчлал гэгч туйлшрал нугалаа хэр хэмжээнээсээ хэтэрч эрүүл газар байтугай эрүүл хүн олж харахад бэрх боллоо. Тэнд яаж хуулийн цоорхойг ашиглаж увайгүй үйлдэл хийж болдгийг нийслэлийн иргэдийн нүдэн дээр ил цагаан үзүүлж байна. Аялал жуулчлалын зорилгоор ашиглаж болно гэнгүүт тэр дор нь архидан согтуурах гэр бариад авсан. Ойр атлаа олны хөлөөс зайдуу энэ өвөрмөц аманд Монголын өсвөрийн архичид алхаж очоод мөлхөж буцдаг хямдхан газар. Мянга мянган залуус эндээс ужиг цэнгэлийн гараагаа эхэлдэг бөгөөд амралтын өдрүүдэд Зөвлөлтийн дайчдын хөшөөг найган ганхтал ууж хөлчүүрэн орилж чарлацгаадаг. Энэ нь нөгөө "аялж жуулчилж" байгаа нь гэсэн.
Ар Зайсангийн аманд орчин цагийн Улаанбаатартай чацуу байгуулагдсан хоёр гурван улсын байгууллага байдаг. Хөдөө аж ахуйн сургууль ба эмнэлэг хоёрыг тойрсон хэд хэдэн обьект юм. Тэдгээр нь Дархан ууланд сөрөг нөлөөгүй бөгөөд харилцан шүтэлцээтэй, нөгөө талаас энд заавал байрлах олон талын ач холбогдолтой байсан тул аль ч төрийн үед ард түмнээ бодоод хөөж туулгүй өдийг хүргэсэн юм.
"Турист"-уудад бүтэн бүслэгдээд байгаа "Богд уул сувиллын газар" гэхэд л энд байж байвал ядарсан өвчтөн яваад очиход газар ойр, агаар эрүүл, өвчин илааршихад нэн тустайсан. Гэтэл энийг болиулж оронд нь задарсан архичдын үүр уурхай болгох гээд байна. Аль нь байвал дээр вэ гэж санал асуулга авахын хэрэг байна уу? Шийдвэр аль талд нь гарвал дээр вэ гэж арай уужуухан бодох албан тушаалтан эрх биш бий гэдэгт найдаж байна.
Яагаад шийдвэр энээ тэрээ гээд яриад унав гэхээр энд газрын маргаан гарч шүүхдэлцээд байгаа юм байна. Бараг шулуухан хэлэхэд авлигачид хахууль өгөөд эмнэлгийн хашаан дотроос хүртэл газрын гэрчилгээ авч чадсан байгаа юм. Авлига хээл хахууль ид цэцэглэж, улс төр улайсаж халуурч байсан 2008 оны сонгуулийн хавар Шийлэгдамба гэдэг хархүү хэсэгхэн хугацаанд Байгаль орчны сайд болоод авсан даа. Тэр үед тусгай хамгаалалтын газрын захиргааны дарга одоо ч байгаа А.Намхай гэдэг хүн Богд уулыг талх зүсэж байгаа юм шиг огтлон олон хүнд түгээн их ч баяжсан. Өгч авч идэж уух нь яахав. Юманд хэмжээ гэж байдаг бол энэ удаа арай дэндүүлчихсэн юм. Улс төрийн томилгооны явуулын сайд болохоор байгаль орчны бүх нарийн учрыг мэдэх цаг ч байгаагүй. Дороос ирсэн түшмэлийн төлөвлөсөн бичиг дээр итгээд л гарын үсгээ зураад байсан бололтой юм билээ. Тэгээд одоо юу хийсэн нь гарч ирж байна.
Бүр 2000 оны эхээр Зайсангийн ам эзгүй газар байхад хуучин сүрьеэгийн эмнэлгийн орон суурин дээр төрөөс, Засгийн газраас бодлогоор сувиллын газар байгуулахаар болсон юм билээ. Энэ үед янз бүрийн хувийн оточ, бариа засалчид тодрон ил гарч эхэлсэн. Төрөөс уламжлалт анагаах ухааныг бүрмөсөн үгүйсгэхээ азнаж, улмаар орчин үеийн анагаах ухаантай хослуулан олон түмэнд үйлчлэх гарцыг судалж эхэлсэн. Юутай ч тархи хөдлөхийг бариад зүгээр болгочихдог гэх мэт заслыг орчин цагийн эмч нар зөвшөөрдөг болсон. Төрөөс албан ёсны уламжлал хийгээд орчин үеийн анагаах ухаан хосолсон эмнэлэг байгуулахаар шийдэж, анагаах ухааны доктор, ардын эмч Ж.Хатанбаатараар удирдуулсан томоохон эмнэлэг, сувиллын газар байгуулсан түүхтэй. Хатанбаатар эмчийн сувиллын газрыг ядарсан өвчтөн автобусаар яваад очиход ойр байх, эрүүл агаар, аниргүй орчин зэргийг харгалзан Зайсангийн аманд 35 га бүхий газар олгожээ. Мөн дэргэд нь "Хүн байгаль" гэсэн төсөл хэрэгжүүлж, эмийн ургамал тариалах, туршилт хийх, мод бут тарих зэрэг дархан уулаа түшсэн харилцан ашигтай ажлууд шат дараалан хийгдэхээр болж наад зах нь хорин жил үргэлжлэхээр гэрээ хийгдсэн байдаг. Тэр үеийн Байгаль орчны яамны хариуцсан удирдлагууд болох М.Мандах, М.Гомбодорж зэрэг дарга нарын гарын үсэг бүхий 182 тоот гэрчилгээг БО-ны сайд олгожээ. Гэрээний дагуу Богд уул сувиллын газар нь тав таван жилийн хугацаагаар гэрээгээ сунгаад явах ёстой. Онцын зөрчил үгүй бол бусдын жишгээр автоматаар сунгагддаг тэр л зарчмаараа явж байгаа. Одоогийн зайсангийн дайсангууд шиг аялна гэчихээд баар нээж, орон сууц бариагүй ном журмаараа явж байгаа ганц газар.
"Элэгний" Хатанбаатарын энэ сувилал одоо жилдээ 20000 гаран хүнд үйлчилж, эмчилж сувилж байна. Хувийнх бус улсын байгууллага болохоор үнэ төлбөр гээд байх юм бараг үгүй болохоор хот хөдөөгийн олон өвчтөн эднийхийг зорьдог. Цаашид монгол хүмүүсийн дунд бараг хоёр хүн тутмын нэг нь төдийгүй төрийн өндөрлөгүүд нь хүртэл элэгний өвчлөлд нэрвэгдээд байгаа үед энэ эмнэлэг илүүдмээргүй санагдах юм. Эдний анх олгосон 35 га газрыг тал талаас нь мэрсээр байгаад одоо 13 га бүхий хавчигхан газартай үлдсэн бөгөөд дахиад тэнд нь хэд хэдэн компани, иргэд газар эзэмших гэрчилгээ авчихсан дайрч довтолдог болжээ. Амралтын өдрүүдээр сувиллын газар руу довтлон хашааг нь нураах, эмч сувилагч нар руу заналхийлэх, техник авчран газар ухахыг оролдох зэргээр үргэлжийн түгшүүртэй байдлыг үзүүлэн хэдэн эмч өвчтөнүүдийг дээрэлхэж байна. Тэдний наад эзэн нь гэвэл иргэн А.Пүрэвням, Г.Ганхуяг, Д.Дэжидлхам гэх, мөн Милстор ХХК, Хардун ХХК, Нижука ХХК зэрэг газрууд дор бүрнээ нэгээс хоёр га газар авчихсан тал талаас нь дайрч байна. Өнгөрсөн намар БОАЖ-ын сайд тушаал гаргаж Богд уулын аманд үйл ажиллагаагаа эхлээгүй хоёр жил болсон аж ахуйн 63 нэгжийг татан буулгасан. Тэгэхэд дээрх газруудын нэрс үүнд хамрагдаагүй байна. Эд газрын гэрчилгээгээ аваад хоёр жил гаруй болсон ч үйл ажиллагаагаа эхлээгүй өдий хүргэсэн нь бас анхаарал татаж байгаа юм. Иймэрхүү олон компанийн гэрчилгээг Гансүх сайд саяхан хураахдаа эднийг яагаад "мартсан" юм бол.
Ойлгомжгүй юмсаар дүүрэн хорвоод элэгний өвчтэй хүн сонирхох хоббитой жуулчдад зориулсан аяллын газар нээгдэхийг л үзэх нь дутаж дээ. Яг тэр хашаан дотор нь ийм чиглэлийн хэд хэдэн жуулчны бааз нээгдэхээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргаад ирсэн байх юм. Тэрнийг нь Байгаль орчны яам үзээд зөвшөөрсөн байх юм. Энэ их чухал жуулчлал учраас дээр доргүй анхаарч, их ч дэмжлэг аваад байгаа бололтой. Хачин юм.

use
mn
lol
Зочин
Zaya
Зочин
Дулаахан
zochin
Зочин
Зочин
HUJAA NAR
EZEN
kkkk
Уншигч
bul