Намын гишүүн гавьяат дуучин
Урлагийн гавьяатууд улс эх орныхоо төлөө илүү санаа зовж явдаг бололтой. Саяхан гавьяат Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, Б.Дашдондог, тамирчин байсан Н.Энхбат зэрэг олны танил хүмүүс гэнэт намын гишүүн болж улс төрийн талаар идэвхтэй ажиллахаар шийдсэнээ албан ёсоор зарлалаа.
Урлагийн гавьяатууд улс эх орныхоо төлөө илүү санаа зовж явдаг бололтой. Саяхан гавьяат Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, Б.Дашдондог, тамирчин байсан Н.Энхбат зэрэг олны танил хүмүүс гэнэт намын гишүүн болж улс төрийн талаар идэвхтэй ажиллахаар шийдсэнээ албан ёсоор зарлалаа. Одоо тэдний авиа хоолой намч зарчимч байр сууринаас эгшиглэх ба ухуулан сэнхрүүлэх, дагуулан хуйлруулах дан зорилгыг агуулах нь тодорхой.
Өнөөдөр Хувьсгалт нам гэдэг улс төрийн байгууллага өдөр ирэх тутам эхдээ гологдсон ботго шиг сонгогчдодоо тийрүүлсээр байна. Энэ янзаараа үргэлжлээд байвал 2012 оны сонгуулиар, урьдны далан хэдүүлээ сонгогдож байсны өр төлөөс нь урвуугаар эргэж, улс төрөөс арчигдаж болзошгүй прогноз байнга гарах боллоо. Ийм хүнд үед ингэний нулимсыг гартал ингэнэдэг ая эгшиг МАХН-д илүүдэхгүй хэмээн тооцжээ. Ард түмэн гэдэг цагаа тулахаар гэнэн цайлган, өрөвчхөн "саналын хуудас"-нууд билээ. Уйлаад л, дуулаад л, гуйгаад л байвал тэмээнээс амархан панаалдуулдаг гэдгийг хашир улстөрч нар андахгүй.
Ер нь ингэхэд урлагийн гавьяатууд гэдэг чинь юусан билээ гэж хүмүүс сая санаж ярьцгааж байна. Авьяастай, гавьяатай хүмүүс улстөрч байх нь зүйн хэрэг, парламентад Жавхлангийн дуу хоолой дутагдаад байна гэж хэн хэлсэн юм гэхээр дуучин хүн яагаад улс орныхоо төлөө санаа зовж болохгүй гэж гэсэн хариулт бэлэн. Бусдын жишгээр тайзан дээрээ ая дуугаа өргөөд Сосорбарам шиг явж яагаад болохоо байчихсан гэх зэргээр эцэс төгсгөлгүй маргаан үүсч байна.
Өөр нэг өөнтөг бол урлаг соёлын бүх гавьяатын тоонд нийгмийн бусад салбарт ажиллагсдын авсан шагналууд бүгдээрээ нийлээд ч талд нь хүрдэггүй гэх гомдол явдаг юм билээ. Эндээс үүдээд тэд манай орны хөгжил дэвшилд жинтэй ямар гавьяа байгуулсан юм бол. Дуулж бүжиглэснээр бидний юу сайжирсан байж таарах вэ? Яагаад Америкийн, Европын гавьяат жүжигчний болзлыг хангах тийм урлагийн од тэнд одоо болтол төрөхгүй байна вэ? Холливудын одод өөрсдийгөө магтуулах гэж, мөнгө олох гэж урлагт хөл тавьдаг бол бид тийм биш гэж үү...
Шинэ тулгар улс оронд эхэн үедээ бол манай урлаг соёлынхон үнэхээр том гавьяа байгуулсан нь үнэн шүү. Алдарт уртын дууч Норовбанзад гуайн "Уяхан замба тивийн наран" дэлхий даяхнаар цуурайтахад Монгол гэдэг нэгэн нэр юутай эгшиглэнтэй сонсогдож байсан нь гавьяа биш гэж маргахын аргагүй. Социализмын үед урлагийнхнаас өөр Монголыг дэлхийд гаргаад өгөх олигтой тамирчин, эрдэмтэн, брэнд үйлдвэр олон байсан биш. Одоо бол бүх зүйл гольдролдоо орж урлагаар хоолоо олж идэхийг хүсэгчид зөвхөн өөрийнхөө төлөө л зүтгэдэг цаг. Авьяасаа дайчилж чадах юм бол орлого сайтай байна. Адаглаад найр хэсээд хоолоо олоод идчихнэ. Ийм чиг зорилготой үйл ажиллагаануудыг бүгдийг нь хавтгайруулж "Тэр одоо гавьяат болох цаг болсон" гээд байгаа нь утгагүй юм л даа.
Энийгээ манай урлагийнхан их сайн мэдэрч байгаа бололтой. Өөртөө л гавьяа байгуулсан болохоос өрөөлд өнчин ишиг ч өгөөгүй гэж бодохоос санаа нь зовох нь аргагүй. Тэгээд нэг юм хийе байз гэсэн бодол тайзан дээрээс шахагдаж эхэлж буй өвгөн МАХН-ыг хараад санаа авч төрсөн байж болох талтай. Манайд хариуцлага хүлээдэггүй тийм мэдээллийн хэрэгсэл, веб сайтууд зөндөө бий. Түүн дээр бичээд байгаагаар бол намд элсээд байгаа нөхдүүд намыг ялагдашгүй болголцвол өөртөө таарсан урлагийн байгуулагуудын дарга болцгоох юм гэнэ лээ гэчихэж. Үүнийг "бузар гүтгэлэг" гэнэ биз. Гэвч бас анхаарч байхад илүүдэхгүй юм. Хүмүүс өөрийн ямар нэгэн давуу тал, боломжоо бүрэн ашиглан юунд ч хүрч болох чөлөөтэй нийгэмд бид амьдарцгааж байна. Олон жил шоронд суусан байлаа гэхэд түүнийхээ хэргийг гарган хэн нэгнийг "эвтэйхэн дарамталж" байгаад улс төр, бизнесийн салбарт гараад ирэх боломж ч бий шүү дээ. Тийм болохоор энэ нөхөр урлагийнх байж улс төр хөөлөө гэх зэрэг дэмий сэдвийн араас маргалдах нь цагийн гарз. Бид урьд өмнө нь сайн малчин, тамирчин, хөгжимчин энэ тэр байсан байж болно. Рейган жүжигчин, Медведев хүндийг өргөгч, Самбуу гуай малчин байсан. Харин шинээр өөр салбарт хүчээ сорих үед түүний өөр салбарт байгуулсан гавьяа ямар хамаа байна. Нэн ялангуяа хонь сайн хариулж, хонин дээрээ дуулж байсан нь улстөрч болох үндсэн шалгуур биш. Ху намд хэвээрээ үлдсэн нь юу юм гэхээс. Үүнийг л олон түмэн ялгаж салгаж ухаардаг бол бүх юм байх ёстой байрандаа үлдэж чадна.
"Зуун айл"-ын барилгын зах дээр "Би чадна" гэсэн хүмүүс зогсож байдаг. Чадахгүй юм байхгүй тэдний аманд хууртаад хаалганыхаа цоожийг солиулсан чинь харин орон байрны нэлээн зартай хулгайч байсан байж уу. Сайн төлөвшөөгүй, ядуу нийгэм алдаж эндэх, буруу таних магадлалаар дүүрэн байдаг болохоор ийн хардан бичив. Ядаж нийтийн тал нь чинээлэгдүү амьдралтай бол янз бүрийн салбарынхан намд элсэх ашиг сонирхол тэр болгон төрөхгүй. Сайхан дэмжчихээд л явж байх байсансан. "Би чадна" гээд орилж байгаа согтуу нөхөр чадах юмаа бас чаддаг л юм байна лээ.
zochin 2
zochin 2
zochin 2
zochin 2
Зочин
зочин
hojuul
Зочин
Зочин
ББ
ББ
Зочин
Болор
Зочин
Зочин
Дэндэв
Зочин
цолмон
Зочин
usa
sonom
Зочин
Хүрлээ
Гангаад
Зочин
Зочин
Жонон
aaskaa
Cupid
Зочин
zochin
hi
Зочин
Зочин
иргэн22
Зочин
Зочин
Цээгий
харц
Зочин
Зочин
монгол
Зочин
hm
hojuu uhaaral
Зочин
сара
Зочин
zochin
bi buruu bodoj
tynga
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ZOCHIN
ббб
Зочин
Зочин
зочин
Зочин
ху -гийн гишүүн
çî÷èëëîî
Гангаа нэртэй ганган хутгагч
Зочин
Haramsaltai
Зочин
Зочин
Хатуухан хэлэхэд
amidral
Зочин
Зочин
Зочин
зочин
zochin
naizaas ni
Зочин