Шуурганаар төөрөгсөд
Манай төр засаг үргэлж л үйл явдлаас хоцорч, гал унтраах хэлбэрээр ажиллах юм. Дандаа л шуурганд уруудах болохоор төөрч яваа хүн юуг ч бодож төлөвлөх билээ дээ.
Манай төр засаг үргэлж л үйл явдлаас хоцорч, гал унтраах хэлбэрээр ажиллах юм. Дандаа л шуурганд уруудах болохоор төөрч яваа хүн юуг ч бодож төлөвлөх билээ дээ. Бүх хүн амынх нь 40 хувь буюу 1.1 сая хүн хөдөлмөрлөх боломжтой ч, тэднээс 140 мянга нь гадаадад гарчихсан, 200 мянга нь ажилгүй, дөнгөж тавны нэг нь ажил идэвхтэй хайж, үлдсэн нь зөвхөн ца лингаараа амьдарч байгааг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гэнэт анзаар сан бололтой. Анзаараад гийгүүлж байгаа нь нэгд үгээрт гадаадад өөрийн иргэдээ, гадаадын иргэдийг Монголд ажиллуулах хууль гаргах, хоёрдугаарт “хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн улсын төвлөрсөн мэдээллийн сүлжээ” бий болгох юм гэнэ.
Шуурганаар төөрч яваа засаглал харсан зүгтээ л буудах юм даа. Ажиллах хүчний асуудлын гол нь ажил хайгчдын чадвар нь шаардлагатай ажлын байрны шаардлагыг хангахгүйд, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ нь агуулгаа баталж чадахгүй байгаад оршино.
Мундаг сайн бүртгэл мэдээлэлтэй болоод ч ажиллах хүч мэргэжил, дадлагатай болчихгүй. Засгийн газар маань гадаадын хөрөнгө оруулагчдыг “рекэтлэх” зарчмаар ажиллаж, өөрсдөө сайндаа олсон мэт “Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтаар гурван жилийн туршид 3300 мэргэжилтэн бэлдэнэ” гэж хөөрцөглөх. Эрүүл мэндийн сайд, орлогч нар нэгдүгээр төрөх эмнэлгийн өргөтгөлд “Бороо гоулд” компаниас 10 тэрбум төгрөг гаргуулж, шав тавьж сүржигнэв.
Гаднын компаниуд сургууль байгуулах гэж, эсвэл төрөх эмнэлэг барих гэж Монголд ирээгүй. Аргагүйн эрхэнд энэ бүхний зардлыг гаргаж, дараа нь өгөх татвараасаа хасч байгаа юм. Зүй нь бол бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, татвараа бусдын адилаар төлж, харин Засгийн газар нийт татварыг нэгтгэн хэрэгцээтэй хөрөнгө оруулалтаа төлөвлөгөөтэй хийгээд явах ёстой.
Энэ зарчмаар бол гадаадын хөрөнгө оруулагч бүрт тодорхой объект барих үүрэг ногдуулчихвал тухайн чиглэлийн яам, Их хурлын гишүүн гэхгүй, зүгээр ч юм уу? Төр засаг алсын хараатай, төлөвл өгөөтэй ажиллаж чаддаг бол бидний хөгжлийн өгөөж хүртээмжтэй, бүх иргэдийг хамарч, иргэд сурах ажиллах боломжоор тэгш хангагдах байсан. Үйлдвэржсэн орон гэдэг бол хүн амын ихэнх нь хөдөлмөр эрхэлж, авдаг цалингаараа хүртэмжтэй амьдардаг улс ыг хэлдэг. Манайд хөдөлмөрийн хөлс ний түвшин доогуур байгаа нь хоёр шалтгаантай. Нэг нь төр засгийн цалингаас хурааж авч буй нийгэм, эрүүл мэндийн хураамж, орлогын татвар өндөр, нөгөө нь хөдөлмөрийн бүтээмж доогуур байгаатай холбоотой.
Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж Монголдоо бага, гадаадад өндөр байгаа нь аль ч салбарт шударга өрсөлдөөн байхгүйн илрэл. Ажиллах хүчний асуудлыг уул уурхайн салбарын жишээн дээр харъя. Уул уурхайн салбар нь оруулсан хөрөнгө оруулалттайгаа харьцуулахад хамгийн цөөн ажлын байр бий болгодог. Гэхдээ энэ нь Монголд орлого олж байгаа ганц салбар учир бид байгаа боломжоо зөв, өгөөжтэй ашиглах шаардлагатай. Чили болон Перу улсын уул уурхайн салбарт манайхтай адилхан гадаадын хөрөнгө оруулалт асар их орсон боловч үр дүнд нь ядуурлын түвшин Чилид эрс буурч, харин Перуд огт буугаагүй байх юм. Чилид ядуурлын түвшингээс дор (өдөрт нэг хүнд нэг доллараас бага орлого ногдох) хүмүүсийн тоо 1987 онд хүн амын 44 хувь байсан бол 20 жилийн дараа 18 хувь болж буурчээ.
Өнөөдөр Чилид хөдөлмөрийн дундаж хөлс сард 800 ам.дол болсон. Эдийн засгаа төрөлжүүлэх, иргэдийн амьдралын түвшинг нэмэгдүүлэх талаар Чили олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд түүний дотроос ажиллах хүчний асуудлаа хэрхэн шийдсэн нь анхаарал татаж байна. Чилийг шинэчлэх үндэсний стратегийн тулгын гурван чулуу нь хүний нөөцөө өндөр чанартай болгох, үнэ цэнийг бүтээх бизнесийн шинэтгэл хийх, стратегийн чиглэлээр суурь шинжлэх ухааныг хөгжүүлэх ажил гэж үзжээ.
Чанартай хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд хийсэн цогц ажлын дотроос ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг оновчтой шийдсэн нь анхаарал татаж байна. Тэд юуны өмнө уул уурхайн компани тус бүрийн ажлын байрны үүрэг, шаардлагыг нарийвчлан судалж, бүх салбараар нь нэгтгэн дүгнэжээ. Дараа нь ямар сургалт, дадлага, ур чадвар шаардлагатай байгааг тогтоож, хамгийн түрүүнд багш нараа бэлдсэн байна.
Тухайн салбарт хамаарах бүх талуудыг энэ ажилд татаж оруулан ажилчин бүрийн дадлага, чадварын стандартыг тогтоож, түүнийг хангасан сургалтын хуваарийг зохиогоод, дараа нь ажиллах хүчээ сургаж дүгнэн, мэргэжлийн гэрчилгээ олгодог болжээ. Энэ сургалт, шалгалт, дүгнэлтийг өөрсдийн биш, Эдийн засгийн хамтын ажиллагаа болон Хөгжлийн байгууллагын (OECD) тогтоосон стандартаар эхнээс нь хийсэн учир нэгэнт л тэр гэрчилгээг авсан бол тухайн ажилчин дэлхийн аль ч орны уул уурхайд ажиллах боломжтой болдог аж.
Ер нь бүх юман дээр дэлхийн сайн жишгийг хуулж хэрэглэх, мэргэжилтний мэдлэг туршлагыг оновчтой ашиглах нь өөрөө хийж, засч тохируулаад явснаас илүү өгөөжтэй байдаг. Чили улс мөн Францын Иргэний болон Эрүүгийн хуулийг шууд орчуулан хэрэглээд олон жил болж байна. Чилид Засгийн газрын сайд нараа улс төрийн хамаарлаар биш, мэдлэг чадварт нь тулгуурлаж технократуудаар бү рдүүлдэг.
Нэгэнтээ 15 сайдын 13 нь аль нэг шинжлэх ухааны салбарын доктор байсан удаатай. Ямар ч гэсэн нөхөн сэргэдэггүй уул уурхайн баялгаа нөхөн сэргэдэг мэдлэгийн баялгаар солих стратегийн бодлого гаргаж, түүнийгээ бүх салбарт алхам алхмаар хэрэгжүүлэх цаг бидний өмнө иржээ.

vWiBenCg
tCJPQgoXureyKJHq
LdXdmdeT
altan
ЦОЛМОН
3 uchir bui
City air
uil yavdlii araas
Dawxar Irgenshil
Зочин
Зочин
to Toronto_guy
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Mo
Óíøèã÷äàä
Зочин
Suke
Аарама
Aagii -d
аагий
Zaya
чимгээ
Чимгээ
95952233-Easy tour
95952233-Easy tour
Ahan
Baldan
DB
h
Boy
м
uuganaa