Хуурамч эм
Асуудлын гол нь яагаад эмийн сангууд чинь хуурамч эм зараад байгаа, эрхэм Та эрүүл мэндийн эрх мэдэл бүхий сайдын хувьд энэ гэмт хэргийг таслан зогсоохын төлөө юу хийж байгааг л Монголын иргэд асууж байна.
“Монголчууд хоолондоо хорддог байсан бол эмэнд хордож байна” Эрүүл мэндийн сайд С.Ламбаа (Өнөөдөр сонин. 2010.09.27. C3 нүүр)
Тиймээ сайд аа. Иргэд бид хуурамч эм хэрэглэж, хордож байгаагаа танаар хэлүүлэлтгүй мэдэж байна. Хуурамч эм хэрэглэсэн учир өвчнийг нь эдгээж чадалгүй, хайртай хүнээ алдсан хүмүүс үүнийг бүр сайн мэдэж байна.
Асуудлын гол нь яагаад эмийн сангууд чинь хуурамч эм зараад байгаа, эрхэм Та эрүүл мэндийн эрх мэдэл бүхий сайдын хувьд энэ гэмт хэргийг таслан зогсоохын төлөө юу хийж байгааг л Монголын иргэд асууж байна. "Эмийн хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тавьдаг, уг нь бол ЭМЯ-ны дэргэд байх ёстой” гэж Та хэлжээ. Монголын засаг төр, төрийн өмчит байгууллагууд өөрсдийгөө хянаж чаддаг бил үү? Төрийн хяналтын бүх газрууд нуувчинд орчихсон байгаа.
Иргэд бидний хувьд танай Засгийн газрын хянадаг, барьдаг газар хаана байдаг нь зарчмын хувьд бол ямар ч хамаагүй бөгөөд мэргэжлийн байна уу, чөтгөрийн байна уу, ямар нэг хяналт маш хурдан тавьж, ард иргэдээ хуурамч эмээр молигодон дээрэмдэхээ зогсоохыг л Танаас Засгийн газрын гишүүний чинь хувьд шаардаж байна. Та юуны өмнө хэн хуурамч эм оруулж ирж байгааг илрүүлж, шийтгэж, таслан зогсоож чадахгүй бол танд хяналтыг нь өгөөд, та тэр агентлагаа байгуулаад ч нэмэргүй.
Хогийн ургамлыг үндсээр нь тасалж байж л шинэ тарьц ургадаг. Ямар ч гэм зэмгүй нялх амьтан хуурамч тариа, дусал хийлгүүлээд энэ хорвоог орхиж байна. Эм тариаг ил далд оруулж, өвчтөндөө эм шахдаг салбарынхаа хүмүүсийг Та дийлэх болов уу яах бол.
Эрүүл мэндийн сайдын хувьд Монгол Улсад хэдэн компани эм оруулах эрхтэй, тэд тийм эрхийг хэзээ авсан, ямар нөхцөлд түүнийг түдгэлзүүлдэг, тэдний хэд нь танай яамны одоо байгаа болон урьд нь байсан сайд, орлогч болон эм оруулах зөвшөөрөл олгодог эрхтэй хүмүүстэй холбоотойг нээлттэй зарлаж чадах уу? Таныг энэ бүхнийг зарлаж чадна гэдэгт иргэд эргэлзэж байна.
Уг нь бол ардчилсан орон бүрт энэ мэдээлэл олон нийтэд ил тод байдаг. Тэгээд ч та Ардчилсан намын сайд биз дээ. Хэрэв чадвал энэ бүхнийг зарла, иргэд таны зөв бурууг маш хурдан хэлээд өгнө. Эмийн сангуудаад гэнэтийн үзлэг хийж, нийт эмийнх нь хэдэн хувь нь хуурамч байгааг эмийн сан бүрээр нийтэд зарла. Дараа нь тэр эм хаанаас гараад ирснийг илрүүл. Энд ямар ч будлиан гарахгүй, яагаад гэвэл хулхи эм зарсан мөнгө нь хулхидагч эзэндээ төөрөхгүй очдог. Тэгээд хэний зөвшөөрлөөр орж ирснийг нь тогтоо. Хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй бол Хил, гаальтайгаа ярь.
Яагаад хувь хүн гар тээшиндээ гадаадын эм тариа оруулж ирээд байгааг асуу. Дараа нь татвар төлж байгаа эсэхийг нь тогтоо. Эмийн сангууд эмэн дээрээ яагаад үнээ тавихгүй байгааг бас асуу. Таны гадаад үзэмжийг хараад л маш богино хугацаанд таны худалдан авах чадварыг Монголын статистикийн газраас сайн тогтоож чаддаг эм зарагч бүсгүйн амаар эмийн үнэ яагаад бүрдэж байгааг асуу. Эмийг тамхи шиг жижиглэн зарж супер ашиг олж байгаа гадаад, дотоодын эмнэлэг, бүх эмийн сангуудынхаа учрыг ол. Эрхэм сайд, дарга та нар гадаадад эмчлүүлж байхдаа анзаарсан байх.
Соёлтой, иргэншсэн оронд хэрэв аль нэг эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний баглаа боодлыг задалчихсан байх юм бол тухайн эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг бөгөөд хэрэв хэрэглэсэн бол үйлдвэрлэгч нь эмийнхээ чанарыг хариуцахгүй гэж анхааруулсан байдаг шүү дээ. Монголд бүх юм эсрэгээр байгаа нь төр засгийн удирдлагад хамаагүй юу?
Тийм бол энэ хэнд хамаатайг хэлээд өг. Энэ бүх асуудал ганц эмийнх ч биш бөгөөд яг ийм замаар эрүүл мэндтэй холбоотой бүх бүтээгдэхүүн, багаж, хэрэгсэл, эмнэлэгт хамаатай бүхэн хуурамч болжээ. Есөн шидийн хүнсний нэмэлт тэжээлүүд үнэхээр бодитой юу?
Биологийн нэмэгдэл бүтээгдэхүүнүүд ихэнхдээ Оросоос орж ирж байна. Оросууд энэ чиглэлээр хамгийн их хуурамч бүтээгдэхүүн гаргадгаараа дэлхийд тэргүүлж байна гэж зурагтын бүх сувгаараа ярьж байна. Манайхан л жинхэнийг нь оруулаад байгаа гэж үү? Энэ бүхнийг илрүүлэн гаргаж, хэвлэн нийтэлж, хийж чадах эрх мэдэл бүхий ганцхан албан тушаалтан бол Та.
Ингэх нь угаасаа таны үүрэг. Таны өмнөх нөхөд хийгээгүй л дээ. Хийсэнгүй гээд тэднийг яагаа ч үгүй. Яагаад гэвэл төр барьж байгаа улс төрийн намууд хэзээ ч, хэндээ ч хариуцлага тооцдоггүй. “Нэг пиадлаа нөгөө пиадлаар солиод” л өнгөрдөг. Улстөрч та нар “Эрүүл монгол хүн” гэсэн хөтөлбөр энэ тэр гаргаад л баахан хөөрсөн ч эцэст нь эрүүл монгол хүн нь байхгүй болчих шив дээ. Хуурамч эм тариа, эмнэлгийн багаж хэрэгслийг яаж зогсоох талаар дэлхий дахины хуримтлуулсан асар их туршлага байдгийг Та болон танай яамныхан олж мэдэхгүй байна гэж үү? Олж мэдэж чадахгүй бол иргэдээсээ асуу л даа.
Ламбаа сайд аа, та бол эмч биш мөртлөө Эрүүл мэндийн сайд болсон бараг анхны хүн. Сайд заавал эмч байх ямар ч шаардлагагүй, сайн менежер л байхад хангалттай.
Тиймээс Танд жинхэнэ сайн менежер байх зориг хүсэл байгаа бол энд бичсэн зүйлийн хагасыг хийчих. Ядаж эхлүүлчих. Жишиг тогтоо л доо.
Таныг хуурамч эмийн салбарынхан асар их хөрөнгө, холбоо сүлбээндээ дулдуйдан, нийлж байгаад ямар нэг аргаар сольж орхих л байх. Гэхдээ энэ бүхний хагасыг хийчихэд л дараачийн сонгуулиар Та ядах юмгүй ахиад сонгогдоно шүү дээ.

Hoj
demjigch
demjigch
Зочин
hm
их мэдэгч
TOP
guest
Lambaa saidad saihan gariin awlaga bolj
zochin
Зочин
Зочин
Үнэн Үнэн
demjij bna
Зочин
oyunaa
Ламбаа чадахгүй ээ
becky
Зочин