Чи хулгайгаа хий хий, би өөр хүн шүү, чиний суйлах хэтэвчийг мөнгөтэй байлгах гэж чиний ухах айлыг хөрөнгөтэй байлгах гэж би үй зайгүй нөхөрлөж яваа нөхдөөсөө хүртэл хулгай хийж явна. Чи хуцалгүй дуугүй л жаахаан татаасаа төлөөд хулгайгаа хийгээд яв.

Чи дээрэм тонуулаа хий хий хийгээд яв, би өөр хүн шүү чиний дээрэм хийх дэвжээг чинь бусниулах гэж хажуу хавиргандахаа хүртэл дээрэмддэг юм харин чиний төлөө би байгаагаар нь байлгадаг. Чамд тэр дэвжээ чинь хаа сайгүй байна чи зүгээр л жаахан  татаасаа төлөөд дээрмээ хийгээд амьдар за юу.

Чи залилангаа хий хий хийгээд яв, би өөр хүн шүү, зальдуулах тэнэгүүд энэ хорвоогоор нэг байна чамд авъяас чинь л байвал залилангаа хийгээд амьдар харин чи намайг танидаг байх ёстой мэдэв үү арчаагүй амьтан минь. Чи дуугүй л жаахан татаасаа төлөөд залилангаа хийгээд яв.

Чи биеэ худалд худалд, би өөр хүн шүү чамайг орлоготой байлгах гэж чамайг ажилтай байлгах гэж би харь элгийн хүмүүст өөрөө биеэ үнэлэхээс бусдыг хийн чамд авчирч тушааж байна, арай ч биеэ үнэлдэггүй юм. Чи харин өвчин бузар их тараалгүй дуугүй ,жаахан татаасаа төлөөд ажлаа хийгээд амьдар.

Чи гуйлгаа гуй гуй, угаас би ч гуйлгачин хаа сайгүй хэрэн тэнүүчилж гуйлга гуйдаг юм гэвч чиний төлөө болохоор чи надтай барьцаад байлгүй гоё дуул за юу гуйлгачин минь. Би ч бас амьдармаар байна шд, хэлд орсон уу? Хөөрхий дүү минь.

Чи хүн алаад хүрээ талаад яв яв, нэг нь шоронд ороод нөгөө нь үхэхэд ердөө хоёрхон хүний гарз шүү дээ, чи хүнээ ална уу юугаа ална ганцхан би чиний төлөө л байдаг болохоор надад гоморхох хэрэггүй.

Чи архиа л гудар, би өөр хүн шүү, чиний уух хар усыг бэлдэх гэж би чихээ нүхгүй юм шиг нүдээ сохор юм шиг зөвхөн чиний төлөө ч юм шиг зүтгэж яваа хүн, хуцалгүй дуугүй наад архиа л аваад цусал. Чиний өмнөөс би хэрүүл хараал бүхнийг, нулимсан дусалтай хуурамч ерөөлийн үгсийн хамтаар сэтгэлдээ цуглуулж явна чи хогоо түүнэ үү, хулгайгаа хийнэ үү дээрмээ хийнэ үү хамаагүй наадахаа л авч цусал. Наадах чинь харин надад тус болог.  

Та нөхөд намайг өөрсөдтэйгөө адил гэж санана уу? Тиймээ би харийн тагнуулч тиймээ би аяганы шавхруу горилогч тиймээ би бялдууч, хулгайч, алуурчин, дээрэмчин, янхан гэвч би та нарыгаа тэжээгээд л яваа юм даа.

Тэр их ач тусыг минь үл тоон миний бие болоод сэтгэлрүү минь ус цацах аваас би нэг үг хэлчихье чи надаас хулгайлж чадахгүй, чи намайг залилж чадахгүй, чи намайг дээрэмдэж чадахгүй, чи намайг алж ч чадахгүй гэдгийг тухайлъя. Чи зүгээр хуцалгүй мөрөөрөө амьдар. Би харин чиний төлөө яаж зам засахаа өөрөө мэдье.
Б.Батсайхан