Суганд хавчуулагдсан нам сонгуульд ялдаггүй
2004 оны сонгуульд МАХН, АН-ын аль нь ч олонхи болсонгүй. Аргагүйн эрхэнд хамтарсан Засгийн газар байгуулахад дотроо хамгийн их зөрчилдсөн нь АН-ынхан. Тэр үеийн намын дарга М.Энхсайханыг сул гишүүнээр үлдээж, “Алтан гадас”-ынхан засагт багтав.
2004 оны сонгуульд МАХН, АН-ын аль нь ч олонхи болсонгүй. Аргагүйн эрхэнд хамтарсан Засгийн газар байгуулахад дотроо хамгийн их зөрчилдсөн нь АН-ынхан. Тэр үеийн намын дарга М.Энхсайханыг сул гишүүнээр үлдээж, “Алтан гадас”-ынхан засагт багтав. Энэ тухай “АН-ынхан эрх мэдэлд хүрэхээрээ дотроо зөрчилддөг хууч өвчтэй” гэж бичсэнийхээ төлөө Э.Бат-Үүл гишүүнийг ихэд бухимдуулж байлаа. Харин өнөөдрийн АН-ынхан эрх мэдэлд хүрэхээрээ биш, эрх мэдэлд хүрч магадгүй цаг хугацаа ойртохоор ч дотооддоо зөрчилддөг болжээ. Урьд нь АН-ын даргын төлөө лидерүүд нь өрсөлддөг байлаа. Одоо бүлэглэлүүд өрсөлддөг болов. Өмнө нь лидерүүд нь нэр дэвшиж санал хураалтаар намын даргаа тодруулдаг байлаа. Одоо төрийн бус байгууллага байгуулж, ҮЗХ-нд жижиг оврын эргэлт хийх маягаар өмнөх удирдлагаа түлхэн унагадаг болжээ. М.Энхсайханаас, Ц.Элбэгдоржоос АН-ын тамгыг авахын тулд “Алтан гадас”-ынхан зохион байгулалтад орсон. Одоо “Алтан гадас”-ынханд яг энэ аргыг нь хэрэглэж, Н.Алтанхуягийг огцруулахаар Ардчилсан хүчний холбоо гэдэг төрийн бус байгууллага нэртэй улстөрийн фракц мэндэлсэн. Энэ хоёр хүчтэй фракцуудын өнөөдрийн улстөрийн тэмцэл бол наана зөвхөн намын удирдлагын төлөө мэт боловч алсуураа 2012 оныг харчихсан л яваа. Магадгүй 2012 онд АН яллаа гэхэд намын дарга нь Ерөнхий сайд, намын даргын фракцынхан УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд болно. Ийм алсын өрсөлдөөн АН-д өрнөж байна. Гэтэл 2012 онд ялах боломж АН-ынханд бий юү. МАХН-ынхан задарч бутардаггүй л юм бол АН-д бараг боломж гарч ирэхгүй нь өмнөх сонгуулиудын жишээнээс харагдана. Үнэхээр ч өмнөх жишээнүүдээс харвал бусдын суганд хавчуулагдсан нам сонгуульд хэзээ ч ялдаггүй ажээ. Энэ тухай хэдхэн жишээ өгүүлье.
Жишээ 1. 1996-2000 онд МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялав. Эвсэл дотроо МҮАН-ынхан нь олонхи учраас Засгийн газраа байгуулж, намаасаа дөрвөн Ерөнхий сайд төрүүлэв. Үндсэндээ МҮАН-ын Засгийн газрууд ажиллаж, МСДН сүүдэрт нь явсан юм. Нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад МСДН бие даан 2000 оны сонгуульд орсон бөгөөд ганц суудал аваагүй. Энэ сонгуулиар Социнтерн-д бүртгэлтэй МСДН-ын түүх төгссөн юм.
Жишээ 2. 1996-2000 оны парламентад МАХН 25 суудалтай хүчтэй сөрөг хүчин байлаа. Тэд “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газруудыг ээлж дараалан унагаж, олонхиос гурван гишүүнийг казиногийн хэргээр яллахад голлох үүрэг гүйцэтгэв. Энэ цаг хугацааны УИХ-ыг “цөөнхдөө барьцаалагдсан парламент байлаа” гэж олон улстөрч хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал, тэр үеийн олонхи нь цөөнхийнхөө суганд хавчуулагдсан юм шиг тэдний дохио зангаагаар ажиллаж байсан хэрэг. Үүнийхээ горыг сонгуулиар амсч, тэр үеийн эрх баригч эвслийн намууд 2000 оны УИХ-д ганц л суудал авлаа. Ингэж нэгэн цагт Монголд ардчиллыг эхлүүлсэн, засгийн эрх барьж байсан улстөрийн нам парламент дахь чансаагаараа компанийн намтай, бие даагчтай нэг зиндаанд очиж байлаа.
Жишээ 3. 2004 оны сонгуульд МАХН 38 суудал, АН, Эх орон, ИЗН-уудын “Эх орон-Ардчилал” эвсэл 35 суудал авав. Тэд хамтарсан Засгийн газар байгууллаа. Эхлээд ардчилагчдаас Ерөнхий сайд тодруулсан ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтынхаа дараа МАХН-ынхан Засгийн газраа өөрсдөө авав. АН-ын УИХ дахь гишүүд бүлгээрээ МАХН-ын бүлэгт багтаж үзлээ. Дараа нь эвсэл задарлаа, АН-ынхан хуваагдаж, дотроосоо хоёр ч шинэ нам төрүүлэв. Энэ бүхний үр дүнд 35 суудалтай байсан ардчилагчид 2008 оны сонгуулиар 27 суудал авав.
Жишээ 4. Гадаадад ч бас ийм жишээ байдаг ажээ. 2005 онд болсон Германы сонгуульд найман жил засгийн эрх барьсан Социал демократ нам 222 суудал авч ялагджээ. Канцлераар ажиллаж байсан намын дарга Г.Шрёдер улстөрийн хариуцлагаа хүлээж огцров. Гэвч манай 2004 оны сонгуультай адил аль ч нам хуулиар олонхи болсонгүй. Хамгийн олон суудалтай А.Меркелийн нам социал демократуудыг хамтарсан засагт багтааж, эвслийн Засгийн газар байгуулав. Гэвч дөрвөн жилийн турш А.Меркелийн сүүдэрт дарагдсан социал демократууд 2009 оны сонгуульд 126 суудал авчээ. Хамтарсан засагт багтсаны хүчинд өмнөх сонгуулиар авсан 222 суудлаа 126 болгож навс ялагдсан гэсэн үг.
Улстөрийн амьдралд гарсан урьдын ийм бэлэн жишээнүүд байхад АН-ынхан хамтарч засаг бариад МАХН-ын суганд хавчуулагдаж яваад 2012 оны сонгуульд ялна гэж бодож явна. Мэдэгдэл уншиж байгаа Ерөнхий сайдын хажууд бараа бологчоор дуугүй сууж байдаг даргатай намд ард түмэн саналаа өгнө гэдэгт АН-ынхан итгэж байгаа бололтой. АН-ын засагт багтсан хэсэг болохоор сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд засагт хамтарч байна гэдэг. Бас МАХН-ыг сонгуулийн амлалтаа биелүүлж 1.5 сая төгрөгөө тараатал засагт хамтарч явна гэж гүрийдэг. Үнэндээ бол сонгуульд хамтарлаа гээд хоёр намын сонгуулийн амлалтыг нэг Засгийн газар биелүүлэхгүй. Хамтарсан Засгийн газартай гээд МАХН-ын 1.5, АН-ын нэг сая нийлээд 2.5 сая төгрөгийг иргэн бүрт өгөхгүй. Харин ч эсрэгээрээ эрх баригчийн хүчтэй хяналт л эрх баригчдыг амлалтаа биелүүлэхийг шахдаг. Хамгийн гол нь амлалтаар далимдуулсан хэсэг хүмүүсийн балаг АН-ыг яг дээр өгүүлсэн МСДН-ын араас оруулах нь. Албан тушаал харахаараа л хэн нэгний суганд багтчихдаг АН Монголын ардчиллыг төлөөлөхгүй шүү дээ. Иймд АН-ыг аварч үлдвэл нэг сумаар хоёр туулай зэрэг буудна. Олонхи, цөөнх байр байрандаа очиж эрх баригчид хяналттай, АН амь орж Монголын ардчилал эзэнтэй болно. Сонгуульд ялах нь хамаагүй, Монгол Улс олон намын тогтолцоотой, Монголын улстөр ардчилалтай, хяналттай байхын тулд АН-ыг аварч үлдэцгээе. МАХН-ыг тойрсон дуулиан, далбаан дор энэ намынхан Монголын ардчиллыг, сөрөг хүчний хяналтыг хамтарсан засгийн сайдын хэдэн суудлаас ч дорд үзэж явна.