Амлалтын хавар ирлээ. Хос ёсны нэг намын амлалт сонирхол татаж байна. Хос ёсны гэдэг нь аль нэг намтай хосолж явдаг, бие дааж бол явдаггүй намуудын ерөнхий нэр юм шүү дээ. Хуучин хэцүү цагт шашин төр хосолдог байж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр социализмын үед нэг лам тутмын нэг нь төрийн албан хаагч байжээ. Төрийн албан хаагч гэдэг нь Дотоод яамны мэдээлэгч офицер-ламыг ярьж байгаа хэрэг. Чекист бодисадва нар л даа. Харин сүүлийн үеийн тэр нам шашин төрийг биш "төр шашныг хосолно" гэж ярьж байна. Энэ нь хоёр төрийн албан хаагчийн нэг нь лам байна гэсэн үг болтой. Гадуур ярьж байна. Төрийн албанд хэн нэгэн этгзэд өргөдөл гаргалаа гэж бодъё. Цаана нь хар, шар хоёр феодал... гэнээ, хадуурч байна. Хар, шархоёр хүн сууж байна. Хар гэхээр Камеруны ДОХ тараадаг нөхөд санаанд орж байгаа биз. Зүгээр л шар арьстай төрийн хар хүн гэсэн үг. Аа нөгөө шар нь болохоор дурын арьстай лам байх юм. Тэгээд хүний өргедлийг төрийн түшмэл унших байх зуур лам нь шоо хаяна. Өө тийм, өргөдөл гаргагч өөрийн албан ёсны хаягаас гадна жил, мэнгэ, тэр жил ус агаарын алинд сууснаа тодорхой бичих шаардлага гарна. Төрийн лам еөрийн шоо болон өргедөл гаргагчийн жил мэнгэ зэргийг хэд хэдэн комбинациар хольж үзээд гол хариуг гаргана. Тэгээд "Таны жил мэнгийг үзвэл хөөцөлдсөн ажил чинь бүтэхгүй юм байна" гэж хэлээд гаргана. Иргэд ч гомдолгүй харина. Юм нэгээр дуусахгүй. Шүүх процессийг аваад үзье. Хулгайд юмаа алдсан хүн заалдахаар очиход тэнд ямар ч "Бүгд найрамдах" уншихгүй, харин маани уншиж сууна. Шүүхийн лам шоогоо хаяж үзээд "Яалт ч үгүй үйлийн үр байж. Чи урьд насандаа энэ хүнээс мөнгө зээлээд эргүүлж өгөөгүй юм байна. Тэгээд дараа төрөлдөө эргүүлж төлж байгаа хэрэг. Энэ хэрээтэй өнгөрсөн нь зол. Чи өргөдлөө татаж ав" гээд хонхоо цохино. Дараа нь "үйлийн үр бүрэлдэхийн эрхээр арга буюу хулгай хийсэн тэр хүнийг суллачих" гээд дамраа цохино.

Заргалдагч талууд хоёул сэтгэл хангалуун харина. Тухайлбал, хулгайч ял завших үйлийн үрдээ сэтгэл хангалуун үлдэхээс гадна, өөр хэн хэнээс урьд төрлийн авлагатайгаа эргэцүүлсээр одох бөлгөө. Хохирогч байсан тал ч гэсэм "урьд насны үйлийн үрээ амь наснаас холуур ингэж барагдуулсан"-даа баяртай хоцрох ажгуу. Цаанаасаа үйлийн үрийн эрхээр үүдэж байгаа юманд гомдох хэн байх билээ. Ингэх хэрээр иргэд төрдөө гомдохоо болино. Цаашлаад манайх анх удаа иргэнийхээ нэг ч ажлыг бүтээдэггүй боловч "Хэнийг ч гомдоодоггүй төр"-тэй болж гэрчилгээ авах боломж бүрдэх юм. Ийм гэрчилгээ авчихаар яадаг хэрэг билээ гэж уншигч та бодож байна уу? Би ч бас тэгж бодож байна. Үнэнээ хэлэхэд ийм гэрчилгээ юунд хэрэгтэйг

мэдэх юм алга. Ямар ч байсан гэрчилгээтэй улс болно гэхээр сэтгэл өег байна. Ер нь огт хэрэггүй атлаа, сэтгэлд таатай зүйлс бишгүйдээ байдаг хойно.

Өер нэг нам болохоор "Монгол сексийг төрийн секс болгоно" гэсэн мөрийн хөтөлбор дэвшүүлж байна. Түруүчийн нам шашныг төртэй хольсноор гадаадад нас барсан сайн хүмүүсийн сүнсийг дараа төрөлд нь Монголд төрүүлэх замаар улсаа хөгжүүлнө гэж үзэж байхад сүүлийн нам арай оөр бодолтой байна. Тэд "Ямар ч сайн сүнсийг сексгүйгээр хүнжүүлэх аргагүй. Жирийн иргэнээс эхлээд төр, засгийн тэргүүд хүртэл сексийн тусламжтайгаар биеийг олж оршсон" гэдэг жирийн үнэнийг туган дээрээ бичжээ. Тэдний "монгол секс" гэдэг нэр томъёо цаанаа бас учиртай аж. Тэдний эрдэмтдийн сонсож баталснаар "Гадаад хүмүүс гадааддаа секс

хийхэд гадаад хүн төрдөг бол монголчууд Монголдоо секс хийхэд монгол хүн олддог" гайхамшигт сонин үзэгдэл ажиглагджээ. Ингээд цаашид монгол хүнийг хольцоогүй монгол сексээр бүтээж байх нь монгол төрийн гол бодлого болох юм байх.

Цаашлаад телевизээр чаатлахыгхориглох бололтой байна. Учир нь хэсэг алуурчид зурагтын чаатаар тохирч байгаад хүн алсан байна. Ер нь их тохирдог алуурчид болтой юм. Манай цагдаатай тохирч байгаад баригдах үеийнхээ зургийг тал талаас нь авахуулсныг бид зурагтаар харлаа. Цагдаа нар маань хэл амаа өшөө сайн ололцсон бол гэмт хэрэг үйлдэх явцыг нь ч бичиж авахаар байсан гэх. Үүнээс үүдээд хүн алах сэдлээр ярьж тохирч болох бүхий л сувгийг дэс дараатай хаах юм байх. Хоёр дахь ээлжинд интернэтээр чаатлахыг зогсоохоор Яхуу коом, Хотмэйл коом энэ тэртэй үзэж тарна гэнэ. Ер нь компьютер байгаа цагт гэмт хэрэг гарсаар байх болно гэж үзэх хуульч ч байна. Тэгж ярих юм бол бичиг үсэг гарсан явдал гэмг хэрэгтнүүд хоорондоо чөлөөтэй харилцах боломж нээж байгаа хэмээн шүүмжлэх хүн ч гарлаа. Шумерт анхны дүрс үсэг зохиог дохоос өмнө захиалгат гэмт хэрэг бараг гардаггүй байсан явдлыг жишээлэн өөрийн санааг тэд нотолж байна. Асуудал тийм ч наагуур тогтохгүй болтой. Гэмт этгээдүүд аллага хийх тохиролцоогоо зурагтын чаатаар хийсний дараа биеэр уулзаж бүх нарийн юмнуудаа "хүний хэлээр" тохиролцсон гэх ноцтой мэдээ ч дуулдаж байна. Хэрвээ энэ мэдээлэл нотлогдвол иргэд хоорондоо ярилцахыг хориглохгүй гэх газаргүй.

Энэ сарын гойд гойд юмс гэвэл нэг иймэрхүү