Орон бvхний пролетари нар аа. Тарагтун!
Улс орноо хөгжvvлнэ гэхээр шалихгvй нэг юм дутаад байдаг. Яг юу нь мэдэгддэггvй. Энэ л юм бол уу гээд хийхээр биш байдаг.
(Универсаль лоозон)
Улс орноо хөгжvvлнэ гэхээр шалихгvй нэг юм дутаад байдаг. Яг юу нь мэдэгддэггvй. Энэ л юм бол уу гээд хийхээр биш байдаг. Эрээд л, сонгоод л солиод л... юу эсийг хийв дээ. МАХН-ыг буулгаад vзлээ, болдоггvй. Ардчилсан намыг арчаад vзсэн, бvтдэггvй. Аль алийг нь холиод зуурсан, бvрддэггvй. Бодоод байхнээ сайхан уриа, лоозон дутаад байгаа юм биш vv? Нэг тийм, хийморь бадрааж, цөс хөөргөсөн лоозон л vгvйлэгдээд байх шиг. Дээр vед баяр болгоноор Намын төв хороо уриа гаргадаг байж. Намын уриаг хамт олноороо жагсан байж ангина-аа хийстэл бархираад харихад бие хөнгөрөх шиг болдог сон. Судлаачид, "Олноороо парад хийнгээ уриа хашгирахад хvн бясалгалын байдалд ороод бохирдсон кинетик энерги нь хийсэн гарч индэрт суугаа улс төрийн товчоонд шингээд оронд нь тэнгэрээс цоо шинэ потенциал энерги буун бvхий биеийг цэнэглэх ба дараагийн баяр хvртэл зай нь дуусдаггvй" байсан гэх юм. Индэрт зогсдог улс төрийн товчоо муу энерги авсаар байгаад 1990 онд бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорч, цогтой уриа хашгиран цэнэглэгдсэн ард тvмэн засгийн эрх авсан тvvх энэ бөлгөө. Ингээд хойшдын амьдралд хэрэг болох төдийгvй аль ч баяраар хашгирч, потенциал энергиэ нэмж болох уриа бодсоноо та бvхэнд толилуулъя.
Уриаг бичихдээ "МАХН-ын төв хорооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр Майн-1 нд зориулан гаргасан уриа", "МАХН-ын төв хорооноос аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулан гаргасан уриа" зэрэг бvтээлийг өргөн ашиглалаа. МАХН ард тvмнээ эрх чөлөөгөөр гацааж байсан боловч хоосон атлаа хоол болмоор амттай лоозон, бvтэхгvй ч гэсэн бодоход сайхан мөрөөдлөөр цангаагаагvй юм шvv.
1.Орон бvхний пролетари нар аа. Тарагтун!
2.Эх орны эрvvл энхийн манаанд зогсогч Эмч нар аа. Мэс засал задлан шинжилгээ хоёрыг нэгтгэхээ болигтун.
3.Эх орны нvд, чих мөн хамар болсон Цагдаа нар аа, хийсэн хэрэг, хавтаст хэрэг хоёрын зөрvvг аль болох багасгагтун.
4.Бурхан багшийн суурин төлөөлөгч болсон Лам хуврагууд аа, эх болсон зургаан зvйл хамаг амьтны мөнгийг гамнагтун.
5.Бусдын төлөө "төрсөн" Улстөрчид өө, одоо өөрсдөө аятайхан байгтун.
6.Юмхнаас эхлээд юмыг хvртэл заадаг багш сурган хvмvvжvvлэгчид ээ, хvvхэд насынхаа алдаатай дахин уулзахдаа бvv vзэн ядагтун.
7.Их хурлын гишvvд ээ, ажлын ширээ хоолны ширээ хоёроо бvv андуурагтун.
8.Эрхэм спийкэр ээ, ажилдаа ирэхдээ халбага шанагаа гэртээ орхиод зөвхөн алхтай ирж байгтун.
9.Хайрт хvvхнvvд ээ, Нөхрөө араар нь бус өврөөр нь тавигтун.
10.Хайрт хадмууд аа, Чам руу vглэдэг хvний тоог цөөлж, өөр лvv гал дуудсан хvргэнvvддээ талархагтун.
11.Томчуудын багачууд аа, Хар тамхиа бага татаж, улаан тамхиа тааваараа хэрэглэгтvн.
12.Иргэний хөдөлгөөний зvтгэлтнvvд ээ, Иргэдэд амар заяа vзvvлж, яс амраагтун.
13.Яруу алдарт Сонгуулийн ерөнхий хорооны дарга аа, Сонгуулийн дvнг өмнө нь биш дараа нь гаргах нь зохистойг ухаарагтун.
14.Гандан бууршгvй статистикчид ээ, Зарим нэг vнэн тоо баримтыг нэрэлхэлгvй ашиглаж байгтун.
15.Улам бадрагч хөрөнгийн биржийн захирал аа, Vр тариа, нефтийг балга, vмх, чимх атга зэрэг өөрийн мэдэх хэмжээгээр ухаарч, мөнгийг боодол, нэг тор гэхчилэнгийн сурсан нэгжээрээ илэрхийлэхээ болигтун.
16.Гэрэл дохионы найдвартай орлогч болсон замын хөдөлгөөний зохицуулагчид аа, Машинууд уулзвар дээр зогсох гэж ирдэггvй, харин уулварыг нэвтрэх гэж ирдгийг санаж дохигтун.
17.Эх орны vзэг, тосон бал болсон сэтгvvлч нөхөд өө, Vнэнийг бичихээ больж зөвхөн болсон явдлыг бичиж хэвшигтvн.
18.Оюун ухааны сvvтэй vнээ болсон эрдэмтэд ээ, Шинжлэх ухааныг мөрөөр нь байлгагтун.
19.Социализм байгуулахаа больсон малчид аа, Хонио чононд идvvлэхээр өөрөө идэж байгтун.
20.Нотолгооноос илvvтэй панаалаар зэвсэглэсэн зохион бvтээгчид ээ. Мөнхийн хөдөлгvvр хийхийн оронд ядахнаа ажилладаг хөдөлгvvр бvтээгтvн.
21.Эх орны vнэрч болсон мэргэжлийн хяналтын нөхөд өө, Бараа бvтээгдэхvvнийг өөрөө хэрэглэж, идэж туршихаа багасгагтун.
22.Хэнтэй ч, хэзээ ч vзэхэд бэлэн тэмцэгчид ээ, Өөрөө юм хийхээ байг, хvн юм хийхэд саад бvv хийгтvн.
23.Шинэ юманд ч амар заяа vзvvлдэггvй шинэчлэгчид ээ, Ямар ч намыг яаж ч өөрчилсөн МАХН болчих гээд байгааг анзаарагтун.
24.МАХН-ын гишvvд ээ, Муу гишvvдээ хөөх, хорихоо зогсоож нам бусчуудын эгнээ болон vндэсний шоронгуудын ариун байдлыг хамгаалагтун.
25.Ардчилсан намын гишvvд ээ, Ардчилдаггvй намаас суралцахаа зогсоогтун.
Жич: Дээр vеийн сайхан лоозонгуудад байсан "яруу алдарт", "ашид мөнхийн гавьяа", "мандан бадарч байна" гэхчилэнгийн яруу vгсийг хэрэглэх олигтой жишээ олдсонгvй. Иймд та өөрөө цааш нь vргэлжлvvлэн зохиогоод хамт олноороо баяр ёслолоор лоозон хашгирах боломж байгааг дуулгахад таатай байна.
tsenddoo
Altaa