Манай намуудын хагарал
Монголд нам олон байна аа. Гэхдээ гол дүрийг бүтээж байгаа нь МАХН ба АН.

МАХН болон АН-ын хувьд унтаж байсан луу нь хэдийнэ сэрж, ам хамраараа гал улангасуулаад эхэлсэн учраас сонжиж харах зүйл их байх юм.
БАРУУНТАН ДАРГА НЬ БАРУУНЫ ЧИГЛЭЛИЙГ СОНГОЖ БАЙНА
МАХН-ын хувьд хэзээнээс шинэчлэгдэнэ гэдэг нэг том шүдний өвчинтэй. Ер нь шинэчлэгдэхгүй бол болохгүй нь гэж ярьсаар ч удлаа. Гэвч энэ намыг шинэчлэгдэж байгаа гэхэд хэцүү юм. Саяхан болж өнгөрсөн Бага хурал дээрээ шинэчлэгдэхийн чухлыг намын дарга нь мөн ч их ярьсан даа. Гэвч хэдхэн хоногийн дараа нь болсон МАСЗХ-ны хурал дээр залуучууд нь даргынхаа санал болгосон хүнийг дэмжиж байна гээд ярсхийтэл гараа өргөн, 100 хувиар дэмжчихэж байх юм. Үүнийг шинэчлэгдэж байна гэхээсээ харин ч бүүр л муудаад байна гэж харахаар. Сахил хүртсэн биш шал дордов гэдэг дээ. Шинэчлэгдэнэ гэж лоозогночихоод үүнийхээ эсрэг авирлаж байгаа нь ах намыг бүр чиг эвгүй байдалд оруулсаар байгаа юм. Мөн энэ намын хувьд ярианы гол сэдэв нь намын нэр солих асуудал болоод байгааг хэн хүнгүй мэднэ. Гаднаас тулгагдсан үзэл суртлаас татгалзан үзэл баримтлалаа шинэчлэн тодорхойлох эрэлд гарсан гэгдэх энэ нам урт хугацааны эрлээ үүсгэн байгуулагдах үеийнхээ МАН нэрийг авах хэмээн тодорхойлоод байна. Ингэснээр зүүний үзэлтэй намаа барууных болгох гэлээ гэсэн шүүмжлэл даргыг нь тойрсонгүй. МАХН-ын дарга С.Батболдын хувьд өөрөө яаж ч хазайлгах гээд хөдлөхгүй барууны үзэлтэй хүн. Сурч боловсорсон цаг хугацаа, бизнесийн байгууллагад ажиллаж ирсэн нь, хувийн өмчийн үзэл гээд олон зүйлээрээ тэр баруунтан. Харин хувь заяаны шоглоомоор зүүний намын дарга болсон биз. Харин тэр намаа өөрчилж шинэчлэх гэж байгаа нь олон эрсдэлийг дагуулж байгаа.
С.Баяр явснаас хойшхи хугацаанд С.Батболд байр сууриа тодорхой хугацаанд бэхжүүлэх гэж үзлээ. Хэдийгээр том намын дарга, Ерөнхий сайдын эрх мэдэл гээд олон зүйл түүнд ирсэн ч намын даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй генсек дэргэд нь бий. У.Хүрэлсүхийн хувьд хар залуугаасаа намын аппаратыг бэхжүүлэхийг хамгийн чухал нь гэж үзэж ирсэн нэгэн болохоороо энэ чиглэлээрээ ч ерөнхий нарийн бичгийн дарга болоод дагнаж ажилласан байдаг. С.Баяр түүний эл чадварт нь найдаад намаа эртнээс түүний гарт орхисон юм. Ингэснээр шинэ даргыг ирэх үед даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй нарийн бичгийн дарга бий болжээ. Тиймдээ ч У.Хүрэлсүх Бага хурлынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ "Нэрээ солиод нам сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ" гэж мэдэгдсэн биз. Намын даргынхаа өмнүүр ингэж мэдэгдэнэ гэдэг дээрхийн том баталгаа билээ. Ах намын зарим гишүүд манайх хоёр толгойтой болчихлоо гэх юм билээ. Гэхдээ С.Батболд, У.Хүрэлсүх хоёрын том жижгийн асуудал одоохондоо том асуудал биш. Харин тэд нэгэнт хөдөлгөсөн галт тэргэндээ суун намынхаа нэрийг өөрчилсөн тохиолдолд ямар тоглолтууд үүсэх вэ гэдэг нь гол бэрхшээл.
МАХН НЭРЭЭ СОЛЬСОН ТОХИОЛДОЛД ӨМЧИЛЖ ҮЛДЭХ БОЛОМЖГҮЙ
Тус намын экс дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр намын удирдлагуудынхаа гаргасан шинэчлэлийн уриалгын дараа өөрийн байр сууриа хатуу илэрхийлсэн. Тэрбээр зүүний чигийн нам барууны үзлээр замнах гэж буйд хачирхаж байгаа юм. Н.Энхбаярын хачирхсан хачирхаагүй МАХН нэрээ сольж, харин хачирхсан гэдгээ албан ёсоор илэрхийлээд амжсан экс Ерөнхийлөгч дараагийн нүүдлээ амжуулахаар харж байна. 2009 оны зургадугаар сарын 18-нд ардчилсан Ерөнхийлөгч тангаргаа өргөж байх зуур Төрийн ордны өргөтгөлийн хонгилоос цэцгийн баглаа бариулаад машинд нь суулган улс төрөөс явуулчихсан Н.Энхбаярт энэ салбарт дахин орж ирэх бололцоог намын нэр солих үйл явц өгөх нь ойлгомжтой байна.
Хэрэв МАХН нэрээ МАН болгож өөрчлөх юм бол МАХН нэрийг нь Н.Энхбаяр ба түүний хүрээллийнхэн авна гэдэгт эргэлзэхгүй буйгаа улс төрийн ажиглагчид илэрхийлж байгаа юм. Тэртэй тэргүй АН барууных, нэмээд МАХН баруунтан болчихвол зүүний чигийн орон зай гараад ирнэ. Харин тэр орон зайд нь Н.Энхбаяр МАХН нэрээ аваад мөн ҮШН-ын нөхөдтэйгээ нэгдээд гараад ирэх боломж байгаа юм. Нэрээ солино гээд хөөрцөглөөд яваа МАХН-ын нөхөд нэр ашиглуулахгүй болгоно гэж төлөвлөж л байгаа байх. Гэвч энэ нь боломжгүй гэдгийг ойрхны түүх гэрчлээд өгнө. Ардчиллын чигийн намууд нэгдэх үед Монголын социал демократ нам, Үндэсний Ардчилсан намын нэр АН-ын өмч гэж ирээд л ардчилагчид их хурлаараа чухам тогтоол гаргаж байв даа. Гэвч дараа нь А.Ганбаатар МСДН гээчийг байгуулаад ч явчихсан. С.Оюун, Б.Жаргалсайхан нар ураг нэгдэж, Иргэний Зориг Бүгд найрамдах хэмээн нэрийдэн байснаа туурга тусгаарлах үед ИЗН их хурлаараа мөн л тогтоол гарган энэ нэр нь намын өмч гэж зарлаж байсан. Гэвч хууль эрх зүйн хувьд тухайн нэрээрээ л оноогдож нэрлэгдэхгүй бол хувьчилж аваад байх ямар ч боломж байдаггүй. Буянгийн Жагаа Улсын дээд шүүхийн жагсаалтаар дөрөвт бичигддэг байсан эрэмбээ ИЗН-д алдсан ч одоо намынхаа уугуул нэртэй л байна. Үүнтэй адил МАХН хувьсгалт гэдэг үгнээсээ жигтэйхэн жийрхэн МАН болох юм бол МАХН гэдэг 90 жилийн түүхтэй нэрээ цаашид агуулах боломжгүй болно. Зүүний үзэлдээ үнэнч, халамжийн асуудлыг хүчтэй хөндөж ярих МАХН гараад ирэх нь эрх баригч намуудад тийм таатай зүйл биш байх аа.
Н.ЭНХБАЯРААС ЗУГТАХ БА ТАТАГДАХ ҮЗЭГДЭЛ
Гаднаас нь ажиглаад байхад МАХН-ынхан бас нэг төрлийн ангиллаар хуваагдчихаад байгаа юм. Үүнд Н.Энхбаяраас зугтах ба татагдах бүлэг хүмүүс бий болжээ. Үүнийг бүр үзэгдэл гэж нэрлэхэд болохоор байгаа юм. Цагтаа энэ хүний бараанд нь зогсч, сүрэнд нь дарагдах гэж хүмүүс хуйлардаг байлаа. Харин одоо МАХН-д Н.Энхбаяраас зугтах хүч газар авч байна. Түүнтэй нэр холбогдохоос эмээж, хүрээлэлд нь байсан байтугай таньдаг гэж хэлэхээс дөлцгөөнө. Хэн нэгнийг Н.Энхбаяртай холбоотохвол "Энэ хүний цаашдын амьдрал хэцүү болж байна" гэж халаглагсад ч ихэсчээ. Гэхдээ тэгж зугтаж байгаа хүмүүсийг харвал ихэнх нь долдойчууд байх вий. Ийн зугтагсдын бүлэгтэй зэрэгцээд түүнд татагдагсад бас байна аа. Зугтагсад нь голдуу намдаа дээгүүр байр суурь эзэлдэг, эсвэл намын нэрээр төрийн гайгүй албанд хүрсэн хүмүүс байх бол Н.Энхбаярын хүрээлэлд орж ирж байгаа хүмүүс дийлэнх нь намын энгийн гишүүд байгаа юм. Мөн зүүний төвийн нам байхыг чухалчилж буй жигүүрийнхэн ч голын нэг талд зогсох нь. Тэд С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын удирдлагын бодолтой санал нийлэхгүй байгаа хүмүүс. Намынхаа удирдлагуудын бодлоготой санал нийлэхгүй явдал ихэнх жирийн гишүүдэд тохиолдох бөгөөд тэд Н.Энхбаярыг өөрсдийнхөө дуу хоолой болно хэмээн итгэж байгаа учраас ийн соронзон мэт татагдаж байна. Өнгөрсөн баасан гаригт Драмын театрт болсон арга хэмжээ ч үүнийг нотолно. Харин Н.Энхбаяр нийгэмд бий болсон өөрөөс нь зугтах болоод татагдах үзэгдлийг ашиглан улс төрд хүчтэй орон зай бүрдүүлэхээр оролдож байна.
АРДЧИЛЛЫНХНЫ ҮЕ УЛАМЖИЛСАН ХАГАРАЛ
АН-ын хууч өвчин дахин сэдрэв хэмээн Баабар ойрмогхоны нийтлэлдээ энэ намын гажиг өвчлөлийн талаар тайлбарлаж бичсэн байна лээ. Үнэхээр л ардчиллын залуус гээд нэгэн том хүчин Монголын нийгэмд байр сууриа олоод удаагүй тэрхэн үед ноён нуруу нь болж өгөх ёстой Бошигт, Нэргүй нар ил захидал нийтлүүлэн анхны хагарлын эхийг тавьж байсан гэдэг. Удалгүй болсон 1990 оны сонгуульд эв эе эвдрэлцсэний шангаа сайхан хүртэж, жинхэнэ нугаслуулсан байдаг. 1992 онд мөн соцдекүүд тусдаа сонгуульд орж, арав хүрч чадахгүй төлөөлөлтэй, 1996 оны сонгуулиар өмнөх алдаагаа ярин ярин орсондоо 50 суудалтай олонхи болж байв. Сонгуулиар нийлсэн нь боллоо гэсэн шиг орсон хойноо хагарахын үлгэрийг үзүүлж өгсөн дөө. МАХН-ын гүйлгэсэн хороор Засгийн газраа гурвантаа бүдрүүлсэн залууст 2000 оны сонгуулиар хэн ч итгэхийг хүсээгүй.
Парламентын танхимд дуугаа ч хүчтэй өргөж чадахгүй байсан тэд өөр хоорондоо л алалцаад байсан даг. Ерөөсөө хэн намын дарга болох вэ гэдэг л тэдэнд чухал байв. Ер нь эднийхний дайны шалтаг нь тодорхой. Хэн дарга болох вэ гээд л хэмлэлдээд байна. Бас нэг хэсэг Р.Гончигдорж, М.Энхсайхан гээд тамгатай, тамгагүй хутагтууд бий болчихсон байж билээ. Нэг нь тамгатайгаараа би дарга, нөгөө нь тамгагүй ч дэмжлэгтэйгээрээ би дарга гэдэг болчихсон байсан санагдаж байна. 2004 оны сонгуулиар АН-аас "Алтан гадас"-ынхан голдуу тойроггүй хоцорч, их эвсэлд нэгдсэн "Эрэл" хамаг аятай тойргуудад тухалчихсан гээд бас л хэл ам болж байв. Тэр үед их эвслийг байгуулахаар Б.Эрдэнэбат, С.Оюун нартай АН-ын дарга М.Энхсайхан үзэглэж байж билээ. Сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулахыг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж баахан хагарсан. МАХН хэсэг хамтарсан дүр үзүүлж байгаад Хамтарсан Засгийн газраа Үндэсний эв нэгдлийн Засгийн газар гээчээр сольсон бөгөөд энэ үед хамтрахыг эхнээсээ эсэргүүцэж байсан М.Энхсайхан тэргүүтэй шинэ тутам байгуулагдсан Үндэсний шинэ нам, Ард түмний нам, БНН, ИЗН гээд жижигчүүд нэгдэж байлаа. 2008 оны сонгуулийн дараа МАХН-ын дарга С.Баяр хамтрахыг урьсан нь АН-ыг дахиад л хуваачихсан юм. Албан тушаалын сургаар намынхаа даргын эсрэг нүүр улаймаар сүлбэлдэж байгааг харсан хүмүүс "Улс төр гээч нь ийм аюултай байдаг юм байх даа" гэж гайхширч байсан билээ. Тэр үед тэдний албан тушаалд хүрэх гэсэн хүсэл нь сонгуульд намаа удирдан оруулсан намын даргаа, бүр тэгж бодохгүй юм гэхэд ангийнхаа нэг нөхрийг гишүүний тангараг өргөх үед нь алга ташчих л чадалгүй болтол нь самууруулчихсан байсан юм даг. Ийм маягаар явж ирсэн АН-ын ээлжит хагарал эхлээд байна.
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР САЛАХГҮЙ ЮМ БИШ ҮҮ?
Хамтарсан Засгийн газар хэзээ мөдгүй сална гэдэгт улс төрийн хүрээнийхэн байтугай хөдөө мал маллаж яваа өвгөн хүртэл итгэчихсэн байсан биз. Гэвч сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдал Засаг салах нь юу бол гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна. Томоохон бодлогын чанартай асуудлуудаа хамтран шийдчихлээ. Одоо Сонгуулийн тухай хуулиа шийдэж чадвал Хамтарсан Засгийн газар салах нь зүй ёсны юм гэдгийг МАХН-ынхан ч, АН-ынхан ч бүүр түүр ухаараад байгаа. Энэ бол улс төр.
МАХН-ын хувьд АН-ыг сугандаа хавчуулсан хэвээр 2012 оны УИХ-ын сонгуульд орчих хүсэл их бий. Том нам дагасан жижиг нам дандаа илүү эрсдэл хүлээдэг туршлага дэлхий нийтэд байна.
Гэхдээ "Тийм яадгаа алдсан тэнэг гэж юу байхав. АН-ынхан биднийг хаяад л гарна" гэж МАХН-ынхан өөр зуураа ярьдаг байсан бол яадгаа алдсан тэнэгүүд бас байна аа. АН-ын засагт багтсан төлөөллийнхөн Хамтарсан Засгийн газраас гарах бодолгүй байгаа ажээ. Тэр нь ч өнөөгийн хагарлын эх болоод байгаа юм. АН-ынхан хоёр лагерт хуваагджээ. Хамтарсан Засгийн газрын тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд хэдийнэ шийдчихсэн бололтой. Тэр "Намын эрх ашгаас илүү улс орны эрх ашгаа дээдэлж байна" гэсэн жижүүрийн гоё үгээ хэлсээр л дуусах нь. "Алтан гадас"-ын биеэ үнэлэлтэд эхэн үедээ дургүйцэж байсан МоАХ, Зүүн Хойд Азийнхан, МҮДН-ынханд нэгэнт өрөм оногдсон учраас дуугүй байх болсон. Тэд одоо ч энэ багтаа явсаар сонгуультай золгоно гэж байгаа нь АН-ын хагарлыг иймд хүргэжээ. Харин АН-д Засгаас гарах ёстой гэж хэлж чадаж байгаа ганц хүчин нь Ардчилсан хүчний холбоо гэх төрийн бус байгууллага.
МАХН-ын Зүүний хүчний холбоог дуурайн гарч ирсэн гэх энэ холбоо богино хугацаанд маш хүчтэй өсч чадсан. Уг нь АН-ыг сонгуулийн өмнөх балчгаас татаж гаргах үйлд Ардчилсан хүчний холбоо, МоАХ нэгдэнэ гэж олон хүн харж байсан ч МоАХ-ны дарга Х.Баттулга сайдын албан тушаал дээр байгаа учраас нэгдэхийг хүсэхгүй байна. Уг нь АН-ын ирээдүйг бодоод Х.Баттулгыг сайдын алба мэтийн эрсдэл гаргаж чадах нэгэн гэж хүмүүс төсөөлдөг ч Аж үйлдвэрийн цогцолбор мэт их хөрөнгөний ажлууд өмнө нь байгаа учраас хаяад явчихаж чадахгүй байх шиг. З.Энхболд, Х.Баттулга нар нам дотроо үзэл бодлоороо ойр байдаг хүмүүс ч иймэрхүү гарам дээр ирэхээрээ зөрөөд байна. Одоо харахад З.Энхболд, С.Эрдэнэ нар Хамтарсан Засгийн газраас АН-аа аварч гарах хүмүүс гэдгээрээ нэгдэж таарч байна. Ардчилсан хүчний холбооны толгой нь З.Энхболд ч нэгжид тархсан хөл нь С.Эрдэнээгийнх гэх юм билээ. Гэхдээ АН-ын даргын асуудал яригдаад эхэлбэл тэд хүссэн хүсээгүй өрсөлдөгчид болж таарах вий.
Сүүлийн үеийн хэрүүлийг эхлүүлчихсэн мэт харагдах Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын явган хэрүүл жижиг зүйл. Э.Бат-Үүл Хамтарсан Засгийн газраас саллаа гэхэд дараагийн ээлжийн горьдогчид хэзээд бэлэн гэдгийг мэддэг учраас болгоомжилж дуугарсан биз. Хэрэв нэг хэсэг нөхдөө Засгаас гаргалаа гэхэд дараагийн нөхөд нь нийлээд явчих юм бол АН-ын нэр хүнд сонгуулийн өмнө сэхэж чадахгүй болтлоо унана. Тиймээс Үүл үүнд нь анхааруулж үг хэлснийг нь С.Эрдэнэ шүүрч аваад бөөн хэрүүл болчихсон. Нөгөө талаас АН-ынхан дунд С.Эрдэнээс болгоомжлох болгоомжлол явсаар удаж байна. Түүнийг хэрэгт татагдаад шорон оронд сууж байх үедээ дэмжлэг хүсэн Н.Энхбаяртай холбоо тогтоосон, одоо ч уулзаж, учраад яваад байдаг гэсэн явган яриа нам дотор нь бий. Тиймдээ ч Э.Бат-Үүл, С.Эрдэнэд хандсан ярилцлагадаа хэний сонин дээр ямар учраас яриа өгөөд байдаг юм гэж ирээд асуусан биз. Энэ явган яриа хийгээд Засгийн газраас гарахгүй байх гэсэн АН-ынхны хүсэл нийлж С.Эрдэнээс Нийслэлийн намын даргын ширээг нь хуу татаад авчихав бололтой. Тэгээд оронд нь дандаа хэл амтай иймэрхүү асуудалд нөхөөсөнд ашиглаж байдаг Ш.Түвдэндоржийгоо тавьчихсан. Харин энэ үеэр АН-ын дарга болоод Ардчилсан хүчний холбооны дарга нь гадаадад ажлаар явж байсан нь тохиолдол уу.
Гэхдээ Ардчилсан намын хагарал бол шинэ болоод том зүйл биш юм. АН-ынхан сайн хагараг. Хэдий сайн хагарна тэр чинээгээрээ нэгдэж сонгуульд амжилт үзүүлдэг "гэм"-тэй. АН-ынхны гэр зуурын хэрүүлийн дэргэд МАХН-ын шинэчлэл нэрийн дор хийх гэж буй зүйлс түүнийг дагалдан ирэх үр дагавар нь илүү том асуудлыг дэлгэж тавих магадлалтай харагдаж байна. Манай Монголын намууд ийм хэлбэрээр хагарч, хагаралдаж л байна. Намууд дотроо хагаралдаж байгаа ч төрд байгаа гурван толгой хаа очиж нэг зүгтээ харж байгаа гэх юм. Уг нь нэг намаас гарсан мөртлөө л нэг нь зөрүү харж, асуудал үүсгээд байдаг уламжлал байсан даа. Ядахнаа нэг талдаа ч хагаралгүй байвал яамай даа. Харин Засгийн газар хэзээ салах вэ гэж үү. Ер нь л хэсэгтээ тэгж ярих юмтай болгохгүй бололтой дог. Хүмүүсийн ярих нь бизнес бүлэглэлүүдийн лидер хийгээд томоохон төлөөлөл багтсан Засгийн газар харин ч бат бөх байна гэх юм...